antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2013 9 comments

Фэйсбүүк, твиттерүүдийг хаадаг бүлэглэл бий болжээ

нийтлэсэн Admin

1_1344907482Авлигын эсрэг ажилладаг төрийн бус байгууллага сэтгүүл зүйн салбарт ч бий. “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” хэмээх энэ байгууллага 2007 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Сэтгүүлч Б.Отгонбаярын санаачлан байгуулсан тус байгууллага нь иргэдийн дунд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр нэлээд зүйл хийжээ. Тэдний “Манай клуб.com”  сайтаас энэ төрлийн анализ нийтлэлүүдийг унших боломжтой юм. Гэвч 2013 оны нэгдүгээр сараас сэтгүүлч Б.Отгонбаярын хувийн фэйсбүүк, твиттерийг хэн нэгэн этгээд байнга хаадаг болжээ. Тэрбээр фэйсбүүк,твиттерээ хаалгамагцаа дахиад л шинээр нээсээр. Гэвч хакерууд хаасаар байгаа аж. Ийнхүү тэрбээр нийтдээ 10 гаруй фэйсбүүк, твиттерээ хаалгаад байна. Харин тус клубынхэн тэдгээр хакеруудыг илрүүлэх ажлыг  нэлээд чамбай зохион байгуулж, саяхан зарим  эздийг нь олжээ. Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клубын мэдээллийг дамжуулж байсан  фэйсбүүк, твиттер хуудсуудыг  хааж байсан хүмүүсийн нэг нь Монголын лектор төвийн гүйцэтгэх захирал Баатарсүрэн гэгч этгээд байжээ. Монгол улсын Эрүүгийн хуулийн 226 дугаар зүйлд “Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх” гэсэн бие даасан заалт байдаг юм. Энэхүү зүйл ангийн нэгд, “Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Тиймээс Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клубээс саяхан албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Улс төр, бизнесийн бохир бүлэглэлүүдийн гар хөлж болж, тэднээс санхүүжилтээр бидний шударга үнэний төлөө дуу хоолойг хаан боогдуулах гэсэн оролдлого хэмээн үзэхээс аргагүй юм” гэжээ.

Х.Болд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (March 04, 2013 12:54:01 pm )

    Uls torchdin zahialgaar hiij bgain todorhoi. Iim hakeruudig bossuud ni tsalinjuuldag gesen biz dee

  • Anonymous (March 04, 2013 12:54:46 pm )

    Тэр Баатарсүрэн гэдэг этгээд эздээсээ их юм авсан байх.

  • Anonymous (March 04, 2013 12:55:51 pm )

    бүх зүүлийг баячууд булаах гэж санаархаж байна мэдээлийн бүх хэрэгсэлийг мөнгөтэй баячууд ард түмнөөс булаахаар хууль дурэм заавар боловсоруулаж байна

  • Anonymous (March 04, 2013 3:19:37 pm )

    miniih bas haagdaad baigaa yum anhaarliin tuwd l bga yum bna da
    te

  • Anonymous (March 04, 2013 4:03:38 pm )

    Үнэн шүү. Ялангуяа АН-ыг муулсан мэдээ, шүүмжилсэн зүйл гармагц л твитерийг шууд хаадаг болсон байна лээ. Манйа найзуудад бас л тохиолдсон явдал

  • Anonymous (March 04, 2013 4:28:59 pm )

    Teneg garuud soliorhoo bolizgoo ta nar muusaing hen tooj hekerddgin , computer ntr ee ajiluulj chadahgui hel usgui yumnuud hudlaa bas uls turjuuleed, onigootoi uhruud boliul taarna

  • Anonymous (March 04, 2013 5:42:51 pm )

    Jenkogiin tuhai bicheer boon boonooroo daraad baidag heseg nohduud tweetert baidag. Batzorig,Uymchmaa,Dan Tsogoo geed l.
    Hamgiin gol ni uzel bodloo ilerhiilj bolno,dandaa buzar bulai ug helleg ashigladag,huniig gutaan doromjildog, er ni bol mongold hagas bolovsroltoi humuus duursen bna,ted tweeter ashigladag gej boddog shdee

  • Anonymous (March 05, 2013 3:16:02 pm )

    Зассс твийтер хаяг яахаар блок болдгийг мэддэггүй юмуу. Тэрийг какердсан энэ тэр гээд юун сүржин нэр өгдийн. Өөртөө таалагдахгүй бга хүний юмыг уншаад суух албагүй биздэ. Өөрийнхөө таалагдахгүй бга хүнийг дагах албагүй биз дээ яах гэд л тэр хүнийг дагаад л блоклуулаад бдын хохийшд өөрөө дуртай л бна шд тэр хаягаа хаалгаж бга нөхөр ха ха

  • Anonymous (March 05, 2013 3:19:08 pm )

    Би ч гэсэн өөрийнхөө таалагдахгүй хүнийг блоклоод д л спамддаг тэглээ гээд чам шиг ингэж сүржин юм ярихгүй л бна угаасаа твийтерт бдаг л зүйл шд цөөхөн дагагчтай хэний буруу юм

antalya rent a car