antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2013 10 comments

Ц.Чимэдцэрэн гэгч хэн бэ?

нийтлэсэн Admin

8c40f952ce8e499dbig“14 тэрбумын” гэгддэг Ц.Чимэдцэрэн суллагдсан талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Уншигч, олон нийтийн зүгээс “Улсад ийм их хэмжээний хохирол учруулчихаад тавхан жил болоод гараад ирдэг энэ хэн юм бэ” гэх асуулт, шүүмжийг тавьж буй тул энэ асуултад хариулахын хамт, түүний үйлдсэн хэргийн талаар эргэн сануулъя.

ИРГЭН Ц.ЧИМЭДЦЭРЭН

Хадгаламж банкны Ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн. МАХН-ын /одоогийн МАН/ дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгч гишүүн. У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд найзуудынхаа адил намдаа ч нэр нөлөө бүхий.  Завхан аймагт болсон морин уралдааныг ивээн тэтгэх, улсын цол авсан нэгэн бөхөд нутгийн зөвлөлөөс “Ланд круйзер” машин авахад нь таван сая төгрөг хандивлах гээд бийлэгжүүхэн зан гаргадаг байв. Тэрээр үргэлж Өмнөд Солонгос руу зорчдог байсан бөгөөд зуун мянгаас сая хүртэл ам.доллараар казинод тоглодог Ц.Чимэдцэрэнг тус улсын казино нисэх онгоцны тийзийн үнийг дааж дээд зэрэглэлийн буудалд буулгадаг байсан гэх.

СЭЖИГТЭН Ц.ЧИМЭДЦЭРЭН
“Би БНСУ-ын казинод мөнгөө алдаад барьцаанд байна. Над руу яаралтай мөнгө гуйвуулаач” гэж банкны нягт­лан Б.Энхтуяад хандсан нь түүний үйлдэл хэрээс хэтэрснийг харуулав. Мэдээж банкны ерөнхий нягтлангийнх нь үйлдэл хуулиас гадуур болоод буй нь мэдрэгдэж, банкны дансны тоо мэтийг өөрчлөх байдлаар аргалах боломжгүй болов. Төрийн мэдэлд байсан банкны нягтлан ийн сэжигтэн болов. Түүнийг “1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гvйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламжийн банкинд бүртгэгддэггvй. Хувийн дансаа ашигладаг” байсан гэдгийг олж тогтоов. Тэрээр шууд л хэргээ хүлээв. Гэвч ганцаар энэ бүхнийг үйлдсэн хэмээн мэдүүлэв. Иймд “яагаад төр үүнийг мэдэлгүй ийн удав” гэх хардлагын араас хөөцөлдөх боломжгүй болов.

ШҮҮГДЭГЧ Ц.ЧИМЭДЦЭРЭН

Түүнтэй хол­богдуулан тус банкны нягт­лан Б.Энхтуяа, УИХ-ын ги­шүүд “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын 11 хүн холбогдож анхан шатны шүүхээр орж байв. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Цэрэнчимэд “14.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж, энэ хэмжээний мөнгийг завшиж үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Харин 1997 оноос хуурамч гүйлгээ хийж эхэлсэн гэдгийг зөвшөөрөхгүй. 2000 оноос эхэлсэн. У.Хүрэлсүх гишүүний хувьд тэрээр надад унааны асуудлаар санал тавьсан юм. 2006 онд Хөвсгөлд нөхөн сонгууль болох үеэр. Тэгээд би унааны асуудлыг нь шийдэж өгсөн. Хүрэлсүх мөнгийг нь банкнаас гаргасан гэдгийг ч мэдээгүй. Тэгээд ч надаас бусад нь төрийн өмчийг онц их хэмжээгээр шамшигдуулсан зүйл байхгvй. Би хамт ажиллаж байсан найз нөхөд, УИХ-ын гишүүнээс уучлал гуйж байна” гээд ганцаараа буруутай гэдгээ хүлээлээ.

