antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 1 comment

Хууль сахиулахын их сургуулийн захирлуудыг томиллоо

нийтлэсэн Admin

jvf3uiqu-middleХууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц орон тоог баталсантай холбогдуулан тус сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийн санал  болгосноор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сургуулийн тэргүүн дэд, дэд захирлыг томилжээ.

Хууль зүйн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг тус сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар Монгол Улсын гавьяат холбоочин, удирдахуйн ухааны доктор, хурандаа Ц.Цэрэндорж, Сургалт эрхэлсэн дэд захирлаар хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр нарыг тус тус томилсон байна.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоог баталсантай холбогдуулж, захирлын тушаалаар Захиргаа удирдлагын газрын даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Цагдаагийн сургууль (хуучнаар Цагдаагийн академи)-ийн захирлаар  хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбадрал, Хилийн сургууль (хуучнаар Хилийн цэргийн дээд сургууль)-ийн захирлаар цэргийн ухааны доктор, хурандаа Ц.Ганболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар хууль зүйн доктор, хурандаа Н.Гантулга, Онцгой байдлын сургуулийн захирлаар хууль зүйн доктор, хурандаа П.Баттогтох, Удирдлагын сургуулийн захирлаар хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий эрдмийн сургуулийн захирлаар цагдаагийн дэд хурандаа Д.Батбилэг, Ахлагчийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нар томилогдлоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • check out here (September 10, 2013 9:10:49 am )

    555623 325180You completed several excellent points there. I did specific searches on the concern and located several folks go in conjunction with along along with your weblog. 61460

antalya rent a car