Шинэчлэлийн сайд нар Төрийн тэргүүнээс эрүүний шөл зооглов. Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн танхимын гишүүдийг нэр бүрээр нь цохож, эрүүдэн байцааж, хатуухан зэмлэл хүртээсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын анхны нээлттэй хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонслоо.
Утааны асуудалтай холбогдуулан энэ өдрийн нээлттэй хуралдаанд хотын дарга Э.Бат-Үүлийг ч байлцуулсан билээ. Энэ үеэр хотын даргын сүүлийн үеийн санал санаачилгыг Төрийн тэргүүн зэмлэж, буруу хүрдтэй машиныг ням гаригт явуулах эсэхээр санал асуулга авч, уначихаад дахин улайрч байгааг нь хатуухан шүүмжилж, түүнийг донгодов. Ц.Элбэгдорж “Хотын дарга Э.Бат-Үүл та буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санал асуулгыг дахин явуулна гэж юу яриад байгаа юм.
Өмнө нь энэ талаар санал асуулга явуулахад иргэдийн 70 гаруй хувь нь “Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдэг саналыг эсэргүүцэж санал өгсөн байхад одоо дахина гэж юу яриад байгаа юм. Яасан завтай хийх ажилгүй улсууд вэ та нар. Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол 100 хувьд хүрчихээд байна. Энэ асуудлаа одоо боль.
Хилийн гадаа байгаа, орж ирэх гэж байгаа машины асуудалд анхаар. Ороод ирсэн машиныг яах нь вэ. Ер нь манай дарга нар нэг зүйлд анхаармаар байна. Хүний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү” гэж зэмлэлээ. Мөн сэтгэгдлийг хаах санаачилгыг гаргасан Ч.Сайханбилэг сайд ч мөн зэмлэл хүртэж, бангадуулав.
Ерөнхийлөгч “Ч.Сайханбилэг дарга аа. Юун веб сайт вэ, юун их завтай байна аа, та. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм шүү. Хүн өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Бидэнд, Засгийн газарт тийм үүрэг байхгүй. Хүн бухимдах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй байлга. Тэр веб сайтын сэтгэгдэл дээр хамгийн ихээр муулуулж, сайлуулж бичүүлж байдаг хүмүүсийн нэг нь би.
Нэг хэсэг хүний муулж бичиж байгаа тэр зүйлд бүдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хүний хувь заяаг яаж шийдэх юм. Сая сая хүнд туслах, үйлчлэх гэж яваа бол нэг хүний, хэсэг хүний шүүмжлэл, доромжлолд битгий бүдэр. Гол асуудал руугаа ор. Асуудлаа голоос нь барьж аваад барьцаа ахиулаад л шийд. Тэгэхгүй Засгийн газар дээр нэг хэлэлцдэг, нэг сонсдог тэгээд л орхидог болоод байна. Бүр гүйцэтгэлээр нь хармаар байгаа юм” гээд голыг нь олоод хэлчихэв.
Энэ мэтчилэн сайд нарыг нэр цохон зэмлэж, “Асуудал явж явж энэ эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийн асуудал болчихоод байна. Эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийг сааруулах том асуудлаа барьж явъя. Энэ Улаанбаатарын асуудал ийм олон зүйлтэй холбоотой. Том асуудлыг голоос нь барьж авдаг болохоос тойрч явдаггүй юм. Бүх анхаарлаа, хүчээ түүнд чиглүүл, бүх хөрөнгөө түүнд оруул, шийдвэр гаргах тэр эрх мэдлээ түүнд ашигла, цагаа төвлөрүүлж ажилла” гэж зөвлөсөн.
Харин сүүлийн үед хэл амтай байгаа төмөр замын асуудлаар “Төмөр зам дээр нэг юм хэлчихье. Ерөнхий сайд мэдэж байгаа байх. А.Гансүх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хүлээж авна гэсэн байгаа шүү. ҮАБЗ-ийн зөвлөмжид ингэж бий. УИХ-ын шийдвэрт ч ялгаагүй. 2013 он гэхэд эхний шинэ төмөр зам баригдаад дууссан байх ёстой. Хаана байна тэр.
Төмөр замын асуудлаа, өмнө нь баталсан, ярьсан зүйлээ болохгүй байгаа бол яаж өөрчлөх. Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаад УИХ-тайгаа хэдүүлээ ярилцъя. Шийдэж болохгүй асуудал биш биз дээ. Бидний шийдвэр, улс төр, хууль, хөтөлбөрөөс хамаараад байгаа бол хэдүүлээ шийдье. Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү” гэхчлэн хатуу үг чулуудсан юм.
