antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2013 20 comments

Аль Жазира Н.Энхбаярыг суллагдсан гэж мэдээлжээ

нийтлэсэн Admin

picture_500x500Н.Энхбаяр  дэлхий нийтийн анхаарлын төвд байна

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 4 дүгээр сард хилс хэргээр баривчилж ял шийтгэл ноогдуулж, хууль бусаар шоронд тамласаар байна. Одоо хир нь төрийн хамгаалалтанд байгаа хүнийг алан хядагч мэт баривчилсан ажиллагаа, шүүх хурлын ажиллагаа, баримт, нотолгоогүй шийдвэр нь Монголын төдийгүй дэлхийн олон нийтийн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Монголын төдийгүй олон улсын ажиглагчид Н.Энхбаярын баривчилгаа ба хууль бус шийдвэрийг улс төрийн зорилгоор хийсэн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Н.Энхбаярыг хэлмэгдүүлж буйг эсэргүүцэн МАХН-ын санаачилгаар зохион байгуулсан гарын үсэг зурах аянд Монголын 100 гаруй мянган хүн оролцсон юм.  МАХН-ын дарга Н.Энхбаярын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд Монголын олон нийт төдийгүй дэлхийн олон орны Засгийн газрууд, парламентын гишүүд, сэтгүүлчид, хүний эрхийн болон олон улсын байгууллагууд оролцсон юм.  Тухайлбал 2012 оны 5 дугаар сарын 8-нд Улаанбаатарт ирсэн Европын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Н.Энхбаярын амьд явах эрх нь зөрчигдөж байна гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн 2012 оны 5 дугаар сарын 14-нд АНУ-ын Сенатын Аюулгүй байдлын асуудал эрхлэх хорооны дарга, сенатч Фейнштейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьж, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол улс ардчиллын хөгжлийн замд амжилт олж, улмаар АНУ-тай Мянганын Сорилтын хэлэлцээрт гарны үсэг зурсаныг онцлон тэмдэглэсэн талаар www.Feinstein.senate.gov  мэдээлэв.  Мөн 2012 оны 5 дугаар сарын 13-нд  Монгол дахь АНУ-ын Элчин сайд  Н.Энхбаярын амь нас аюулд орсон тухай төв рүүгээ мэдээлснээр гадна   МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй МАН-ын зарим гишүүн Н.Энхбаярт эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт тавьсан. АНУ-ын сэтгүүлч, Пулитцерийн  хоёр удаагийн шагналт Николас Кристоф блог нээж, Н.Энхбаярын хууль бус баривчилгааны талаар мэдээлж байв.  2012 оны 5 дугаар сарын 14-ны 17 цагийн үед НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Гу Мин Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг хүсэв. Бас 2012 оны  5 дугаар сарын 28-нд Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд Н.Энхбаярыг хэрхэн яаж баривчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийж,  Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч  МАХН-ын  даргын хувьд Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль ба 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчилсаныг онцлон тэмдэглэж, энэ нь улс төрийн зорилготой гэж мэдэгдэн Монголын ардчилалд сэтгэл түгшиж байгаа тухай тэмдэглэжээ. /28,05,2012. Openausrallia.org/  Үүнээс гадна 2012 оны 5 дугаар сарын 29-нд Эмнести Интернейшнлээс Монгол дахь салбараараа дамжуулан ирүүлсэн албан бичигт Монгол автократ засаглал тогтлоо гэж тэмдэглээд Н.Энхбаяр нь эмнэлэгийн үйлчилгээ авах, эрх чөлөөтэй байх эрхтэй гэжээ.  Мөн 2012 оны 6 дугаар сарын 1-нд Европын холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлогын Комиссын дэд ерөнхийлөгч Катрин Эштон Н.Энхбаярын асуудлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдээд ил тод байдал, ардчилсан зарчмын үндсэн дээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.  Харин 2012 оны 7 дугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Н.Энхбаярын асуудлаар ярилцсан байдаг. /voa.new.com Scott Stearns/

