antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2013 23 comments

Ээжүүд Ерөнхийлөгчид ханджээ

нийтлэсэн Admin

imagesӨнгөрсөн амралтын өдөр буюу 3 сарын 3-нд АСА циркэд “1000 ээжийн хуралдай” болж өнгөрлөө. Уг хуралдайд орон нутаг, нийслэлийн 2000 орчим ээж оролцож нийгэмд тулгамдаад байгаа асуудал, тэр ч бүү хэл Монголын ард түмний өмч болох Оюутолгойг тойрсон асуудлаар хэлэлцлээ.
Ээжүүд хуралдайгаас гарсан шийдвэрээ эмхэтгэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр өргөх бичиг болгон хүргүүлэхээр болжээ. Тэд ядуурал газар авсаар байгаад Улс орны Ерөнхийлөгчийн хувьд анхаарал хандуулахыг уг өргөх бичигтээ дурьджээ. Мөн Ардчилсан гээд байгаа манай оронд хүчирхийлэл газар авч хүний болон эд эрхтний наймаа газар авч байгаад эмзэглэж байгаагаа ч мөн дурьдсан байна. Эхчүүдийн өргөх бичиг “Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа. Монголын эхчүүд эмэгтэйчүүдийн төлөөлөл эх орныхоо өнцөг булан бүрээс улсынхаа нийслэлд хуран цуглаж анхдугаар хуралдайгаа хийлээ.

 
1. Өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн газар нутгаа бүрэн бүтнээр нь үр хойчдоо үлдээхийг эхчүүд хүсэж байна. Эрхэм Ерөнхийлөгчөө!
Хариуцлагагүй уул уурхайн хөрс хуулалтын шороон хэрмэнд шахагдаж ханаа шийрлэх нутаггүй, үнэгүй шахам гадагш урсаж байгаа монголын баялгийн тоосонд дарагдаж амьсгалах агааргүй, гадныхныг хөлжүүлсэн монголын баялгийг угааж гол мөрнөө устгаж уух усгүй болсон, ухсан нүх, элсэн цөлийг үр хойчдоо үлдээхийг хүсэхгүй байна гэж эхчүүд Танд хэлж байна.
2. Ардчилсан Монгол оронд хүчирхийлэлгүй, айх аюулгүй, амгалан тайван амьдрахыг эхчүүд хүсэж байна. Эрхэм Ерөнхийлөгчөө!
Монголчууд архин далайд живж, хулгай дээрэм, луйвар, хүчирхийлэл хэрээс хэтэрч, хяналтаас гарлаа. Архинд согтож ухаанаа алдсан зэрлэгүүд надад нас байна. Элбэгээ намайг өршөөнө гээд хотонд орсон чоно шиг хүн ард руугаа мэс бариад дайрдаг боллоо. Ээжийн нялх охиныг хүчирхийлж, охид бүсгүйчүүдийг хүний наймааны золиос болгож, монголын хойч үеийг сөнөөж байна. Гэр бүлд хүчирхийлэл гүн гүнзгий бугшиж охид эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна. Баялагаа гадагшаа зөөх нь багадаад харийханд монгочуудынхаа эд эрхтэнийг наймаалдаг боллоо. Хэмжээгүй баяны зөвшөөрөлгүй барилга дээрээс төмөр унаж, замын цагдаад танилтай согтуу жолооч хажуунаас дайраад, харамч эзэд, хариуцлагагүй захирлуудын үйлдвэр уурхайн ослоос болж дайн дажинтай бүс нутагт амь үрэгдэж байгаа хүнээс илүү тооны монгол хүн энх амгалан монгол нутагтаа үрэгдсээр байна. Эдийн засаг өслөө ч ард түмэн нь ядуу байдаг, ардчилал хөгжлөө ч амьд явах баталгаагүй, айдастай нийгэмд амьдарч үр хүүхдээ өсгөмөөргүй байна гэж эхчүүд Танд хэлж байна. Олон жил амласан ажилтай орлоготой амгалан тайван амьдралаа хайрлаач гэж эхчүүд Танаас гуйж байна эрхэм Ерөнхийлөгчөө!
3. Улс төрийн хоригдолгүй, аливаа хэлмэгдүүлэлтгүй монгол оронд аж төрмөөр байна гэж эхчүүд Танаас шаардаж байна эрхэм Ерөнхийлөгчөө!
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан агуулга бүхий монгол улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалтад нийцээгүй хуулийн олон зүйл заалт өнөөдөр монголд үйлчилж байна. Энэ нь хууль хяналтын байгууллагууд дур зоргоороо авирлаж иргэдийн эрх чөлөөг хохироох нөхцөл болсоор байна. Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй олон мянган хүн наранд ч нарсанд ч байсаар байна. Монгол улсын гурав дах ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зарим улс төрчдийн захиалгаар хууль, шүүхийн байгууллагын зарим хараат хүмүүсийн шийдвэрээр хилс хэрэгт холбож, ялд унагалаа.
МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвслийн тэргүүн Монгол улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэн даруй суллаж, хилс хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр төрийг нь сэргээхийг монгол ээжүүдийн Их Хуралдайд оролцсон эхчүүд, эмэгтэйчүүд Танаас хүсэж байна. Эрхэм Ерөнхийлөгчөө!
Өр нимгэн эхчүүдээ бодож, өргөн олон түмнээ хүндэлж, өргөх бичгийн минь хариуг 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор өгч, эхчүүд бидний сэтгэлийг амраана гэдэгт итгэж байна

