antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

Монголын эдийн засгийн өсөлтөд шинжээчид үл эргэлзэж байна

нийтлэсэн Admin

527-1357698331kiwi-middleТэдний дүгнэлтээр

“The Economist” сэтгүүлийн дэргэдэх “The Economist Intelligence Unit” судалгааны байгууллага энэ онд эдийн засаг нь хамгийн их өсөлттэй байх орнуудыг нэрлэжээ. Уг жагсаалтад манай улс 13 хувийн өсөлтөөр аман хүзүүдсэн бол Макао 14 хувийн өсөлттэй тэргүүлсэн байна. Манай улсын эдийн засгийн энэхүү өсөлтөд Оюутолгойн аварга орд дэм болно гэж тус байгууллага онцолсон аж.

 

Үүнд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт өгөөжөө өгөх нь гарцаагүй. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдэх тооцоо ч бас бий. Энэ бол сайхан мэдээний дөнгөж эхлэл нь. Цаашлаад олон улсын судалгааны байгууллагын олон статистикаас харахад манай улсын эдийн засгийн өсөлтөд үл эргэлзсэн байдалтай байна.

 

Тухайлбал, “Сity bank”-наас гаргасан илтгэлд дурдсанаар манай улсын эдийн засаг 2010-2015 онд ДНБ-ий өсөлтөөрөө тэргүүлэх 10 орны тоонд багтсаны зэрэгцээ 2030 он хүртэлх эдийн засгийн өсөлтийн судалгаанд эхний байрыг эзэлжээ. Тэгвэл эдийн засгийн судалгааны “Cassandra” байгууллагаас гаргасан тайланд манай улсын эдийн засгийн өсөлтийн хурд 18.1 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна.

 

Ийнхүү олон улсын үнэлгээний байгууллагын шинжээчдийн таамгаас харахад ирэх жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт тэргүүлэх байр сууриа алдахгүй нь бололтой.Үүнээс гадна Хятадын түүхий эдийн эрэлт манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь дамжиггүй. Тэгээд ч өмнөд хөршийн эдийн засаг өнгөрсөн оны хар цуваагаа тасдаж, багаар бодоход найман хувийн өсөлттэй байх төлөвтэйг олон улсын байгууллага тодорхойлжээ.

Бидний араншингаар

Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор ирэх жилүүдэд манай ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлнэ гэсэн таамгийг зарим шинжээч гаргасан юм. Мөн өнгөрсөн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байсан бусад түүхий эдийн экспортын хэмжээ ч дээшлэх хандлага ажиглагдаж эхэлсэн. Гэвч энэ нь сайхан мэдээ ч манай эрх мэдэлтнүүдийн гаргаж буй одоогийн араншингаар бол уг таамаг биелэх боломж тун бага харагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл, бид Оюутолгойн гэрээг тойруулж “мөлжөөд” энэ төслөөр улстөрийн карьераа өсгөх гэж одоогийнх шигээ том багагүй зүтгэх юм бол байдал хэцүүдэх нь гарцаагүй. Үүнийг гэрчилж болох ганцхан баримт өгүүлэхэд өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиас болж хөрөнгө оруулалт багассан гэсэн албан бус судалгаа ч хэвлэлийн хуудсанд зурайсан нь нэг бус удаа.

 

Дээрээс нь Уул уурхайн сайд тамгаа гардсан даруйдаа цочир мэдэгдэл хийсэн нь дэлхийд таалагдаагүй. Тэгэхээр Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй олон улсын судалгааны байгууллагын төсөөллийг биелүүлэхийн тулд их мөнгөний чимээнд хөл алдаж мэдэх эрх мэдэлтнүүд хамгийн түрүүнд үйлдлээ хянаж таарах нь. Наад захын жишээ л гэхэд бид “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг үйлдвэржилт, бүтээн байгуулалт гэсэн үндсэн чиглэлээс нь хазайлгаж болохгүй.

 

Учир нь хөрөнгө оруулагчид энэ мөнгийг хэрхэн зарцуулах нь вэ гэдгийг нүд цавчилгүй ажиглаж суугаа. Хэрэв гэнэт эрх мэдэлтнүүдийн “өвчин” хөдлөөд зорилгоос нь хазайлгачихвал дараагийн 3.5 тэрбум ам.доллар өмнөх бонд шигээ гялс манас зарагдах нь юу л бол.

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй

Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барихаар зорилт тавьсан нь энэ ондоо мөрөөдөл байсаар дуусах өндөр магадлалтай болж ирлээ. Харин ОУВС-гийн таамагласан 12 хувь гэдэг боломжит таамаглал байж магадгүй тухай үндэсний эдийн засагчид өгүүлж буй. Үүнээс гадна энэ оны төсөв төсөөлөл дээр тулгуурласан тул оны сүүлчээр тодотгол хийхэд ч хүргэж болзошгүй талаар учир мэдэх нэг нь анхааруулсаар байгаа. Харин валютын ханш бүтээн байгуулалт, “Чингис” бондын мөнгөний нөлөөгөөр харьцангуй тогтвортой байх ажээ.

Тэгвэл Азийн орнууд…

Азийн хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн хөдөлгөх гол хүч хэвээр байх болно гэж ОУВС-гийн дэд захирал Жу Минь хэлсэн. Түүнийхээр бол Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац 6.8 хувь хүртэл өсөх аж. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орны нөлөө улам нэмэгдэж байгаа. Ялангуяа өмнөд хөршийн хувьд Азийн эдийн засгийн гол баганыг босгох нь мэдээж.

 

Тэгвэл энэ оны хувьд Азийн бусад оронд ч өсөлт тогтвортой байх аж. Хэрэв энэхүү эрч хүчээ хадгалж чадвал 2050 он гэхэд Азийн эдийн засаг Европ тивийг ардаа хийх төлөв ч харагдаж байгаа тухай шинжээчид өгүүлжээ. Харин энэ үед Ази дэлхийн нийт ДНБ-ий 52 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Д.Булган

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car