antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2013 2 comments

Д.Батхуягийг шүүх хурлын тов гарлаа

нийтлэсэн Admin

a86e0d2f23a8fbf0originalАшигт малтмалын газрын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Д.Батхуягийг Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 14-нд шүүх хурлын тов гарчээ. Түүнийг Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоогоод байгаа.  Мөн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргаад байжээ. Гэтэл АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид шилжүүлсэн байна. Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй гэнэ.

Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 12, 2013 2:53:57 pm )

    helmegduulhee bolioch novshnuudaa

  • Anonymous (January 14, 2013 1:00:03 am )

    Medeej olon hamsaatnuud bga biz bugdiig n sain eruuden shuuj zohih yaliig nogduulah heregtei. Muusain gadded dotoodin avilgal ugdugajiltai novshuudig neg sain hashraah heregtei shyy!!!!!

antalya rent a car