antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2013 23 comments

Салаавчийн буухиаг Ч.Сайханбилэг үргэлжлүүллээ

нийтлэсэн Admin

32473_54840

Жил гаруйн өмнө Ш.Сайхансамбуугийн Б.Бат-Эрдэнэ аваргад тоглоомоор өгсөн салаавч олныг шуугиулсан. Дараа нь гишүүн асан Ц.Шинэбаяр тусгайхны өөдөөс, удалгүй  хоригдол Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийнхэн рүү, Г.Баярсайхан МАН-ын генсек асан У.Хүрэлсүхэд салаавч өгч зодоон болсон. Салаавчны буухиа тасрах нь уу гэтэл Ч.Сайханбилэг сайд үргэлжлүүллээ.

Тэр УИХ-ын гишүүн, тусгайнхан, шүүхийн шийдвэрийнхний аль нь рүү ч салаавч гаргаж  жижгэрсэнгүй. Шууд л төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Монголын шилдэг нийтлэлч, Сангийн сайд асан Баабар хоёрт салаавч “үмхүүллээ”. Бүр өгөх өгөхдөө хоолойгоо засч байгаад “Түй май”-тай нь хамт, нүүрэнд нь тулгаж өглөө.

 

Салаавчны оршил

 

2013 оны 1-р сарын 20. Бямба гараг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Засгийн газрын ордон. Тус улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд оролцохоор танхимд орж ирэв.

 

Ерөнхийлөгч энэ хуралдаан дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг ширүүхэн зэмлэсэн билээ. “Сайханбилэг дарга аа. Юун вэб сайт вэ. Яасан завтай юм бэ. Наадхаа тэр вэб сайтуудын холбоонд хаяач. Бүрэн эрхийн дөрөвхөн жил, цөөхөн жил шүү дээ. Цагаа гол асуудлууддаа зарцуулаач ээ… Ер нь манай дарга нар нэг юм ойлгох хэрэгтэй. Хүний эрхийг засварлах эрх та нарт байхгүй. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм. Өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гээд… Засгийн газарт хүнийг инээлгэх, баясгах үүрэг байхгүй. Гэхдээ тэр бухимдах эрхийг нь өгчих л дөө. Бухимдах эрхээ илэрхийлэх эрх нь байж байг” гэсэн юм. Энэ бол сайтуудын сэтгэгдлийг зохицуулах гэсэн Ч.Сайханбилэг даргад шууд чиглүүлж өгсөн “тушаал” байв.

 

Харин Монголын номер нэг нийтлэгч Баабар төрийн тэрүүнээс урьтаж Ч.Сайханбилэгийг шүүмжилсэн юм. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын 19-нд нийтэлсэн “Зүүн талаар гүйцэж түрүүлэхүй” нийтлэлээ “Гэрийн хаяг гэр бүлийн байдал гадаад паспортын дугаараа тавьж байгаад сэтгэгдэл бичих гэнэ. Цаад шалтгааныг нь мэдэх үү? Өндөр дээд нэгэн эрхэмийн эхнэрийн тухай үнэхээр ч сэжиг хүрэм баахан сэтгэгдэл ноднин нэгэн сайтад бичигдсэн. Хариуг нь ийм мангар аргаар авч байгаа юм. Нийгэмд илүүдэл хийгээ гаргадаг нүх сүв заавал хэрэгтэй. Сэтгэгдэл бол тийм нүхний нэг” хэмээн бичсэн байлаа.

 

Хоолой засах донж

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тухай үед “Сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журам” гэгчийг боловсруулан батлахаар хөөцөлдөж байсан юм. Тэгээд засгийн газраас аймаар заалттай гайхмаар тогтоол гаргасан. Гэтэл хоёр “Ланжгар” болон нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учраас аргаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Сэтгүүлчид түүний талаар янз бүрийн “сайхан” сэтгэгдэл бичсэн нь ч түүнд нөлөөлсөн биз.

