М.Энхсайхан “од” болжээ. Ард түмэн Н.Энхбаярыг бус түүнийг өрөвдөж эхэлснийг мэдэрч эхэлсэн байна. Тэгэхээр өөрийг нь юу ч гэж хэлсэн шууд л итгэнэ гэж тооцоолсон бололтой.
Энэ бол түүнийг Ерөнхий сайдаар томилогдож байх үеийн мэдрэмж л дээ. Харин өнөөдөр ард түмэн өөр болсон. Түүний “чичлээд”, чамлаад байгаагаас хавьгүй өндөр мэдлэг, мэдээлэлтэй болсон билээ. М.Энхсайхан өчигдөр “Бондыг салхинд хийсгэвэл асар том гэмт хэрэг хийлээ гэж ойлгох хэрэгтэй. Өрөнд орвол орд газруудаа ээлж дараатай гаднынханд амархан өгөх болно” хэмээн жиргэсэн байх юм. Итгэмээргүй байгаа биз. Түүний үзэж байгаагаар энэ бол монголчуудын хувьд эмзэг сэдэв. Ялангуяа бонд гэж юу болохыг сайн мэдэхгүй хүмүүст бол эвгүй л сануулга. Гэхдээ ихэнх нь түүний нохой залийг мэднэ дээ.
Тэгээд ч Засгийн газрын бодлогоор иргэдийг айлгадаг Ерөнхий сайд асан байдаг юм уу. Түүний энэ увайгүй улс төр, ёс зүйгүй авир, гэнэтийн улайрал, улангасал Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйг шууд сануулав.
М.Энхсайхан суу зальтай байж болно. Эрдэмтэй, эдийн засгийн мэдлэгтэй байж ч болох. Гэхдээ түүнд Монголын төрөөр тоглож, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа бэлтгэх эрх байхгүй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж буй гэж яагаад хардаж болохгүй гэж. Тэрбээр Н.Энхбаярыг ялаас мултрах аргагүй болсныг мэдмэгцээ түүнээс “өөр” хүн гэдгээ яаран мэдэгдэж нэрээ цэвэрлэж авсан. Одоо “Шударга ёс” эвслээс түүнтэй тэрсэлдэн нэрээ дэвшүүлэх кандидат харагдахгүй л байна. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь өнөөдөртөө сонин биш. Харин хожим “хэрэглэх” мэхийнхээ үндэс суурийг тавьж шинэчлэлийн Засгийн газрын бодлогуудыг томоос нь шилж муучлан тархи угаах ганцаарчилсан тоглолтоо хийгээд эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ л аюултай. Тухайлбал 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ямар гээчийн цусан зам татуулсан сурталчилгаа, аалзны тор тэргүүтнээр ард түмнийг айлгаж хар пиар хийж байсныг, түүнийхээ дараа мөнөөх “Авлигын загалмайлсан эцэг”-тэйгээ хэрхэн наалдаж өнөөгийн байр сууриа олж авсныг мартаагүй биз. М.Энхсайхан бол ерөөсөө ийм л хүн. Ерөөсөө түүний түүх гэвэл хүссэндээ хүрэхийн тулд улаан нүүрээ шарж чаддаг, “сиамын ихэр” шиг салахгүй байсан нөхрөөсөө урваж чаддаг нь хосгүй чадварынх нь тухай зүрх зүсэм дурдатгалууд л байдаг. “Яаж чадаж байна аа” гэмээр олон алхмын эзэн тэрбээр одоо юу хийх нь сонин байна.
Уг нь М.Энхсайханыг удаа дараагийн сонгуульд өвдөг шороодон “гундаж” явах үед нь Ардчилсан намынхны ялалт түүнийг “сэхээн амьдруулсан”. Тэрбээр “Монголын төмөр зам” компанийн захирлаар томилогдон очихдоо Н.Алтанхуягийн “урилга, заллагаар” очиж буй мэт харагдаж чадсан юм. Энэ талаар тэр гаргууд жүжигчин л дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тухайд М.Энхсайханд жудагтай загнах улс төрийн шалтгаантай байсан нь үнэн. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын нэрийн хуудас, ард түмний итгэл найдварыг хамгаалах сүүлчийн цайз болсон их бүтээн байгуулалтын мега төслүүдээ түүнд итгэн даатгах эх оронч шалтгаан давамгайлсан гэвэл зохих биз ээ. Учир нь Ерөнхий сайд асан, Монголын “престиж” зэрэглэлийн эдийн засагчийн хувьд М.Энхсайханы дадлага туршлагыг төр ашиглах, түүгээр дамжуулан Засгийн газрын амь насыг бөхлөх, өөрийн карьерыг хадгалах үлдэхэд хань татах зэрэг нь Н.Алтанхуягийн л асуудал. Харин эдийн засгийн бодлогын хувьд хэдэн нүүдлийн цаадахыг харж чадах мэдлэг, мэдрэмжийг нь төр ашиглах нь Монголын асуудал учраас л түүнд итгэсэн хэрэг.
