antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдал

нийтлэсэн Admin

7234c8f06ed8d12fbig12.00 цагаас МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал МАХН-ын төв байранд болно. Хурлаар өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумдад МАХН-аас тусламж үзүүлэх болсон талаар мэдээлэх юм байна.

11.30 цагаас Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЦЕГ-аас жилд хоёр удаа мэдээлдэг. Энэ дагуу 2012 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн байдал, шалтгаан нөхцөлийн тухай мэдээллэхээр болжээ. Хурал Цагдаагийн Ерөнхий газрын хурлын танхимд болно.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Худалдаа хөгжил, Голомт, Хаан банкийг залилсан Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг шүүх хурал болно.

Төрийн ордонд:

10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу өнөөдөр хуралдана.  Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд  хуралдана.

12.00 цагаас Өнөөдөр УИХ-ын Тамгын газраас шинэ оны эхний долоо хоногт хийсэн ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд танилцуулахаар болжээ. Хурал Төрийн ордны Г танхимд болно. УИХ-ын даргын тушаалаар УИХ-аар долоо хоног бүр хийсэн ажлын тайлан болон ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх болон хэлэлцэх ажлуудыг танилцуулах юм байна.

 14.00 цагаас “А” танхимд Хадгаламжийн даатгалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдахаар товложээ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00  цагаас Иргэний нийгмийн ТББ-ууд, иргэд хамтарч хэв лэлийн бага хурал зарлалаа. Тэд зохих зөвшөөрөл гүй барилгуудыг нийслэлийн өмчид тооцож сургууль, цэцэрлэг болгох асуудлыг дэмжиж байгаа гэнэ. Мөн Газрын тухай багц хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан ард иргэдийг саналаа өгөхийг уриалах ажээ.

12.00 цагаас Монголын сэтгүүлчдийн эвлэл, Улс төр, менежментийн академи хамтран “Монгол мэдээ” мэдээллийн шилдэг хөтөлбөр шалгаруулах реалити шоу зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car