antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2013 3 comments

Цагдаагийн тодорхойлолт иргэнд олгохгүй боллоо

нийтлэсэн Admin

tsagdaaЭнэ сарын 1-нээс эхлэн Хууль зүйн сайдын тушаалаар Ял эдэлж байсан эсэх цагдаагийн тодорхойлолтыг иргэнд олгохгүй боллоо.

Харин тус тушаалд шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар, болон ялтай эсэх лавлагааны “Тодорхойлолт”, “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, “Ял шийтгэлийн тэмдэглэл”-ийн загварууд, хууль тогтоомжийн хүрээнд ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авах эрх бүхий байгууллагын жагсаалтыг баталсан байна.  Тодруулбал, эрх бүхий байгууллагын албан бичгээр тавьсан хүсэлтийн дагуу иргэний ялтай эсэхийг судалж үзэн лавлагаа гаргаж өгч байх юм.
Тухайлбал, Шүүх, прокурорын байгууллага, Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дэх хэсэг, 7, 8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд, СЕХ болон нэр дэвшигч, Монголбанк, банк үүсгэн байгуулагч, АТГ, СЗХ, Банк бус санхүүгийн байгууллага, шат шатны засаг дарга нар, иргэний бүртгэлийн байгууллагын хүсэлтийн дагуу тодорхойлолт гаргаж өгөх аж. Мөн нийгмийн даатгалын байгууллага, цагдаагийн байгууллага, ШШГГ, татварын байгууллага, ГИХАЭГ, шүүхийн шинжилгээний байгууллага, дүүргийн зэргийн хэлтэс, МӨХ, орон сууц хувьчлах товчоо, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага, гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага зэрэг 20 байгууллагын хүсэлтээр ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төв эрхлэн гүйцэтгэх аж.

Ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлолтоор авах эрх бүхий байгууллага:

1.Шүүхийн байгууллага

2.Прокурорын байгууллага

3.Монгол Улсын Төрийн албан тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дэх хэсэг, 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд

4.Сонгуулийн Ерөнхий хороо болон нэр дэвшигч

5.Монгол банк, банк үүсгэн байгуулагч

6.Авлигатай тэмцэх газар

7. Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн

8.Шат шатны Засаг дарга нар

9. Иргэний бүртгэлийн байгууллага

10.Нийгмийн даатгалын байгууллага

11.Цагдаагийн байгууллага

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

13.Татварын байгууллага

14. Гадаадын иргэн, харяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

15. Шүүхийн шинжилгээний байгууллага

16. Дүүргийн цэргийн хэлтэс

17. Монголын өмгөөлөгчдийн холбоо

18. Орон сууц хувьчлах товчоо

19. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага

20. Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 08, 2013 4:18:52 pm )

    bolj de 1 chiregdel bagaslaa

  • απολύμανση (September 06, 2013 7:38:32 pm )

    282883 86351I like this web website extremely a lot, Its a truly nice billet to read and obtain info . 135191

antalya rent a car