2012 оны 5-7 дугаар сард Монголын олон нийт болон олон улсын хүчин чармайлтын үр дүнд Н.Энхбаярын амь нас аврагдаж, Клиникийн 2 дугаар эмнэлэгт эмчлүүлж байсан билээ.  Олон улсын шинжээчид үүнийг олон улсын дэмжлэгийн үр дүн гэж үзэж байгаа.  Тэд Монголын эрх баригчдыг олон улсын байр суурийг харгалзан үзэж, Н.Энхбаярыг бүрэн чөлөөлсөн гэж ойлгосон бололтой. Тиймээс Арабын ертөнцөд тараадаг Аль Жазера сонин 2012 оны 6 дугаар сарын 29-ны дугаартаа Олон улсын шахалт үзүүлсний ачаар Н.Энхбаяр суллагдав гэсэн ташаа мэдээлэл гаргаж байв.  Гэтэл Монголчууд  төдийгүй дэлхий нийт тайвширсны дараа Н.Энхбаярыг эмчилгээ  нь дуусаагүй байхад дахин шоронд хорьсон нь дэлхий нийтийн анхаарлыг дахин хандуулахад хүргээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (January 16, 2013 3:13:24 pm )

    МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ГАДААДЫН ЯМАРЧ ЗҮЙЛЭЭС ХАРААТ БУС БАЙДАГ БИЛЭЭ.АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БАЙСАН НЬ НОТЛОГДСОН УЧИР ШОРОНД СУУВ

  • Anonymous (January 16, 2013 4:31:54 pm )

    hehe saihan hellee shorond suuv Enkhbayart nohoich tooj oirtohgyi ni saihan yumdaa tamalsan gene shyy nohoi doloo Enkhbayariin Mongol ulsiin talaar delhiid tsatsaad bgaa zohiomol tyyh bol ene dee

  • Anonymous (January 16, 2013 5:39:41 pm )

    Neg daldagnsan hun yasan tomoor bichij bnaa.#shatnii shuuh hereg hiisen geed yl ugsun bhad,hen tuuniig ariuhan amitan geed bgaa yum be??????? Uuniig bichigch Enkhbayariig erh barij bh uyed aygui bol ene huniihee hamag noog n gargaj TSagdaad ugch bsan bh shuu.Tegeed neeh enhiin tsagaan tagtaa boloh geed mun ch erguutej bh shivdee.Iimerhuu zuil bichigch Mongol ulsiin huuliig guuli bolgoh gej mun ydaj bh shivdee.Heden mangar avgai nar ulsgulun zarlaad suuj bgaag n.Yasan ami nasandaa hairgui tegeed henii umnuus ulsuj bgaagaa,hend heregtei geed bgaa yum.Tursun eej n huduluugui bhad tuursun heden samgan nar bolimoor yum.

  • Anonymous (January 16, 2013 7:35:15 pm )

    Sonsohgui b.a sonsohgui baina sonsohchgui

  • Anonymous (January 17, 2013 3:22:45 am )

    ideegui hen bgaan? bugd zavshsan, enhbayar harin arai baga idsen ni bh shu.

  • Anonymous (January 17, 2013 1:56:04 pm )

    adagiin novshnuud yas yuman deeree elbeg dorj yoronhiilogch bolood mongol uls ard tumen yugaaraa saijirsan yum be Enhbayar 10 huruu deer bhaa

  • Anonymous (January 19, 2013 10:31:40 am )

    Hehe, Tegej oilgohoos yaahavdee. Deed shuuhees yalaa avchihaad jiriin bur darga nariin tom emnelegt hevtej baidag tiim erh chuluutei hun Mongoloos uur gazar haa ch baihgui bolohoor gadaadiinhan tegej oilgoh ni zuv bizdee. Enkhbayar bol davarch baindoo. Ger bul hamaatan sadanguuddaa ideed hanahgui ih mungu ulsiig zalilj avchihsan hun odoo neg jil suugaad l garaad irne bizdee. Tegeed l boloo, idsen ted bayajaad iduulsen ard tumen hohirood l uldene. Ene zergiin yalaa zugeer edleed garaad irehgui savsagnaad olon yum yariad balai Enkhbayar

  • Anonymous (January 19, 2013 5:11:56 pm )

    Хаанаас гараад ирсэн буг чөтгөр гээч вэ? Юун бурханы шашинтан? Юун ном орчуулсан?Би одоо л ойлгож байна.

  • Anonymous (January 19, 2013 5:14:07 pm )

    Хаанаас гараад ирсэн буг чөтгөр гээч вэ? Юун бурханы шашинтан? Юун ном орчуулсан? Би одоо л ойлгож байна. Одоо тэгээд хэрэг хийж шоронд орсоноо ар гэрийнхэн нь өлсөөд гаргаад байдаг бол шүүх хэрэг байна уу Монголд ?

