antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2013 27 comments

Ерөнхий сайд аа, яавал таны ивээлд багтах вэ

нийтлэсэн Admin

MG_71422_5044ddee0x500Арчилсан нам засгийн эр­хийг авснаасаа хойш Засгийн газрын бүтэц, бүрэл­дэхүүнд өөрчлөлт хийж, өм­нөх бүтцэд ажиллаж байсан зарим яам агентлагуудыг татан буулгахыг нь татан буулгаж, өөрчлөхийг нь өөрчлөн дар­га нарыг нь чөлөөлсөн. Ийнхүү өөрчлөлт, халаа сэл­гээний дун­дуур зарим нэг агент­лагийн  дарга нар, бүр өөрсдийн хүсэл­тээрээ ал-бан тушаалаа өг­сөн талаар Ерөн­хий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Өм­нөх засгийн үед үүрэгт ажилдаа дуртай байсан дарга нар Н.Алтанхуягийн Засгийн газ­рын үед яагаад өөрсдийн хүсэл­тээрээ хэр баргийн аавын хүү, ээжийн охинд олдоод бай­даггүй эрх мэдэл, албан тушаа­лаа зүгээр орхиод явчи­хав гэдэг нь сонирхолтой л асуулт.

Өнгөрсөн сард Ерөнхий сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийсэн. Тэр үед нэгэн сэтгүүлчийн “Төрийн албаны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэднийг орлох үүрэг гүйцэтгэгч томилох болсон. Яагаад үүрэг гүйцэтгэгч томилох болов. Үүрэг гүйцэтгэгчийг хэзээ жинхлэх вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг эргэн сануулъя. Тэрбээр “Өнгөрсөн таван сард бид өнгөрснийг ухаж төнхөөгүй. Гэтэл ажил хийх явцад өчнөөн асуудал гарч ирсэн. Бид яагаад үүрэг гүйцэтгэгч тавьсан бэ гэхээр өмнө байсан засаг, нам болбол өөрийнхөө хүнийг тавьдаг. Тэр хүн нь мөнхөд тэр албан тушаалдаа суудаг хуулийг бий болгочихсон. Төрийн нарийн бичгийн дарга төрийн албан хаагч мөн үү гэвэл мөн. Гэтэл тэд хийе гэснээ гурван минутад хийдэг. Хийхгүй гэснээ 30 хоног дардаг. Бид ийм хүмүүстэй шинэчлэл өөрчлөлт яриад суух боломжгүй. Дээр нь өчнөөн мөнгө идсэн. Мөн гүйцэд баригдаагүй олон объект тэдэнтэй л холбоотой. Яармагт босох ёстой байсан 300 ортой төрөх эмнэлгийг хараарай. Тэр эмнэлгийг нэг Төрийн нарийн бичгийн дарга арван хэдэн тэрбум төгрөгөөр араг яс болгон дампууруулсныг бид нар намар үзээд хэлсэн шүү дээ. Ийм хүмүүсийг өөрчлөхөөс аргагүй. Эдгээр хүмүүсийн оронд үүрэг гүйцэтгэгч томилохгүй, өөр хэнийг тавих юм бэ. Өмнө нь УИХ дээр сайдуудыг томилж байхад хоёр Төрийн нарийн бичгийн даргыг сайдаар томилсон. Тэр үед бид “Чи үнэхээр л төрийн албан хаагч юм бол төрийн алба хаагч шиг л байх ёстой. Түүнээс биш төрийн албан хаагч гэх баг өмсөж, намынхаа хүмүүсийг байршуулж, мөнгө идэж уудаг ёс хаана байгаа юм бэ. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нэрээр намчирхдаг, мөнгө иддэг явдлыг Шинэчлэлийн засгийн газар таслан зогсооно. Одоо тавигдсан Төрийн нарийн бичгийн дарга нар ч гэсэн бусармаг үйлдэл гаргах юм бол өөрчилнө. Ерөнхийдөө Төрийн  нарийн бичгийн дарга болон агентлагуудын дарга нар халагдаад явсандаа баярлах хэрэгтэй. Ажлаа өгсөн дарга нарын ихэнх нь өргөдлөө өгсөн. Тэднийг ажлаас нь чөлөөлж байхад заргалдсан уу гэвэл заргалдаагүй. Учир нь болж бүтэхгүй маш их юм хийсэн. Одоо харин тохирох хариуцлага шийтгэлийнх нь асуудал хүлээгдэж байгаа” хэмээн хариулсан байгаа юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр Шинэчлэлийн Засгийн газрын хурдыг, ил тод байдлыг хүлээн зөвшөөрч ажиллах хүмүүс өмнө нь ажиллаж байсан Төрийн нарийн болон агенлагийн дарга нарын дунд цөөхөн байсан гэнэ. Тиймээс ч халаа сэлгээ хийжээ. Тэгэхээр Ерөнхий сайдын ивээлд багтаж, даргынхаа суудалд үлдсэн хүмүүс хэн хэн байгаа нь бас л сонин.

