antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2013 28 comments

Монголын тэргүүн баян Н.Нямтайширын “МАК” -аас эхэлсэн эд хөрөнгө

нийтлэсэн Admin

nyamtaishir122111Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширын тухай мэдээлэл олоход тун хэцүү.

Хэзээ ч олны өмнө ил гардаггүй, архи дарс ууж, элдэв хүүхэн шуухан мөрийтэй тоглоомонд нэр холбогддоггүй энэ бизнесмен хэвлэлийнхнээс байнга хараат бус байж чаддаг. Түүний эхнэр ч мөн ялгаагүй. Харин сүүлийн үед нууцлаг бизнесмений охин хүү хоёр байнга хэвлэлийн хуудсанд зургаа наалгах болсныг эс тооцвол энэ гэр бүлийн амьдрал өнөөдөр ч олны нүднээс далд байгаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй аж ахуйн нэгжээс “МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч онд 130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн гэхээр Монголын толгой компанид тооцогдох нь ч зүйн хэрэг. Тэрбээр 1993 онд “МАК” ХХК-ыг үүсгэн байгуулжээ. Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхай үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Алтны шороон ордоос МАК компанийн олборлосон анхны 01 дугаартай гулдмайг 1994 онд Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байсан гэнэ.

1994 онд Нямтайшир банкны од нь гийсэн жил байлаа. Тэрбээр АНУ-ын Катерпиллар корпорацтай гэрээ хийж Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа дэлхийд нэртэй Катерпилларын тоног төхөөрөмжийг лизингээр худалдаж авчээ. Эндээс тэдний бизнесийн ажил үндсэндээ жигдэрсэн гэхэд болно.

Үүний дараа Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон орд, Заамар сумын нутаг дахь Бумбатын ордод оллборлолт хийж эхэлжээ. 1998 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтогоогийн ордыг нээн илрүүлснээр МАК-ийн нүүрсний салбарын үндэс суурь тавигджээ.Тэд Алагтогоогийн орд газраас олборлосон нүүрсний анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцадад нийлүүлж байсан байх юм.

МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспорт хийдэг аж. Тэрбээр 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг байгуулжээ. Харин 2003 онд БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлжээ.

Нямтайшир захирал Монголд хувийн нисдэг тэрэгний компани байгуулсан анхны баячуудын нэг. Түүний мэдэлд Миль нисдэг тэрэг зохион бүтээх товчооны Ми-171, Ми8Т загварын нисдэг тэрэгнүүд бий.

20 хүний суудалтай, бвтопилотын тоног төхөөрөмжтэй,зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, орчин үеийн шаардлага хангасан навигацийн тоноглолтой, халаалгын системтэй, даах сэнс өндөрт байрласан. Өмнөх загваруудаас илүү чадал бүхий хоёр ТВ3-117ВМ хөдөлгүүртэй, АИ-9В туслах хөдөлгүүртэй, дэлхийн 30 гаруй оронд ашиглагддаг. Энэ нисдэг тэргийг Нямтайшир захирал зөвхөн хувийн хэрэгцээндээ л ашигладаг.

Аялал жуулчлал
Тус компанийн аялал жуулчлалын томоохон төслүүдийн багцад Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, 41 давхар “МАК Цамхаг” зочид буудал, “Мэлхий хад” жуулчны цогцолбор, “Залаат Зочны Өргөө” зэрэг жуулчны баазууд байгуулж эхлээд байгаа.
Цагаан Суваргын зэс-молибден
Байршил:
Улаанбаатар хотоос 560 км,Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг.
Геологи-Хайгуулын ажлын товч түүх:
Цагаан Суваргын зэс-молибдены ордод 1964-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгэжээ. Гэвч эдгээр судалгааны ажлын үр дүнгээр ордын баялаг/нөөцийг олон улсын стандарт шаардлагаар тогтооход хангалтгүй байсан тул ордыг иж бүрнээр ашиглах нөхцөл бүрдээгүй байсан юм. Иймээс “Монголын Алт” (MAK) ХХК нь Цагаан Суваргын орд дээр 2001 оноос 2010 он хүртэл гүйцээх хайгуулын ажлыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн ба хайгуулыг хийсэн. Австралийн Micromine Consulting Pty Ltd нь JORC стандартын дагуу баялаг/нөөцийн үнэлгээг гүйцэтгэсэн.

“Монголын Алт” (МАК) ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын зардлыг бүрэн төлж барагдуулсаны зэрэгцээ тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах гүйцээх хайгуул, төслийн судалгаа шинжилгээ, зураг төслийн ажлуудыг гүйцэтгэж байна.
Нөөц:
Ил уурхайн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр (2,113 тн/ц) олборлолт; Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр жилд 354,000 тн зэсийн баяжмал, 5,325 тн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэнэ.