Юутай ч Төрийн тэргүүн хойрго сайд нарт хатуухан зэмлэл хүртээж, голыг нь олсон шүүмжлэлүүдийг “оноож” чадлаа. Эгзэгтэй үед хэрэгтэйг үг хэлж чаддаг ардчилсан Ерөнхийлөгчийн арга барилд шинэчлэлийн Засгийн газрын сайд нар эгдүүцэж байсан ч ам нээж зүрхэлсэнгүй. Харин ч хэлэх үггүй, нүүрээ улалзуулж, аман дотроо бувтнаж суудаг үнэн төрхийг нь ард түмэн өнгөрсөн бямба гаригт харсан юм.
АН ялснаас хойш ард түмэндээ тоотой харагдсан Төрийн тэргүүний энэ үйлдлийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах нэгэн ч бий. Угшил нэгт нөхдийнхөө хууль бус үйлдлийн эсрэг дорвитойхон дуугарчихаж чаддаггүй байсан ардчилсан Ерөнхийлөгч юутай ч “амь” орлоо. Бусдын өмч рүү халдаж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь чөдөрлөх гэж санаархсан “шинэ” сайд нарын үйлдэлд Төрийн тэргүүн ард түмэнтэйгээ санал нэг байгаагаа энэ дашрамд илэрхийлж чадлаа.
Попилимз үнэртсэн нээлттэй хуралдааны дараагаар асуудлыг ажил хэрэг болгох эсэхийг ард түмэн харах л үлдлээ. Харин Ерөнхийлөгч сонгогчидоос оноо авч чадсан гэдэгтээ итгэл төгс, данагар харагдана билээ. Ямартай ч хаалттай хаалганы цаанаас сураг нь гардаг ч мэдээлэл нь ил болдоггүй зарим нэг асуудлыг ч энэ өдөр “Хуралдаанаар хоёрдугаар цахилгаан станц дээр хагас коксжсон нүүрс гаргах ажил яг юунаас болоод зогссон, Тавдугаар цахилгаан станц, гэр хорооллын хөрсний бохирдол, Цэвэрлэх байгууламж, барилгын шинэ стандартууд хэзээ батлагдахыг сайд нарын амаар ард түмэнд мэдээлэл өгүүллээ.
Коксжсон нүүрсний тухайд үйлдвэрлэлд нэвтрээгүй технологийг хэрэглэхээр шийдсэн нөхдүүдтэй хуулийн байгууллага хариуцлага тооцохоор болжээ. Тавдугаар цахилгаан станцын газрын асуудал, байршил нилээдгүй маргаантай байсан ч өнгөрсөн онд шийдэгдсэн. Эрчим хүчний яам, Хөгжлийн яам хамтраад гэрээ хэлэлцээрээ хийгээд ажил эхэлсэн талаар М.Сономпил сайд хэлэв.
Харин хөрсний бохирдол гүний худгийн төвшинд хүрчээ. Гэр хорооллын хөрсний бохирдлыг шийдэх ганц зам бол ариутгах. Татуурга татаж цэвэрлэх байгууламжтай болгох. Одоо бол нүх ухаад тэндээ бие засаад байгаа. Тэрийг маш хурдан зогсоож, нэгдүгээрт хот төлөвлөлтийг хийж инженерийн байгууламжтай болгох. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжтай холбож асуудлыг шийдэх арга бийг хотын дарга Төрийн тэргүүнд “илтгэв”.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн толь“
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2013 12:12:42 pm )
cjgvdcjhdccjldsxdds;kgghk;
khhl;’
;jfdfddg;hdgjlbvfjlhcvbl.nhvfhjkkjvjkc;.xs;,lc;f;g -
Anonymous (January 21, 2013 12:32:53 pm )
kkkk sonin l haragdaj bsan
-
Anonymous (January 21, 2013 1:15:53 pm )
Эхчүүд дээр очоод бараагаа харуулчих зориг, зүрх байхгүй худлаа ярьдаг хошгируулдаг ерөнхийлөгчтэй гэдгээ ард түмэн харлаа,үзлээ.Уг нь ардчилал гэдэг чинь ард түмнээ сонсоно гэсэн үг биш гэж үү? Тэдэнтэй уулзаад, ярилцаад, хэлэлцээр хийхийг ардчилал гэж хэлэх гээд байна.Хүсэлтийг нь хүлээж авахгүй шалтаг шалтгаанаа хэлж, ярьж ойлголцох нь энэ нийгмийн чухал асуудал.Түүнээс биш ор тас гүрийгээд байх чинь хэлж ярсантай чинь зөрөөд байна. Ард түмэн ардчилал гэж юу г хэлээд байгааг ойлгохтойгоо болсон шүү. Та 13 оны сонгуулийн дүнг харах л үлдлээ.Энэ байдлаараа бол АН дахиж сонгуульд хэзээч ялахгүй.Харж лбайгаарай.
