Н.Удвал сайд ухаангүй явна. Тэр Н.Энхбаярыг “delete”-чихлээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байсан эксийг тэр ардаа орхиж дөнгөлөө. Түүнд ийм эрх бий гэж бодсон учраас тэр. МАХН гэх малгайг өөрийн болсон цагаас нь хойш тэр Н.Энхбаярын дэргэдээс холдоогүй. Иймээс тэрбээр өнгөрсөн хугацааны хөдөлмөрийн хөлсөө авч байгаа нь энэ бололтой юм.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал муудаж, яаралтай эмчлэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт бий. Дүгнэлтэд дурьдсанаар “Монгол Улсад шинжлүүлж болдоггүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай” гэсэн байдаг. Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй хэмээн намынхан нь тодотгож, ээжүүд хүртэл өлсгөлөн зарлав. Нулимс дуслуулан ярих ээжүүдийн үгэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин л уярч, өмгөөлөн хамгаалан гүйж харайсан юм. Түүнээс биш Н.Удвал тэргүүтэн огтхон ч тоосонгүй.
Юун нус нулимстайгаа хутгалдаж, доошоо орох. Уг нь намын даргаа аврах эцсийн найдвар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд л байлаа. Намын квотоор сайд, тэр дундаа Эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх болсон нь Н.Энхбаяр аврагдлаа гэхтэй утга нэг сонсогдож байлаа, тухайн үед. Харамсалтай нь, нөхцөл байдал гишүүдийнх нь хүсч байснаар болсонгүй.
Эхэндээ Н.Удвал сайдыг нийт хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаад байна гэж ойлгох уу, нэг хоёр ялтны төлөө тэмцээд явна гэж үзэх үү хэмээн хардаж байлаа. Ганц л хүний төлөө энэ салбарыг толгойлж байна гэж нийтээрээ ажиглах болсон. Харин тэр зөвхөн өөрийнхөө төлөө өнөөдрийг хүртэл явж байж. Хэн нэгэн Энхбаярын төлөө ч бус. Нийт иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ч биш. Гагцхүү Н.Удвал улс төрийн тавцан дээр гялалзаж байхын тулд “хөдөлмөрлөж” байсан бололтой. МАХН-ын даргыг сайд нарын II эмнэлэг рүү шилжүүлэн эмчлэхийн тулд нэлээн л юм болсон юм даг. Ялтан Н.Энхбаяр хорих ангийн эмч нараар эмчлүүлэхгүй хэмээн зөрүүдэлж, биеийн байдал нь муудаж, асуудал ар араасаа хөвөрч байв. Гэтэл сүүлдээ II эмнэлэгийн эмч нар эксийг эмчлэхээс татгалзаж, үхвэл ч үхнэ л биз гэсэн байдлаар хандах нь тэр. Гэтэл тийнхүү мэдэгдэж байсан эмч нь Н.Удвалын хүн байсан гэх яриа чих дэлсэв. Хэрэв ялтан Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд гэдийчихэж мэдэх нөхөр тул ийнхүү “хор” найруулсан гэх. Ямартаа л II эмнэлгийн сонгон шалгаруулалт хэдийнэ явагдаад дуусчихсан атал салбарын сайд тушаалаа гаргахгүй хав дарж байх билээ. Гагцхүү сайдын тушаал гараад л дарга нь томилогдож, түр орлон гүйцэтгэгч нөхрийг өөрчлөх учиртай аж. Гэвч өнөөдрийг хүртэл Байгаль солигдоогүй байгаа нь хардлагыг улам өдөөв. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаярыг II эмнэлэг рүү хэвтүүлэн эмчлэх шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Т.Доржсүрэнг ажлаас нь халж байгаа гэнэ. Түүний оронд “МАХ” яаманд байсан Анаркүлийг томилж байгаа гэх яриа ч гарчээ. Өнөөх Анаркул нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн гэдгийг нь эл хүрээнийхэн андахгүй. Товчхондоо, Н.Энхбаярыг Х.Тэмүүжингийн гарт “арилжиж” байгаа юм байх.
