antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 16 comments

Замын цагдаагийн газрыг татан буулгая

нийтлэсэн Admin

527-1357531075527-1357528824kiwi-middleЭрх мэдэлтнүүдийн эрээ цээргүй авирлах хэрээс хэтэрлээ. Хэн нэг нь шийдвэр гаргаж хэсэг бүлэг нөхдүүд хэрэгжүүлэх гэж иргэдийн ундуйцлыг хүргэдэг боллоо. Хийх ажилгүй юм шиг хэдэн жолооч нарын үйлийг үзэж, үстэй толгойг нь “ширэлдүүлдэг” болов. Жолоочийн хариуцлагын даатгал хэмээн хүч хэрэглэн байж даатгуулсан. Төд удалгүй улсын дугаараар нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулна хэмээн төвөг удав.

 

Харин одоо хүрдний байрлалаар нь хөдлөх ч эрхгүй болгохыг санаархаж байна. Ингээд ч зогсохгүй эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугаар нь замын хөдөлгөөнд оролцуулдаг болох уу. Бүүр цаашлаад нийслэлд явж буй машинууд “миний өмч” хэмээн мангартаж мэдэхээр нөхцөл байдал бий болох янзтай.

 

Өнгөрсөн долоо хоногт “Хэрвээ буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү” гэсэн асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж эргүүтэв. Эл шийдвэрийг дэмжих нэгэн байхад эсэргүүцэж ундуйцах иргэд түүнээс олон байгааг нуугаад яах вэ.  Нийслэлийн хэмжээнд замын хөдөл­гөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 49 хувь нь буруу талдаа хүрдтэй аж.

 

Тэгвэл эдгээр автомашинууд нэг л өдөр нийслэлийн удирдлагуудад адлагдаж мэдэх нь. Авто замын ачааллыг буруулах арга үүнээс өөр алга гэж үү. Хотын дарга Э.Бат-Үүлийн гаргасан шийдвэрүүд оновчтой гэхээсээ илүү олны дургүйцлийг хүргэж байна. Улсын дугаараар ангилж явуулснаа улсын баатрын гавьяа мэт санаж явна. Иргэдийн итгэлээр сонгогдсон эрхэм та  жолооч нарын эрхэнд халдах учиргүй.

 

Хотын даргын хийх ёстой ажил замын түгжрэл, машин дугаар, хүрдний байрлалаар ангилах биш байлтай. Тэрбээр нийслэлийн иргэдийн амьдрал ахуй, утаа, хальтиргаа, гулгаанд анхаарал тавьж ажилламаар. Гэтэл Замын цагдаагийн албан хаагч шиг зам дээр зогсох нь холгүй үүрэг гүйцэтгэх болов. Тэгж байхаар Замын цагдаагийн газрыг татан буулгаад дэргэдээ хэлтэс болгон авчихвал яасан юм бэ.

Энэ өвөл өнгөрсөн онуудыг бодвол цас их орсон. Үүнээс болж нийслэлд мөсөн коток үүсч хаа сайгүй хальтирсан хүн, шүргэлцсэн машинууд байна. Нийс­лэлийн удирдлагууд хальтиргаатай замд анхаарлаа хандуулж өнөөх давс, элсээ цацчихвал дээрсэн. Элс давс цацах нэрийдлээр томчуудын зорчдог замыг цэвэрлэчихдэг. Харин хотын захын гэр хорооллын замыг нэг нүдээрээ ч харахгүй орхигдуулдаг нь нууц биш.

 

Жишээлбэл, он солигдох мөчид нийт гарсан ослын ихэнх хохирогчид буюу 46.3 хувь нь Гэмтэл согог судлалын үндэсний төв ханджээ. Эдгээр өвчлөгсдийн 30.1 хувь нь хугарал, гэмтэлтэй хүмүүс байв. Энэ бүгд хальтиргаа гулгаанаас үүдэлтэй. Жилийн жилд цас мөсний асуудал хотын дарга нарын сэтгэлийг чилээдэг. Өмнөх жилүүдэд сонгогдож байсан хотын удирдлагууд муу муухайгаараа цоллуулж байсан ч хотын замыг ингэтэл нь  мөстүүлж байгаагүйг хэлмээр байна.
Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (January 07, 2013 2:32:30 pm )

    tiim sh dee omnoh ajlaa hiij diilehgyi baij humuusiin huviin omchiig haah erhiig ard tumen batuuld ogoogyi l baih sh yy

  • Anonymous (January 07, 2013 2:42:11 pm )

    Unen shuu arai dawaraad bgaan bishuu batuul guai

  • Anonymous (January 07, 2013 3:16:41 pm )

    өрөөсгөл мэдээ байна. Ард түмнээсээ асууж байна шүү дэ. Асуугаад дэмжигдээгүй болохоор хэрэгжүүлээгүй байна.

