Хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтрээ манадаг. Нэг нь хотоо хамгаалж боргодог бол нөгөө нь хэвтэрээ харамлаж архирдаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг.
Улстөрчид “Төрийн төлөө морь нохой мэт зүтгэнэ” гэх юм уу, “Бид хоточ нохойн үүргээ гүйцэтгэлээ. Ард олныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийг маань хоточ нохойнхтой зүйрлэж болно” гэж ирээд л зүйрлүүлдэг болохоор улстөрчид бол хоточ нохой юм байна гэсэн бүдүүн тоймын ойлголттой болчихсноо нуухгүй.
Тэдэн дунд зуумтгай, хуцамтгай, араас гэтдэг, урдаас ноцдог, архирдаг, гийнадаг, хотноосоо суйлдаг, эзнээ урдаг гээд зүсэн өнгийн шид араншинг үзүүлэгчид бий. Тэгэвч хүнийг нохойтой зүйрлээд байхдаа яадаг юм бэ гээд сөрж ноцох хэдэр, хэрүүлч нь ч байх. Хүний нэр төрөө нохойноос салгаж авахаар зад заргалдаж байж ч мэдэх улс. Гэвч энэ бол адилтгал.
Адилтгалыг үл ойлгох нь хүн өөрийгөө нохой юм гэж шууд нэрлэсэнтэй ялгаагүй. Адилтгалаар авч үзвэл дээрх бүх хэв шинжийг өөртөө агуулсан улс төрийн жинхэнэ “хоточ” гэж хэлж болох нэгэн бол Ц.Нямдорж. “Хоточ” хэмээхийн учир нь тэр Монголын бүх хуулийг манасан. Хууль бол түүний хонь. Тэр хүсэхийн бол муусайн ноомой хонинуудыг яасан ч чадна.
Сүүлийг нь огтлоод, сүрэгт нь, эсвэл бүр чононд тавьж өгч ч чадна. Энэ тухай хойно өгүүлнэ. Тэр улс төрийн халуун чулуу, хүйтэн хайрга, цас бороо, салхи шуургыг ханатал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хат суусан, хашир улстөрч. Түүнд эх оронч, шилдэг хуульч, үнэнч шударга, хэлье гэснээ хэнээс ч айхгүйгээр хаана ч гэсэн хэлж чаддаг зүрх зоригтой гэх магтаал оногддог байлаа.
“Байлаа” гэдгийн учир нь тэр бол өнгөрсөн цаг. Одоо цагт ард түмэнд “үндэслэлтэй эргэлзээ” бий болсон. Эх оронч нэрээ тэр Хятадын тагнуул гэх 45 хуудас “матаас материал”-ын гайгаар алдсан.
1990 оны эхээс Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн генерал Ж.Баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм.
Энэ хэрэг явдал шувтарсан ч тагнуул мөн, бишийн тухай сэдэвт цэг тавигдсаныг санахгүй байна. Тодорхой хэлбэл, генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж гүтгэсэн гэдгээр бус улсын нууц задруулсан гэх зүйл ангиар шийтгэл хүлээснийг хүн бүр санаж буй. Буруутгал нь Ц.Нямдоржийг тагнуул хэмээсний үгүйсгэл биш байсан гэсэн үг.
Ж.Баатар тухайн үед “Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд элдэв юм ярьж, дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Тагнуулын архивт байсаар байхад Ц.Нямдорж мөрдөн байцаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг.
Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт байдаг юм. Жишээ нь, хоёр дахь удаагаа Хятадын тусгай албаныхантай уулзсаныг нь батлах автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд байдаг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Энэ мэтчилэн үнэн баримтыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан” гэж ярьжээ.
Ж.Баатар энэ яриа, тэр 45 хуудас материалаараа улсын нууцыг л задруулсан гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Ц.Нямдоржийг урд хөршийн тагнуулын байгууллагатай холбоотой гэх мэдээллийг үгүйсгээ ч үгүй, батлаа ч үгүй. Өөрийн тагнуул эсэхийг хүртэл улсын нууцын зэрэглэлд хамааруулж, төрийн хамгаалалтад авсан энэ “том толгой” түүнээс хойш улам л занхайсан.
