antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 1 comment

Утаа улиг, хоолойн эмч “алт” болох нь

нийтлэсэн Admin

527-1357523344kiwi-middleНийслэлийн өвлийн улирлын шинэ өнгө хэдийнэ эхэлж утаа гэх хар, саарал хөшиг татаад өвөл цаг дундаа орж байна.

“Арай дэндүү байна” гэх үг иргэдийн амнаас гарах нь тийм ч уянгалаг сонсогдохоо больж бид утаанд хэдийнэ дасав бололтой. Өглөө оройдоо бөхшүүлж ханиасаар уушигны, эсвэл хоолойн архаг өвчтэй болж байх шиг. Нөгөө ханиад хатгаа нь хатингарших шинжтэй болж эм, тан элдвийн анагаах аргад дарагдахаасаа нэгэнт өнгөрөв бололтой.

Сүүлдээ утааны эсрэг төсөвлөсөн мөнгөнөөс өөрөөр энэ төрлийн сэдэв сөхөгдөхөө ч болив. Манай дээдчүүдийн арга нь тасрав бололтой. Арга ч үгүй биз. Хоолойд аргасан гашуун утаанд гурван буудлын цаадах бараа торойх нь бүү хэл дэргэдээ яваа нэгнээ олж харахад хүндхэн болжээ. Ёстой л өнөөх залуусын хэлдгээр агаарын бохирдол, утаа “даам” гарчээ.
Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу нүүх үү, үлдэх үү хэмээн дээр дооргүй уриалсаар өдийг хүрчихлээ. Иргэдээ энэ мэт байдалд тушиж орхисон Засгийн газар хэдэн ч оныг үдэж, иргэд нь утаагаар уриагаа хийсэн хэдэн ч төрийн нүүр үзэв дээ. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд агаарын бохирдолд 140 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээ байна.

Үүнтэй зэрэгцээд “утаа”-ны гэх бүст гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй зуух, орон сууцны хөнгөлттэй зээл, хуучин усан халаалтын зуухыг шинээр солих гэх зэрэг ажлуудыг хийсэн байх юм. Нийслэлд 2011 онд 70 мянган гэрийн дулаалга зуух, 2012 онд Мянганы сорилтын сангаас 29 мянган зуух, улсын төсвөөс 7500 эрчим хүчний хэмнэлттэй зуух тараагджээ гэсэн тоо ч байна.

Энэ бүхэн тооноос чанарт хэзээ шилжихийг дахиад хэдэн жил харах вэ. Гэтэл чихэнд чимэгтэй ийм нэгэн гоё мэдээ хаа нэг сонсдох болов. Энэ мэт ажлын үр дүнд агаарын бохирдол “сонгосон” бүст 27 хувь, хотод 4-5 хувь буурсан гэнэ. Гэвч агаарын бохирдол буурсан шинж байхгүйгээс гадна гэр хороолол давамгайлсан Баянхошуу, Зүүн салаа, 100-н айл, Шархадны чиглэлд дээрх мэдээ эсрэгээрээ байгааг хэн хүнгүй харж сууна.

Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн Х.Галданбэк ирэх нэгдүгээр сард агаарын бохирдол буурах нь харагдана гэж хэлсэн боловч байдал урьдын адил хэвээрээ. Олон төрлийн ажил хийсэн боловч үр дүн муу гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдол нь олон зүйлд хор нөлөөтэй ба тэр тусмаа эрүүл мэндэд нөлөөлөх байдал газар авсаар байгааг эрүүл мэндийн салбарынхан ч уулга алдсаар байна.

Тиймээс удахгүй элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдийн эцэг эхийн дунд хоолойн эмчийн мэргэжил ирээдүйд чухал хэрэгтэй болж магадгүй гэдгийг ЭМШУИС-ийн оюутнууд цайны хачир болгон зөвлөдөг сурагтай. Учир нь хоолойн эмч “алт” болох юм бол утаа ул болох магадлал өндөр байна.
Гашуун утаа амьсгалах иргэдийн маань сэтгэхүй агаарын бохирдлоос салахгүй мэт бодоцгоож байгаа нь олон Засгийн газрыг дамнасан утааг арилгаж чаддаггүй гэсэн итгэлд хүрснийх байх. Зах зухаас дурьдахад эрхэм хотын дарга Э.Бат-Үүл агаарын бохирдолд санаа зовох шинжгүй автомашины хүрд энэ тэртэй зууралдан явна. Уг чанартаа бол Монгол хүний аюулгүй байдалд машин барих биш “даам” гарсан утаа нөлөөлөөд байгааг анзаарч баймаарсан.

Г.Золбоо

niigmiin toli


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 07, 2013 10:52:17 am )

    he he he batyyl ajlaa hiigeechee

antalya rent a car