antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2013 3 comments

Төмөр торонд “өлгийдүүлсэн” нярайнууд

нийтлэсэн Admin

527-1357788696kiwi-middle“Хүний эрх” хэмээн ярих дуртай атлаа хүүхдийн эрхийг ярьдаг сэтэртнүүд алга. Эмэгтэйчүүдийн хорих ангид 400 орчим хүн ял эдэлж байна. Үүнээс 10 гаруй эх хорих ангийн байрандаа амаржсан гэх аймшигт мэдээлэл бий. Арай ч дээ. Алдрайхан бяцхан үрс ар гэрийнхэнтэйгээ бус алга дарам өрөөнд харгалзагчийн хараа хяналтад өсч торниж сууна.
“Хүн болох багаасаа…” хэмээдэг. Тэгвэл ирээдүй хойч болсон үрс маань хүн болж мэндэлснийхээ төлөө яллагдаж, төрийн төмөр өлгийнд өлгийдүүлжээ. Ээж нь эрхээ хасуулж эрүүгийн хуулиар шийтгүүлсэн ч эх үрийн нандин холбоог ингэж яллаж болохгүй байлтай. Гэвч манай улсад хоригдол эмэгтэйчүүдийг эмнэлэгт төрүүлсэн нэр зүүгээд төмөр торны цаана бяцхан үрсийг нь хорьж байх жишээтэй.
Жилийн жилд хорих анги тэр тусмаа ял эдэлж буй хүүхэдтэй эмэгтэйчүүдийн тухай асуудал сөхөгддөг. Харамсалтай нь хийж хэрэгжүүлж буй ажил алга. Ямар сайндаа л эрхэм гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд хорих ангиудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцсан ч дорвитой ажил хийх нь юу л бол. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн хориход найман эх хүүхэдтэйгээ байсан бол энэ жил 10 эх болж өргөжсөн байна.

 

Эмэгтэй хоригдлуудын эрхийг хассан болохоос эх болох жамыг нь хасаагүй болохоор жирэмслэлт байдаг аж. Гэсэн ч хоригдож буй нөхцөл байдал, хүүхэд өсч торних орчин хорих ангиудад алга. Нярай хүүхэдтэй 10 эхийн амьдрах орчин үнэхээр хангалтгүй нь албаны хүмүүсийн сэтгэлийг чилээсэн нь дамжиггүй. Харахаас нүд хальтрам дүр зураг хорих ангийн өрөөнд л бий.

 

Тээж төрүүлсэн үрээ төмөр торны цаана асарна гэдэг амаргүй. Хөхөө ч гүйцэт амлуулж чадахгүй хүний эрхэнд зовсон бүсгүйчүүд тэнд л байгаа. Хорих ангийн журамд нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд нэг нас хүртэл нь хамт байх эрхтэй гэнэ. Хүүхэд нэг нас хүрсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь шилжүүлдэг аж. Үүнээс өөр амьдын хагацал гэж юу байх билээ.
Мөөмөө үгүйлсэн бяцхан үрс ээжийгээ санаж элэг нь эмтэрнэ шүү дээ. Хүүхэд ч гэсэн хүн. Тэгэхээр хүний эрхийг хүүхдэд хамаатуулж ярьдаг болмоор. Хүүхэд төрүүлсэн ялтан эмэгтэйг суллаад явуулдаггүй юм гэхэд ялнаас нь хөнгөлж ээж байх эрхийг нь эдлүүлдэг болговол яасан юм бэ. Эрх зүйн шинэчлэлт хийгдэнэ хэмээн эрх мэдэлтнүүд ам нээх бүртээ амладаг. Тэгвэл аравхан эхийн сэтгэлд итгэлийн гал асааж амьдралд нь алдсан бүхнийг нь эргүүлээд өгөх боломжийг олгооч.
Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 11, 2013 7:51:23 am )

    tegvel emegtei hun ter tusmaa eh hun aldaa gargahguig hicheej eniigee hyalh urdee nyalzaahguig bodoh heregteishdee.huuliin umnu tegsh erhtei bj,hiisen hergiinhee hariutslagig huleej,yalaa edleh estoi

  • Anonymous (January 11, 2013 10:03:20 pm )

    onoodor Enkhbayar geheer l shoron yaridag bolchihoj. unendee horih angid emegteichuud torsoor l bgaa. urd ni yagaad yarij boloogui uymbe. yarij bolno harin hiih ni chuhal shuudee, buh uyhmand 76

  • Anonymous (January 11, 2013 11:06:58 pm )

    ЭНД СОЦ НИЙГМИЙГ МАГТАХ ГЭСЭН ЮМ БИШ ТЭР НМЙГЭМИЙН ҮЕД ЧИНЬ ЖИРЭМСЭН БОЛОН НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХОРИХ ЯЛЫГ 2 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛДАГ ЭНРЭНГҮЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ БАЙСАН ЮМ ШҮҮ,ЭХТЭЙ ХАМТ ЯЛ ЭДЛЭЖ БАЙГАА ЭНЭ НЯЛХ ХҮҮХДҮҮД ХОЖИМ ХОЙНО НАМТАХРТАЙ ӨӨРИЙН БУРУУГААС БИШ Ч ГЭСЭН ХАР НЯЛХАДАА ЯЛ ЭДЛЭЖ БАЙСАН ГЭЖ БИЧИХ ҮҮ,

antalya rent a car