antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2013 3 comments

Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр баталлаа

нийтлэсэн Admin

8646Засгийн газар, Монголбанкны хооронд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Уг санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай хамтран “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр баталлаа. Дэд хөтөлбөр нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах замаар орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчин дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Санамж бичигт гарын үсэг зурах уг арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г. Байгалмаа, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн  болон албаны бусад хүмүүс оролцлоо.  “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” болон “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөр батлагдсанаар барилгын салбарт гарах өөрчлөлтүүдийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Юуны түрүүнд орон сууцны үнийг бууруулахын тулд газрыг үнэгүй болгох, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах нь чухал.  Орон сууц барих дэд бүтцийг төрөөс шийдэх ёстой. Үүний зэрэгцээ  сургууль, цэцэрлэгийг ч мөн хариуцах хэрэгтэй. Ингэж байж үнэ тогтворжуулах боломж бүрдэнэ.
Санамж бичигт гарын үсэг зурсанаар барилгын салбарын үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлнэ. Саяхан Засгийн газар барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр баталсан.  Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих юм.  Мөн шинэ техник технологи нэвтрүүлэхэд  туслалцаа үзүүлэх, орон сууцны санхүүжилт моргейжийн зээлийг санхүүжилэх юм.  Санхүүжилтийн хувьд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 370 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Мэдээж банк болон төсөл сонгох ажлыг ил тод болгоно. Моргейжийн зээлд зориулж 800 орчим тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа.  Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бусад эрх зүйн бичиг баримтыг гаргана. Цаашдаа энэ төрлийн зээлийг зөвхөн Төрийн банкаар бус бусад арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Мөн ямар нэг хязгаарлалт тавихгүй.

Харин бага, дунд орлоготой иргэд, бусад зорилтот бүлэгт хүргэхийн тулд Засгийн газар тодорхой хөтөлбөр зарлах ёстой. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороон дээр энэ асуудлыг боловсруулж дуусч байгаа гэж тэрээр хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 11, 2013 8:21:36 am )

    dandaa l ireedui tsagt yarih yum butdeg gej neg bna uu

  • Anonymous (January 11, 2013 11:01:17 am )

    Nas mini guitseh ni uu

  • Anonymous (January 11, 2013 10:57:07 pm )

    ШАЛ ХУДЛАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛҮҮДЭД ӨЧНӨӨН ТӨЧНӨӨН САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ХЭДЭН БИЕЛЭГДСЭН ЮМ БЭ,ТҮРҮҮЧИЙНХЭН БЭХ НЬ ХАТААГҮЙ БАЙХАД Л САНАИЖ БИЧГЭЭ ЗӨРЧИЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

antalya rent a car