Ийнхүү Н.Удвал сайд бусдаар бамбай хийж, эксийг намнах ажиллагаа явуулж эхэлсэн талаар учир мэдэх хүмүүс жиргэж эхэллээ. Намын дарга нь эмнэлэгт биш шорондоо байвал эрхэм хатагтай санасандаа хүрэх юм байх. Түүний хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь туйлын зорилго. Өнгөрсөн долоо хоногт болсон бага чуулганаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох дөрвөн хүнийг нэрлэсэн. Мэдээж, Н.Удвал сайдын нэр дунд нь бий. Мань хүн ч хэдийнэ сонгуулийн PR сурталчилгаандаа анхаарлаа хандуулаад эхэлсэн гэнэ. Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох нь гэх мессеж нисгэж, сонгогчдыг соронздох болсон аж. Н.Энхбаяр байгаагүйсэн бол Н.Удвал байх байсан уу гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд бий. Цаг хугацаа хамгийн сайн шүүгч ээ гэж. Албан тушаал араншин таниулж эхэлсэн юм даг уу даа, хөөрхий.
Гэвч Эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлсэн сайдад ард түмэн итгэл хүлээлгэх болов уу. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Монголын эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд тасралтгүй уруудсаар ирсэн ч өнөөдрийнх шиг “мөхөл”-ийн ирмэгт тулж байсангүй. Ёстой л нөгөө “хувьсгалын тохироо бүрдэв” гэгчээр Н.Удвал эл салбарыг толгойлох болсноос хойш нялхсын эндэгдэл, элдэв янзын онош нь тодорхойгүй өвчин ээлж дараалан гарч, тангараг өргөсөн эмч нар цагаан өмсгөлтэй “алуурчид” болж хувирав. Энэ бүхнийг салбарын сайд харж, бас сонсч байгаа ч ард түмнийхээ өмнө ил гарч, ажил үүргийнхээ талаар учирлаж, уучлал гуйсангүй. Албан тушаалаа өгч огцроход ч багадах хэргийг нь мэдсээр атлаа зөөлөн сэнтийдээ шигдсээр өнөөдөртэй золголоо.
1978 онд АУИС-ийг төгсч, 2002 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Н.Удвал сайд уг нь салбарынхаа сайн мэргэжилтэн гэх. Харамсалтай нь сайн бөх болгон сайн дасгалжуулагч болдоггүй гэдгийг тэр батлаж өгөв бололтой. Ийм хүнийг төрийнхөө хойморт залах гэж үү. Н.Удвал сайд аа “ухаан” орооч.
Л.НИНЖСЭМЖИД
Нийгмийн толь
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2013 5:45:55 pm )
Баян Намсрайн ганц захиргаагүй охиндоо.Сувай суварган нөхөр сүүдэргүй хүн болохоор танхай балмад гэж чигтэйхэн одоо яана да таминь СХДүүргийн ЭМтөвийн дарга гэж бас Архангайн нэг айхтар эмч авгай байна. Одоо гуанз нь хүртэл түүний өмч болж Ээ бүү үзэгд хараагаад мөчийг нь тасалдаг болоосой
-
Anonymous (March 05, 2013 5:53:48 pm )
Ha ha ene Udbal Eronhiilogch boloh yum bol Mongoliin buh ard tumen galzuursan baij taaraa.Eronhiilogch bolohiin tuld Mongolchuudaa galzuugiin tariagaar tarij ch medeh hun dee
-
Anonymous (March 05, 2013 6:19:01 pm )
HAHA HUDLAA TEGJAAN! NAA AVGAI CHINE ENHBAYART EHNEREES NI ILUU HAIRTAI! HUDLAA DELETLESEN BOLGOJ MEDEE TSATSAAD ERUNHIILUGCHIIN SONGUULID URSULDUH GEJ BGAA,… HERVEE ERUNHIILUGCH BOLHOON BOL URSHUULIIN HUULIAR AVILGALCH AALZ ENHBAYARAA SUULLAH IIM L ALSIIN BODLOGTOI!!!!!!!!!
-
Anonymous (March 05, 2013 8:16:17 pm )
Yagaad ene setguulch NINJ bainga iim niitlel bichdeg yum be. Amidralaas uur zuil harahgui bn gej uu. Esvel zugeer hulsnii setguulch yumuu
-
Anonymous (March 05, 2013 8:36:38 pm )
setgegdel bichvel shorond orno shuu boli nzuudaa!