Адуунчулууны нүүрс чанаржуулах, брикетлэх
Байршил:
Улаанбаатар хотоос зүүн зүгт 660 км, Дорнод аймгийн төв Чойбалсангаас 5 км, Монгол-Хятадын хилээс 100 орчим км-ийн зайд байрладаг.

Дэд бүтэц:

Дорнод аймгийн төв Чойбалсан нь төмөр замаар ОХУ-ын Чита мужтай холбогдсон. Улмаар ОХУ-аар дамжин Манжуурын төмөр замаар Хятадын зах зээлд нэвтрэх боломжтой. Ордын орчимд гүний усны хангалттай нөөц илрүүлэх боломжтойгоос гадна 7 км зайд Хэрлэн гол урсан өнгөрч байгаа нь нүүрс боловсруулах төслийн усны хэрэгцээг хангах эх үүсвэр болно.
Ордын нөөц:
МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байна.
Төслийн судалгааны ажил:
Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Иймд түүнийг зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. МАК компани Адуунчулууны нүүрсийг боловсруулан өндөр илчлэгтэй хатуу түлш (брикет) үйлдвэрлэх лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтыг Герман болон Австралид хийж гүйцэтгэсэн. Хагас үйлдвэрийн туршилтын үр дүнд 2,800 ккал/кг илчлэгтэй нүүрснээс 5,360 ккал/кг илчлэгтэй, өндөр хатуулаг бүхий, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй брикетийн дээж гарган авсан.

Цаашид уг ордыг түшиглэн жилд 1 сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Төслийн ТЭЗҮ-ийг Австралийн мэргэжлийн инженерингийн компаниар гүйцэтгүүлж байна. Мөн тус ордын Зүүн хойд Азийн бүс нутагтай төмөр замаар холбогдсон байдал, ус ба цахилгааны эх үүсвэр бүхий дэд бүтцийн таатай байршлыг үндэслэн нүүрснээс метанол, этанол, ди-метил-эфир үйлдвэрлэх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх боломжтой. Эдгээр төслийн хүрээнд Адуунчулууны нүүрсийг хийжүүлэх лабораторийн туршилтыг Германд хийж гүйцэтгэсэн.
Хөөтийн шатдаг занар-нүүрс Шохойн үйлдвэр
Шохойн үйлдвэр нь төмөр замын Олон Овоо өртөөний дэргэд, Улаанбаатар хотоос 316-км -т байрладаг. МАК компани Хөх Цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 50,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2007 онд барьж ашиглалтад өгсөн. Монгол Улсад шатаасан шохойг зэсийн хөвүүлэн баяжуулах технологт орчин тохируулагч урвалж, хөнгөн бетоны түүхий эдийн зориулалтаар ашиглаж байна.
Ирээдүйд Цагаан Суваргын зэс-молибдены баяжуулах үйлдвэрт шохой нийлүүлэх зорилготойгоор байгуулжээ.

Эх сурвалж Шударга.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (January 02, 2013 6:14:48 pm )

    Sain bna

  • Anonymous (January 02, 2013 9:35:53 pm )

    Honshoortoi aztai odtoi aavin hvv uym daa Nyamtaishir guai

  • Anonymous (January 02, 2013 11:26:51 pm )

    Mil bishee MIG gedeg ym tenegee

  • Anonymous (January 02, 2013 11:35:56 pm )

    Tur uursduu ajilluulval Yadag ym bol

  • Anonymous (January 03, 2013 8:26:02 am )

    ОДОО ЖААХАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛ ДЭЭР АНХААРМААР ЮМ. МАК ОРОН СУУУЦНЫ ЖИЖИГ ХОРООЛОЛ БАРИАД АЖИЛЧДАА БОЛОН ИРГЭДЭД ТУСАЛЖ НИЙГЭМ РҮҮ ЧИГЛЭСЭН АЖИЛ ХИЙВЭЛ САЙН САН.

  • Anonymous (January 03, 2013 8:43:44 am )

    iim mundag aavaas yaj tiim uhaan muutai huu turdug bnaa,helj yarij ngaa n unen jul,hiij bgaa n hurtel.Uuruu bosgoogui baij sain etsgiin heriig oligtoi shig avch yavaasai

  • Anonymous (January 03, 2013 9:18:55 am )

    oron nutagt ni anhaaral handuulah heregtei.zuvhun tatvar bish .oron nutgiinhaniig gomdooj bolohgui.