Хэргээ ганцаараа үүрэх нь баатарлаг сайндаа хийх сонголт биш. Хэрэв тэрээр өөр нэгнийг хамтран үйлдсэн гэж хэлэх л юм бол гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх зэргээр ял хүндрэх тул өөр сонголт үгүй байв.

Улсын яллагчийн зүгээс Хадгаламжийн банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн, нягтлан бодогч Д.Энхтуяа нарт аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Асестес” компанийн захирал Я.Цогтбаяр, ажилтан Г.Хүрэлтогоо, Д.Баасанхүү нарыг байгууллагын дансаа Ц.Чимэдцэрэнд ашиглуулж их хэмжээний мөнгө завших боломж олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар 5-10 жил хорих ял төлөвлөв. Мөн Хадгаламжийн банкны захирал асан Г.Цэрэнпүрэв, гзйцэтгэх захирал байсан Ц.Базар, тус банкны газрын дарга Ц.Батболд, Ө.Эрдэнэхүү нарыг дээрх хэргийг үйлдэхэд зохих нөлөө үзүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гээд Эрүүгийн хуулийн 272.2-т зааснаар албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах эсвэл хасалгvйгээр гурван жил хорих ял төлөвлөсөн байна. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд фургон автомашин авах гэж банкны мөнгөнөөс 11.6 сая төгрөг авч, хувьдаа завшсан хэргээр мөн 5-10 жил, “Алтай констракшн” компанийн нягтлан бодогч Д.Мөнхзулд албан татвараас зайлсхийсэн хэргээр Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар 5-8 жил хорих ял оноохоор төлөвлөсөн байв.

Улсын яллагч түүнийг казинод тоглож байсныг мэдэх гэрчийн мэдүүлгийг уншсаны дараа Ц.Чимэдцэрэн “Миний тоглож байсан зарим казиног оруулаагүй байна” гэж гомдоллосон. Энэ нь учиртай. Түүний эзэмшиж байсан зуслангийн байшин болон хоёр байр, гурван машиныг шүүх бүрэлдэхүүн улсын орлого болгохоор болсон. Байр, машинуудыг тэрбээр банкнаас хулгайлсан мөнгөөр аваагүй, гэр бүлийнх нь хөрөнгө гэдгийг шүүх бүрэлдэхүүнд нотлох зорилготой байлаа.

ЯЛТАН Ц.ЧИМЭДЦЭРЭН

Эрүүгийн хуулийн 150.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байв. Ингээд шүүхээс Ц.Чимэдцэрэнг арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, Б.Энхтуяаг зургаан жил хорих ял оноолоо. 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Хадга­ламж банкны ерөнхий нягт­лан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнийг 220 удаагийн үйлд­лээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тог­тоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тэрээр банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоов. Мөн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар 14.2 тэрбум төгрөгийг гаргаж ашиглаж байсан аж. Улсын яллагч “Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч “ганцаар хийсэн” гэх мэдүүлгээр нь хэрэг шийдэгдсэн юм.

ХОРИГДОЛ Ц.ЧИМЭДЦЭРЭН

Түүнийг ял эдэлж байхад нь “дарамтлуулахгүй” байх үүргийг “хэргээ даалгасан” нөхөд нь хүлээсэн гэж харддаг. Ямартаа ч тэрээр хоригдох хугацаандаа “зангарагтай” байсан гэдгийг хоригдлууд хэлдэг аж. Жишээ нь, “Ц.Чимэдцэрэнийг бага хэмжээний хохиролтой хоригдлуудын хохирлынх нь мөнгийг төлж өгдөг, иймд нэр хүндтэй” тухай яриа юм. Мөн түүнийг Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид нэг тэрбум төгрөг хандивлаж, энэ мөнгөөр 670 метр урттай хашаа барьсан тухай ч хэвлэлээр шуугиад өнгөрсөн.

