Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг болох томоохон төслүүдийг санхүүжүүлэх Чингис бондын хөрөнгөөс тэргүүн эгнээнд авшиг хүртэх салбар бол төмөр зам. Харин ойрын үед төмөр замын төслийг тойрсон асуудал халуун сэдвийн нэг болоод буй юм.
Өмнийн говийн Таван толгой ордоос урд хил хүрэх төмөр замыг нарийн царигаар тавих нь зүйтэй гэсэн байр сууриа хамгаалсаар “Монголын Төмөр зам” компанийн захирлын албан тушаас буугаад байсан М.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн хурлаар “Төмөр замыг урд хөрштэй хэрхэн холбохоос Монголын эдийн засаг, цаашлаад улс орны хувь заяа хамаарна” гэдгийг онцолсон юм.
Түүний үзэж буйгаар өнөөдөр ОХУ, түүний нөлөөнд байсан улсууд л өргөн царигтай төмөр зам хэрэглэж байгаа. Гэтэл манай бүтээгдэхүүний гол импортлогч БНХАУ нарийн царгийн төмөр замтай. Тиймээс манайх өргөн царигаар төмөр замаа тавьчихаад ачаагаа шилжүүлэх шаардлагатай болно. Энэ нь эдийн засгийн болон байгаль экологид тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй. 20 сая тонн нүүрс шилжүүлэн ачихад 2.5 хувийн тоос үүсдэг аж. Нүүрсээ хил дээр аваачаад буулгачихдаг, нөгөө нүүрсийг нь тогтмол авахгүй байх эрсдэл байна. Мөн өвөл цагт барьцалдаж хөлддөг зэрэг асуудал их гарна.
Мөн манайхан хос царигийн тухай ярьж байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй ганц нэг оронд л ашиглаж байгаа учраас шинэ воган авахаас эхлээд зардал их гарах аж.
М.Энхсайхан энэ талаар “Монгол Улсын 1800 км-ийн төмөр замын төсөл гадаадын компаниар хийлгэсэн. Үүний тулд “Монголын төмөр зам” компани “Хаан” банкнаас зургаан сая ам.долларын зээл авч, төлбөрөө төлсөн. Одоо өрөө төлөөгүй л сууж байна. Гэтэл энэ төсөлд ОХУ, БНХАУ-ын төмөр замын хөгжлийн стратегийн судалгаа ороогүй, эрсдэлийн анализ байхгүй, ер нь монголчуудын мөрөөдөлд тохируулан хийсэн байна лээ. Энд гадны байгууллагыг буруутгах аргагүй. Манайхны захиалга өгч байгаа чадвар л энэ.
Хэрвээ энэ чигээрээ өргөн царигийн төмөр замыг хилтэй нийлүүлчихлээ гэж бодоход хүлээн авагч тал нь ачаа шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулна гэж Олон улсын конвенцид заалттай байдаг. Тэгэхээр бид нүүрсээ ачиж хил дээр очоод, мөнгөө төлж ачаа тээвэр шилжүүлнэ гэсэн үг.
Таван толгой, Гашуун сухайтын хооронд тавигдах 270 км төмөр замын төсөл ажлын зурагтай, ханган нийлүүлэлт, барилгын ажил нь хийгдээд эхэлсэн ойрын хугацаанд хэрэгжих боломжтой. Таван толгой, Сайншанд хоорондын 500 км төмөр замын төслийн ажил зуун задгай, Таван толгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1800 км төмөр замын урдчилсан ТЭЗҮ-ээс авахуулаад олон асуудал нь эргэлзээтэй байгаа. Одоо бид эдгээр асуудлыг хурдхан шийдвэрлэвэл зүгээр байна” гэв.
Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд “Монголын төмөр зам-Өмнөд” гэсэн төслийн компани байгуулна. Энэ компанийн 51 хувийг “Монголын төмөр зам” 20 хувийг нь “Эрдэнэс Таван толгой” компани үлдсэн хувийг нь хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх юм. Өөрөөр хэлбэл, 71 хувь нь төрийн мэдлийн компани төмөр замаа барих, ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэх нь зүйтэй гэсэн санал оруулсан.
Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замд 775 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ төслийг эхлүүлснээр хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 8.2 жил аж. УИХ, Засгийн газрын түвшинд гурван удаа тавьсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн нэг нь ч энэ төслийг няцаагаагүй” гэсэн юм.
Тэрбээр Зам тээврийн яам ямар бодлоготой байна вэ гэсэн асуултад “Салбарын яам Чингис бондоос 400 сая ам.доллар авна. Тэгээд суурин болгонд 20-50 км далан барих тухай ярьж байна. Энэ бол инженерийн мэдлэггүй хүний яриа. Энд, тэндгүй хэнд ч хэрэггүй олон ажил эхлүүлж байгаан мөнгө угаах ажил гэж ойлгож болно” гэсэн хариултыг өгч байв.
Өнөөдрийн байдлаар Монголын төмөр замыг хөгжүүлэх нэрээр 40 орчим тэрбум төгрөг салхинд хийсгээд байгаа гэнэ. Байдлыг өөрчлөхгүй үргэлжлүүлбээс энэхүү үргүй зардал 400 сая ам.долларт хүрэх аюултайг онцлоод ийм байдалд хүргэхгүйн тулд олон нийтэд мэдээлэл түгээж байгаагаа хэлсэн.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2013 11:01:20 am )
монголынхоо ард түмний сайн сйахны төлөө мөнгөө зарцуулах хэрэгтэй гэсэн Энхсайханы санааг бүрэн дүүрэн дэмжиж байна.