Өөрийн эрх дураараа хууль засаад л, намдаа үүссэн фракц, сөрөг үзэл бодолтонгуудын “дорбинкдоод” л, өөрийнх нь улс төрийн орон зай, хил хязгаар руу нь халдах гэсэн хэн бүхний өмнөөс архиран босч ирээд л, шазайтлаа шазуур зуугаад л…
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн нарт албан захидал илгээж, төрийн өндөр дээд албан тушаалд Ц.Нямдоржийг томилж болохгүйг цохож дурьдсан нь зөвхөн тагнуулч мөн эсэхээс хамаараагүй анхааруулга байсан гэх.
Хонзогногч, завшигч, хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч, дур зоргоороо авирлагч нэгэн Монголын төрд бат шургалахаас тэр сэргийлэн болгоомжилж байжээ. Гэвч түүний болгоомжлол тусыг олсонгүйгээр үл барам Ц.Нямдорж төрийн эрх мэдлийн оройд хугацаагүй мэт суусаар.
Хэдэн жилийн өмнө Улаангом хотноо “Халхуудын төр барина гэж юу байдаг юм бэ” гэж олны өмнө омойтон, өөрийгөө тунхаглаж байсан тэрбээр албан тушаалдаа эрдэж, улс төрд бяралхаж байгаа нь уулын хярд яваа хүний үг. Гэвч уулын бэлд буухын цагт үнэний дэнс өөрөөс нь тойрч гарахгүй байж мэднэ гэсэн айдас түүнийг улам л догшруулж байна.
Дээхнэ үед одоо түүний толгойлж буй яамыг “До яам” хэмээдэг байж билээ. Улс төрийн зорилго, өш хонзонгоор олон мянган хүнийг хэлмэгдүүлэн, хонь шиг заазалсан түүхийн үе бий.
Нийгэмд айдас жихүүдэс төрүүлж асан төрийн тэрхүү машиныг мотордон асаах хүсэл сонирхол цээжинд нь асаж явдаг бололтой хэгжүүрхэл, хэнээрхэл түүнээс цухалздаг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ХЗДХ-ийн яам хуулийн бодлогыг алдагдуулж, “До” яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ гэж голоор нь онож шүүмжилсэнийхээ төлөө Ц.Нямдоржийн заналт дайсан нь болж хувирсан байх жишээтэй.
Сайн ч, муу ч талаараа төрийн хотчын үүрэг гүйцэтгэж буй Ц.Нямдорж сайд албан тушаалаа урвуулан ашигласан арвин намтартай. Гэвч шанд нь “хэргээ бүтээсэн албан тушаал”-аа орхисон төдийгөөр л гэм буруу хүлээгээд өнгөрдөг ажгуу. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Ашигт малтмалын тухай”, “Авлигатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг МУ-ын Үндсэн хуулийн цэц шалган тогтоосон.
Энэ бол тагнуулчийг илчлэх сэтгэлийн үүднээс хийсэн Ж.Баатарын улсын нууц задруулсан гэх хэрэгтэй харьцуулбал хор уршигаараа хамаагүй илүү хорлонтой үйлдэл. Тийм ээ, тэр үед хуульд засвар хийх цорын ганц онцгой эрхэт субьект бол Ц.Нямдорж байсан гэсэн үг. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын эрх мэдлийг тэрбээр өөрийнхөө хэлснээр орондоо хүртэл хэрэгжүүлдэг байв.
Ц.Нямдорж бол төр, төр бол Ц.Нямдорж. Олон хүн одоо болтол ингэж бодож, тэгж ойлгож, түүнээс айдаг. Тэр өөрөө ч эрх мэдлээрээ хэрхэн далайлгахаа мэддэг. Нөлөөллийнхөө сүүдрийг нар тусч буй газар бүхэнд хүргэхийг тэр чармайдаг. Саяхан Улсын ерөнхий прокурорт илгээсэн захидал нь түүний ээлжит нөлөөллийн энгийн нэгэн жишээ юм. Энэ мэтийг эрхэлж буй ажлынх нь хүрээнд хамаарах юм гээд анзааралгүй орхиё.