  • Anonymous (January 20, 2013 9:42:08 am )

    Enhbayarig muu heleheer )oorsod chini yamar sain uym hiisen ba muu uy hiisniig sain bodotsgoo.yasan uym oilgodgvi uls we!

  • Anonymous (January 20, 2013 9:47:48 am )

    Vnen shvv Enhbayaraas ih hereg hiisen uls zunduu shvv dee Elwegdorj ch gesen in l bayangesen

  • Anonymous (January 20, 2013 10:02:50 am )

    Enkhbayar idej uuhiig tsetsegjuulsen anh suuriig ni tavisan zagalmailsan etseg ni bolohoor l ingej baigaag oilgohgui bugd l idej uudag gej maanagtaad baihiin zarim humuus. Idej uusan humuus olon ch Enkhbayar bol hamgiin gol eh undarga ni shuudee. Hogiin urgamaliig ustgaya gevel undsiig ni tasd gej medehuu, ter ni naaad Enkhbayar chini

  • Anonymous (January 20, 2013 10:07:35 am )

    Yag nadad shuud hor hiigeegui ch uls orond maani muu yum hiisniig ard tumen bugd medej baigaashd. Enh bayar ulsiig ih hohirooj uurtuu mash ih ashig honjoo gargasnii uchuuhen barimtiig l saya shuulee, tsaana ni bur ih baigaashd

  • Anonymous (January 20, 2013 11:22:50 am )

    Gadnyhan bidniig yu gej harj bdag bol? Al Jazeera hurtel sonirhoj bicheed baihyg bodohod bidend lav sain ner abchirahgyi baih daa?

  • Anonymous (January 20, 2013 11:31:00 am )

    Хүний эрхийг хариусан Ж. Бямбадорж гэдэг хүн ерөөсөө дуугарахгүй юмаа Энэ хүнийг дуугарахбайх гэж ард түмэн их харах юм Ядаж өлсөгөлөн зарлаж байгаа эхчүүдийн эрхийн асуудлаар дуугарах хэрэгтэй Уг нт Энхбаярыг дагаад уйлаад л явдаг нөхөр байсан шүү дээ

  • Anonymous (January 20, 2013 3:45:03 pm )

    BYMBDORJ UGAASAA DARGIIG IH UR TEGLEHEDN HAJUUDNI HAMT YVAA BIZDEE ENE HUN DUGRAHGUI BGAA ELBEGDORJOOS AIGAA BIZ DEE ELBGEE HUUHEE CHI IHL MUUHAOI ZUIL HIIJ BNA DAA MONGLIIN ARD TUMEND HAR MUR ULDEELEE HIISEN YM YCH ALGA

  • Anonymous (January 20, 2013 6:58:02 pm )

    Yurun yaj bodsonch huniig yaj tegej barivchildag bna buur haalgiig ni evdeed kinon deerch tegj ulairch barivchildaggui bhshuu ene teheer bas hen negnii aisan uildell l bhdaa huurhii turiin undurluguud geed bgaa ter humuus yuch hiij hezeech ulsiin hurliin neg gishuuntei biychilen uulzaj chadahgui aed irgediig yuch hiij helj cgadahguig ni dalimduulaad deeguur hor nairuultsgaagaad

  • Anonymous (January 21, 2013 10:20:46 am )

    mongol ulasiin muuch sain ch yoponhiilogch bsan hvnee bs ingj bolohgui ee

  • Anonymous (January 23, 2013 6:07:34 am )

    Bi bol jiriin irgen.enhbayr hun alsan bishde bolioche.aluurchin jinhene gemt heregtenguudee ingej hunii nuden deer tamlaachee elbegdorj guai.ter ehneree gudamjind alsan zaluug humuusiin nuden deer tamlaach.yas yuman deer ta nar bugd idej uuj l bgaashde.bugd l tom tom gazar tom tom biznestei bolson bizdee.enhbayr harin ch yum hiisen shu.ur huuhed maani gazar shoroo nutag usgui l boloh n dee yana daa humuus min.bid ch yahaw uheed duusna.ur huuhdee bodoh yumsan.

  • Anonymous (January 24, 2013 10:40:36 pm )

    omno ni eronhiilogch bsan ch gesen bas l owoo idej uusan tom gar shvv mahaan

antalya rent a car