Гэтэл өнөөдөр М.Энхсайхан эхлээд Н.Алтанхуягийг бараг л “дажгүй залуу” гэх нь холгүй магтсан болоод ердөө маргааш нь “Засгийн газар дотроо зөрчилдөөнтэй юм байна” хэмээн дүгнэн хэвлэлд ярилцлага өгчээ. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэнчлэн Монголын төрд “Э”-үүдийн тарих гай дуусаагүй бололтой. Тэгээд ч Н.Алтанхуягийн “бөөр рүү хутгалах” этгээд нь Д.Тэрбишдагва биш М.Энхсайхан байсан юм биш үү. Эдүгээ М.Энхсайхан нэг л их адлагдсан хүн болж учраа мэдэхгүй эх оронч лидер шахалт дарамтан дор зовж ажиллаж байгаад гэнэт халагдсан гэнэн хонгор дүр эсгэж байна. Тэрбээр Засгийн газрыг алсаас шүүмжилж, төмөр замын төслийн авторуудыг мэдлэг боловсролгүйгээр нь өдөр алгасалгүй муучилж, тэрхүү ярилцлагуудынхаа хариуд ирсэн сэтгэгдлүүдийг сэтгэл хангалуун уншиж өөрийгөө “тодорхойлж” сууна. Тэрхүү мэдрэмжээрээ “Дахин Засгийн газраар тоглуулж, ийм хувь тавилан амсмааргүй байна” гэхчлэн чимэг зүүлттэй этюдээ үзүүлсээр, үргэлжлүүлсээр байна.
Уг нь эвслийн Засгийн газрыг тэргүүлэхийн зовлонг хамгийн сайн мэдэх хүн тэр өөрөө билээ. Өөрийн намын байтугай өрөөлийн намын санаачилга дор “морь, нохой” мэт зүтгэж явсан түүний үеийн Засгийн газрууд өнөөдрийнх шиг мөнгөтэй байгаагүй ээ. Гаднынхантай уулзахдаа газрын зураг дээр зааж байж улсаа таниулдаг байсан тэр үеийг бодвол өнөөдөр Монголыг дэлхий таньдаг болж мөнгө зээлүүлдэг болсон. Эрх мэдэлтэй, мөнгөтэй үедээ М.Энхсайхантай хамтарч ажиллах боломж гаргасан нь Н.Алтанхуягийн буруу биш байлтай. Тэгээд ч хэдийгээр М.Энхсайхан мундаг ч аз болоход тэрбээр Монголын сүүлчийн ганц эдийн засагч, төрийн бодлоготон биш гэдгээ мэдрэх хэрэгтэй байсан болов уу.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа төмөр замын болон газрын тосны асуудлуудыг хэлэлцэхээр товлосон юм. Тиймээс хэвлэлийнхэн улс орны нийтлэг эрх ашгийн амин сүнс болсон асуудлыг хэрхэн хэлэлцэх, ямар шийдвэр гаргахыг нь мэдээлэхийн тулд гол фокусаа тус байнгын хорооны хуралдаан дээр тааруулаад байв. Гэвч Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдахаар болсноо гэнэт зарлалаа. Үүнийг тус байнгын хороонд харьяалагддаггүй гишүүд, улс төрийн хүрээнийхэн, сэтгүүлчид өөр өөрсдийнхөөрөө хардаж сэрдэж эхэлсэн. Нөхцөл байдлыг ажиглахад төмөр замын ч, түүний дараа хэлэлцэхээр товлосон газрын тосны асуудал ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг сонсох, тэр ч байтугай зарим талаар төрийн нууцад хамаарах асуудал байсан ч байж болох юм. Тэр тохиолдолд сайд нь гарч ирээд хаалттай хурлын талаар мэдээлэл өгөөд байх нь утгагагүй хэрэг.
