“Дэлхий сөнөх” өдөр гэнэтийн гамшиг тохиолдоогүй ч манай улсад олон үйл явдал өрнөлөө.
Удтал хүлээсэн МАН-ынхан энэ өдөр л бүлэгтэй болсон бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эмнэлгийн орон дээрээс хорих анги руу “шилжив”. УИХ-ын даргыг эсэргүүцсэн ах намынхны үйлдэлд 16 жилийн дараа ялалт байгуулсан “бяцхан” олонхи зургаан сар гаруйн хугацаанд тэднийг бүлэггүй байлгаж “чангалах” нь тэр.
Шалдаа бууж, буйдантай суулт зарлан, Төрийн ордныг бүсэлсэн тэд эрх баригчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлаа хэлэлцэж, эхэлснээр ийнхүү албан ёсны бүлэгтэй боллоо. 25 гишүүнтэй ах намынхан бүлгийн даргаараа Н.Энхболдыг сонгосон бол УИХ-ын дэд даргаар М.Энхболдыг дэвшүүллээ. Ингэж “дэлхий сөнөх” өдөр ах намынхан сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдлээ.
Орон нутгийн сонгууль, ирэх оны төсөв, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль гээд тэдний оролцоогүйгээр батлагдсан хуулийн төсөл олон бий. Түүнчлэн таван тэрбум ам.долларын бонд арилжихаар болж, 1.5 тэрбумыг нь амжилттай арилжиж, өрийн тоолуур гүйсэн гээд яриад байвал ах намынханд хийх ажил уул овоо шиг их. Гэвч ханцуйн дотроо наймаалцсан хоёр намын тохиролцоогоор асуудал бүрт завсарлага авч, шүүмжлэх байр сууринаас хандахгүй гэх хатуу заалт ч бий гэлцэх.
Тэдний тохиролцооны дагуу ойрын үед С.Чинзориг УИХ-ын гишүүний тангараг өргөх учиртай. Эр хүний жудаг гаргаж, тангараг өргөхөөсөө татгалзсан гэх Д.Зоригт хэдийнэ ажлын байраа олчихсон талаар мэдээлэл чих дэлсэх болсон. ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэнгийн хугацаа дуусгавар болж байгаа тул мань хүн орыг нь залгамжлах юм байх. Иймэрхүү байдлаар ар тал “акумлятор” болчихсон.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед хатуу заалтаа баримталж, амаа үдүүлж суух нь ах намынхны хийх ажил биш гэдгийг хаана, хаанаа бодолцож буй биз. Нөгөөтэйгүүр, бүлэгтэй болсон ч гишүүдээ торгоох их үүрэг тэдний өмнө бий. АН дангаараа Засгийн эрхийг атгахын тулд “Арвиндах” ажиллагаа эрчимжүүлээд эхэлсэн гэнэ.
Баянзүрх дүүргээс ялалт байгуулж, парламентын босго алхсан тэрбээр тангараг өргөснийхөө маргааш буурь сэлгэв. Нам нь ядрах биш задарч, удирдлагуудынх нь хэлэх үг, хийх үйлдэл нь эрхэм хатагтайд таалагдахаа больсон тул АН-д орох сонголтоо эртний гаргасан байсан хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Дөрвөн ч удаагийн сонгуулиар намдаа суудал авчирсан тэрбээр эргэлт буцалтгүйгээр АН-д элсэх болсноо З.Энхболдтой ихэд аминчлан ярилцсан гэдэг.
Ардчилсан хүчнийхэн ч Д.Арвиныг алга ташин угтаж, баярын хундага тулгасан юм. Суудлынхаа тоог нэмэгдүүлсэн ялалтыг хаягласан намынхан бие даагчид руу хальж, мөн л “Арвиндах” ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн мэдээ бий. Үүнийг нь АН-аас явуулж байгаа нэг төрлийн аян ч гэж нэрлэж болно. Энэ аянд албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй нөхдүүдийг хамруулж байгаа юм гэсэн.
Мөн намдаа сэтгэл нь хөрж, бие нь чилээрхсэн хүмүүс ч хамрагдах боломжтой. Аянд хамрагдах бэлтгэлээ базааж байгаа дараагийн хүн нь Ц.Даваасүрэн. Төсвийн байнгын хорооны даргын суудлаар “мялаасан” хариугаа эрх баригчид ойрын хугацаанд авах сурагтай. Намаасаа хөөгдөж, ганцаарчилсан тоглолт хийх болсон Ц.Даваасүрэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын тодорхой хувийг “өөрийн мэдэлд зарцуулах” тийз олгосон гэх.
