Үнэтэй ваар хагалснаасаа болж, ажилгүй болж, бусдад чичлэгдэж яваа гэгдээд байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Түүнийг ажлаа хийж явахдаа ваар хагалж, Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн уурыг барж, цалингийн зээлээр хохирлоо барагдуулж, гудамжинд гарсан гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан билээ. Гэвч тэрбээр дээрх бүх мэдээллийг няцааж, мэдэгдэл гаргасан байлаа.
-Чухам юу болсон талаар эхлээд тодруулахгүй юу?
-2012 оны тавдугаар сард хамгаалалтын ажилтны дуудлагаар Ерөнхий сайд асан С.Батболдын их тэнгэр дэх гэрт ажилласан юм. Тэр үед өөрийн санамсар болгоомжгүйгээсээ болж, ойрхон байсан ваарыг унагаад хагалчихсан. Тэгээд унагаж хагалсан ваарныхаа хэлтэрхийг аваачиж Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны удирдлагууддаа харуулсан. Тэгээд би ийм хэрэг хийчихлээ. Энэ ямар үнэ өртөгтэй байдаг юм бол бусдад учруулсан хохирлоо барагдуулья гэж хүсэлт гаргасан.
-Та өөрөө тийм хүсэлт гаргасан юм уу?
-Тэгэлгүй яах вэ дээ. Бусдын эд зүйлийг өөрийн болгоомжгүйгээсээ болоод унагаад хагалчихсан хүн чинь.
-Тухайн үед гэрийн эзэгтэй байсан бөгөөд таныг төлж барагдуул гэж хашгирсан гэж мэдээлсэн байсан шүү дээ?
-Үгүй ээ. Тухайн үед гэрийн эздийн хэн нь ч байгаагүй. Дуудлага өгсөн хамгаалалтын ажилтан болон үйлчлэгч л байсан. Тэдний хэн нь ч надад юу ч хэлээгүй.
-Та Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяатай хэзээ уулзсан юм бэ?
-Тэр хүнтэй би хэзээ ч уулзаж байгаагүй. Телевизээс л хааяа царайг нь харж байснаас биш нүүр тулж хэнтэй нь ч уулзаж, учирч байсангүй.
-Тэгээд хохирлыг нь барагдуулна гэхээр удирдлагууд тань юу гэж хэлсэн юм бол?
-Би өөрөө хүсэлт гаргасан учраас байгууллага ч татгалзаагүй. Тэгээд ваарны үнийг манай удирдлагууд судалсан юм шиг байна лээ. Миний л буруугаас болсон болохоор цалингийн зээл авч байгаад ч болов бусдын хохирлыг барагдуулья л гэж бодсон. Шууд гаргаад өгөх мөнгө байх биш. Тэгээд удирдлагууд маань ваар захиалж авчруулсан юм билээ. Түүнийгээ удирдлагууд оруулж өгтөл Х.Отгонтуяа гайхаж, энэ хэрэг мандсан юм билээ. Тэгээд хэрэг явдлын талаар сонсоод “Юун сүртэй юм. Ямар санаатай хагалсан биш. Одоо нэгэнт аваад ирсэн юм чинь би өөрөө төлье тэр сантехникчээр төлүүлээд хэрэггүй шүү” гэж хэлсэн талаар удирдлагууд маань надад хэлсэн. Би бүр баярласан шүү. Тухайн үед гэрийн эзэд тэр ваарны талаар огт мэдээгүй байсан юм билээ.
-Тэгж хэлэхэд нь та дэргэд нь байгаагүй юм уу?
-Байгаагүй. Хамгааллалтын ажилтнууд л байсан. Ваарны төлбөр болох таван сая 460 мянган төгрөгийн нэхэмжлэхийг нь би комисаруудад нь л оруулж өгсөн шүү. Тэгээд л миний өмнөөс хохиролыг 100 хувь барагдуулчихсан. Надаас нэг ч төгрөг гараагүй. Би ч цалингийн зээл авах гэж байснаа шууд л больчихсон. Ердөө ийм л юм болсон. Гэтэл сайтуудад ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл гарсан байсан. Үнэндээ миний учруулсан хохирлыг барагдуулж өгсөнд тэр гэр бүлд би талархаж явдаг.
-Энэ явдлаас болж таныг ажлаасаа халагдаж, гудамжинд явж байна гэсэн шүү дээ?
-Би өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд л явж байна. Сая ч гэсэн ажлаасаа шууд л ирлээ. Тэр явдлаас болж надад ямар ч хариуцлага тооцоогүй. Намайг бүр гурван хүүхэдтэй гэж мэдээлсэн байсан. Би ганц л хүүхэдтэй.