МАН-ын засгийн үед төрийн дээд албан тушаал хашиж, нэлээд хөрөнгө “цохисон” хүмүүсийг  бүг­дийг нь Ерөнхий сайд маань илрүүл­чихсэн. Одоо харин тэдний оронд ямар хүн хүмүүс очих вэ, мөн хариуцлага алдаж, хувийн ашиг сонирхлоо бодож байсан дарга нарыг яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Төрийн нарийн болон агенлагийн даргаар очих хүмүүс ч яах вэ. Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. За, тэгээд Шинэчлэлийн Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тод байдлыг нь хүлээн зөвшөөрөх хэн нэгэн л Ерөнхий сайдын ивээлд багтаж, даргын сэнтийд залрах байх. Харин өч төчнөөн хөрөнгө мөнгө завшсан хүмүүсийг зүгээр л нэг ажлаас нь халах төдий хариуцлага тооцвол “Ерөнхий сайд өөрийнхөө хүнийг тавих гээд олон хүнийг ажлаас нь чөлөөлжээ” гэх хардлага олон хүнд төрж болох юм.

“Амар хялбар ажиллаж байсан чинь та нар юу гэнэ ээ. Хагас сайн өдөр хүртэл ажилла гэсэн үү. Би чадахгүй” гээд өргөдлөө өгсөн хүн ч байгаа тухай Ерөнхий сайд хэлж байсан. Тэгэхээр ажил амралтын өдрийг умартан, өөрийн эрх ашиг бус зөвхөн улс эх орныхоо төлөө ажиллах хүмүүс л Ерөнхий сайдын ивээлд орох нь.

Төрийн албыг хэвийн үргэлжлүүлж, иргэдэд хүргэх үйлчил­гээний чанар, хүртээмжийг алдаг­дуу­лахгүйн тулд зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон агенлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэднийг томилсноос хойш даруй гурав, дөрвөн сар өнгөрчихөөд бай­хад одоо болтол жинхлээгүй байгаа. Уг нь төрийн ажлыг бодсон ч тэр жинхлэх цаг аль хэдийнэ болсон. Гэвч өдийг хүртэл жинхлээгүй бай­гааг бодоход Ерөнхий сайдын ивээлд багтах хүн олдоогүй гэж үү. Ер нь яавал түүний ивээлд багтах юм бол оо.

Ж.Баттуул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (February 20, 2013 9:59:22 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 20, 2013 11:06:17 am )

    baaxan yaduus transheinaas garch ireed banket hiij bgaa yum shig bolj bn doo, idej uuhgui chuluudaj shidehgui shulsee usergexgui yum alga jinken duraaraa durgij dun chomgooroo jirgejan bishuu altanxuyag gej dargatanguud

  • Anonymous (February 20, 2013 11:52:49 am )

    Ene zasgiin gazar shig zasgiin gazar batmonh taiga as hoish garaagui Altanhuyg saidad mongoliinhnshde ard tumen bayrlaj bgaa shuu

  • Anonymous (February 20, 2013 1:11:57 pm )

    MAN-inhan vheh n ee hohi n xa xa xa xa

  • Anonymous (February 20, 2013 1:21:10 pm )

    ЭНЭ ХҮН АЛДАА ОНООТОЙ БОЛОВЧ МАШ ЗӨВ АЖЛАЖ БАЙГАА ХОЙШОД АЛДСАНАА ЗАСАЖ ЗАЛРУУЛАЖ АЖЛАХ ХЭРЭГТЭЙ АЛДАХГҮЙ АЖИЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЭРХ АШГА ГЭДЭГ НЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨ Л БАЙХ ЁСТОЙ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ШУДРАГ АЖИЛАЖ ЧАДАХ ХҮН БОЛ АХ ДҮҮ НЬ ЯМАР ХАМАА БАЙНА МАН ИЙН ХАХУУЛЧАДЫН ТӨРИЙН АЛБАНААС АЛЬ БОЛОХ ЗАЙЛУУЛАХ НЬ МАШ ЗӨВ ТЭД ЮУ ГЭЖ ГАШГАРВАЛ ХАШГАРЧ Л БАЙГ АРД ТҮМЭН ТЭДНИЙГ САЙН МЭДНЭ

  • Anonymous (February 20, 2013 1:23:58 pm )

    ene odoo yamar zasag garaad baigaag todorhoiloh chadvargui bj uyn hun magtah dontoi um be ehelsen ajil ni shounaas hetrehgui umnuh zasgiin hiij ehelsen aJILIIG hiisrn bolj bna tsagaan saraar yaduu humuus nohoinii mahaar buuz hiij aunguruusun bna iim zagag bna da

  • Anonymous (February 20, 2013 1:24:51 pm )

    АРД ОЛНОО ДАРЛАЖ,МӨНГИЙ НЬ ЦУСАЛДАГ БАЙСАН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДЫГ ЮУНД НЬ ӨМӨӨРСӨН ЮМ БЭ?ЧИ ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДРААД ЯАХАВ ДЭЭ ХАРИН НАДТАЙ УНТЧИХ

