90 оноос хойш Латин Америкийг бүхэлд нь мөн Орос улсыг дагуул улсуудтай хамт, бутлан сүйруулсэн Америк “ухаантан” Милтон Фридманы онол болох “Хувьчилцгаа, хувьчилцгаа бас дахин хувьчилцгаа”, “чөлөөт зах зээлтэй Ардчилсан нийгэм гэж ийм байдаг” гэж заасныг Монгол улс үнэнчээр дагасаар нүүрс, янхан хоёроос өөр экспортын бараагүй улс болтлоо ухарч өнөөдрийг хүрсэн юм.
Ард түмэн сүүлийн 22 жилд үнэндээ хөгжил байхгүй, хоосон эрх чөлөөнөөс залхаж, Ардчилсан намын олон жил ярьдаг нөгөө “сайхан” зүйлээ одоо л нэг хийхийг нь харья гэж хүсэн, сонгуулиар сүүлийн найдлага өгсөнөөр Алтанхуягийн засгийн газарт Монгол хүнийг цаашид яаж амьдрахыг шийдэх боломжийг олгосон билээ .
Нүдээ олсон томилгоо
МАН бол эвтэй найртай бялуугаа хувааж иддэг бол Ардчилсан намын нөхдүүд сонгуулиаас хойш бүтэн 4 сарын туршид бялуугаа хуваах гэж тасралтгүй хэрүүл хийн, хуваан хүртсээр бялуу нь одоо л дуусч байх шиг байна. Саарын хажуугаар сайн гэдэг шиг энэ засгийн газрын үнэхээр нүдээ олсон хоёр томилгоо хийсний нэг нь О.Магнай юм. Энэ шавилхан залуу зөвхөн хоёрхон сарын дотор, зарим хүмүүс 22 жил хийж чадаагүй ажлыг амжууллаа.
Олон жил буюу зарим нь 3-4 удаа парламентад суун, бүүр хүүхдүүддээ суудлаа өвлүүлэх санаархалтай худал нөхдүүдийг улайж ичтэл нь, яаж төрийн ажил хийдгийг яруу тод үзүүлсэн. Тиймээс шинэ оноор хөдөлмөрөө үнэлүүлж,зүй ёсоор оны шилдэг залуу болсон юм. О.Магнайгийн хамгийн том гавьяа бол үнэхээр ажил хийдэг, чаддаг хүн байдаг юм,бүгдээрээ ижилхэн худал биш гэдгийг харуулж, ард түмний сэтгэлд аль хэдийн бөхөн унтарсан итгэлийг асаасанд байгаа юм.
Нөгөө нэг зөв томилгоо бол М.Энхсайханыг МТЗ-ын гүйцэтгэх захирлаар урьж ажиллуулсан нь байлаа. Тэгэхэд маш олон хүний магнай тэнийж, урам орж ирээдүйдээ итгэлтэй болцгоон, “За одоо л энэ олон жил цаасан дээр байсан төсөл хэрэгжих нь” гэж баярлацгааж байв. Яагаад гэвэл энэ хүнийг урдахь МТЗ дарга нараасаа төө илүү мэдлэгтэй, нуруутай, шудрага улс төрч гэж ард түмэн нь үнэлсэн юм. М.Энхсайхан ч энэ төсөл Монгол үндэстэнд ямар их ач холбогдолтойг, хэнээс ч илүү ухамсарлан мэдэж байсан болохоор, ханцуй шамлан ажилдаа орсон билээ.
Байдал ямар байсан?
“Монголын төмөр зам компани” хүнд гэж хэлэхэд багадах байдалтай байв. Түүний ур дахь дарга нарийн хариуцлага, мэдлэггүйгээс болон хүсэлгүйгээс үүдэлтэй хоосон данс, тооцооны төлөгдөөгүй олон өрнүүд, эхлэл төгсгөл нь харагдахгүй замбараагаа алдсан шийдэгдээгүй олон асуудлууд хүлээж байсан.
Энэ амин чухал “мега” төсөл дээр улсын баримтлах ямар ч геоулстөрийн бодлогогүй байсны улмаас ашиг харж хандсан, улс болгонтой найзархаж, хамтран ажиллана гэсэн бүтэшгүй, найдлага төрүүлсэн үйл ажиллагаа явуулж байж. Үүний үр дүнд бүх том гүрнүүдийн бодлого ороод ирчихсэн, үүнээс болж тайлах хэцүү, яг л эртний Грекийн домогт гардаг “Гордиев зангилаа” мэт тайлж боломгүй мухардмал байдалд орсон байв.
