antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2013 3 comments

АН-ын гурван “толгойд” ан цав үүсчээ

нийтлэсэн Admin

Oron-suutsАН шиг олон фракц­тай нам Монголд лав үгүй. Тэд үүнийгээ ардчилал хэмээ­дэг. Фракц хоорон­дын дайн нь УИХ-ын сон­гуульд нэр дэвшүүлэх үеэс эхэлж байв. Дараа нь сон­гуульд олон суудал авч засаг бай­гуулах үе, бай­гуулс­ны да­раа яам, агент­лагийн дар­га, сайдаас эх­лээд ал­бан тушаал хуваах­даа фракц тус бүрийн со­нирх­лыг хар­галз­сан гэдэг. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шинэ төр­лийн да­жин энэ намын фрак­цууд дунд эхэлж буй бололтой.

Эв найртайхан шиг УИХ-ын сонгуульд орол­цож, улмаар засгаа томил­сон АН-ын нөлөө бүхий хоёр эрхэм болох Ерөнхий сайд, намын дар­га Н.Ал­тан­хуяг, Ерөн­хий­лөгч Ц.Эл­бэгдорж хоёр хоорон­доо толхилцож эхэллээ. Энэ нь хоёр хоно­гийн өм­нө халагдах өргөд­лөө гэнэт өгсөн Нийслэ­лийн Засаг даргын орлогч Ц.Баатар­хүү­гийн үйлд­лээр илрэв.

Ц.Баатархүүг Ерөн­хий­лөгчийн хүн гэдэг. Тэр утгаараа аль нэг фракц түшиж гүйгээд байдаггүй энэ залуу буурал Баата­рын орлогчоор томилогд­сон аж. Ц.Баатар­хүүгийн ажлаа өгөх шийдвэр гэнэ­тийнх биш гэнэ. Аль эрт, өнгөрсөн оны сүүлчээс яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ албан тушаалд хүнээ тавихаар Ц.Баатархүүг шахаж эхэлсэн аж. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт намаа ялагдуулсан тул… гэсэн шалтгаанаар түүнийг буулгахдаа фракцийнхаа нутгийн дүү Ц.Буяндалайг оронд нь томилохоо аль эрт ярьчихаад байсан гэнэ.

Н.Алтанхуягийн энэ шахааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эс ан­заарсан дүр үзүүлсээр эц­сийг нь үзсэн нь энэ. Э.Бат-Үүлд ингэх шалт­гаан бий. Удахгүй болох Ерөнхий­лөгчийн сон­гуульд АН-ыг төлөөлөн нэр дэвших сонирхолтой эрхмүүдийн нэг.Үүнийгээ ч нуухгүй байгаа. Тэрээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж­той нам дотроо өрсөлдөнө гэсэн үг.

Тиймээс нийслэл дэх Ц.Элбэгдоржийн хүнийг дээрх хоёр эрхэм хамжиж байгаад татаад буулгачих­сан гэсэн үг.

Чухамдаа Ц.Баатар­хүүгийн хувьд буурал Баа­тарын бусад Орлогчийг бодвол хамгийн “хөдөл­гөөнтэй” нь. Тэрээр олон нийтээс чамгүй сайн үнэл­гээг авч Э.Бат-Үүлийн багийн бас нэгэн “өнгө” болж байв. Хэдийгээр “… өөрийн хүсэлтээр…”, “цаашдаа өөр ажилд хүчин зүтгэнэ…” гэж өөрөө мэдэгдэж буй ч асуудлын цаад учир нь энэ.

Ер нь АН-ын хувьд залуучуудаасаа баахан жийрхдэг нь ажиглагдах болсон. Өнөөгийн лидерүүд нь өсч яваа залуу улстөрчдөө дээш нь гаргахгүйг хичээх болсон нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш аж. Намынхаа ги­шүүдийн булхайг дэлгэж байсан Өвөрхангайн АН-ын дарга асан Т.Хасбаатарыг хааш нь ч юм “алга” болгочихсон. Бас ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорыг Дундговьд сүрхий өндөр рейтингтэй явж байхад УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь “Мон Уран”-ий Б.Наранхүүд авч өгөөд өөрийг нь хаячихсан байх жишээтэй. Энэ мэ­тийн олон жишээг дурдаж болох юм.

Харин дээрх эрхмүүд үүнийг хүсэхгүй байгаа бололтой. Өнөөдрийн гурван лидерийнх нь дунд үүсээд байгаа ан цав яв­саар, олон намын нэгдэл болох АН-ыг хэдэн ч хэсэг салгаж болох магадлалтай. Хагарал, бутралын өмнө ан цав үүсдэг ажгуу.

Б.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 05, 2013 12:18:52 pm )

    Mongol ulsiin eronhiilogch gedeg togloom bish shudee ugasa Altanhuyag Batuul 2 yawch tohiroh humuus bish ternii orond Elbegdorjiig eronhiilogchooroo dahin songoson deer bailguidee ard tumen sain medej bga

  • Anonymous (January 05, 2013 1:01:50 pm )

    АН хан ингэж байгаад МАН шиг боловоо Элбэгдорж чинь юм хийж байгаа шүү, БатҮүл болиочээ. Та хэзээ ч ерөнхийлэгчийн ажлыг хийж дийлэхнгүй шүү дээ. Зориг найзаа алчихаад илрүүлэх замыг нь хааж чадаж яваадаа залибараад сууж байгаадаа баярлаа ч дээ. Алтанхуяг ч гэсэн Увс зангаа орхиод олон жил төрийн толгойд суусан Цэдэнбал дарга шиг ноён нуруутай байж болохгүй байна уу, Ард түмэн бүгдийг мэдэж байгаа шүү дээ.

  • Anonymous (January 05, 2013 2:39:07 pm )

    dandaa xagalan butargax gesen dald sanaatai xumuusiin zaxialgat niitlel bna.ene turuur toglox sonirxoltoi xumuus nileen bga bx shu!!!!

antalya rent a car