Яагаад ч юм харганы ноос ноос түүж эсгийн хийнэ гэдэг шиг л тогтоол баталж, тэр дагуу журмын төслөө сэтгүүлчдэд санал болгосон нь гал дээр тос нэмсэн үйлдэл байлаа. Гэвч ерөнхийлөгч нь хүртэл түүний санаачилгыг таашаахгүй байгаа учраас “Гурван үеийнхээ түүх”-ийг, гар утасныхаа дугаартай бүртгүүлж байж сэтгэгдэл бичих журмаа татсан. Гэвч журмынхаа шинэ төслийг өөрийг нь хамгийн их эсэргүүцсэн Мэдээллийн сайтуудын ассоциаци хэмээх төрийн бус байгууллагын нэрээр гаргах мэргэн ухаан сэдсэн байна. Тэдний нийлж хийсэн журам гэгч нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээ нийтэлдэг, мэдээнийх нь доор иргэд сэтгэгдэл бичдэг голдуу сайтуудын амыг үдэх, тэдэнд цензур тогтоох зорилготой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт ХХЗХ-ноос баталсан Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам гэгчээс илэрхий боллоо. Магадгүй Баабарын хэлсэн эхнэрээ муулуулсан этгээд нь Ч.Сайханбилэг байх. Тэгээд л олон түмний эсэргүүцэл хийгээд Ардчиллын хоёр лидерийн шүүмжлэлийг эс хайхран хоолойгоо засч эхэлсэн биз.

Уг нь Ч.Сайханбилэгийн яаравчлуулаад байгаа журмын төслийг бүх сайтуудад тарааж санал авсны дараа батлах нь ёс зүйд, цаашилбал хууль зүйд нийцнэ. Энэ ч утгаар “Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулган” хэмээх томоохон арга хэмжээ анх удаа болж “Мэдээний хулгайг зогсоох, хууль бус сэтгэгдлийг устгах системтэй болох, сайтуудын редакцийг улс төрөөс ангид байлгах, сайтын зах зээлд нэгдсэн бодлого, журамтай болох” талаар хэлэлцэж, анх удаа уриалга гаргажээ. Уг нь энэ ажлыг Ч.Сайханбилэг хийх ёстой. Харин сайтууд өөрсдөө зардал мөнгөө гаргаад, нэгдсэн зохион байгуулалтанд орж хийсэн байна. Чуулганаас сайтуудын сэтгэгдлийг хэрхэн зохицуулах саналтай байгааг Харилцаа Холбооны Зохицуулах Хо­роо, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Гэсэн ч 100 орчим сайтыг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбооны саналыг тоосонгүй.

Харин журам хурдан баталсангүй гэж ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, МШХХТГ-ын дарга Ц.Жадамба нарыг нүүр нүдгүй загнасан сурагтай.

 

Түй май…  

 

Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам гэж байх л ёстой мэт танд эхлээд харагдана. Гэтэл тэр журман дотор нь “сайтуудын ажиллах нөхцөл” гэдэг өөр журмыг мөрд гэсэн ганц л заалт хийсэн байдаг юм. Тэр журмыг ХХЗХ гэдэг газар, тодруулбал Б.Балгансүрэн гэдэг нэг нөхөр л хүссэн үедээ, яаж ч өөрчилж болдог эд юм. Монголын сайтууд тэгш, сондгой өдөр ээлжилж ажиллана гээд заачихвал Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг зөвшөөрснийхөө хувьд Монголын сайтууд нэг хоноод серверээ унтраах л болно. Сэтгэгдэл нэрийн доор цахим сэтгүүлчдийг өмнөө сөхрүүлж, хэвлэлийн эрх чөлөөг боомилж, хэвлэл мэдээлэлд цензүүр тогтоох шийдвэрийг гаргачихаад байгааг манай төрийн тэргүүн, ерөнхий сайд, УИХ-ын дарга, ер нь 76 огтхон ч мэдэхгүй явж байна.

Дээрээс нь Монголын сайтуудыг хоёр хэсэгт хуваан талцуулж, хооронд нь алалцуулахыг Сайханбилэг дарга яасан их хүснэ вэ.

 