  • Anonymous (January 07, 2013 3:28:00 pm )

    АВТОМАШИНЫ ТООГ ХЯЗГААРЛАХААС ӨӨРӨӨР ШИЙДЭХ ОЛОН АРГА БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД НӨГӨӨ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭЭР РЕКЛАМДААД БАЙСАН ГОЁ ХУРДНЫ ЗАМ ТҮРГЭХЭН ШИГ БАРЬСАН ДЭЭР БАЙХ ШҮҮ, ЭРХЭМҮҮД ЭЭ!

  • Anonymous (January 07, 2013 3:59:36 pm )

    Өмнөх жилүүдэд сонгогдож байсан хотын удирдлагууд муу муухайгаараа цоллуулж байсан ч хотын замыг ингэтэл нь мөстүүлж байгаагүйг хэлмээр байна: Нээрээ л тийм шүү

  • Anonymous (January 07, 2013 4:01:30 pm )

    neg odor mashinaa unahgui bna gedeg bidnii erhiig zorchij baigaagiin neg ilrel ene heden darga nar niidej uuhiinhaa orond zam hariltsaagaa hogjuulj baisan bol engiin ard irgen bid neg odroor erhee hasuulaad suuhgui baisan baih

  • Anonymous (January 07, 2013 4:02:58 pm )

    Yyl sain.ih zyiliig sanaachilsan.neg muu zyiliig bi helsen amandaa hurdeggui. Barilga buulgaj chadahgui Bol eronhiilegchid buu sanaarhaarai . Ene uurgee sain guitgebel surtchilgaa hiihguugeer Tasarhai ylalt Irene.

  • Anonymous (January 07, 2013 4:04:26 pm )

    A jilt house.deerhi sanaliig demjij bna

  • Anonymous (January 07, 2013 4:05:32 pm )

    Odoo Yyl gartsaagui ner debsh ,zabaglione shuu

  • Anonymous (January 07, 2013 5:19:18 pm )

    батуулээ чамд хийх ажил алга уу. Уг хотийн дарга болон засгийн газар арай оороор харж ирээдуй руугээ харж ажилмаар бна. Зовхон авгай хуухэддээ зориулж замийг дуртай газар луугаа эргуулдэг хаадаг чинь болиод бур байталаа ард тумэн машин унаж болохгуй та нар л дураараа явах болж байна уу????????? Ирээдуйгээ харж оновчтой юм хии??!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 07, 2013 5:20:19 pm )

    neeree tiim shuu ene jil shig iim aimar katok shig zam urd n arai l bgagui mashin tegere geheese omno zamaa aytaihan yanzalchaasai demii yum hiij tsag barah yumaaa

  • Anonymous (January 07, 2013 5:58:44 pm )

    TIIMEE TATAN BUULGAH HEREGTEI DEMJIJ BNA

  • Anonymous (January 07, 2013 9:18:54 pm )

    Batuul tenge jinhen ooroo komniist ym bnshdee teneg hotsorgdson owgon hunii irhed haldah irh tuund bhgui muu mal boslog gargmaar bn zamaa yanzlaagui orgon bolgoogui bj hujaagiin huuliig huulsan hulgaach uur hurj bn delberlee bi

  • Anonymous (January 08, 2013 12:42:20 am )

    Xet duraaraa durgihaa boli.Buruu shiidver gargaj yamarch buruugui companiin barilgiin ajiliig zogsooson.Daraa n uuchlalt ch guigaagui.Aldagdal toloorei

  • Anonymous (January 08, 2013 2:29:15 pm )

    Uul dargaa haltirch uheh geed bhiin arai denduu haltirgaatai bnaaa ene zamdaa anhaarlaa taviacheeeeeeeeeeeeeee

  • Anonymous (January 08, 2013 8:38:21 pm )

    end teged zamiin tsagdaa yamar hamaatai yum be

antalya rent a car