  • Anonymous (January 03, 2013 9:24:28 am )

    mash sain baina ulam sain ajilaarai Mongoliin anhnii dollariin terbumtan bolooroi

  • Anonymous (January 03, 2013 9:30:02 am )

    ene hun 1-raa bish, ard ni zunduu hamtarsan nuuts humuus bgash de. eh nutgiin min gazriig zunduu sentiilgej altiig ni gadaad ruu gargalaa, odoo buyanii ym hiihgui bol tamd unaj uilee uzehvii de. ur huuheded ni ch bas muu uiliin ur irne.

  • Anonymous (January 03, 2013 11:33:31 am )

    Ard ni Bagabandi gedeg duugai zarailj hudlaa Titem ug ntr yarisan shigee gemgui zarailszn jinhene ih gariin ezen ni shde, Bagabandiig shalgah heregtei, hajuud ni nuguu muuEnhbayr yu ch bish zailuul,ATG dariu bagabandiig shalga

  • Anonymous (January 03, 2013 1:01:33 pm )

    tatvar tuluh yostoi bolood l tulj bgaa sh dee gol ni nuhun sergeeltee l sain hiihgui bol ch nugel ni nudeeree gdeg shuu Mongoliinn maani ene uul us dov tolgod gazar shoroo gdeg ard tumnii baylag hedii ch zalitai neg ni huviin umch bolgood huljuud bgaa ni unen sh dee gehdee ene buh gazar shoroo ard tumnees gadna jinhene ezentei gedegiig sanaj yavaasai lus savdag gedeg hii hooson zuil bish shuu

  • Anonymous (January 03, 2013 1:06:17 pm )

    Nymtaishir guai uuru bol uneher mundag hudulmurch,tuluv,yamarch ih zangui saihan hun de.Harin huu Nomtoi bayr ni…….

  • Anonymous (January 03, 2013 1:20:05 pm )

    Tenegbayar gj huutei biluu

  • Anonymous (January 03, 2013 1:43:01 pm )

    Íÿìòàéøèðò ÿíàã àìðàã ÿíõàí õ¿¿õýí áàéñàí äàà.

  • Anonymous (January 03, 2013 2:49:35 pm )

    Их хөдөлмөрч, ухаантай, буянтай хүн дээ.3 мянгаад хүнийг тэжээсэн шиг тэжээж байгаа даа. эрүүл саруул олон жил яваасай

  • Anonymous (January 03, 2013 3:23:29 pm )

    nymtaishir ehner hulan nariig zaluugaas ni medne ih bolosrol saotai nomtoi bayr ih humuujiltei saon huu sain ohin 2 bsan nymtaishir hulan 2 t bur amjilt huse er ni bol ataarhaj horsson hun l huniig muuldag ter hun bol bolovsrolgui l hun bgaa bitgii shantraarai harin yadarsan zovsond jaahan anhaaral tavibal bur sain bn buyn bolno

  • Anonymous (January 03, 2013 4:08:51 pm )

    ИИМ ХҮМҮҮСИИН ХҮҮХДҮҮД БУРУУ ЗАМААР ЯВДАГ ТАЛТАЙ БЭЛЭН ЮМНЫ ХӨДӨЛМӨРЛӨӨГҮЙ ОЛСОН ЮМНЫ ГАЙ БАРЦАД Л ДАА

  • Anonymous (January 03, 2013 4:51:13 pm )

    ene huniig ireh jil erunhiilegchiin songuulid soihvol mongol hugjih bolno.

  • Anonymous (January 03, 2013 6:17:31 pm )

    vnen shvv MAK URAGSHAA SAK SHVV

  • Anonymous (January 03, 2013 6:59:53 pm )

    Sain hun yumaa.ODOO ENE HUN UURT NI TER UURHAID TER TUSMAA UMNUGOVID GER ORNOOSOO HOL AJILLAJ BGAA AJILCHIDDAA HARJ UZMEER YUMAA.TER HUMUUSIN BUYANAAR TER OLON ZUUN TH NUURSIG HYATAD ULS RUU SHUNU ODOR UGUI ACHAAD L.HORSIG NI HUULAAD L BDAG SHTE.AJILCHIDDAA SAIN HARJ UZECH EE.YADAJ TSALINGAA TOGTMOL HUGATSAANDAA OGCH BAIMAAR YUM DA

  • Anonymous (January 03, 2013 7:28:47 pm )

    mergejil tsag ue uuriinhun uhaan geel buh yum saihan taarchee 20 jil urgelj uragshaa harj yavsan bn sht baharhaj baina daa

