antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2013 24 comments

Дэлхий сүйрэх сургаар Ц.Мянганбаяр тэргүүтэй баячууд тогооч нар хөлслөн хөдөө гарч, “Буян”-гийн Жагаа хоргодох байр бариулж, 1000 бөө цугларч, амралтын газар зочдын хөлд дарагджээ

нийтлэсэн Admin

Jargalsaihan12012 оны 12 сарын 21. Дэлхийн олон улс оронд багагүй хөл хөдөлгөөн өрнүүлж, олон зуун сая хүн айдас түгшүүрт дарагдан энэ өдрийг угтав. Арванхоёрдугаар сарын 21-ний өглөө 05.00 цагаас эхлэн Мексикийн төвд 1000 гаруй үзмэрч цугларан дэлхийг онилох сүйрлийг зайлуулахын төлөө хүч чадлаа нэгтгэсэн гэнэ. Мексикийн Юкатанын хойгийн Мерида хотод бөө, үзмэрч, одон оронч, йогчид цугларан цаг гаруй чуулан, дэлхийн сүйрлийг хэрхэн арилгах талаар хэлэлцэн хэрэгтэй бүхнээ хийсэн гэнэ. Тэгвэл Францчуудын хувьд нутгийн тахилга шүтээн болсон “Пайринийс” уул руу зугтахаар төлөвлөж байжээ. Зарим хэсэг нь уг ууланд орогнож эхэлж байв. Уг уул нь үндэстний онгон шүтээн болсон гэдгээрээ уулын бэлд байрлавал амьд үлдэх магадлал өндөр хэмээн францчууд тооцоолсон гэнэ. Тэгвэл хамгийн онцгүй нь нутгийн оршин суугчид уг уулыг тойруулан цагдаа, морьтон хамгаалагчдыг хэд хоногийн өмнөөс эхлэн байрлуулж өөр тосгоноос хүмүүс ирж бүгэхээс сэрэмжилж байжээ. Харин манай  Орос ах нар  ихээхэн тооцоотой ажиллаж байжээ. Хэрвээ дэлхийн сүйрэл ирсэн бол ганцхан оросууд амьд үлдсэн ч байж мэдэх юм хэмээн зарим хүмүүс хошигнож байгаа гэнэ. Учир нь ОХУ-ын дарангуйлагч Жозеф Сталины үед хэрэглэж байсан газар доорхи хоргодох байрыг худалдаж авч байжээ. Москвагийн төвд байрлах хоргодох байр нь 65 метр бөгөөд хамгийн гол нь цөмийн бөмбөгний хүчтэй доргилтоос хамгаалагдсан учраас хүмүүсийн авралын элч болно гэж тэд бодож байсан бололтой юм. Тэгвэл дэлхий сүйрнэ гэсэн мэдээлэл олныг  самгардуулж, ядуу тарчиг Монголчууд лаа шүдэнз, хийн зуух, хий авахад хамаг мөнгөө зарцуулав. Тэр ч бүү хэл элдэв сүсэг бишрэлгүй,  Буянгийн Б.Жаргалсайхан хүртэл  хоргодох байр бариулсан ч гэнэ. 2012 оны 12 сарын 21-ны энэ өдөр хотын ойролцоох амралтын газрууд зочдын хөлд битүү дарагдаж,зундаа ч зусландаа гарч амждаггүй хотынхон жавар тачигнасан өвлийн дүн хүйтнээр зусландаа тухлацгаав. Дуучин Дэлгэрмөрөн “Нар гурав хоног гарахгүй бүхий л зүйл тэс хөлдөнө” гэсэн цуурхалд итгэж, гэр бараа барин хөдөөлжээ. Тэрч байтугай Ц.Мянганбаяр тэргүүтэй баячууд тогооч хөлслөн хөдөө гарч найрлаж наргиж, “зовж зүдрэхгүйгээр ертөнц сүйрэхийг харах”-аар шийдсэн юм байх. Монголын бөөчүүд Мексикийн үзмэрчдээс ч дутсангүй. Бөө нар мөн л тогооч нар хөлслөн хөдөө гарч, 1000 бөөгийн цугларалт хийсэн сурагтай. Гэхдээ Монголчуудын хувь заяаг тэнгэрт даатгасан уу эсвэл бөөнөөрөө амиа бодсон уу гэдэг нь бас л тодорхойгүй. 80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй. Бас од гарагийн парад болно” гэж “зөгнөсөн” “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн ачаар дэлхий сүйрнэ гэж итгэсэн хүмүүс 12-р сарын 21-нд зах, бөөний төвүүдийн цэвэр ус, лаа, шүдэнз, газыг урт дараалал үүсгэн байж авсан. Гэтэл нэгэнт дэлхий сөнөөгүй тул нөгөө нөөцөлсөн зүйлсээ буцааж зарах хэрэгтэй болжээ. Ялангуяа баячууд гэр хүртэл авч, хайрцаг хайрцагаар нь лаа шүдэнзээ базаасан  тул цахилгаан, электрон барааны эрин үед нөгөөх нь огт хэрэггүй бараа болж хувирчээ. Тиймээс интернэт зарын сайтуудаар “Монгол гэр зарна, + бонус нь газ 30 ш + лаа 100 ш, шүдэнз 200 толгой” гэх зэрэг хошин гэмээр зарууд явах боллоо. Хамаг мөнгөө дэмий зүйлд үрсэн хүмүүс “Ор алдахаар тал алд гэгчийн үлгэрээр хурааж хуримтулуулсан зүйлсээ зарж үрж, цөөн хэдэн төгрөг олж авах гэж хэрэндээ л шаналцгааж байна. Энэ цуурхалыг Монголд дэвэргэсэн хамгийн го буруутнаар Орифлэймийн Г.Оюунгэрэл хэмээх эмэгтэй тодроод байгаа.
1984 онд Москвад Ломо¬нсовын нэрэмжит их сургуулийг химич мэр¬гэж¬лээр төгссөн гэгдэх энэ хатагтай “Арван¬хоёр¬дугаар сарын 21-нд дэлхий сөнөх нь гарцаагүй. Түүнээс өмнө амжаад монгол гэрээ бэлдэцгээ.  Би хувьдаа найман ханатай данагар цагаан гэр бэлдчихсэн. “Япон, Хонконг, Сингапур далай доогуур шургаж алга болно. Дэлхий бүхэлдээ 80 цаг тас харанхуй болно. Европ тэр аяараа мөсөн тив болно” хэмээн ухуулж байсан энэ эмэгтэй сүүлийн үед таг чиг болоод байна.  Дам сонсвол Энэтхэг рүү одож даяан хийж яваа юм байх. Хачирхалтай  нь,  энэ  хатаг¬тайн  талаар  сар  хагасын өмнө Хятадаас гурван вагон лаа, шүдэнз оруулж ирсэн сураг сонсогдож байсан. Хэрвээ тэр мэдээлэл нот¬логдвол бизнесийн ашиг сонирхлоор худал цуурхал тарааж, ард олны амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр хуулийн  хариуцлага хүлээлгэж ч болох юм.

shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (January 02, 2013 6:18:06 pm )

    Ergvv avgaig olj dvvjleh heregtei

  • Anonymous (January 02, 2013 6:39:30 pm )

    itgesen buur erguunuudtei ni hamt duujleh heregtei haha

  • Anonymous (January 02, 2013 6:55:06 pm )

    yag l huduuni haramchuudad laa shudenzee ugch haragdaach tedend yavuulj bsnaas hotin ger horoololin emzeg bulgiinhendee taraacgana shuu, hotod haniad tomuuni uyer kg aarc shanaga suu hotin ganc emnelegt handivlaj uzeegui bizdee

  • Anonymous (January 02, 2013 7:14:21 pm )

    manaixan unen erguu xuurnuud shdee..ter xodoo jargaj uldexeer yvsan durakuudiig bugdiin chotgor avag..

  • Anonymous (January 02, 2013 7:37:19 pm )

    JAGAA TEGEH HUN BISHEE BID HAMT HOTODOOL BSANDAA

  • Anonymous (January 02, 2013 7:43:04 pm )

    buzar em

  • Anonymous (January 02, 2013 10:01:37 pm )

    uhvel bugd l uheh bsn Muhar susegtei buduuleguud

  • Anonymous (January 02, 2013 10:36:52 pm )

    TER AVGAIG BOLDOG BOL OLNII OMNO MOCHILJ ALAH UMSAN ARD TYMNIIG TEGJ UHUULJ BAIJ ASHIG HONJOO OLSON N TODORHOI TER AVGAID ARD TYMNII SETGEL SANAA HAMAAGYI ZOVHON MONGO L HREGTEI BAISAN ODOO TER AVGAIG BURHAN SHIITGENE ZA HARJ L BAI