Шинэчлэлийн гэгдэж байгаа Засгийн газрын гал тогоог барьж суугаа Ч.Сайханбилэг сайд ийнхүү энэ нийгмийг байгуулахын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцэж явсан хоёр сэтгүүлч ахынхаа нүүр рүү хоолойгоо засч байгаад хээв нэг “Түй май”-тай томоос том “салаавч” өгөх шив. Одоо иргэн Ц.Элбэгдорж үзэл бодлоо илэрхийлж, сайтанд сэтгэгдэл бичихийн тулд компьютерынхаа IP-г заавал зарлах болчихлоо. Монголын бүх сайтууд шинэ журмын дагуу хоорондоо мэдээ солилцох гэрээ байгуулах, тэр ч бүү хэл facebook, twitter-т өөрийн мэдээг линклэн холбох эрхгүй болчихсон шүү. Цаашид ардчилсан Монголд facebook, twitter-ийг хаах шийдвэр гаргахад гайхах зүйлгүй боллоо. Мөн Засгийн газраас томилогдсон түшмэлүүд, тэр дундаа ХХЗХ-ын дарга Балгансүрэн гэдэг бүдүүн шар хүн хошин шогийн тоглолтонд орж ирээд муухай инээсэн, инээх ёсгүй үед инээсэн, инээх ёстой байтал инээгүй хүмүүсийг тоглолтоос хөөж гаргавал иргэн та эсэргүүцэл үзүүлэх эрхгүй боллоо. Салаавч гэдэг энэ моньд мөн ч олон төрөл байх юм даа …

 

Сэтгүүлч: С.ДОРЖ

Эх сурвалж: /WWW.ZONE.MN/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (March 04, 2013 2:36:34 pm )

    тэгээд одоо энэ сэтгэгдэл чинь зүгээр л явж байна шүү дэ

  • Anonymous (March 04, 2013 5:26:32 pm )

    Шинэабярын салаавч хэрэг шүүхээр шийтгэгдсэн учир Сайханбилэгийнх мөн адин ббүр май түү хамт бол бүр хүндрэх байлгүй,сайтууддын санал бодолыг хяязгаарлана гэж зүтгэж байгаа сайханбилэг хүмүүсийн бичсэн зүйлээс авахыг авч хаяхыг хаяж байж л алдаа дуталдалаа засна гэдгийг ойлгодоггүй юм уу

  • Anonymous (March 04, 2013 5:39:17 pm )

    zaluu.com hurdan ajild oroosoi.

  • Anonymous (March 04, 2013 6:12:53 pm )

    Irguu mal wee ter saihanbeelegai chaddiin bol bacebook yahoo google bugdiin haaldaa harii

  • Anonymous (March 04, 2013 7:03:37 pm )

    За энэ муу новш одоо юу юм бэ бур даргын албан тушаалд полигдсон балиар амьтан ийм янзтай ийм сонин хааж боосон тогтоол шийдвэр гаргаж ард тумнийг тагнаж турших до яамний ажил хийх гээ байгаа бол сонгуулиар чамайг врд тумэн бас чанглаад огноо лаазаа ошиглоод манийтайгаа хамт явна гэхдээ чи ч чамгуй улсын хоронго хуссан хулгайч даа сэтгэгл хаахаас омно но-гийн чинь сайн бичиж огноо

  • Anonymous (March 04, 2013 8:48:25 pm )

    Чимэгтэй салаавч бол бүр үнэтэй тусах байлгүй ха ха хаа…………..

  • Anonymous (March 04, 2013 9:32:46 pm )

    ГОМО Сайханбилэг өөрийнхөө бүх булхайг нуух гэж ингэж байгаа юм… Муу лаларын ГОМО.

  • Anonymous (March 05, 2013 12:07:15 am )

    Novshnuud hoorondoo alaltsaad alaltsaad udii hurtel ard tumend naashtai neg ch zuil boldogguig edgeer erh darhtai nuhduudiig bieer ni amsuuldag boloosoi. Uureg hariutslaga uhamsarlaad huleen avsan ajilaa guitsetgej chadahgui bol uuruu sain duraaraa ugdug togtoltsoog burduulehgui bol ene metiin setguulch nar turyn tolgoid garchaad yu ch hj medne.

  • Anonymous (March 05, 2013 12:21:58 am )

    yadag muu pizdani bandash ve nerteigeer ni ene ulsaa shoron uls bolgooch

  • Anonymous (March 05, 2013 8:15:18 am )

    odoo saiduud ni ogdog bolj de tegvel eronhiilogchin urdaas salaavch ogson hun shuuhin haalga tatah ni oilgomjtoi shu ard tumen harj l baiya da

  • Anonymous (March 05, 2013 10:13:15 am )

    za yu gj dee shanbileg l shuuhed ochiv gj. tsaaduul chin huzuu seeree holbood yavdag yag adilhan humuus shdee. yerunhiilugch hudlaa l tegej helsen bhgui yu ym oilgohgui ymaa ta nar. ene chin songuuliin show yavj bn ain.