Ямартай ч төрийн өмчит компанийн нэгэн захирал салбарын сайдтайгаа зөрчилдсөнөөс болж ажлаасаа халагдсан асуудлыг УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гэвэл дэндүү инээдтэй, итгэхийн аргагүй юм. Харин төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын одоогийн гишүүдэд танилцуулсан нь үнэний ортой биз ээ. Өөрийгөө “Шинэ төмөр замын төсөл”-өөс илүү үнэлүүлэх гэсэн түүний улайрал бүхнийг учир мэдэх хүмүүс анхааралтай ажиглаж байна. Монголын ард түмэнд төмөр зам хэрэгтэй юу. Эсвэл М.Энхсайхан хэрэгтэй юу гэдэг сонголтыг хийлгэх гэх нь дэндүү утгагагүй арга зам.
Саяхан л Ц.Нямдоржийг “MCS”-тэй, “Оюутолгой”-н гэрээтэй хардаж байсан тэрбээр өнөөдөр гэнэтхэн нарийн царигтай төмөр замын төлөө толгойгоороо дэнчин тавихаас буцахгүй байгаа нь сонирхолтой л юм. Харин Х.Баттулга, А.Гансүх нарын тухайд өнөөдрийг хүртэл айхавтар улстөржиж улангасаагүй. Зөвхөн төмөр замын төслийн үр ашиг, төсөөлөл таамаглалаа эрдэмтэд, эдийн засагчдад ярьж үзүүлсээр яваа. Болж өгвөл хөрөнгө босгочих санаатай арга замыг эрэлхийлж байсан ч тухайн үед танхимынхаа зарим сайдаас эхлээд эрх баригчдын дарамт шахалтад “даруулж”, хамгийн хэцүү нь хоёр хөрштэйгээ хэл амаа ололцох, бусад орны туршлагыг судлах зэрэгт нэлээд цаг, хүчээ шавхсан. Гэтэл одоо өөрийнх нь намынхан, танхимынхан, бүр томилсон захирал нь хүртэл тэрсэлдэж тэмцэлдвэл шинэ үеийн “Торгоны зам” монголчуудад өгөөжөө өгөх цаг улам л хойшлох болно.
Хамгийн итгэж болох зүйл гэвэл Х.Баттулга, А.Гансүх нар хууль зөрчихгүй гэдэгт найдаж болох талтай. А.Гансүх бол хуульч хүн. Нөгөө талаар даруухан хэрнээ зугуухан зүтгэж намаас болон төрөөс даалгасан ажлыг сайн гүйцэтгэж чадах фигур гэдгээ удаа дараа харуулсан. Х.Баттулгын тухайд түүний хөлсөө дуслуулж олсон бүхэн бусдын нүдэнд хүн биш мөнгө болгон харагдуулдаг шигээ олж харсан, хийж бүтээсэн бүхэн нь олон хүний зэвүүцлийг төрүүлдэг. Яагаад түүнээс өмнө олж хараагүй, бодож сэтгээгүй, хэлж, хийж чадаагүйдээ бухимдсан улстөрчид, бүлэглэлүүд нухчин дарахыг оролддог. Төмөр замын төсөл ч үүний л нэг нь. Өнөөдөр оросуудтай хэдэн үг солиод шатахууны үнээ буулгах тухай бодож сэтгэж хүч хүрэхгүй ч хятадуудад найр тавин төмөр замыг нь түргэн хугацаанд тавьж өгөх хүсэлтэн хавьгүй олон бий. Гэтэл энэ бүхнийг зангидаж чадах ухааныг ямар ч “боловсролтон”-оос илүү монгол хүний торгон ухаанаар сэтгэж Торгоны замыг барих төслөө гадныхнаар хийлгэсэн нь Х.Баттулгад өс зангидах болсон эхний сэжүүр. Төмөр замаа бариад нүүрсээ далайд гарцтай орнуудад арай илүү үнээр худалдахад ашиг нь Х.Баттулга, А.Гансүх нарын халаас руу орохгүй. Ирээдүйд л хэрэгтэй. Үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт царайлж өөртөө унацтай нүх сүвийг хайж амьдардаг олон “дайсан” бий. Эх орон гэдэг үгийг сонгуулийн үед л санадаг, Төрийн дууллаа сонсоод уйлж үзээгүй, өөрсдөө мөнгө “босгох” бус хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид худалдагдсан Монголыг “удирдагчид”-тай хөл нийлүүлэхэд хэцүү байгаа биз ээ, тэдэнд. Гэвч цаг хугацаа хэний зөв байсныг, ямар ирээдүйн төлөө өнөөдөр шийтгэл мэт хатуу үгсээр булуулж явсныг нь харуулна. Тэр үед М.Энхсайхан, Монголын төмөр зам хоёрын аль нь ард түмэнд хэрэгтэй вэ гэдэгт хариулахад илүү амархан байх буй за.