Монгол ээжүүдийн анхдугаар хуралдайн төлөөлөгч 1427 ээжийг төлөөлж, Монгол ээжүүдийн анхдугаар хуралдайг санаачлагч Алдарт эх А.Одончимэг” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (March 04, 2013 4:00:12 pm )

    ZA ene Avligach Aluurchin Enhbayariin zahialagiin ajliig zogsoomoor yumaa. Ene aluurchin turiin ih hurungiig hahaj uhtelee idchiheed ard tumniig 2 tal bolgoj huvaaj herelduuldegeee bolimoor yum

  • Anonymous (March 04, 2013 4:13:43 pm )

    ene tgd 1000 eej geh humuus. Mongoliin buh eejuudiig tuluulj chadna gjuu. Araich dee ene bol emgenel

  • Anonymous (March 04, 2013 4:19:45 pm )

    ene bol emgeneltei bogood ineedteicshog garaa boljee maxnixa ta nar dotor ervvleer setgedeg xvn bn yy naadyyldaa xeleecheee

  • Anonymous (March 04, 2013 5:08:56 pm )

    1000 eejuudiig yaaraltai shar hadand hebtuulj emchil

  • Anonymous (March 04, 2013 5:14:23 pm )

    uls oron ard tumniig enhbayar iim bologson teneg eejuudee ymiig eregtsuulj bodoj bai

  • Anonymous (March 04, 2013 5:50:21 pm )

    Arai hetersen teneguud. Helech muu ug oldohgui ni.

  • Anonymous (March 04, 2013 5:52:33 pm )

    emgenelt ineedmiin shog garaa gej vvniig xelne de enxbayaa odoo bolibol taarna da tertei tergvi xygatsaa chin dyyslaa sh de aytaixan shoydaxgvi baij bgaa d magadlangaar garaxaa bobdoo oor ylaa vvrch chdxgvi orooliig xoldoo chireed bx shaardlaga bna y er xvn shig bla daa ene xyraldaj bg exchvvd vr xvvxed ach zee naraasaa icheechee vr xvvxdedee vnetei vnen syrgaal aildaxiin orond abilgachinii omoorson jvjig n oroltsoxoosoo ichmeer um da

  • Anonymous (March 04, 2013 7:13:35 pm )

    ta nar yu ve unen ug helsen hund uher ushuutei gegcheer ta nariig bodvol uchnuun huuhed gargaj usugsun ulsdaa hiih yuma hiisem humuus za.