-
Anonymous (March 05, 2013 8:47:17 pm )
buzar avgai odoo bolimoor emdaa,uhej bval taarna chi
-
Anonymous (March 05, 2013 8:57:40 pm )
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛ Л АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНИД БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ– МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ— БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРГЭЭР ХҮН ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ИНЭЭДТЭЙ Л ЮМ
-
Anonymous (March 05, 2013 9:01:17 pm )
Ийм юм биччихээд өөрийгөө арай сэтгүүлч гэж ойлгоод байгаа юм биш биз дээ
муу бууны нохой -
Anonymous (March 05, 2013 10:33:39 pm )
ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
-
Anonymous (March 05, 2013 10:47:16 pm )
Udval ulam sain ajillaarai engiin irged demjij bgaa shuu ene mafijsn erchuudees emegtei hun garval hamaagyi deer iim uchraas ner tsever emegtei huniig demjih sonirhol ondor bgaag duulge tanid
-
Anonymous (March 06, 2013 6:33:54 am )
Udval gyuai ta Butgii shantraarai. Ene humuus tanaas aisandaa uhehnee. Ta ih huchtei baigaa yum bna
-
Anonymous (March 06, 2013 9:43:06 am )
Ялтан хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг юм уу. Юу бичээд байгаа юм бэ сэтгүүлч гуай. Өрөвдмөөр юм үндэслэлээ зөв гаргаач
-
Anonymous (March 06, 2013 10:57:34 am )
Ene avgaigaas aigaagui ene avgaig shoolj baina. Ene avgai erunhiilugch bolvol hen ch sanaachlaagui ard tumnii boslogo garah biz. Zugeer dor baigaa salbaraa ood ni tatahaa bod. Eruul mendii salbar shalan deer husur hayagdsan baigaa. Salbartaa yum hiij chadahgui baigaa hun ulsad um hiihuu? idej uugaagui baigaa enhbayariin uldsen hurungiig idej uuna biz. holuur holuur
-
Anonymous (March 06, 2013 11:22:30 am )
Ёо ёо болимоор юм. Гэртээ гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд байж байхгүй . аягүй бол хоол хийж чадахгүй дээ
-
Anonymous (March 06, 2013 12:35:03 pm )
Udval gyuai ta Butgii shantraarai. Ene humuus tanaas aisandaa uhehnee. Ta ih huchtei baigaa yum bna —- GNEUU HAHA
-
Anonymous (March 06, 2013 2:36:21 pm )
eruul mendiin salbaraa avch yvj chadahgui bj hehehe! eronhiilon zahiragch bolchik yum bol ch hehe hihihi estoi bantan bolno doo!odoo er n hen n ch garsan eronhiilogchiin zasaglal ruu l yvah bh daa !
-
Anonymous (March 06, 2013 3:27:49 pm )
Elbegdorj bish bol Udval baisan ch yahav.
-
Anonymous (March 08, 2013 10:12:40 pm )
UDVAL SAID EMNELGUUDIN DARGIIG HUSCHAAD ODO EZENGUIDUULJ 2SAR BOLLOO?DARAAGIIN HUMUUSIG TAVIHGUI UDAAGAAD YAH GEED BGA NH TODORHOI BUS UDLAA GETEL DARGIIN SUUDAL MUNGUUR URNLRGDEH SURAG DUULDAV.EMNELGUUDIN DARGIIG MUNGU UGCH TOMILULAH GEJ UU?HARJ L BAIY UNEN BOL BOLSON DARGA NAR NH ZARSAN MUNGUU OLOH GEED ALAAN BOLOH YUM BNALDAA.GEMTLIIN EMNELGIIN TALAAR BICHEGDEJ BUUN SENSAATS GARSAN ODOO TER ZALUU NH TAVIGDVAL MUNGU L HUCHTEI BOLJ TAARLAADAA
-
Anonymous (March 09, 2013 2:28:08 pm )
Udvaliig demjij bna shuu.
-
Anonymous (March 10, 2013 12:14:44 pm )
Солиоотой авгай вэ чи хэний буяанд сайд боловоо Чамайг тойрсон новшнууд чинэ чамайг зайлуулах захиаалаг авсан хүмүүс шүү Чи тэднартайгаа л алалц гэхдээ ч оройтсон л байхдаа хөөрхий
-
Anonymous (March 11, 2013 5:50:17 pm )
монгол эмэгтэй хүн бүр дэмжинэ зоригтой бай
21 Comments