УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг “газрын зөвшөөрөл гаргаж өгнө” гэж бусдаас их хэмжээний мөнгө авч сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэргээр буруутган шалгаж эхлээд байгаа.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед холбогдох албаныхан шалгаж эхлээд байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж явцад саад учирсан тул хойшлуулаад байсан. Харин өдгөө түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул холбогдох хэргийг өнгөрсөн зунаас эхлэн дахин шалгаж эхэлсэн юм.
Хэргийг Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад, “Д.Дондогийг өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилсан. Энэ мөнгөө тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд он гармагц шилжүүлсэн. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа” хэмээн мэдээллээд байсан.
Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ялай оноох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.