antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2013 8 comments

М.Энхсайхан юуны учир “жийгдэв”

нийтлэсэн Admin

aa74733b4f00afe9bigТөрийн өмчийн хороо өчиг­дөр хуралдаад

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнээс өөрөөс нь энэ талаар тод­руу­лахад “Төрийн өмчийн хороо тийм шийдвэр гаргасан гэсэн. Надад хэлж, дуулгасан юм алга байна” гэсэн юм.

Ямар­тай ч М.Энхсайхан ийн­хүү “МТЗ” ТӨХК-ийн дар­гаар хоёр сар гаруй хугацаанд ажиллаад халагдлаа. Засгийн газ­раас гаргасан шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” компани нь шинээр байгуулагдах 1100 км төмөр замын суурь бүтцийг хариу­цан ажиллах учиртай. С.Батболдын Засгийн газрын үед тус компанийн энэ эрхийг нь хязгаарлаад байсан ч шинэч­лэлийн Засгийн газар гарч ирмэгцээ “МТЗ”-ыг дахин “хүчир­хэг” болгосон. Улмаар даргаар нь М.Энхсайханыг томилоод байсныг эргэн сануу­лъя. Тухайн үед хэв­лэлүүд “М.Энхсайхан албан тушаалтай боллоо” гэхчилэн бичиж байсан ч түүний албан тушаалын нас тийм ч урт удаан байсангүй.

Чухам ямар учир шалтгааны улмаас “МТЗ”-ын дар­гыг халсан бэ гэдэг нь одоогоор “хаалттай мэдээлэл” бай­на. Албаны эх сурвалжийн мэдээл­лүүд МТЗ болон Засгийн газрын хооронд үл ойлголцол гарсан гэдгээр уг шийдвэрийг тайлбарлаж байна.

Тодруулбал, Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын 330 сая ам.доллараар хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч МТЗ-ын дарга М.Энхсайхан үүнийг эсэргүүцэж, үр ашигтай нэг л төсөлд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байсан гэнэ. Үүнээс болж харьяа яам болон МТЗ-ын хооронд үл ойлголцол үүссэн байжээ. Ингэснээр ТӨХ хуралдаж, шийдвэрээ гаргажээ. “Таныг ямар шалтгаанаар халчихав” гэсэн асуултад М.Энхсайхан дарга “Энэ шалтгааныг дараа тайлбарлая” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

УИХ-ын тогтоолын дагуу шинэ төмөр замыг өргөн царигтай байхаар тогтсон. Гэвч М.Энхсайхан дарга нарийн царигтай төмөр зам барих санал гаргасан гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь уржигдар болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дурьдаад өнгөрсөн. Үүнээс болж, шинэхэн даргыг шууд ажлаас нь чөлөөллөө гэх мэдээлэл ч байна. Үнэний хувьтай ч байж болно. Үнэхээр төрийн бодлогоос зөрж, нарийн царигтай төмөр зам барихаар зүтгэсэн бол ТӨХ-ны гаргасан шийдвэр зөв байж ч болох. Засгийн газраас нэгэнт гаргачихсан бодлогыг гүйцэтгэгч компани нь эсэргүүцээд, өөр зүйл яриад байж болохгүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр М.Энхсайхан өөрөө хэзээд өөрчлөлт, шинэч­лэлтэд дуртай нэгэн. Бас хэнээс ч айхгүйгээр юу ч ярьж чаддаг нэгэн. Өөрөө зөв гэж үзвэл төрийн бодлого, шийдвэр, эсвэл улс төрийн сонирхлыг төдийлөн урдаа тавьдаггүй нэгэн. Энэ утгаараа  М.Энхсайханы хийх гэж байсан ямар нэгэн “шинэчлэл” улс төрийн хүрээнийхэнд таалагдсангүй юу гэх асуулт бас гарч ирнэ. Чухам ямар шинэчлэл, өөрчлөлт байсан бэ. Тэрбээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилогдсоныхоо дараа “Шинэ төмөр замын асуудлаар сайд дарга нартай ширүүхэн маргалдаж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байсан.

Үүнээс үзэхэд тэрбээр анхнаасаа л төмөр замын асуудлаар шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байсныг ч үгүйсгэхгүй юм. М.Энхсайханыг эдийн засагчийнхаа хувьд хэн ч мундаг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин улс төрийн хүрээнд “урваач, шарваач” нэртэй. Нэгэн үе АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн одоо МАХН-тай эвсээд явж байгаа гэдгийг харахад л хангалттай. Энэ өнцгөөс харвал М.Энхсайхан энэ удаад мөн л эвслийн Засгийн газрын бодлогоос урваж, шарвасан байж ч болно. Ямартай ч тэр дахиад л албан тушаалгүй хоцорлоо. Чухам юуны учир, яагаад вэ гэдэг нь удахгүй тодрох биз ээ.

Одоо “Монголын төмөр зам”-ыг хэн удирдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зам тээврийн сайдын хүсэлтийн дагуу өчигдөр орой П.Бат-Эрдэнийг МТЗ-ын захирлаар томилох шийдвэрийг ТӨХ-ноос гаргасан байна.