-
Anonymous (January 21, 2013 2:18:18 pm )
Элбэгдорж зөв л ярьж байсан шүү дээ.Буруу талдаа рультэй машинийг чиньард иргэд унадаг юм. Дарга нар бол бүгд зөв талдаа рультэй жип л унаж байгаа шүү дээ, тэр санал коммент бичдэг дээр ч гэсэн хүнйи санал бодол, үзлийг цагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ёстой ерөнхийлөгч маань цагийг нь олж үнэн үг хэллээ. Баярлалаа
-
Anonymous (January 21, 2013 2:52:28 pm )
elbegee eronhiilogch ooroo bichsenuu eniig haha bayrlalaaanch yuvdee ooroo esvel buunii nohoin ymuuu? hervee chi jinhen ard tumnii neg heseg bol iim ym yrihgui baisiimdaaa
-
Anonymous (January 21, 2013 3:19:27 pm )
zuvuu zuv
-
Anonymous (January 21, 2013 4:00:15 pm )
Batuul bag udirdaj baigaagui hun shuu de Eheleed Leninii hushuug buulgaj benzin nemuulsen hoit hurshiinhun teneg bish ene hunii balgaar odoo uuts 400 bolson baishin huraagaad bair bur uned orson 1 um ni Munhbayariin eheluulsen ajiliig baruun 4 zamaas zuun 4 zam hurtel 1 dugeer shugamaar yavuulsan busad gazar gatsaa heveeree Haltmaagiin huu Enhsaihaniig hor nairuulj biilgasan odoo Erunhii saidad muruuduj yavna da ene zasagt odoo erd tumen egduutsej bna da
-
Anonymous (January 21, 2013 4:39:57 pm )
elbegdorj ovoo doo…eronhiilogch shig bish yumaa gehed er hun shig baij chadlaa.bi urid ni iim Eromhiilogchontsor haraagui yum baina.bugd l booronhii dewshuulsen namiihaniigaa gololzoj harsan golognuud l baisan.
-
Anonymous (January 22, 2013 4:02:33 am )
Эрхэм ерuнхийлэг танаа .Та их зuв бодолтой хuн шuu .Эрчтээ чигээрээ ургашлаад ажилаад бай.Танийг дэмждэг шuu Америк ийн монголчууд
-
Anonymous (January 22, 2013 10:12:11 am )
3 jil yu ch hiigeegui gaduur baahan tenej tenej irchiheed odoo Erunhiiligchiin songuuliin show ni ehelsen bna. Hoshgiruulj l baihgui yu
-
Anonymous (January 22, 2013 10:13:33 am )
ELBEGEEGIIN HOSHGORUULDAG TSAG NI IRSEN BNA. UNGURSUN 4 JIL YU HIISEN YUM BE GEJ MONGOLCHUUDAAS ASUUMAAR BNA…
-
Anonymous (January 22, 2013 11:01:24 am )
Дэмжиж байна Үнэн үгэнд хүн дуртай байдаг. Гэхдээ ажил ам 2 нь таарч байгаасай.
-
Anonymous (January 22, 2013 12:14:31 pm )
ene said shuurhai gecheed heden udur l medee ni baih umaa neree solivol taarna da
-
Anonymous (January 23, 2013 2:17:51 pm )
гариг андуураад нисээд байх юм даа. манай улс чинь ерөнхийлөгчийн засаглалтай улс биш шүү дээ. шоугаа зогсоовол таарна
-
Anonymous (January 24, 2013 8:29:40 pm )
ymarch baisan mashini asuudliig zuw tald en shiidsen erunhiilugchduu bayrlalaa
-
Anonymous (January 26, 2013 11:04:14 am )
ene MAH ii site yum u hasha yum
16 Comments