  • Anonymous (March 05, 2013 10:14:50 am )

    deer bas l baahan saiduudiig suulgaj bgaad neeh hudlaa zagnaj garsan tgdlee gd yu uurchlugdsun yu ch uurchlugduugui. hurliin tanhimaasaa garaal gar barij ineeldeed l hamt yavsiishd. ene show

  • Anonymous (March 05, 2013 10:16:22 am )

    ym oilgohgui teneg ymnuud n teriig haraad peeh manai yerunhiilugch chin yamar mundag hun be gd l kk chaavaasdaa mongolchuud min. PR surtalchilgaag ingej hiidgiimshdee

  • Anonymous (March 05, 2013 12:22:13 pm )

    Сайханбилэгийн эхнэр гадуур залуучуудтай сүүлрээд, Сайханбилэг залуу банди нартай ГОМООД манай дарга нараа гэж.

  • Anonymous (March 06, 2013 12:45:17 am )

    Eo eo boliochee eleg avah ymaa saihanbileg gomo ymuu aa laalaa ymar muuhai ym be sejig hurchuhlee eo eo muuhan hosnin snog uzsnees iluu ineelee saihanbileg ahaa bi taniig doromjiloogui snuu end l tegej bichsen bna snuu

  • Anonymous (March 06, 2013 1:18:49 am )

    Yer ni ene Shalchiisan Saihanbileg uuruu setguulch bgaagui yum uu? Tuuniig olon hun medne sh tee. Tegeed ch manaihan uursduu deeshee garahaaraa hen baisanaa martchihdag yum daa. Muu Pizdaag alval taarna. Niigemd muu hiigee gargah nuh heregtei. Yavch yavj heniig ch hamaagui muulah erg ugsun ardchilald bayarlah heregtei, haashaa ch hamaagui hussen gazar luugaa zorchih erh ugsun ardchilald talarhah heregtei. TUI MAI SAIHANBILEG EE. Chi Ardchilalaas urvasan hulgai bolj bgaa yum uu? TUI MAI, Chadal chin hurvel HUNII ERHIIG BOOGOOROI.

  • Anonymous (March 07, 2013 12:23:10 pm )

    dargiin ehneriin talaar no-toi setgegdel uldeesnii tuluu…mongolchuudiin ug heleh erhiig / bichgeer / hasaj bna gsen ug biz dee arai arai…ard tumnee tuluulj zuulun suudald tuhalchihaad ard tumniihee amiig barih geed bdag …ard tumnii erh avgainhaas ni dooguur …boliochee ard tumen chamaig itgeed songoj bhad ingej doromjilj bolohgui sh dee ugaasaa l Baigali chini yavdaltai huuhen sh dee chi uuruu medsen ch meden budilaad yavaad bdag bj esvel gishuunee boloid avgaigaa haraad gertee suu medrel yumuu haashaa yum be

  • Anonymous (March 07, 2013 5:25:02 pm )

    Saihanbalaag chamd bayar hurgie zuv humuus ruu salaavch gargaa dandaa hudlaa hutsaad baigaa amitadad salaavch ch bagadana ug ug bas dahin ug

  • Anonymous (March 08, 2013 6:10:59 pm )

    ene neeree gomo yum uu bj bgaan ch er xun shig lav bish

  • Anonymous (March 09, 2013 12:54:04 am )

    saihan bileg sain bn .baabart salaabch uguud.odoo altan huyagt salaabch ug .

  • Anonymous (March 10, 2013 12:45:34 am )

    ene gajig nuhur

  • Anonymous (March 10, 2013 12:59:38 pm )

    ГОМО ГОМО ГОМО

  • Anonymous (March 12, 2013 3:10:57 pm )

    saihanbilegt hunii ug heleh erh(bichgeer)uzel bodloo ilerhiilehiig horih sanaa nugdmal bj bgad ardchilaliin nereer garch erh medeltei bolood ardaa gadnii tom hamgaalalttai bolson yun shig sanagdlaa.komsomoliin deed surguuli togsson hun kommunist zangaa tawihgui bur bolowsrood gadnii gar hol bolj eh oron,ard tumniihee esreg zuiliig zorigtoi hiij eronhiilogchiinhoo esref sallwch uzuulj chi bol hen ch bish gj helj bgaa yum uu daa.nowshiin iim gariig shalgah heregtei.bayartsogt ene 2eh ornoo hudaldsan yum uu haashaa yum.

antalya rent a car