  • Anonymous (February 20, 2013 1:26:22 pm )

    ah duu naraaraa tur zasag udurduulj bna da huurhii um medehgui uneniig mededgui bol hun magtah heregui ed nar bugd hudalaa um yaridag ard tumen huurtahaan boli yaridag hun garval hiideg hunee dardag um da

  • Anonymous (February 20, 2013 3:41:40 pm )

    Hudlaa shaadsag garuudiig yah be. Muu tsus l abah heregtei bna daa

  • Anonymous (February 20, 2013 3:43:05 pm )

    Novshoo Gantomoroo ajiliig ni hiilge

  • Anonymous (February 20, 2013 4:06:06 pm )

    Tuv aimgiin eruul mendiin gazriin darga L.Altantsetseg hadagtai ooriin hamaatnuudaaraa gazriig duurgelee. Chadvargui heden huuhen, harchuud. Hurdan soliochdee

  • Anonymous (February 20, 2013 4:06:53 pm )

    EMYam hodoogiin EMBaiguullagaa hurdanoorchee.

  • Anonymous (February 21, 2013 4:51:00 pm )

    Хийсэн ажил нь хүний нүдэнд харагдахгүй хамгийн их худлаа шоу хийдэг сайдаар та тодрох байх. Бас улс төрийн соёлгүй, сөрөг хүчнээ дандаа загнаж зандарч байдаг муухай харагддаг шүү. Сайдын зангараг байхгүй шүү

  • Anonymous (February 22, 2013 11:01:54 am )

    Ingej heleed yag helsniihee esreg yumiig oorsdoo hiihiig Ardchilsan namiin udirldlagiin zarchim yum gedeg. Neeren, transheinees garch ireed banket hiij baigaa yum shig yil yavdal bolj baigaag ard tumen medej l baigaa, tsag ini bolohoor medsen esehiig ini haraarai daa.

  • Anonymous (February 22, 2013 11:03:05 am )

    Yamar ch bolovsrolgui, ajil hiij uzeegiu hun hotiin zahirgaand darga bolchihson tsohij yavnalee…. Odoo yanaa, mongol oron mini l haramsaltai.

  • Anonymous (February 23, 2013 5:07:22 pm )

    Muu ulsaasaa salj bolno,gehdee ulam muu hyn taviad baigaa um bish uu? 2-3 jiliin daraa Altanhuyag said heleh uggyi l bolohoor baina daa.

  • Anonymous (February 25, 2013 9:22:38 am )

    ЗГ-ыг дэмждэг Гэхдээ өмнөх дарга нар томилдог замаар их бага дарга нарыг томилбол хүмүүс нэг их лдэмжихгүй байх. Яагаад гэвэл албан тушаал шагнал байсан. Шагнагдсан дарга нарыг хурдан чөлөөлөх хэрэгтэй. Үүрэг гүйцэтгэгч нарыг ч ялгаагүй

  • Anonymous (February 25, 2013 11:27:47 am )

    шинэ Засгийн газраа дэмжиж байгаа шүү Харин орон нутгийн агентлагуудын хүүчин дарга нараа хурдан өөрчилж хүмүүсийг ажил төрлийг нь хийлгэмээр байх юм. тэгэхгүй бол хуучин дарганцарууд цаг хожоод юу ч хийхгүй муу аргаа хэрэглээд байцгааж байгаа шүү

  • Anonymous (February 25, 2013 11:30:15 am )

    Төв аймгийн эрүүл мэндийн газрын дарга одоо болох байлгүй дээ. хамаатан садан танил талаа татсан дургүй хүнээ араа шүдэндээ зуусан явуургүй юм даа зайлуул соливол таарна

  • Anonymous (February 25, 2013 11:32:17 am )

    Altanhyuag said ch bas yum hiigeed bgaa shuu zorigtoi baih heregtei amjilt husie

  • Anonymous (February 25, 2013 10:05:25 pm )

    altanhuygiin ah duu nar munkh suuh bish dee salhi ergenee. ah duu amrag sadan bish AN bolon ard tumen tur barih tsag tun udahgui. altanhuygiin horiig horoor

  • Anonymous (February 26, 2013 11:34:14 am )

    Oron nutagt AH zasag avanguut tuuniig demjigchid genet olshirch,humuusiin bugs uhaj orond n ajild n ochdog l boloh shiv.AH ug n 16 onoo bodvol archaagyi ulsaar teriin albyg dyyrgemeergyi um.

  • Anonymous (February 26, 2013 5:25:52 pm )

    komnistuud booj uheh n 23 jil hiigeegui ajiliig 3 jiliin dotor hiihen geheer ….

  • Anonymous (March 01, 2013 10:49:36 pm )

    kkkk hiih yumuu yarih yum uu

  • Anonymous (March 02, 2013 7:57:49 pm )

    Монгол төрийн түүхэн дэх хамгийн муу ерөнхий сайд гэдэгтэй маргах зүйл үзгүй

antalya rent a car