Гэтэл нөлөөлөл, сүрдүүлгээ хаа сайгүй хэрэгжүүлдэг байх нь түүний оршин байгаагийн тунхаг бололтой. Тухайлбал, “Таван толгойн орд”-оос урагш нь нүүрс зөөх машин явуулахыг зам тавигдаж дуустал түр хугацаагаар хориглосныг эсэргүүцэж, зам тавигдаж дуусахыг хүлээлгүйгээр нүүрс зөөх машинуудыг явуулах зөвшөөрөл олгохыг ЗТАЖ-ын сайд асан Х.Баттулгаас удаа дараа шаардаж байжээ. Энэ одоо түүний хамаарах хэрэг мөн үү…
Тэр нэр нөлөөгөө ашигладаг байхыг туйлаас хүсдэг нь илэрхий байна. Юуны тулд юм бол. Арай ашиг сонирхлын зөрчил гэж баймгүй л шударга шулуун харагддаг хүнсэн. Таван толгойн ордоос урагш нь өдөр шөнөгүй зөөж байгаа нүүрсний орлогоос хувь хүртдэг бизнесийн гэх ашиг сонирхол ч түүнд байх биш. Тэгсэн атал юуны тулд вэ. Хачин юм.
Хачин юмыг бодож үзвэл харин учир байх аж. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж яаран дүгнэх хэрэггүй мэт санагдав. Тэр насаараа төрд ажилласан. Бидний татварын мөнгөөр цалинжихаас өөр орлого, тэр гэх бизнес ч түүнд байхгүй. Тэгсэн атлаа Ц.Нямдоржтон тэрбумын өртөгтэй тохилог хауст амьдарч буй. Тэгэхээр магадгүй мөнөөхөн ашиг сонирхлын зөрчил гээч нь мань хүнд байдаг тухайд таамаг үндэслэл гарч ирлээ.
Тэр нөлөөллөө мөнгө, хөрөнгө болгон хувиргах аргыг нээсэн учраас нөлөөллийн төлөө улс төрд, албан тушаалд орон зайтай байхыг санаархсаар ирсэн бололтой. Туул голын эрэг дээр Алтжингийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг түүний байр нэг сая ам.долларын үнэтэй нь баараггүй баталгаатай мэдээлэл.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны задгайд тус бүр нь 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус хоёр хүүдээ бариулж байгаа гэдэг. Энэ одоо төсвийн мөнгөөр цалинждаг аавын хүүгийн хэрэглээ мөн үү…
Гэсэн ч энэ тухай мэдэгдэл хэвлэлд гарахтай зэрэгцээд Ц.Нямдорж сайд “Би түрээсийн байранд амьдардаг. Миний хүүхдүүд зээл авч байшин бариулж байгаа” гэж “арьсаа хамгаалсан” нь шинэ зууны шилдэг онигоо болохоо дөхөөд байна. Ц.Нямдорж сайд 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 170.000 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, “Бенз 500” маркийн автомашин 1 ш, Адуу 10 ш, Хонь 10 ш, гэр бүлийн орлого нь 8.423.200, нийт орлого нь 10.297.400 төгрөг гэж мэдүүлсэн байдаг.
Түүний нэг сарын цалин 800 мянган төгрөг буюу бүтэн жилийн цалингийн орлого нь 9.6 сая төгрөг гэсэн үг. Харин мөнөөх Туул голын эрэг дэх “MCS” группийн “Bella Vista” хотхоны байр нь нэг сая ам.долларын үнэтэй. Түрээсэлсэн байлаа гэхэд сарын зардал нь олны ярьдгаар 4-5 сая, жилийн 48-60 сая төгрөг гэсэн үг. Барим тавим худал гөрдөж байгаад баригдана гэдэг энэ бус уу…
Үүгээрээ Ц.Нямдорж өөрийнхөө шударга имижийг шууд булшлав. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр шударга нэр зүүх гэж цалингаараа түрээсийн байранд амьдардаг болж харагдах гэсэн түүний жүжиг инээдийг хүргэв. Энэ инээд Цэндийн ганц хүүд ханиад болж тусах шинжтэй.
