Урлаг соёлын нэртэй хүмүүс архи, пиво сурталчилдаг гол эзэд болоод удаж байгаа. Ялангуяа хошин шогийн хамтлаг продакшнууд үүнд гарамгүй үүрэг гүйцэтгэдэг. Тэндний араас дуучид манлайлдаг. Архинаас болж гэмт хэрэг нэмэгдэж, хүний амь сүйдэж байхад архийг сурталчилдаг хүмүүс юу ч болоогүй юм шиг алхаж байгаа нь ариун явдал уу. Мэргэжлийн байгууллагууд үүнийг анхаарах цаг болсон юм биш үү. Хошин шогийн тоглолт бүхэн тоглолтынхоо дундуур архины сурталчилгаа явуулдаг тусгай цагтай болсон байна. Мөн дуучин Б.Сарантуяа, Болд, Хийлч Дээгий гээд архийг манлайлан сурталчилдаг одууд архины хор хөнөөлийн тухай юу бодож явдгийг нь асуумаар санагдана. Тэд архи сурталчлахгүйгээр амьдарч чадахгүй гэж үү. Болормаа, Энхзул, Эрдэнэцэцэг нар монгол орныг тойрон тамхи сурталчилсан бол архийг Б.Сарантуяа, Дэлгэрмөрөн, Намсрайноров нар мөн хошин шогийнхон бүх аймагт сурталчилжээ. Тэдэн дээр “Харанга”, “Хурд”, “Хар сарнай” “Номин талст”, “Киви”, Эмошин”, “Гурван охин”, тэр бүү хэл бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар хүртэл архи пиво сурталчлах боллоо. Авьяасыг нь үнэлж дууг нь сонсож, CD-г худалдаж авдаг түмэндээ барих тэдний бэлэг энэ үү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2012 9:59:08 am )
Gurbazar guai APU gin borgioni reklamand togloson bna lee
-
Anonymous (December 27, 2012 2:30:19 pm )
нэрлэх гэвэл энэ сайтын нүүр дүүрэх биз дэ арслан ганхуяг гүрээтэй сууж л байна лээ өөр хэн хэн ч байв даа хавтгайгаараа л байсан ш дэ гэснээс нөгөө элбэгээ стакантай сүүгээ өргөх болж байгаам байн ш дэ
-
Anonymous (December 27, 2012 3:23:51 pm )
яагаад болохгүй гэж архи сурталчилхаар яадаг юм
-
Anonymous (December 27, 2012 3:25:00 pm )
уух дургүй нь уухгүйл байна биз уух дуртай нь уунал биз тэнэгтэх юм даа энэ улс
-
Anonymous (December 28, 2012 2:15:09 am )
arxi daadag gej ongirdog ulcuudad l tolgoi xoocong ni oilguulax
5 Comments