antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2013 Comments are off

Их дээд сургуулиудын төлбөр намар биш хавар тодорхой болно

нийтлэсэн Admin

7478f28ece32796abigБоловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх  ажлын бэлтгэлийг эртнээс хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог 2013 оны нэгдүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг 2013 оны 3 дугаар сард багтаан зарлах, тогтоосон босго онооны шаардлагаа хэлбэрэлтгүй мөрдөж, элсэгчдийн чанарыг сайжруулах  үүргийг  их, дээд сургууль, коллежийн захирал нарт өгөөд буй.
Үүний дагуу одоогоор нийт их, дээд сургуулийн 60 хувь нь босго онооны шаардлагаа боловсрол,  шинжлэх ухааны яаманд ирүүлсэн байна. Ирүүлсэн материалаас үзэхэд дийлэнх их, дээд сургууль, коллеж ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоосон байгаа аж.

Боловсрол , шинжлэх ухааны яам их, дээд сургууль, коллежийн саналыг судлан үзэж, 2013-2014 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог энэ оны нэгдүгээр сард батлан гаргаж, нийтэд мэдээлэх гэж байна. Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо сургуулийн хүчин чадлыг харгалзахын хамт үндэсний эдийн засгийн хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээг үндэслэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car