Эх оронч нэрээ тагнуулч цол гуншингаар баллуурдаж, хуульч алдараа орон дотроо гээгээд, шударга дүрээ түрээсийн байрны паянгаар сольж орхив оо, тэр. Халаасны өрөөний сайдад маань байсан магтаалуудаас “Хэний ч өмнөөс хэлье гэснээ хэлчихдэг” гэх ганц нь л үлджихүй. Өөрийнхөө өмнөөс хүртэл ичиж нэрэлхэхгүй хэлдэг түүний энэ занг үнэлүүштэй юм.
Тэрбээр “Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Улс төрийнх нь явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улс төрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр Монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү” гэжээ.
Ончтой зөв үг. Хамгийн гол нь өөрийгөө тун сайн оносон тусгал сайтай үг. Гэвч тэр өрөөлийг муучлах гэсэндээ ийм үг хэлснээс бус өөртөө гэм нялзаах “дүүрчихсэн тэнэг” биш ээ. Улс төр дэх орон зайдаа өөрөө зүрхэлж халдах нь байтугай бусдыг ч үл ойртуулна. Адилтгалаар авч үзвэл хэвтрээ манах хоточ шиг. Тэр өөрийнх нь эсрэг үг хэл, үйл хөдөлгөөн гаргасан хэний ч өөдөөс өрвөлзөн босч ирэх догшин араншинтай.
Мөнөөх л хэвтэрээ харамлан архирагч лугаа адил. Тэр замдаа хөндөлсөх хэн бүхнийг ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг хүснэ. Ж.Баатар, Г.Баасан, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Х.Тэмүүжин нарыг тэр ёстой л хөмхийндөө зуусан. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Зүйрлэвээс, хүн зуудаг нохой мэт.
Д.Өрнө
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 04, 2013 11:46:34 am )
Хажууд нь байгаа Жекей яаг адилхан шүү ккккккккккк
-
Anonymous (March 04, 2013 12:06:59 pm )
энэ нямдорж гэдэг зуудаг нохой хэзээ ч шударга байж үзээгүй.том том албан тушаалтны гэмт хэргийг хэдэн зуун саяар хахууль авч шүүгчдийг худалдаж авч бас нөлөөлдөг авгай нь нь аймаар шуналтай хүний гэмт хэргийг хөлсөөр зуучилж дарж хагартлаа баяжсан гэж хүмүүс ярьдаг мэддэг.хятадын тагнуулаасаа ардын нам хэзээ салах юм бэ
-
Anonymous (March 04, 2013 12:30:00 pm )
Nyamdorj guai jaahan hetruuldeg l bolohoos ortoi barimttai duugardag hun. Unen ug helsen hund hun oshootei gedeg.. nyamdorj guaig demjdeg shuu. Uragshaa
-
Anonymous (March 04, 2013 12:32:55 pm )
OILGOMJGUI ERHEM. NAMIG ZOW GOLIDROLD ORUULJ OGOO CHE!
-
Anonymous (March 04, 2013 12:44:52 pm )
hurelbaatarm naymdorj 2 ubsaas neg zaluug abchirch kompani baiguulaad toriin mongiig mon ch ih gudarsandaa yabandaa sohogdoh bizee
-
Anonymous (March 04, 2013 12:44:52 pm )
hurelbaatarm naymdorj 2 ubsaas neg zaluug abchirch kompani baiguulaad toriin mongiig mon ch ih gudarsandaa yabandaa sohogdoh bizee
-
Anonymous (March 04, 2013 12:53:09 pm )
ц нямдорож бол ман ийн луйварчадын хоточ зуудаг нохой харин цагдаа бол ц нямдорожийн уяанийзүүдаг ноходын үүр болсон газар
-
Anonymous (March 04, 2013 12:53:09 pm )
ц нямдорож бол ман ийн луйварчадын хоточ зуудаг нохой харин цагдаа бол ц нямдорожийн уяанийзүүдаг ноходын үүр болсон газар
-
Anonymous (March 04, 2013 1:06:29 pm )
Tegeed ene buzar amitan turd bgaad l bh yumuu
-
Anonymous (March 04, 2013 1:17:52 pm )
хамгийн түрүүнд АТГ-т шалгуулах ёстой хүний нэг шүү
-
Anonymous (March 04, 2013 1:25:12 pm )
Mash zuv yum bichij. Bid hezee buzar luivarchdaas salahin tuld uneniig nii nuugui ene maygaar olond hurgeh heregtei amjilt husie
-
Anonymous (March 04, 2013 1:41:07 pm )
Яахнав дээ зайлуул. Ядуухан амьтныг та нар боорлохоо боль. Ерөөсөө Монголын төрд гадаадын түлхээсээр ядуухан амьтад нь алба хаадаг болсон. Хэзээ алтан ургийнхан маань гарч ирэх юм болдоо. Нэг их удахгүй байхаа.