-
Anonymous (January 18, 2013 12:22:03 pm )
bi bas demjij baina, ene uls ornig deeremdeh geed baiga Battulgig zaluulah hergete ym bn
-
Anonymous (January 18, 2013 2:29:35 pm )
bi bas Demjij bna
Bi ch bas demjij bnaa.
-
Anonymous (January 19, 2013 1:22:51 am )
Iim l huniig demjihgui bol oor heniig demjih ve???????
-
Anonymous (January 19, 2013 1:32:48 pm )
Tegeed Oros delhiin standartad tohiruulna geed tumur zamaa nariin bolgobol bas dahiad uurchluhuu Hadnii dund habchuulagdsan haliunii zulzaga huurhiija gedeg jum bolood bnadaa
-
Anonymous (January 19, 2013 2:30:10 pm )
энхсайханы зөв юм шиг л санагдах юм даа
-
Anonymous (January 19, 2013 3:38:06 pm )
tumur zam butehgui gazar bainalee
-
Anonymous (January 19, 2013 9:14:06 pm )
BI ITGEHGUI BAINA.HUJAA NART TUS BOLOH GEJ TOLGOI UGAAJ BAIGAA OIM.
-
Anonymous (January 19, 2013 9:42:16 pm )
ÝÍÕÑÀÉÕÀÍ ÓÕÀÀÍÒÀÉ ÞÌ ÀÀ ßÌÀÐ × ÁÀÉÑÀÍ ¯ÍÝÍÈÉà ÕÝËËÝÝ ÌÎÍÃÎËÄÎÎ ¯ÍÝÍ× Õ¯Í ÁÀÉÃÀÀ Ë ÞÌ ÁÀÉÍÀ .
-
Anonymous (January 20, 2013 3:25:08 am )
Teneg amitan be chi uuruu ene suudal deer suuj baihdaa chi yu ch gargaj baigaagui baij halagdsan hoinoo hutsaad muuhai er hun be chi duugai zailaich chi Yaj ch bodson mongold tumur zam heregtei shuu dee Alivaa ulsiin hugjiliin hamgiin chuhal heseg bol zam hariltsaa baidag yaj baisan ch barj ehleh heregtei Zaaval ehluuleerei zalbarya yamarvaa yum ersdeltei ehelvel duusan shuu dee
-
Anonymous (January 20, 2013 11:14:22 am )
Bid nar heryyl hiij suusaar btal gazar nutag maani talhagdaj gyiclee.Ter hariucaj bgaa yam gazar n hurdan tumer zamaa bariach ee… Enhsaihan negent halagdchihsan yum chin heryyl bimgii hiigeech ee,humuusiig talcuulaad l,hend heregtei yum be??
-
Anonymous (January 20, 2013 9:58:07 pm )
ENHSAIHANIIG TOR ASHIGLAH ESTOI ER NI SAIN EDIINZASAGCH DEMJIJ BNA ER AJIL HIIH CHIN SETGELTEI HUNIIG NAMAAR HAVCHAAD HEREGGUI LDEE
-
Anonymous (January 21, 2013 12:13:31 am )
Battulga yag ingeed tailbarlaj chadah uu.
-
Anonymous (January 21, 2013 10:05:53 am )
Ene mash zuv uu bid mongoliig hugjuuleh heregtei Battulga aa chi bolioroi
-
Anonymous (January 21, 2013 2:48:42 pm )
mongold iim ym heregtei tiim ym heregtei geed olon saihan sanaa zurag gargadagch tosol bolgoniih ni ard tedend unah ashigiig harj bdag tegeed ter ajilaa hiisench ym bhgui zurag tosolooo delhiin sdantartad taaruulj hiigeed jinhen ajil deeree manai ernii omnoh ue shig ym hiigeed haychihdag shdeee buten hel amgui hiiisen gants ch oligtoi ajil bhgui shuu buur shaaartsan
-
Anonymous (January 21, 2013 6:51:10 pm )
Bi demjehgui bn hujaatai adilhan tomr za tawhiin bol hamag yumaa zogood duusna shudee zamgui baij odoo toon tonoorno zooj bn mongno chuhalch gsen hetee bodoj uls ooriin gsen bodlogtoi bh heregtei enhsaihn teguul huujaagiin noloo orson bol yahiin tanar medehguishdee neg tampuu nohor gaad bugdiin zogood duuswal yana ur huuhed hooch ue mn yu idej uuh wee bodoldoo
-
Anonymous (January 23, 2013 2:15:43 pm )
îâîî áîñãîîã¿é áîë øààçãàé þóíä ñóóõ âý ãýæ. Òîäîðõîé õýìæýýíä ¿íýí áîëîîë ë õýëæ áàéãàà. ßàñàí ÷ àðä ò¿ìíýý ãýñýí Òîíãîë óëñàà õºãæ¿¿ëüå ãýñýí ñýòãýëã¿é õ¿ì¿¿ñ áàéäàã þì. ßàñàí ÷ èäýæ õàíäàãã¿é þì. Õýö¿¿ áàéíàà. ßàíàà ò¿ìýí îëîí ìèíü ýýýý
17 Comments