Шинэ захирал нойр хоолоо хасан, амралтын өдрүүдээ мартан, хэний ч толгойгоор толгой хийлгүй, хэний ч гар хөл бололгүйгээр, үндэслэл тооцооог бүгдийг өөрийн гараар оруулж, үзэж судалсаны үндсэн дээр зөв шийдэлийг олохыг хичээсэн. Тэгэхдээ 2 том гүрэнд аль аль талд нь найрсаг харилцаатай байж, дундаас нь ажлаа бүтээх л зорилго байсан уу гэхээс зарим нэг эрх мэдэлтнүүд шиг хувийн ашиг сонирхол байгаагүй гэдгийг ойроос ажиглаж байгаа нэгний хувьд итгэлтэй хэлж чадах байна.
Яах нь Монголд хэрэгтэй вэ?
Нүүрсний үндсэн зах зээл болох Хятад улс руу дэлхий тэр чигээрээ нүүрсээ зарцгааж байна. Тээр холд байгаа Австрали улс хүртэл, нүүрсээ олон хоногийн усан онгоцоор тээвэрлэж дараа нь төмөр замаар зөөж худалдаалан ашиг олдог. Өөрийнхөө нүүрсийг хангалттай зарж чадахгүй байгаа Орос улс биднээс нүүрс авахгүй нь ойлгомжтой юм.
Гэтэл Хятад улсын хажууд нь байгаа Монгол улс нүүрсээ худалдаад, эх орноо хөгжүүлэх нь юуны буруу байгаа юм?
Дэлхийн нийт төмөр замын бараг 80 хувьд “Нарийн цариг” хэрэглэгддэг.Тэгэхээр нүүрсээ урагшаа л гаргахаас хойш,Хятадын “Нарийн цариг”-аар барих нь зүйтэй гэж эдийн засгийн тооцооллоор хангалтай нотлогдоод байхад яагаад заавал Монголд хэрэггүй,“Өргөн цариг” гээд Жэнко Баттулга зүтгээд байгааг зөвхөн маш их мөнгө буюу хувийн сонирхлын зөрчилдөөнөөр тайлбарлаж болох юм.
Жэнко-гийн оролцоо
Тэр үеийн сайд байсан Х.Баттулгын захиалгаар Америкийн “Мк Кинси” компани зориудаар Монгол улсад ямарч ашиггүй, техник эдийн засгийн тооцоог МТЗ-д хийж өгсөн байдаг. Энэ тооцооныхоо төлбөр болох 5 сая гаруй долларыг (үүнээс ч гэсэн учир мэдэх хүмүүс Эрхэм сайд хувь хүртсэн гэж ярьдаг) МТЗ-ын төлөх ёстой өр болгон үлдээсэн байгаа юм.
Энэ явдлаас өмнөхөн юу болсон бэ гэвэл “Энержи Ресурс” компани “Гашуунсухайт” хүртэлх тавих замаа, 600 сая долларт багтаан төмөр замын ажлаа хийнэ гэж байхад, эрхэм сайд энэ замыг 1.5 тэрбумын төлбөр хийж мөн дахиад нөгөө хамгийн хоцрогдсон, Монголд хэрэггүй, Оросын “өргөн цариг”-аар барина гэж бачимдан эсэргүйцсээр байгаад аль хэдийн баригдчих замыг хойш татан зогсоосон. Өнөөдөр болтол тэнд 1 ч км зам тавигдаагүй байна.
Энхсайхан яагаад буруудав?
М.Энхсайхан бол “гадаад, дотоодын олигархуудын эрх ашгийг төлөөлөхгүй, тэдний нөлөөнд автахгүй” гэж шийдэмгий хэлсэн. Мөн “Төмөр замаа 100 хувь Монголын төр мэдэлдээ авна”, “Чингис бондын зээлийг дэмий юманд зарахгүй”, “Бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд хөрөнгө оруулах нь зүйтэй,Бонд буруу замаар орвол Монгол Улс тусгаар тогтнолоо алдана” гэж үзсэн байна.
Гэтэл сайд Х.Баттулгын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 330 сая ам долларын бондын мөнгөөр, хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн байжээ . Ингэж энд тэнд хэдхэн км зам тавин, цөөхөн хүн мөнгөө иддэг сонгодог аргаа хэрэглэх гэсэнд нь саад болж, Энхсайхан дарга тэгүүлэхгүй гэнгүүт буруутан болж ажлаас нь холдуулан халав.