-
Anonymous (March 04, 2013 1:47:20 pm )
Ene novshiig turuus zailuulj shalgah heregtei
-
Anonymous (March 04, 2013 1:51:23 pm )
Энэ хүн Нямдоржийн үнэн нүүр цариаг яг баримтаар гаргажээ. Сэтгүүлч хүн ийм л байх хэрэгтэй. Нямдоржийн сайнаасаа хийсэн муу муухай зүйл нь их гэдэг нь ойлгомжтой. Ийм амьтныг гавьяат болгож байгаа ХУ намынхан бүгд л түүний өрөөсөн дугуй юм.
-
Anonymous (March 04, 2013 2:06:53 pm )
ХҮН ЗУУДАГ НОХОЙ ЯГ МӨН ЗУУСАН ХҮМҮҮСТЭЭ ЭРГЭЭД ЗУУЛГАНА ДАА ЧИ ЮМ ХАРИУТАЙ БАЙДАГ
-
Anonymous (March 04, 2013 2:39:09 pm )
ХЯТАД ЗООСЫГ ТОГООНД УЛАЙСГАЖ БАЙГААД НЯМДОРЖЫГ НУЦГЭН СУУЛГААД ДОРВОЛЖИН НУХЭЭР НЬ ГАРСАН МАХЫГ НЬ ОГТЛООД ПЕКИНЕС НОХОЙД ОГОХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН БАЙНА!!! МАНАЙ ХААДУУДЫГ НЯМДОРЖИЙНХАН БЭЭЖИНДЭЭ ТЭГЖ ЯСАНД НЬ ХУРТЭЛ ШУЛЖ АЛДАГ БАЙСАН БИЗ ДЭЭ!! АГТНЫ ХАРИУ ХЭЗЭЭ АЯГАНЫ ХАРИУ ХЭЗЭЭДЭЭ ГЭДЭГ БИЛЭЭ…
-
Anonymous (March 04, 2013 2:43:03 pm )
omkhii halhuud naadah chin ta nar shig urvagch avilgachidiin hajuud khun nshuu yadaj ta nar shig manj tsustai, manj hyataduudiin derged mongol tsever mongol tsustai mongol khun shuu novshnuudaa hyatadiin tagnuul gedeg chin avilgaliin etseg ENKHAYARiin nairuujsan jujig yumaa.
-
Anonymous (March 04, 2013 2:45:45 pm )
ENE ORNO gej ovor mongol nertei fizda mongolchuudiig hoorond ni alaltsuulah ajilaa garamgii hiih yumaa
-
Anonymous (March 04, 2013 3:18:17 pm )
muu zevuun novsh bgn yas vndeg yriad yahav ……… gj argaguil unen ym daa
-
Anonymous (March 04, 2013 3:18:52 pm )
muu zevuun novsh bgn yas vndes yriad yahav ……… gj argaguil unen ym daa
-
Anonymous (March 04, 2013 3:48:22 pm )
cetgegdel bichij bgaa xvmvvc yag ni medej bichee be topd iim xvn neg baix ni zvgeep shvv ene xvneec ixiig iej zapj bgaa xvmvvc zondoo bna shvv dee boloxgvi negiig ni zyyjl baig z enxbold eebii bac byc xvmvvciig zyygaa ch
-
Anonymous (March 04, 2013 3:55:04 pm )
Gemt hergiig nuun daragduulah ni jiriin irgend gemt hereg.Getel hiili zuin said asan bulhaig chini medne shuu gj hewlel medeeller nugooduulee daramtlaj bdag… Shudarga bus nowshdoo.Chojiltoigoo niilj nuurs zoodgiig ni Omnogowiihon bugd yaridag …
-
Anonymous (March 04, 2013 4:22:51 pm )
HOTGCH NOHOI ED HORONGOO ALDAGUI UM NAADUUCHIN EH ORNOO HOOLOHOOS OGCHIHSON NOHOD
-