Товчхондоо, эрхэм түшээ тус байгууллагын нууц ноёнтон болсон гэх яриа улс төрийн хүрээнийхний цайны хачир болжээ. Цаашлаад Х.Болорчулууны ахад “Монголросцветмэт”-ийг урамшуулал болгон өгөх талаар хэлэлцэж буй ч гэх. Энэ мэтчилэн “Арвиндах” ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа гэдэг шүү. Хэрэв АН хүссэндээ хүрч суудлынхаа тоог 39 болон түүнээс дээш давуулж чадвал хэлсэндээ хүрдэггүй МАХН-ынхныг жийж орхих биз.
Н.Энхбаярын амьдрал нэгэнт тодорхой болчихлоо. Хүсэж, хүлээх хэрэггүйг “дэлхий сөнөх” өдөр болсон үйл явдал нь ч гэрчлэх биз. Уг нь орифлемийн Г.Оюунгэрэлийн хэлж байснаар дэлхий сөнөхгүй юм аа гэхэд гурван өдөр харанхуй бүрхсэн бол эксийг эмнэлгийн орон дээрээс хүчээр авч явахгүй байх ч байсан байж мэднэ.
Гол нь хүн төрлөхтөн 21-ний өдөр юу болохыг чих тавин сонсч, нүдээ салгалгүй ширтэж байхад ийм үйл явдал болсон нь хачирхалтай. Юутай ч ах намынхан бүлэгтэй боллоо, тэр өдөр. Одоо л улс төрийн тайзан дээрх хүчний харьцаа тэнцвэржлээ. Иймээс тоглолт хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэх шив.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 24, 2012 10:44:36 am )
inej chadval sain l bna.
-
Anonymous (December 24, 2012 10:55:52 am )
Bolj l baina shd. Baliar uhmel namaas zailsan ni deer
-
Anonymous (December 24, 2012 11:08:54 am )
Арвин бол хамгийн найдбаргүй хүн сонгогдоо үнэлээгүй,одоо согогччд нь Арвиныг эргүүлэн татах хэрэгтэй/Арвин бол урвагч/нөгөө талаас АН урвагийг нахмдаа авсан явдал бол АН дотоод зарчимгүй айлийн урваг намдаа авсаннь гайхалтай/энэ бол бүтэлгүй намын шинж
-
Anonymous (December 24, 2012 12:17:29 pm )
Арвин З.Энхболд Батүүл наргтай уулзаж Батзоригийн оронд гарахийн тулд тохироо хийсэн зуулчилсан хүн нь Ажнай Батэнрдэний хадам Байгалмаа юм.Аймаар их хор ннайруулсан да эд нар МАН ийн гишүүдийг хуурсан Арвин хол явахгүй дэ ямарч үед урвагч нарийг тухайн үед ашиглаад арчигддаг жам байна ш дэ Очирбат Гомбосүрэн Батсуурь Бямбасүрэн нарыг АН 1 удаа ашиглаад бэлэг тэмдэг болсгосн до Арвин бол ямар арчаагүй улс төрч гэдэгээ харуулсан ард түмнийг хуурсан учир өршөөдгүй ш дэ
-
Anonymous (December 24, 2012 5:18:10 pm )
ta nar buu ataarh
-
Anonymous (December 24, 2012 6:08:20 pm )
Ингэж Монголын гэнэн тэнэг түмнийг хямраасан явуулга хийж байхаа больцгоо доо. Үүнийг бичигч мөн адил. Танд үр хүүхэд байдаг бол тэднийхээ ирээдүйг бодож байгаач. Улс орон хямарч, учир замбраагаа олохгүй дахиад л 20,30 жилийг өнгөрүүлмээргүй байна шүү. Авгайчуудын үхэр саахдаа яридаг хов , явуулгаар амьдрахаа болих цаг болжээ Монголчууд аа. Бусад улс хөгжөөд хол тасраад явлаа. Бид л хоорондоо алалцаад 21 зуунд ичмээр амьдарсаар байна. Ёстой Ичиг ичиг болж байна шүү.
-
Anonymous (December 25, 2012 9:46:06 am )
Арвинг явсан дээр нь явуул нэг тэнэг нь ч далд орж л байг
-
Anonymous (December 25, 2012 2:06:25 pm )
Setgel sergeed shn bnaoo….. Yund ataarhah ve dee… MAN-d bas hor nairuulagchiin neg bsn nukhur zailj MAN tsevershij bna sh dee… shn bna ooo
8 Comments