-Та сайтад мэдээлэл өгсөн гээд байгаа Баянсан гэдэг хүнтэй ямар холбоотой юм бэ?
-Баянсан гэдэг нэртэй хүн манай хамаатан садан, найз нөхөд, тэр ч байтугай хамар хашаанд маань ч байхгүй. Одоо л ийм нэр сонсч байна.
-Энэ мэдээлэл гарснаас хойш ажлаа хийхэд тань хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Надад эвгүй л байна. Мөн ажлаа хийгээд явж байгаа, харин ч бусдын өмнөөс хохирлыг нь барагдуулчихаад элдвэрээрээ хэлүүлж байгаа хүмүүст бүр ч хэцүү байгаа байх. Ингэж бусдын нэр хүндэд халдах нь зохисгүй юм.
-Ер нь энэ хэргийн талаар таныг л мэдээлэл өгсөн болов уу гэх хардлага бусдад ч гэсэн төрж байгаа байх?
-Хэрэв мэдээлэл өгөх шаардлагатай бол би өөрийн биеэр очиж өгнө. Зураг хөрөгтэйгөө. Би анх удаа л хэвлэлд ярилцлага өгч үзэж байгаа нь энэ. Түүнээс биш хэвлэлийнхэнтэй нэг ч удаа уулзаж байсангүй. Юун мэдээлэл энэ тэр өгөх. Тэгээд ч ажил дээрээ болсон явдлын талаар хамаатан садан, найз нөхөддөө ч ярьдаггүй. Хамт ажиллаж байгаа нөхдүүд маань мэдэж байгаа байх.
-Энэ хэргийг санаатайгаар ингэж гуйвуулан мэдээллэсэн нь таныг чиглүүлэв үү эсвэл Ерөнхий сайд асан С.Батболдыг уу. Танд өс хонзон санасан хэн нэгэн хийсэн юм биш биз. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Намайг ийм мэдээлэл гаргаагүй гэдгийг байгууллагынхан, хамт олныхон маань мэднэ. Би ямар гавьяа байгуулсан биш юу гэж хүн амьтанд ярих билээ. Найман жил ажиллахдаа анх удаа л дуулианд хутгалдаж үзэж байгаа нь энэ. Чухам дуулиан гаргасан эзэн нь хаана явдаг юм байгаан бүү мэд. Цаад далд утга санааг нь мэдэхгүй юм. Гол нь энэ хүмүүсийн нэр хүндэд л санаатай халдсан үйлдэл болов уу гэж бодогддог. Уг нь боломж гарвал Х.Отгонтуяатай нүүр тулж уулзаад баярлалаа бас уучлаарай гэж хэлэх юмсан.
…Бусдын үнэтэй ваар хагалсан гэх дуулианы эзэн ийн ярьж байна. Үнэндээ хэдэн жилийн өмнө л зарим нэг чөлөөт хэвлэл бусдын өмнөөс худал бичиж, тэр мэдээллийнхээ төлөө бусдыг шантаачилж амьдардаг байсныг мэдэх нэг нь хангалттай мэднэ. Зарим нэг сайтуудын эл зохиомол мэдээллээс болж төрийн үйлчилгээнд ажиллаж буй энэхүү эгэл жирийн слесарч залуу үнэхээр ажлын байраа алдвал хэн хариуцлага хүлээх юм. Өөрөө өөртэйгээ ярилцлага зохиож, бусдыг шантаачлагч сайтын захирал гэх залуу ажлын байраар хангаж, ар гэрийг нь тэжээж амьдрахгүй нь лав.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед зарим сайтуудаар Их тэнгэр цогцолборын сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан миний биетэй холбоотой ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан өөрийн биеэр дараах няцаалтыг хийж байна.
Д.Эрдэнэсайхан миний бие 2012 оны тавдугаар сард албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдан бусдын эд зүйл гэмтээн хохирол учруулсан. Гэхдээ сайтуудад бичсэнчлэн гэргий Х.Отгонтуяа нь орилж, хашгирч, төлж барагдуул гэсэн нь худал болно. Тухайн үед Х.Отгонтуяа байгаагүй бөгөөд хамгаалалтын ажилтан нь дуудлага өгч, тэр үед ч миний дэргэд байсан. Миний бие өөрийнхөө санамсар болгоомжгүйгээс болж, бусдад учруулсан хохирлоо төлөхийг хүсч, Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны удирдлагуудаа хүсэлт гаргасан билээ. Гэвч учруулсан хохирлыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа 100 хувь барагдуулсан юм. Надаас ч нэг ч төгрөг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн тухайн үед Х.Отгонтуяа ваар хагарсан тухай мэдээгүй байсан билээ. Гагцхүү ваарыг шинээр захиалан авчирч өгөхөд мэдсэн хэрнээ санаатайгаар бусдын юмыг хагалсан биш хэмээн өөрөө хохирлыг нь барагдуулсан юм. Гэтэл худал мэдээлэл бичсэн болохыг энэ мэдэгдлээрээ няцааж байна.