Anonymous (March 04, 2013 4:26:46 pm )
эй көх тэнгэр,ямар аюултай юмтай зүйрлэв.Аргагүй л ясны тагнуул хүн дээ.Олон хүний мууг үзсэн байхаа.Одоо лам болохгүй бол болохоо байжээ.Албан тушаалаа өгвөл шоронд орох гээд хэцүү байгаа зайлуул.Их хурал гэдэг сайхан хамгаалалт байна биш үү.Нийтлэлч маш сайн бичсэн байна.Ийм л үнэн хэрэгтэй шүү
-
Anonymous (March 04, 2013 4:56:36 pm )
энэ нийтлэл гагцхүү Нямдоржийг хоточ болгон харуулаагүй цаад утгаараа баруун монголчуудыг Увсынхныг хоточ болгон дормжилсон байна. юуны төлөө хэний эрх ашгийг хамгаалах гэж Монголчуудыг хагаралдуулах гээд байна вэ. Сайн үр дүнд хүрэхгүй шүү. Үүнийг бичигч нэг муу гуриатсан хамуурсан хүрэний хог дээрээс хооллодог эрлийз хав бололтой.
-
Anonymous (March 04, 2013 5:40:19 pm )
Нямдорж яахав ээ Алтан ургийнхнаа л залъяа Энэ УИХ-д олигтой юм байхгүй. 13-р зууны шалгуураар бол хүнээ 12 ангилсан байдаөг. Түүний эхний 4 нь төр барих ёстой гэтэл УИХ, Засагт энэ 4-өөс нэг ч байхгүй бүгд боулихайнууд буюу 5-р зэргийн хүмүүс байна. Ганц нэгийг эс тооцвол. Боулихай гэж хэн бэ??? Тухайн үеийн сударт өгүүлснээс үзвэл “Бусдын бүтээснийг булаагч, өвгөд, эмгэдийн үлдээснийг үрэн таран хийгчид” гэснээс үзвэл яг л тохироод байх шиг. Алтан ургийнхнаа бушуухан залах юм сан.
-
Anonymous (March 04, 2013 7:52:45 pm )
haramsaltai jm huuli zuin said ni iim baihad busad ni bodhoos aidas hurlee janadaa mongol ulsiig maani nam bolon eldev luivartsid sunuuj bna daa hezee eh oronts jsnii mongol hun tur barih boloo
-
Anonymous (March 04, 2013 8:00:18 pm )
Hajuud ni baigaa Jekei hutsdag ch ygyi hool idchiheed hayand bainga untaj baidag hyn baihgyi yed hayagaar haaya hulgai hiichihdeg hogshin nohoi shig haragdaj baina.Bayartsogt,Zorigt,Bayar, Gansyh nar bol hotnoosoo hulgai hiideg nohoinuud,Arbin bol ailiin nyydel dagaad yabchihdag nohoi,Saihanbileg bol hudlaa hutsdag nohoi geh metchilen…
-
Anonymous (March 04, 2013 8:20:41 pm )
ХЯТАДЫН ТАГНУУЛ ,МЭНГЭТЭЙ ЧАВГАНЦ
-
Anonymous (March 04, 2013 8:26:07 pm )
Нүгэл нүдээрээ гардаг юм шүү. МЭНГЭТ гуай.
-
Anonymous (March 04, 2013 8:26:32 pm )
ene gaj dontoi Nymdorj odoo bol hen ch bish
-
Anonymous (March 04, 2013 8:29:09 pm )
ug n shorond enhbayartaigaa bh estoi hun bsn yum!
-
Anonymous (March 04, 2013 8:42:42 pm )
Мөн ч хүнд хүн дээ……….