У.Оргилмаа

Холбоотой мэдээ
-
Anonymous (January 17, 2013 7:55:22 pm )
medrel avgai ve..battulga bichuulee yu
-
Anonymous (January 17, 2013 8:21:54 pm )
teneg mini odoonii uls torchdiin muu uym hiij bgaagaas enh saihnii ybdal uych bish uych mededgvi teneg uym bichsen bn da ha haa
-
Anonymous (January 17, 2013 9:07:03 pm )
Энхсайханг сонгоноо !
-
Anonymous (January 17, 2013 9:30:44 pm )
enh saihnii zuv.1800 zam barisnii daraa orosuud hil gaaliin taxaa nembel yah be
-
Anonymous (January 17, 2013 9:53:41 pm )
энэ оргилмаа өөрөө л харин тун увайгүй юм бичиж дээ.
-
Anonymous (January 18, 2013 1:42:20 am )
teneg enhsaihan chamaig mongolchuud martaagui shuu hogiin shaar
-
Anonymous (January 18, 2013 1:45:03 am )
Mongolchuudad tomor za,Enkhsaikan 2 hoyulaa heregtei,harin hulgaich oligarhi jenko, mongonii setguulch nar hereggui ee,gai bolnoo
-
Anonymous (January 18, 2013 1:46:43 am )
Erdemtei,uhaantai huniig ard tumen martdaggui uymaaa
-
Anonymous (January 18, 2013 5:05:35 am )
ene malyg tsaad battulga ni hulsluu yum uu? teneg mini ene zasag chini shinechleliin bish genkogiin zasag bolchood bna, erunhii said ni daruulaad baina, harj baigaa biz dee? battulga medeh medehgui zuv buruu alin bolovch zamaar mungutei bayan bolood eh oron namaar damjij An-d shurgalaad AHg hudaldaad avchikhlaa, odoo AN-g hudaldaad zasgiin erhiig hudaldaad avch bna, iim zuiliig zuvshuurch bolokhgui shuu dee!
-
Anonymous (January 18, 2013 5:06:40 am )
enkhsaikhan bol yamagt shin shudargaaraa yavj irsen, harin mgl-n uls turd tugjiluud denduu ikh yum
-
Anonymous (January 18, 2013 11:19:22 am )
Энхсайханы чадварт Алтанхуяг Баттулга Гансүх 3 нийлээд ч хүрэхгүй. Энэ бол тодорхой асуудал. Иймээс эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн чадвартай чадалтай хүнийг л дэмжинэ. Биеийн хүчээр бус оюуны хүчээр явдаг эрин үе эхэлчихээд байна. Нөгөө талаас захиалгаар хэн нэгний талд илт долдойдож бичдэг хүмүүст хариуцлага тооцдог байх тогтолцоог бий болгоё. Энэ бол авилгын нэг хэлбэр. Авилгын хэргээр захиалгаар бичдэг хүмүүсийг шалгая
-
Anonymous (January 18, 2013 11:33:32 am )
ХАМТДАА БОДЬЁ.2008 ОНЫ УИХ ДЭЭР МАН-Г ТӨР БАРЬЖ БАЙХАД БАТТУЛГА ӨРГӨН ТӨМӨР ЗАМ МОНГОЛД АШИГТАЙ ГЭЖ ОЙЛГУУЛЖ ЧАДСАНААС ТӨР ЭНЭ ЗАМ НЬ АШИГТАЙ ГЭЖ БОДЛОГОО ТОДОРХОЙЛСОН БАЙЖ ТААРНА.ЗҮГЭЭР НЭГ БОЛОВСРОЛ НИМГЭН,НАЙМААЧНЫ ҮГЭЭР МАН ТИЙМ АМАРХАН ХӨДЛӨХГҮЙ.БАТТУЛГА ХӨДЛӨШГҮЙ НОТОЛГОО ҮНДЭСЛЭЛ ГАРГАЖ УЛААН НАМААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛНЭ ГЭДЭГ БАРАГТАЙ ЭРҮҮЛ ХҮНИЙ ТОЛГОЙД БАГТАХААР ЗҮЙЛ БИШ НЬ ОЙЛГОМЖТОЙ.ГЭТЭЛ ЛААЗ ӨШИГЛӨЖ ЯВСАН НЭГ НӨХӨР МОНГОЛЫН 2 ТОМ НАМ ТОХИРЧ УИХ-Р БАТЛУУЛСАН БОДЛОГЫГ БУДАА БОЛГОВ.АСУУЛТ БАЙНА… БИДЭНД 76 ТЭНЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ ГАНЦ ИХ УХААНТАН ХЭРЭГТЭЙ ЮУ.
