antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр

нийтлэсэн Admin
Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос санаачлан энэ өдрийг анх удаа Дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэх гэж байгаа юм. Анх удаа зохион байгуулж буй энэ өдрийн хүрээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхий даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, өдгөө дэлхийн хэмжээнд 20 сая гаруй хүн жүдо бөхийн спортоор хичээллэдэг ажээ.

Харин Монголын жүдо бөхийн холбооноос энэ өдрийн хүрээнд залуучуудын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Мөн МУБИС-ийн БТДС-иас дэлхийн жүдо бөхийн өдөрт зориулсан олон талт арга хэмжээ зохион байгуулах аж. Үйл ажиллагааны хүрээнд жүдо бөхийн сурталчлах, жүдо бөхийн олимп, дэлхийн аваргуудтай уулзалт зохион байгуулах, жүдоч оюутнуудын дунд тэмцээн, уралдаан зохион байгуулах юм байна.

С.Цэлмэг5

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car