Дайны эрсдэлийн даатгал нэрийн дор “МИАТ” ТӨҮК-иас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа “Монголиан Эйрлайнес” группийн захирал Ч.Хоролсүрэнгийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ. Хувь хүний нууцыг хадгалах үүднээс түүний оношийг олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй юм.
Гэвч эх сурвалжуудаас авсан мэдээллээс үзэхэд түүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэхээс аргагүй байгаа аж.
Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох болон “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асанууд болох Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, түүний гэргий Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан хориод байгаа билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 1-ийн 3 буюу мөнгө угаах, тус хуулийн 150-ийн гуравт заасанчлан уг хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоод байна.
Хэрэв эх сурвалжийн мэдээлсэнчлэн Ч.Хоролсүрэнгийн бие муудахад хүрвэл “хамсаатанууд” нь түүнд хэргээ хүлээлгэх вий гэсэн айдас ч тэдний гэр бүлийнхэнд төрөөд байгаагаа мэдүүлж эхэлсэн бололтой. Ямартай ч Монголд урьд хожид дуулдаагүй “Дайны эрсдэлийн даатгал” гэгчээс их хэмжээний хөрөнгө завшсан хийгээд хэзээ ч “улайж” байгаагүй “МИАТ-ийн удирдлагуудын” гэх хэргийн “буглаа”-г анх удаа нээсэн нь олон нийтийн талархлыг хүлээж буй. Харин хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөн л нийтэд ил тод байгаасай гэсэн хүлээлт үүсээд байна.
У.Оргилмаа

Холбоотой мэдээ
-
Anonymous (January 30, 2013 11:38:11 am )
Ялын дээд хэмжээ заагаад задалсан илрүүлсэн хэрэг бүртээ 1 жилээр цөөрүүлээд тэгээд үлдсэнийг л нь эдлүүл. Хохиролыг төлүүл. тэр хувийн нэртэй ард түмний хөрөнгөөр боссон компанийг хурааж ав.
-
Anonymous (January 30, 2013 1:04:03 pm )
Яллагдах болохоороо л өвчтэй болдог сонгомол үйл ажиллагаа бий болсон юм даг уу даа хөөрхий. Идэж байхдаа өвддөггүй, идсэн нь илрэхээр л өвчин илэрдэг юм байна даа
-
Anonymous (January 30, 2013 4:02:12 pm )
ÿàõààðàà õýðýã íü èëðýõýýð ë ºâ人ä áàéäàã þì áý? èäñýí óóñíààðàà áîë ºâ÷èí òóñàõààðã¿é ë äàðõëàà òîãòîîõ ñàéí ñàéõàí á¿õíèéã ë õýðýãëýæ áàéñàí áàéëã¿é äýý. Íààíà ÷èíü àðä ò¿ìýí ÿìàðõóó àæ òºðæ áàéãààã õàðæ áàéãàà áèç äýý. Õºðºíãèéã íü õóðààæ óëñûã õîõèðîëã¿é áîëãîâîë òààðíà. Òýð ìºí㺺ð íü ýì÷ëýãäýõã¿é ÿíç á¿ðèéí ºâ÷èí òóññàí áàéãàà íÿëõ õ¿¿õä¿¿ä ÿäàðñàí àðä ò¿ìíýý ýì÷ë¿¿ëáýë òààðíà
-
Anonymous (January 30, 2013 7:17:22 pm )
Хамтарсан хулгайч нарыг цээрлуул
-
Anonymous (January 31, 2013 12:58:17 pm )
buh hurungiig huraaj ulsiin orlogo bolgood yliig ni edluuleh heregtei
-
Anonymous (January 31, 2013 7:44:25 pm )
Umnunn zuw zvgeer bayarxaad jargaj bsn ene xvmvvs arga xemjee torond suulgax veerl genetl bien muuddag ulamjlalt shildeg arga garch irleeshvv ard tvmen min
-
Anonymous (January 31, 2013 10:11:09 pm )
Udahgui 6 laa ovdoh bailgui dee hariutslaga huleeh bolhoor bugd l ovddog biz dee
-
Anonymous (February 01, 2013 1:38:14 am )
negen uureed 14 ter bumiin hereg shug busad nariin daaj baga yl oguulene
-
Anonymous (February 03, 2013 10:16:46 pm )
MIATIIN ERINHII NYAGTLAN BSN B.BAYSGALAN AWGAIG BAS HORIH HEREGTEI SH DEE ODOO ULAANBAATAR TSAHILGAAN TUGEEH KOMPANID ERINHII NAYGTLAN BODOGCH HIIJ BGAA BURHAN HURDAN SHALGAH HEREGTEI SH DEE DAHIAD NEG ULSIIN BAIGUULGIIG IDEH BELTGELEE HIIGEED IDEED EHELCHLEE SH DEE
-
Anonymous (February 06, 2013 3:08:23 pm )
dej bh yedee anhaarahad yadag bna hunii shunal gej hetsuu yumaa ulsiin omch bolgoh heregtei tegeed unen idsen bol ylaa idel odoo hashiraah rsag ni boljee
-
Anonymous (February 13, 2013 12:04:54 pm )
Shorond hii
11 Comments