  • Anonymous (January 02, 2013 11:11:22 pm )

    Энэ Жаргалсайхан ч гэсэн физикч хүн байж

  • Anonymous (January 02, 2013 11:20:08 pm )

    áààõàí ëàà ø¿äýíç àâ÷èõñàí áààãèéíóóä ë ýíä ¿õýõ ãýýä ë áàéíà óó äàà

  • Anonymous (January 02, 2013 11:29:22 pm )

    buyan jagaa ajilchidiihaa tsaling nemee hogshoon hehehehe

  • Anonymous (January 03, 2013 8:48:11 am )

    хар

  • Anonymous (January 03, 2013 8:51:29 am )

    болоод өнгөрсний дараа бүгд л хуцацгаах юм да. бүгд л хотын гудамжнаас алга болоо биз дэ. битүүхэн бүгд л лаа чүдэнзээ аваа биз дэ. манай хүүхдийн цэцэрлэгийн 40 хүүүхдээс 3 хүүхэд ирсэн. манай хүүхдийн ангийн 36 хүүхдээс 17 ирсэн гэх мэт .тэхээр дийлэнх олон гадагш амьаа авархаар зугтсан.машин тэрэггүй хүмүүс л үлдсэн байха

  • Anonymous (January 03, 2013 9:22:46 am )

    odoo ene sonin bish.

  • Anonymous (January 03, 2013 2:19:57 pm )

    Huduuniihund ugch yadgiin yostoi uguhgui dandaa l avah gne balag suugee ustai holiod hed gedeg bilee

  • Anonymous (January 03, 2013 6:50:01 pm )

    энэ явдал зөвхөн монголд бус харин дэлхийдаяар яригдсан гадаадын баячууд хлргодох байр барьсан АНУд 1 жилийн хүнс гээд 3000 доллараар зарагдаж байсан Японы гүнж 3хоног харанхуй болно гэж мэдээлсэн харанхуй болоогүй нь бөө нарын гавьяа шүү гэдгийг ойлгоосой ойлгохгүй нь яахав 21 ээс дэлхийд болох зүйлс >хлэнэ гэж бичсэн байна лээ http://www.ourtransition.info

  • Anonymous (January 03, 2013 6:59:08 pm )

    Лаа шүдэнз авсан хүмүүс хэн нэгний мөнгөөр аваагүй биз дээ, хэн нэгнийг хохироогоогүй биз дээ. Хэрэв ямар нэгэн юм болсон бол та нар лаа шүдэнзийг минь авчихлаа энэ тэр гэх байсан уу. Зүгээр л өөрийн ухаантай байж өөрийгөө л аваад явбал яасан юм бэ. Өөрөө өөрийгөө аваад явж чадаагүй байж дараа нь энэ төр энэ тэр гээд өөртэйгээ адил найзуудаа муулаад байх хэрэггүй биз дээ.

  • Anonymous (January 07, 2013 11:43:17 am )

    harinch delhiid yamar negen um bolooguid bayrla bid amidrah huwitai…

  • Anonymous (January 10, 2013 10:11:09 am )

    Ийм л тэнэгүүд дээ…

  • Anonymous (January 11, 2013 5:20:56 am )

    ard tumnii dund hudal tsuurhal taraaj olnii setgel zuigeer togloson uhaan muutai teneg avgaig shiitgečh heregtei

  • Anonymous (January 22, 2013 11:40:30 am )

    Myanganbayar,Jagaa 2 bid naryn daraa her udaan teseh yum boloo? 20 cag uu,2 sar u? ha ha ha

  • Anonymous (January 25, 2013 8:28:42 am )

    үгүй ээ дэлхий сүйрсэн бол хамгийн түрүүнд үхэх хүмүүс байхгүй юу хэрвээ амьд үлдсэн бол бүр ч их зовно ш дэээээээээээээээээ

  • Anonymous (February 13, 2013 6:57:32 pm )

    Shenjleh uhaan 12 saryn 21nd yu ch blhgu gj bhad zarim humuus yund ch itgehee bsan yum u esvel bugdeeree teneg ym uu

  • Anonymous (April 02, 2013 2:58:51 pm )

    svljeeniihen hezeenii hvn luibarddag luibarchid oriffleme gedeg gadnii companiig bayjuulhaa bolitsgooe mongolchuudaa eh ornihoo monos bolon busad eh ornii vildberiin goo saihnii baraa bvteegdehvvniig hergelii

antalya rent a car