-
Anonymous (January 18, 2013 2:04:57 pm )
Ýíý áîë ÿàõ àðãàã¿é Ýíõñàéõàí ãýäýã õ¿íèé íýð õ¿íäèéã ãóòààõ ãýñýí çàõèàëãàò íèéòëýë áàéíà.Á¿ä¿¿í öàãèðãààð òºìºð çàì áàðèíà ãýæ ÓÈÕ áàòëààã¿éë þì áàéíàëýýøäýý.
-
Anonymous (January 18, 2013 2:07:47 pm )
Óã íü áîë Áàòòóëãà ººðººë øèðýýí äýýðýñ óí÷èõñàí þì áàéíàëýýøä.Áè ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýã÷ õ¿íèé õóâüä Àëòàíõóÿãèéã ñàéí îéëãîæ áàéíà. Ýíý õ¿í òàíõèìûí ñàéä Áàòòóëãûãàà ºìººðºõ ãýýä ºìººð÷ ÷àäàõã¿é áàéíà.
-
Anonymous (January 18, 2013 4:20:58 pm )
Battulg.g dmj.j bna amjilt
-
Anonymous (January 18, 2013 5:15:09 pm )
deerees n havchad bhar yaj ajil hiihvedee,ugsun yariltslaga n bas uneniin huvitai l bna shuudee.
-
Anonymous (January 18, 2013 7:57:59 pm )
Ene setguulch zahialgaar l bichsen bna shuu dee.Gansukh said chamaig shagnah blgui dee.Enkhsaikhan shudraga yarsniihaa toloo adlagdaj bna shuu dee.Or yamar hetsuu gedgiig ene setguulch yuch meddeggui yum bna.orobdmoor setguulch boldoo
-
Anonymous (January 19, 2013 1:24:38 am )
Enkhsaikhaniig demjineeeee
-
Anonymous (January 19, 2013 11:26:09 am )
Enhsaihan shig mundag ediin zadagch howor shv.
-
Anonymous (January 19, 2013 3:34:22 pm )
orgilmaa jencogiin booviig huhdug bolson baina
-
Anonymous (January 19, 2013 3:51:53 pm )
Хамгийн итгэж болох зүйл гэвэл Х.Баттулга, А.Гансүх нар хууль зөрчихгүй гэдэгт найдаж болох талтай. Chi ene oguulberee oilgoj bain auu Orgilmaa?
-
Anonymous (January 19, 2013 8:46:26 pm )
enhsaihan bol enhbayaraas ch iluu hogiin hulgaich. batgana yavsan gazar balagtai gj. hor nairuulag, mataas, zadral geed muu yum buhen shugelsen nangiad tsust er dee
-
Anonymous (January 20, 2013 11:17:53 am )
Medeej tumer zam heregtei,harin hurdlaach ee Gansuh said aa? Ene heryylee zogsooyo,Enhsaihan ch bolioch,Battulga ch tailbar hiihee boli. Goln zam heregtei,govi nutag maani duuslaa sh dee.
-
Anonymous (January 21, 2013 11:12:46 pm )
ENKHSAIKHAN BOL CHADALTAI ULS TURCH.
-
Anonymous (January 22, 2013 1:44:20 am )
MIAT kompaniig dampuuruulj salbariin said boloh Battulga ooriin oroltsootoi baiguulagdsan mongolian airlinesiin hereg ch mandlaadaa. Iim l hulgaich oligarhuud buh salbarluu daraad baigaa uymdaa
-
Anonymous (January 22, 2013 1:45:04 am )
( 0 минутын өмнө )
Ene buhnii ard slbariin said baisan Jenko Battlga, Lu Bold nar baigaa. Ed MIAT kompaniig dampuuruulah ajillagaag ehluulj mongolin airlines kompaniig baiguulsan uymaa, odoo tegeed salbariin saidaar ooriin hun boloh Gansuhiig tavisan,MIAT sanhuugiin dargaar Gansuhiin tuslah huuhnii nohriig tavisan,ene buhniig ilruulj baigaad bayarlaj bnaaa, Jenkogiin buh uym ehlehnedeee -
Anonymous (January 29, 2013 12:18:49 am )
Ene oligarxiydiig bodbol enxcaixan ni arai tseber ydaxda bolobcroltoi ediin zacagch xyn yumdaa gej bodogdood baix bolcon shyy
27 Comments