Түүнчлэн Д.Эрдэнэсайхан би өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа бөгөөд хэн нэгнээс болж гудамжинд гарсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Мөн миний буруутай үйлдэлтэй холбогдуулан эдгээр хүмүүсийн талаар ташаа мэдээлэл тарааж, бусдын нэр хүндэд халдаж байгаад гайхаж байна.
Харин ч миний буруугаас болж, гарсан хохирлыг барагдуулж өгсөнд Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяад баярлаж явдаг нэгэн. Гэтэл иймэрхүү ташаа мэдээлэл гарч, нэр хүндэд нь халдсан явдалд Х.Отгонтуяа таниас энэ мэдэгдлээрээ дамжуулан уучлал хүсье.
Дахин ташаа мэдээлэл гаргахгүй, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг хүсье.
Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2013 7:57:18 pm )
жирийн нэгэн ажилчин хүнийг хүртэл улс төрийн хэрэгсэл болгож байх юм. захиалагчдад нь ичих нүүр гэж байна уу. Энэ бол СОНГУУЛИЙН ПИАР.
-
Anonymous (March 05, 2013 8:19:35 pm )
ийм байсан юм бол мэдээ гарсан даруйд нь няцаалт хийхгүй дээ.аймар хэлж шуугисан шд,өнөөдөр ч гэсэн хэвлэлийн ачаар төлбөр хийгдлээ гэчихсэн байсан шд,хэвлэл мэдээлэл гэдэг үнэхээр аймар юмаа сайнаар ч,саараар ч тэр
-
Anonymous (March 05, 2013 9:00:48 pm )
Otgontuya chii muu gaj mal min tiim l yum bol ert shidehgui yasan yum be
-
Anonymous (March 05, 2013 9:40:06 pm )
Yu bolodo bnaa.ingej zihioj bichne gej baihuu.arai den duu bnaa.ter Dariud ni ene medeelel bolohig medegdexguin Yassiin be.zaluu chi budlian hutgaj baigaan bishu.
-
Anonymous (March 05, 2013 10:04:30 pm )
ингэж баримтгүй ташаа мэдээлэл хийсэн сэтгүүлчиддээ хариуцлага тооцох журам гэж байна уу Үнэн зөв мэдээлэл бидэнд хэрэгтэй байна.ангаж ,цангаж байна???
-
Anonymous (March 06, 2013 4:06:37 am )
Muu setguulchid medeegee sain sudalj baij tavihgui gemgui huniig ch gemtei bolgoj haragduulah geed baahan hunii hel amnii bai bolgood ichmeer yumaa. Otgontuya guai sain saikhan l emegtei shdee urlagiin talaar zunduu sain yum hiisen hun. Uuchlal guimaar yumdaa
-
Anonymous (March 06, 2013 10:53:14 am )
mongo ugood amig ni haasan bn huurhiig
-
Anonymous (March 06, 2013 1:42:07 pm )
orgui bish baihaa mongoor amiig n taglaj zalruulga hiilgej dee
-
Anonymous (March 06, 2013 4:50:08 pm )
ямар ч байсан,ваар хагалсан гэдэг үнэн л юм байна,энэ хэтэрхий чичирж байна даа,гэж хардвал ямрав
-
Anonymous (March 06, 2013 11:40:58 pm )
ZAA,TER OTGONTUYA L URIIG NI DARJ HEDEN TUGRUG NEMJ UGUUD UURTUU ELSUULSEN NI TODORHOI BNA SH DEE.YUN HURDAN ITGETSGEEDEG YUM BE.
-
Anonymous (March 07, 2013 4:45:36 am )
tiim bna zohioon bguulaltai hiisen yariltslaga bna, buh hariuultuudiig ni heleed ugsun maygtai tsenher zagtanguud ingej yaridagui yuma hu kkkk, teneg hun haurad bna uu ugui yu, ug hun ni joohon aisan shinjtei medregdeed yavchlaa da… yai gehev ner hund hugarhad ergeed naaj boldoggui l bhgui yu, tsaashid unhaantai buuritai asuudald handana biz de..
-
Anonymous (March 07, 2013 10:17:13 am )
Neg zyil oilgohgyti bn aa. Geriinh baar gee biz dee. Tegeed ooriinhoo baariig ooroo tolson bolj bn yy. Ter avgai tegj mono gargah hun mon bilyy. Shal hudlaa. Aimaar haramch gesen shuu dee. Ene hun ch gesen bi baar hagalchlaa, tolie ene ter gej gyigeed l yamar shudarga hun be. Arai l hetruulegtei yariltslaga bn daa.