Ямартаа ч тэрээр цагдан хо­ригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулж байж.  Түүнчлэн Өршөөл үзүү­лэх тухай батлагдсан нь түүнийг ялаас хөнгөлөх ихээхэн хэрэг болж. 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д “Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгvй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу Ц.Чимэдцэрэнгийн ялаас гурван жил нь хасагджээ. Түүнийг 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлэв. Ингээд тэрээр шоронгоос гарах хүртэлх хугацаанд тус хорих ангийн хамгийн боломжийн ажлын байр болох номын санчаар ажиллав.

ИРГЭН Ц.ЧИМЭДЦЭРЭН

Түүний ял эдлэх хугацаа дуусч тэрээр суллагдав. Одоо тэрээр иргэн Ц.Чимэдцэрэн болов.

www.news.mn

Б.МАНД
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (January 12, 2013 7:35:42 pm )

    ODOO NAAD BUGSHMAL HERGEE ZADALJ ZANDANSHATAR,HURELSUKH 2-YG SHALGAH HEREGTEI.YALYG N HONGOLJ MAGADLAND ORUULJ TS.NYAMDORJ GUIJ HARIUD N HUUG EE ANU-YN SANFRANCISCOD CONSULAAR YAVUULAA BIZDEE

  • Anonymous (January 13, 2013 1:32:20 am )

    chimedsteren chi yldsen jahan hugstanda az jargaltai amidrah heregtei tegehin tuld vnene odo ilchil timgvi bol chamd hestv bh bno zandanshatarig hvrtlsvhin hamt shalgah heregtei molgol ardin nam im narin bichigin dargatai bj mandan badrahch ongorson bh

  • Anonymous (January 13, 2013 9:37:08 pm )

    chimedtseren odoo nuun daragduulsan zoosoor tansagiin tansag amidrana.hen durtai ni zalilan hiigeed biere joohon yal edleed garch ired uldsen nasa jargaltai ongrooh yum da .gehdee monkh tenger gj bga chimedtseren chamd lai lanchig ni irdeggui yuma gehed ur huuhed ach zee chine zovno do edeer elbeg bailaach erhten dutuu ovchin zovlon onchrol hagtsal uznee chi jiriin arduudiin zoosoor togolson hun eleg buten yavahiig chine harnaa uznee. monkh tenger gerch bolog

  • Anonymous (January 16, 2013 3:22:24 pm )

    Elbegdorj Dorligjaw nar ENHBAYARig l yallaj chadna ingej ih idsen amitadig yah ch ugui sullaad l argagui l HYATAD Elbegdorjin zan mon doo

  • Anonymous (January 16, 2013 4:34:10 pm )

    ene novshiig dahij yallah heregtei

  • Anonymous (January 16, 2013 6:21:06 pm )

    onoodor ter nuuts amrag Enxtuyataigaa gadaad yabsan gesen shu.ter ni odoo Zam teebriin yaamni too burtgeld ajilladag.um iim l bna.

  • Anonymous (January 16, 2013 6:50:40 pm )

    Ene hund zaasaar awah jl aar shiitgej tamiin orond ni ilgeeh baisan jum. MAN bolon Hurelsuh Zandanshatar metiin hun neree aldsan hognuudiig hamgaalsan gedgeer ni zaashlah heregtei!N.Enhbajriin uildsen hereg enenii derged baih l ochuuhen hereg.

  • Anonymous (January 28, 2013 7:59:43 pm )

    Aan tiim bhaa ted nar ni gev genet bayajchihsan yumaa,tiim yum bna l daa.

  • Anonymous (January 30, 2013 2:55:05 pm )

    HERGIIG NI ZADALJ DAHIN YALLA!!!

  • Anonymous (February 13, 2013 10:02:35 pm )

    Ene chimed tseren chin tet enhtuyatsigaa suugaad shine bair awsan baina ingej l amidarch baina shuudee ene nohduud

antalya rent a car