antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2013 20 comments

“Миний дэлгүүр”-ийн бараанаас хордсоор байх уу

нийтлэсэн Admin

minii-delguurНийслэлд бараг хамгийн олон салбартай гэх “Миний” сүлжээ дэлгүүрийн хариуцлагагүй, эрүүл ахуйн хяналтгүй, сэтгэлгүй байдал хэрээс хэтэрлээ.

Үнэндээ байсхий­гээд л араасаа нэхэл, гомдол дагуулж байдаг тус сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй бүтээгдэхүүнээс болж дахиад л хэрэг мандав. Бид энэ талаар нэхэн сурвалжилсан юм.

“МИНИЙ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ДАХИАД Л МУУДСАН ЖИМС ХУДАЛДААЛЖЭЭ

Өчигдөр гэхэд Баянзүрх дүүр­гийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний хайпермаркет”-д зарж байсан жимс, хиам дотор муудсан бүтээгдэхүүн олон байсныг нэгэн хэрэглэгч утасныхаа камераар баримтжуулж авчээ. Тодруулбал уг салбарын жимсний лангуунд тоор, хиам зэрэг бүтээгдэхүүнүүдийн муудсан хэсгийн зургийг авсан байна. Мэргэжлийн хяналтын байгуул­лагаас өмнө нь сануулга өгч, торгож бүр гурван салбарыг нь хааж байсан удаатай. Мөн хэвлэл мэдээлэл иргэд ч уг дэлгүүрийн үйл ажиллагааг үргэлж шүүмжилдэг атал тэд яагаад ийм хариуцлагагүй байна вэ, тэд. Элэг нэгт монголчуудаа хордуулж хорвоог орхиулах гээд байна уу, аль эсвэл байнга донгодуулсаар байж чих нь дөжирчихсөн үү. Уг нь монголчуудын ходоод хогийн сав биш л юмсан. Дэлгүүрийн худалдагч, хариуцсан менежрээс яагаад ийм муудсан, хугацаа нь дууссан бүтээдэхүүн худалдаалж байгааг асуухад “Ийм олон барааг бид нэг бүрчлэн тоолохгүй шүү дээ. Хэрэглэгчид ч гэсэн хугацаа нь дууссан барааг хэлж байх хэрэгтэй” хэмээхээс өөр үг цухуйлгахгүй. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар аравдугаар хорооллын “Миний зах”-д ажилчид нь уржигдар худалдаалах төмс буулгажээ. Гэтэл худалдагч нь “Бас л муу төмс байна шүү дээ. Одоо яана” гэж байсныг миний хоёр танил дуулснаа хэлж байв. Нэг хэсэг “Миний” дэлгүүрийн 117 дугаар салбарын цагаан будаанаас үхсэн хачигны сэг илэрсэн талаарх мэдээ олныг цочроож байсан. Түүнчлэн  Баянзүрх дүүргийн “Миний хай­пермаркет” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр килограммаар савласан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрч байжээ. Тус дэлгүүрийн сүлжээ дэлгүүрүүд хариуцсан дарга н.Нямсүрэн гэж хүнтэй холбогдоход “Гадуур явж байна. Бид үйл ажиллагаагаа сайжруулах гээд хичээгээд л байна шүү дээ. Чи манай маркетингийн мэргэжилтэнтэй холбоо барь” гэлээ. Гэвч тэр мэргэжилтэн нь утсаа авсангүй.  Энэ сүлжээ дэлгүүр шиг олон худалдааны байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэр болгоноос үргэлж асуудал гараад байдаггүй. Харин “Миний” сүлжээ дэлгүүрээс яагаад байнга “хариуцлагагүй” гэх нэр зүүгдэнэ вэ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН “МИНИЙ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙГ ШАЛГАХДАА НҮДЭЭ ТАГЛАДАГ УУ

Тэгэхээр иргэдийн хэрэглэж буй хүнсний аюулгүй байдал зэргийг хянаж, шалгаж байх ёстой байгууллага нь нийслэлийн болон дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрууд. Чухам эдгээр газруудын нүд, сонорт “Миний” сүлжээ дэлгүүрийн муудсан, хугацаа нь дууссан бараа ер тусдаггүй бололтой. Бид тус сүлжээ дэлгүүрт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн шалгалт хийж, хянадаг талаар лавлалаа. Уг газрын Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Эрдэнцэцэгээс холбогдох асуудлуудыг тодруулахад “Бид сар шинийн өмнөхөн хуваарийн дагуу хүнсний бүх дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. “Миний” сүлжээ дэлгүүрээс ямар нэгэн муудсан, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа гэх нэг ч зөрчил гараагүй. Шалгалтын дүгнэлт дотор ч зөрчилтэй гэсэн ямар ч үг, өгүүлбэр алга” хэмээн нэлээд уцаарлангуй хэлэв. Мөн уг дэлгүүрт өнгөрсөн 2012 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд ганц, хоёр зөрчил илэрснийг мэдээлж байсан. Гэвч дээрх ахлах байцаагч дэлгэрэнгүй хариулт өгөхийг хүссэнгүй. Тэрбээр цааш нь “Бидэнд одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй” гэж байна. Хэрэв иргэдээс гомдол ирэхгүй бол тэд зүгээр суугаад байх юм гэж үү. Уг нь төрөөс тэдэнд цалин, хөлс өгдөг. Ямар нэгэн алдаа дутагдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй барааг хэрэглэгчид хүрэхээс нь өмнө шалгалтаараа илрүүлэх ёстой байгууллага. Гэтэл энэ газрын үйл ажиллагаа тийм биш бололтой. Зөвхөн томоохон баяруудын үеэр л шалгалт хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ жил, Цагаан сар, наадам, хүүхдийн баяраар л шалгалтаа явуулдаг аж. Иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой байгууллагын үйл ажиллагаа ийм хязгаарлагдмал байж болох уу, та минь. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн салбар бас мэргэжлийн хяналтынхан зөвхөн хэвлэлээр гарсан мэдээний хүрээнд ажлаа хийдэг байгууллагууд юм уу гэх хардлагыг төрүүлэх боллоо.