  • Anonymous (January 03, 2013 10:50:49 pm )

    газрын баялагыг ухаж баяжсан хүн монголын ард олон түүний үе үеийнхэнд өртэй тиимээс нөхөн сэргээлтээ дэлхийн хэмжээнд хиих хэрэгтэй ,монголд хүүхдийн эмнэлэг хамгийн сүүоийн үеийн тоног төхөөрөмжтэйгээр байгуулах өртэй гэдгээ санах хэрэгтэй дээ

  • Anonymous (January 04, 2013 8:14:52 am )

    Монголын баялагыг сорж идэж ханадаггүй баян гэр бүл энэ айлд ямарч хууль үйлчлэхгүй улс төрийн сонгуульд Номтойбаяр мөнгө тарааж үлгэн салган УИХ-д орж ирсэн. Залаат төсөл гэж УТХГ-т бөөн хятад иргэдийг оруулж барилга барьж мөнгө нарийлан барилгын тулгуурт МОД ашиглаж байгаа. Эхнэр нь үүнийг зөв гэж ойлгодог. Газарыг нь сэглэж ойг маань машин машинаар ачиж ирэн хэв хашмалын тулаасанд ашиглаж байгаа. 99112112 утасаар өдий төдий залгана огт ярихгүй тэнгэрийн амьтад жирийн иргэн бол аль хэдийн ирээд асуудалаа шийдүүлээд алдаагаа залруулсан байгаа. Мөнгөний тоо мэдэхгүй баячуудад хэлээд ч нэмэргүй. хайран ой газар шороо минь хүйтэн сэтгэлтний хүчит техникт хүчин мөхөсдөж байна

  • Anonymous (January 05, 2013 12:46:47 pm )

    mongol nutgiin ed baylagaar hagartlaa bayjsan deed tenger harj l baigaadaa ta nariig

  • Anonymous (January 05, 2013 1:37:22 pm )

    МАКын эзэн дэлбэртлээ зөвхөн өөрсдөө моголын ард түмний баялгийг идээд суухаар муусайн ажилчиддаа хагас хугасыг өгч ядуусыг тэтгэж баймаар юм. Яасан ханаж цаддаггүй улсууд вэ? Өөрсдийнхөө ажилчдыг элдэв муу үгээр хэлж харааж, зүхэж хамаг л ажлаа хийлгэдэг мөртлөө гаднаас дандаа хүн авч өндөр цалин мөнгө өгч ажиллуулдаг. Тэр гаднаас ирж ажиллдасан мундаг гээд байгаа хүн нь улаан нойл юу ч мэдэхгүй дипломны голууд байдаг. тэгээд лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг нь болдог гээч Ингэж гадна хүнд хамаг мөнгөө өгч байхаар өөрсдийнхөө цэргүүд тшмэдүүдэд тэр мөнгөө өгч амь амьдралыг нь дээшлүүлдэг байгаа даа. Тэнэг амьтад….

    НЯМТАЙШИР ерөнхийлөгч, НОМТОЙБАЯР их хурлын гишүүдийн сонорт: Ажилчиддаа ажилчдын орож сууц, хороолол , жижигхэн хауснуудыг барьж өгч мөнгийг нь тодорхой хугацааны зээлээр олгодог ийм санаачлага гаргаж ажиллаачээ. ХАР амиа бодохоо болиочээ. ТАНАЙ КОМПАНИ Дулааны цахилгаан станцынханаас л дор байна шүү дээ…. Ажилчид чин турж үхлээ. ЯДАРЧ байна. Зутарч байна. ХАРЖ ҮЗЭЭЧ…………….??????????????????????

  • Anonymous (January 05, 2013 1:40:41 pm )

    Танай байгууллага өөрсдийнхөө хөрөнгөөр монголд эмнэлэг бариач…. Хандив оруулаач. Та нарын хөрөнгө одоо болоо. хирээс хэтэрлээ.

  • Anonymous (January 10, 2013 5:50:01 pm )

    их идэх энэ үед сайн ирээдүйд муу гэдэг үг байдаг харин та бүхэн тэгтлээ баясан юм бол газар шороо болсон эх орноо битгий эрэмдэг зэрэмдэг болгооч та бүхэнд амжилт хүсье гэхдээ энэ улсын хийсэн гэх юм харуулаач эх орондоо

  • Anonymous (May 02, 2013 8:17:03 am )

    Tsadaj hahdggyi muu nobchnuud hezee negen tzagt gedes chin haga tusah boino

antalya rent a car