  • Anonymous (March 04, 2013 7:15:06 pm )

    ta naraas ichih yumu ? zubl bnshd

  • Anonymous (March 04, 2013 7:21:17 pm )

    enhbajriin tuhaigaas busad ni boduushtai jm bna

  • Anonymous (March 05, 2013 1:11:32 am )

    elbegee ene hergiig naashtai shiideech tegvel dahin erunhiilugch boloh magdalaltai enh bayr erunhiilugchiig horiod bval dahin garhni yul bol anhnaasaa buruu helmegduulelt hiisen ym

  • Anonymous (March 05, 2013 8:13:15 am )

    Зохион байгуулсан Авилгалын загалмайлсан сайд Барсболд түүний хамаатан усны нэр зүүгч Батбаярыг АТГ-т шалгуулах цаг болжээ

  • Anonymous (March 05, 2013 9:07:32 am )

    Soliotoi avgai nar

  • Anonymous (March 05, 2013 9:09:39 am )

    Heregt orson humuusiig eejuud niileed gargaad b.wal horigdoh hun b.hgui yum bish uu

  • Anonymous (March 05, 2013 9:15:54 am )

    MUNGU HARJ UR HUUHDEE BODDOGGUI AVGAI EMEE NAR!

  • Anonymous (March 05, 2013 10:19:29 am )

    Хуралдай дээр нэг мангар ээж ерөнхийлөгчийн ээжид хандаж, би хятадын хүүхэд гаргаагүй гэж солиорсон шүү, одоо тэр бичлэгийг устгасан байхаа. Манай Элбэгдорж Монголын захчин ардын хүү шүү дээ. Олон хүүхэдтэй эх хүн байж төрийн тэргүүн рүүгээ дайрч болохгүй байхаа.

  • Anonymous (March 05, 2013 10:36:26 am )

    Зарим талаараа үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал хэлсэн байнаа. Харин Энхбаярын тухайд бишээ

  • Anonymous (March 05, 2013 12:15:41 pm )

    Ene Enkhbayar yamar bashir argatai novsh ve.

  • Anonymous (March 05, 2013 1:52:06 pm )

    Ээж гэсэн нэрийн дор хэрүүл хараалын бузар шингэсэн хэсэг хүмүүс монголын жинхэнэ ээжүүдийг гутаалаа.Эх хүнээс гарахгүй муухай үг тэднээс сонсож гутлаа

  • Anonymous (March 05, 2013 3:36:39 pm )

    Эд хөрөнгө эрх мэдэлд шунагчдыг дэмжихээр ямар юмных нь ээжүүд байхавдээ.Хулгайчийг өмгөөлөх гэж МАХН нэр зүүсэн хөөрхий амьтад үйлээ үзэж байнаа.Хулгай хийсэн хүн хулгайчийг бариарай гэж хашгирав гэдгийн үлгэр болж байна даа.

  • Anonymous (March 05, 2013 4:03:22 pm )

    bi ch bas mongol eh hun gehdee edgeer ehchuud shig luiwarchin awilgaching umuurch sullahiig hezee ch zuwshuuruhgui 1000 hun busad ehchuudiig tuluulj iim duraaraa zuil yarij bolohgui, tegeed ch ehchuudiin oroltsoh asuudal ene bish gej bi bodoj bna harin deerh asuudluudiig bol demjij bnaaa suuliihiig ni ugui shuu

  • Anonymous (March 05, 2013 4:44:31 pm )

    үр хүүхдүүд нь одоо
    ээждээ хэлмээр юмаа монгочууд чинь ямар тэнэг болсон юм бэ?

  • Anonymous (March 05, 2013 7:43:30 pm )

    үр хүүхдүүд нь одоо
    ээждээ хэлмээр юмаа монгочууд чинь ямар тэнэг болсон юм бэ?

antalya rent a car