-
Anonymous (March 04, 2013 9:16:04 pm )
Хулгайч Женко, алуурчин хүзүүгүй Элбэг хужаа нарын хажууд жинхэнэ монгол шүү
-
Anonymous (March 04, 2013 9:41:35 pm )
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛ Л АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНИД БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ– МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ— БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРГЭЭР ХҮН ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ИНЭЭДТЭЙ Л ЮМ
-
Anonymous (March 05, 2013 1:13:39 am )
saihan heljee,,,hazgai heltei erguutsen zewuun tagnuul,hezeech mongol,ulsin tuluu sain yum hiij baigaagui,hiisen nugel ni udahgui garnaa,olon hunii huwi zayagaar togolson adgiin shaar,,setgulch sain bichsen baina,aalzni torni,gol zangilaa ni shu,
-
Anonymous (March 05, 2013 9:53:06 am )
he he хэн нь хэн бэ гэдгийг нэг хүний бичсэнээр ч дүгнэхгүй, ДО яам чинь жинхэнэ одоо хэрэгжиж байнаа. Тэмүүжин ч бай хэн ч хамаагүй энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Матаж болноо, худлаа хүнийг матаж хэлмэгдүүлж байгааг өдөр тутам харж байна. тэр хүмүүсийг яах вэ ажил хийдэггүй матаачингууд ажил хийж байгаа хүмүүстээ ямар их хортой байгааг хэзээ нэгэн цагт өөрчлөх л өөрчлөгдөх л хэрэгтэй
-
Anonymous (March 05, 2013 11:59:29 am )
ЗӨВ ЗҮЙТЭЙ БИЧЖЭЭ,САНАЛ НЭГ БАЙНА ЗООСНЫ НҮХЭЭР НЯМДОРЖИЙГ ШАХАХ ЮМСАН ТЭГВЭЛ МУУ ХУЛГАЙЧ ХУЦАЖ АРХИРХАА БОЛИНО ДОО
-
Anonymous (March 05, 2013 2:19:37 pm )
ХОТОЧ НОХОД БИШ ХАРИН ЭД НАР БОЛ ГАДНИЙХАНИЙ ХАХУУЛД ЗООЛСОН ЗУУДАГ БУУНИЙ НОХОД
МОНГОЛ ТӨРД ГАНЦ Ц НЯМАДОРОЖ БИШ ОЛОН ИЙМ НОВШУУД БИ АЛЧ НАМАД ЯЛГААГҮЙ БАЙГАА -
Anonymous (March 05, 2013 2:23:29 pm )
БАЯРЦОГТ ЗОРИГТ БАЯР БАТБОЛД ЭЛБЭГДОРОЖ ГЭХ МЭТ ХҮМҮҮС ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭГ
ХИЙСЭН БА ХИЙЛЭГСЭН ХҮМҮҮС ЭДГЭЭР ХҮМҮҮС ӨӨР ӨӨРИЙН ХИЙСЭН ҮҮЛДЛЭЭН ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ ХҮЛЭЭХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШҮҮЖ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ -
Anonymous (March 05, 2013 3:50:48 pm )
oimsiig ni harchmaar bhiin odoo bolson doo
-
Anonymous (March 06, 2013 1:51:33 pm )
хөөрхийдөө хөгшрөөд хүүхэд нохойн доог болно гэж энэ дээ.
-
Anonymous (March 06, 2013 5:36:15 pm )
ene nohoi bas tsug hevtej bsanuu ugui yu lag medej baih chini bayartsogttoi neg oroond tsug horibol taarna gert dehi gedsendee oroogui shulam daahgui nohoi vuluu huraanaagej tsadah bolooguil yum baihdaaichij amidar
-
Anonymous (March 07, 2013 8:28:24 am )
Ene noxduud xerge xuleex xeregtei.tsag n irne.
-
Anonymous (March 08, 2013 5:07:06 pm )
Jinhene nohoidoo..gehdee manaih bish…
-
Anonymous (March 08, 2013 5:46:32 pm )
bichsen bichuulsen unshsan setgegdel mongoliin emgenel.
-
Anonymous (March 08, 2013 10:03:52 pm )
Nyamdoej guia shig shudraga hun bhgui baina oo
-
Holistic Health (November 29, 2016 5:46:02 am )
This website was… how do you say it? Relevant!! Finally I have found something which helped me. Thank you!
http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/
48 Comments