Л.Энхдэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 11, 2013 10:36:44 am )

    yamar muuhai haramsmaar yum b dee, ene chini! bondyn zeeliin tootoi heden tsaasyg ur ashigtai erguuleed ashgaa olood teruugeeree ulam buteen baiguulaltaa hiih enkhsaikhany sanaa zuv sh dee, hairan heden tsaas zeeleed bosgood avsnyg hudlaa dongosood ureed duusna, tegeed ur uldeene… yamar munhaguudyn dund amidarch bna daa bid huurhiisuud… ene bondyn mungiig ureed duusahaar ni ene heden usan teneg hulgaichuudyg tsaazlaad, tsaazlaad nemergui shuu dee…enkhsaikhand l itgej bna, busad ni bol hulgaich nokhoinuud!!!

  • Anonymous (January 11, 2013 11:00:03 am )

    Enhsaihan Amarjargal 2 ene Haltmaagiin Battulgatai zuirlehiin argagui sh getel ene ambitstai um dandaa gai tarih umaa Nyamdorgiin heldeg uduruus udurt batlagdaj bna da Battulgaa buuz hiih guraliig ard tumend shiidej ugch chadaagui bj tumur zam meteer cham shig huuhed oroldohgui bhaa Altan tarianiihan tanai yamnaas bolj zutan shig gural niiluulj bga gej yariad bna da Enhsaihan hezee ch gantsaardahgui hogiin umnuudiin derged er hun shuu amjilt

  • Anonymous (January 11, 2013 3:00:06 pm )

    Ene asuudlaar Enkhsaikhan hohirohgui,mongol uls hohirohoor bolson bnaa, Hyatad,orosiin tal Jenkotoi hamtarch ajillahgui,Enkhsaikhaniig demjij ajillahaa medegdsen gesen,tegeed ch Jenkogiin ugeer ajillah hun bish,jinhen uls eh orniihoo toloo ajillah hun baisan uymdaa, zaya ni hayasan mongolchuud dandaa uym hiih chadaltai hunee tanij olohgui uymdaaaaaa,haramsmaar uymdaa

  • Anonymous (January 11, 2013 4:11:51 pm )

    Namchirhah,bylgerheh,nutgarhah herees heterch,terd zytgeh jinhene hymyysee jiigeed bhaar uls oron yaj hugjih ve? Odoo gehed,Uvs,Hovd garaltai l bol hen ch bsan chadah chadahgyi hamaagyi yamar ch alban tushaald ochij bna.Dendyy yum.

  • Anonymous (January 11, 2013 7:15:21 pm )

    сэтгэгдэл бичихээр гаргахгүй ямар сонин юм бэ.

  • Anonymous (January 11, 2013 7:18:35 pm )

    АН-ын сайт юм байна хүний сэтгэгдэлийг гаргахгүй юм.үнэний төлөө байсныхаа хариуд ажлаасаа халагддаг юм байна.эх орныхоо ард түмнийхээ төлөө гэсэн нь шоронд суудаг цаг ан-ын засгын үед ирлээ дээ.

  • Anonymous (January 12, 2013 8:35:24 am )

    Enhsaihan chadvartai buguud zuv bodoltoi hun, harin ter shudarga bustai evlerch chaddaggui uchraas naiz nuhud , toiron hureelegchidtei baij chaddaggui yum bolov uu gej haragdaj baina. Denduu bodi, uyan hatan chadvar muutai yum. Chadvar deeree uhaan nemj busdyn aldaa uuchilj, zalruulj chaddag, hamtragchiddaa tuushtai baival ug ni ta zorilgoo bieluulj, zoriltondoo hureh bolomjtoi hun. Gantsaaraa yund ch hurehgui gedgee tsag yamaut mederch baimaar. Lideruudeesee hundiirch baihaar ulam nyagt hamtran ajillaval ERUNHIILUGCH ch bolj boloh l hun. Elbegdorjiin chuluund onogdson baij ch magadgui.

  • Anonymous (January 12, 2013 8:53:15 am )

    chadvartai l gene,uhaantai l gene… setgel ni mongoliin telee bish l baihgui yu.erenhii said baihdaa dandaa mongoliin ediin zasgiig unagah bodlogo yavuulsan.gaaliin tatvariig tegelsen,mongoliin uildverlegchdiig dampuuruulj zah zeeliig hytadiin chanargui baraagaar duurgesen,nooluuriig ugaaj gargadag baisniig boliulj bohiroor ni gargah shiidver gargaj mongoliin exporiin chuhal buteegdehuuniig uneguitulsen,zakh zeelig ni haasan,mongoliin nooluuriin uildveruudiig tuuhii edgui bolgoson.ene hun er ni hend uilchildeg yum be?mongold l lavtaiya bish.harin huuchin mashinii importiin tatvar nemdeg ni zev baisan yum.bitgii yumaa umartaad setgeliinhee hedelgeeneer tarhia ajillulahgui burtsgaa

antalya rent a car