Л.БААТАРХҮҮ

 

Эх сурвалж: IPOST.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (February 20, 2013 12:12:40 pm )

    ТИЙМ ШҮҮ

  • Anonymous (February 20, 2013 5:10:49 pm )

    minii delguur suljee unen laitai gazar, oroh oo boliod udaj bn.Hudaldagch nar baraagaa medehgui, hugatsaa hetersen huns bainga zarna, bitgii orjii !!!

  • Anonymous (February 20, 2013 5:12:45 pm )

    minii delguuriin sapporo salbar n arai gaigui, busdaar n bol bitgii or!!!

  • Anonymous (February 21, 2013 1:38:57 pm )

    minii delguur une ihtei uilchilgee udaantai hugatsaa ni duussan baraa dandaa zardag orohoo boliod udaj bna

  • Anonymous (February 25, 2013 5:24:31 pm )

    МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭ УНАХАД ОЙРХОН БАЙНА. КАССАА ХҮРТЭЛ БҮРЭН АЖИЛЛУУЛЖ ЧАДДАГҮЙ, ОЧЕР ҮҮСГЭЖ, ОЛНЫГ БУХИМДУУЛАХ БОЛСОН. ТЭР ТОМ СҮЛЖЭЭ 1, 2 КАСС ЦАГААР ХЭМНЭХ БОЛТЛОО ЖИЖГЭРСЭН ҮҮ, ШУНАЛ НЬ ШУЛАМ БОЛСОН УУ БҮҮ МЭД. ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ӨНДӨР ҮНЭ ЭДНИЙ ГОЛ ДУТАГДАЛ.

  • Anonymous (February 27, 2013 2:41:46 am )

    Ene hunii ezen n hen yam be?, mon udaan tesej bna shuu

  • Anonymous (February 27, 2013 1:01:50 pm )

    лангуун дээрээ нэг үнэ тавиад кассан дээр очихоор лангуун дээрхи үнэ 2 дахин нэмэгддэг үнэ нь яагаад ийм байгааг асуухаар уурлана миний дэлгүүот орохоор үмхий үнэртэнэ худалдагчид нь гэж ацаг шиг ааштай

  • Anonymous (February 28, 2013 3:42:19 am )

    Їнэндээ миний дэлгїїрийн худалдагч, кассынх нь харьцаа гэж авах юм байхгїй. Бараа нь дандаа удчихсан байдаг ингэж салагнаж явахаар болимоор юм

  • Anonymous (February 28, 2013 10:32:19 am )

    une dandaa hudlaa tavidag baga savalgaatai hymd uniig ni tavichihsan bdag hereglegchdiig tuurugduuldeg

  • Anonymous (February 28, 2013 10:36:37 am )

    dambiin minii delguur bol zahaasch doop nel toos shorootoi baraa zahiihan bol archaad toosgui ugdug xarin minii delguurees toostoi chigeer ni avhaas uur arga ugui

  • Anonymous (March 03, 2013 4:00:15 pm )

    awj ideed teneg malnuud archaagui ym do manai mongolchuuud

  • Anonymous (March 03, 2013 4:02:34 pm )

    awj ideed teneg malnuud archaagui ym do manai mongolchuuud

    maluud ni tegeel awj ideel baihiim da

  • Anonymous (March 05, 2013 10:12:21 pm )

    Bvgdiine ereenees zoodiishde horgogchtei shalanz mashinaar zoogood bdiim da ereenii hamgiin muu jimsiig mashin mashinaar ni awtsarch zardag sh de hognuud

  • Anonymous (March 11, 2013 9:24:39 pm )

    ottei jims muudsan nogoogo zardagaaraa aldartai delgvvr shvv mongolchudaa horduulaad l baihuu sergelen dargaa

  • important source (September 06, 2013 11:39:13 am )

    957541 3075As I internet site possessor I feel the articles here is quite amazing, regards for your efforts. 595611

  • see here now (September 08, 2013 11:10:05 pm )

    91011 3**933Trop excitant de mater des femmes lesbiennes en train de se doigter la chatte pour se faire jouir. En plus sur cette bonne petite vid o porno hard de lesb X les deux jeunes lesbienne sont trop excitantes et super ***y. Des pures beaut de la nature avec des courbes parfaites, les filles c est quand v 468641

  • transvaginal mesh lawsuit (September 10, 2013 9:37:25 am )

    580688 824880Superb read, I just p***ed this onto a colleague who was performing a bit research on that. And he truly bought me lunch as I located it for him smile So let me rephrase that: Thank you for lunch! 567972

  • Burton Haynes (September 12, 2013 10:37:40 am )

    I simply want to say I’m very new to blogs and certainly liked you’re web blog. Likely I’m want to bookmark your blog post . You actually have fabulous stories. Many thanks for revealing your website.

  • Paras Netticasino (September 13, 2013 6:15:26 am )

    361970 310294The posh distributed could be described as distinctive; customers are in fact yearning for bags is actually a Native aspirations. Which strange surroundings is built that is to market diversity furthermore importance with travel and leisure market trends. hotels particular offers 43036

antalya rent a car