-
Anonymous (March 07, 2013 10:22:32 am )
Ингэлээ гээд нэр нь цайчихгүй байх даа. Ямар ч гэсэн оргүй яриа биш байх. магадгүй мөнгөөр ярилцлага өгүүлж байгаа ч байж болно шүү дээ.
-
Anonymous (March 07, 2013 12:09:35 pm )
itgehgui l bna neg l no-toi
-
Anonymous (March 07, 2013 5:59:51 pm )
nodnin havrin Batboldin neremjit davtlagani bagsh nart uguh yostoi mungu haashaa alga bolson be? Suhbaatar duurgiin
-
Anonymous (March 07, 2013 6:20:52 pm )
Hediig ugsun yum boldoo ene nuhurt..Archaagui garyyd bh yumdaa ene metiin
-
Anonymous (March 07, 2013 10:43:39 pm )
erni yamarwaa medeelliig bysdad hvrgehdee ingejl svrjignej svr hvchiig vzyylj kaif awdagiim bnshvv hvmvvsee
-
Anonymous (March 08, 2013 8:57:46 am )
Tegnee !!!!!!!!!!!!Otgontuya tiim ih oyunii bolovsroltoi tegeed uuuuu uchnuun huuhdiin eej hun ur nimgen Mongol eej gedeg chin iim l bdg yum.Unuudur olon ulsiin emegteichuudiin bayariin udur.Ene bayariig OTGONTUYAD BELEGLEY
-
Anonymous (March 08, 2013 9:52:20 am )
ene hujaa avgai ogohgui yadag ium.
-
Anonymous (March 08, 2013 11:48:19 am )
SUULD MUNGU UGUUD L ZALRUULGA HIILGESEN BAINA DAG… TENEG HUN CH OILGOHOOR BAINA!!!
-
Anonymous (March 08, 2013 4:57:02 pm )
Heden tsaas ugchdee huurhiid..Zalyy mini hunii zaaj ugsun yum yarilgui chuluut hevlel setguulchded ardchilal bgad bayarla..Setguuld hevlegdej olon niited medeeleegui bol chi tsalingiin zeelend idegdej yavaa..Bayarlah hhun chini naad shylam chini bish setguulchid,chuluut hevlel,ardchilal yumshu..
-
Anonymous (March 09, 2013 1:55:22 pm )
zo zo 5.000.000 garan togrogniihoo vaariig hagarchaad baihad medeegui baij baidag kkk. Jaahan unemshiltei yum bicheech. duudlagiin slesari ireed ailiin une tsenetei yumiig hagalchaad baihad neg ch ug duugardaggui tegeed ezdedee ch heldeggui hamgaalagch uilchlegch 2 kk….
-
Anonymous (March 10, 2013 1:28:01 pm )
www。需要一片。mn
-
Anonymous (March 10, 2013 3:49:16 pm )
Geriin uilcegch ezendee heleegui ezen medeegui tegeed uuruu tulie geed ochison aan shudraga harvaas munguur amaa tagluulsan baina daa har otgoo dorno huldaad avsan baina sndee huldagdsan mungu chin ard tumnii mungu gedgiig medeh uu zaluu min cinii tuluu duu hooloigoo negtgesen ard tumen zuluut hevleliinhend bayrlasanaa ilerhiil
-
Anonymous (March 11, 2013 6:29:35 am )
Manai saituud medeelel tavihdaa anhaarch bmaar yum. Ex erunhii saidiin ger buliig ilt unemshilgui dairch davshilj bhaar nyagtalj baij tavih heregtei sh dee. Harin end unenee yarisan slesarit bayar hurgie. Hun bolson yavdalaa l yarisan bna sh dee.
-
Anonymous (March 11, 2013 6:56:12 am )
Zassss, hun muulahaa bolie. Zaaval muu medeend ni itgeed muu yum bichih gej manaihan hoshuurah yum daa. Ataarhagchdiin horsol buhimdaliig ene setgegdel gedeg yumaar balbaj uguh y daa. Ene humuusiin sain saihan hiisen yumiin ogt bichij medeelehgui dandaa muu yum bichij gutaana. Ene hun vaar hagalsan geed unenee yarihaar hudlaa geed l. Hehe
-
Anonymous (March 14, 2013 8:54:50 am )
баячууд сайхан юмаа нэг муу ваар нь хүртэл 5 сая гаруй гое юмаа эд нар ер нь яаж ингэж баяжицгаасан юм болоо эднүүсийг баяжиж бхад бид хаана бсан юм болоо бид нар унтаад л…
27 Comments