antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

Төрийн ордонд шатрын тэмцээн зохион байгуулна

нийтлэсэн Admin

fd36ee695e550dafbigНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Иймд хууль ёсоор Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг орон даяар 12, 13-ны бямба, ням гарагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Үндсэн хуулийн өдрөөр уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна аймаг, нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын ивээн тэтгэлгээр орон нутагт зохиогдох уг тэмцээнийг аймгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газар хамтран нутгийн захиргааны ордонд зохион байгуулах бол нийслэлд зохиогдох тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран Төрийн ордонд зохион явуулах юм байна. Түүнчлэн энэ өдрүүдэд Үндсэн хуулийг сурталчлах ажлын хүрээнд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны зарим гишүүд дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж “Ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулга, түүхэн ач холбогдол”-ын талаар нэг цагийн видео хичээл заах аж.

Мөн Үндсэн хуулийн түүх болон Үндсэн хуулийг баталж байх үеийн онцлог баримтуудыг дэлгэсэн үзэсгэлэнг ирэх Баасан гаригт Төрийн ордонд өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин 13-ны өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car