antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2013 3 comments

Ц.Чимэдцэрэн суллагдлаа

нийтлэсэн Admin

8c40f952ce8e499dbig“14 тэрбумын” гэгддэг Ц.Чимэдцэрэн суллагджээ. 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Хадга­ламж банкны ерөнхий нягт­лан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнийг 220 удаагийн үйлд­лээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тог­тоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болж байсан билээ.

Түүнтэй хол­богдуулан тус банкны нягт­лан Б.Энхтуяа, УИХ-ын ги­шүүд “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын 11 хүн холбогдож анхан шатны шүүхээр орж байв. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Чимэдцэрэн “Би завшсан мөнгөөрөө казино тоглоод үрсэн нь үнэн. Банкнаас удаа дараагийн үйлдлээр мөнгө авч байсныг энд шүүгдэж байгаа 11 хүн мэдээгүй.

Хулгай хийж байгаа юм чинь хүмүүс мэдэхгүй. Гэтэл энэ хүмүүс миний хоморгонд шүүгдэгчийн ширээнд сууж байгаад уучлал хүсье” гээд ганцаараа буруутай гэдгээ хүлээсэн. Гурван шатны шүүх Ц.Чимэдцэрэнг арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, Б.Энхтуяаг зургаан жил хорих ял оноож байв.

Тэрээр цагдан хо­ригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулж байж.  Түүнчлэн Өршөөл үзүү­лэх тухай хуульд хамрагдаж эдлэх ялынх нь гурван жил хасагдсан тул ийнхүү суллагдах боломжтой болжээ.

Б.МАНД
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 12, 2013 1:24:32 pm )

    Надад тэрбум 1 сая доллар өгчих би 10 жил чангад сууя

  • Anonymous (January 16, 2013 10:07:07 am )

    davartsan novsh ve 5 han jil suugaad 14 terbumtai aan…

  • Anonymous (February 14, 2013 12:17:56 pm )

    Naadah chin muuts amrag baisan huuhenteigee suugaad zaisand shine bair awsan gesen awgai n teewriin yamand ajilladag huuhen bii sayahan ene hoyor solongos yawj bsl saraa temdeglesiin ene huuhen suuliin ued ih mongotei yawdag bolson urd n jiriin l amidraltai huuhen baisiin teewriin yamand nileen deeguur yariulj ajild orj baisan bodwol zandanshatar hurelsuh ed nar n tusalsan baih

antalya rent a car