Ингэж байгаа нь хэсэг хүмүүс өөрсдийн ашиг сонирхол, мөнгөний шуналт хүсэлээ гүйцэлдүүлэхийн тулд бүхэл Монголын ард түмний хувь заяагаар тоглон, хөгжлийг нь хойш татаж байгаа уучилж боломгүй “Үндэстний эсрэг” хийж байгаа гэмт хэрэг юм. М.Энсайхан дарга ажлаа үнэнчээр хийснийхээ төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаад үнэхээр итгэж чадахгүй гайхширч байна.
Энэ бодлого тодорхойлогч,эх оронч хүн халагдахыг үнэндээ тоохгүй,түүнийг хүмүүс улам ихээр л дэмжинэ. М.Энхсайхан бол нэг төмөр замын компаний захирлын суудлаас зуурах байтугай Ерөнхий сайдын ажлаа сайн дураар өгч байсан хүн.
Гэвч Монгол орон минь л ихээр хохирох болно.
Ч.Өрлөг
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 12, 2013 10:15:14 pm )
Yag unen bichsen bna. shinechleliin zasgiin gazariin said Altanhuyag ene hulgaich said naraa erguulen tath hergetei. Uund Gansukh,Battulga,Ganhuyag nar bolno. Ajlaas halagdsan Enkhsaikhan hohirohgui mongol uls l hohirono, Enkhsaikhan mongol ulsad heregtei Jenko zuvhun Bayanhongorchuudadaa l heregtei baidag baihdaaa
-
Anonymous (January 13, 2013 11:36:48 am )
mash zow gej uzej bna
-
Anonymous (January 13, 2013 7:19:23 pm )
Hog sharing shuud tzaazaar avah bison
-
Anonymous (January 13, 2013 8:07:23 pm )
hujaa bol hujaa. ter mongolchuudiin harj chadaagui hezee ch harj chadahgui olon jiliin tsaadahiig harsan. enhsaihan yasni hujaa. ter mongoliig s.bayaraas ch dutahgui samarna.
-
Anonymous (January 14, 2013 7:20:44 am )
ýíõñàéõàí äàðãà ÿìàð õ¿ì¿¿ñèéã ìýäñýýð ë áàéæ
-
Anonymous (January 14, 2013 4:09:03 pm )
Magnai darga ih ajil hiij bga.bayar hurge.
-
Anonymous (January 14, 2013 6:53:18 pm )
Jinko battulgaar udiduulsan tor yaj hogjih be de tiim sain yum bol yarmagaa hogjuuleech jajariin boobon jihtei amisgaa mine chi udahgui ooriin yiliin laigaa edelne uheh tsag chine udahgyi irne chamaig dagaad amidaral in deeshilsen hun medehguil yum baina ganzagiin naimand chamaig dagaj guilgachin bolson humuus bagadaagui shuu bolgoomjtoi l baigaarai mangar duuteigee hamt chamaig zuhej baigaa hun olon bii shuu aimhaigiin haan boob mine,,!!!!!
-
Anonymous (January 14, 2013 7:04:40 pm )
Magnai haashaa alga bolchihob oo karmai turiibch hoeroo tuntiilgeed ard tumehee martab uu daa darbaan golog mine ajil hiibel duustal dabs hiibel uustal arbin ih mongo uldehgyi aldar ner chine l uldene shuu darbaisan huu mine zorigtoi bail daa!!!!
-
Anonymous (January 14, 2013 7:32:52 pm )
Saihanbileg bish Saihanbalag shuu dee
-
Anonymous (January 19, 2013 1:51:02 pm )
Ene jenko Battulga uuriinhuu erh ashgiin tuluu geed gemgui tsarailaad ih hor nairuuldag ni todorhoi bolood bna Battulga chi bolioch uls ornii erh ashgiig bodooch.Chamaig odoo l hen be gedgiig chini ard tumen tanij ehleed bna
-
Anonymous (January 19, 2013 8:10:05 pm )
nariin tcarig tabiad orgon tcarigaa yah be niit tomor zam orgon snvv dee sain bodoh heregtei dee mongolcnuudaa
-
Anonymous (January 22, 2013 11:25:35 am )
Magnaigiin show tegeshiigeed duusna,nugee companuud n tuunii buruu buzar bulchirhaig n toochood ehelne dee..
12 Comments