“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ыг барих байршлыг хурлаар эцэслэн шийдвэрлэлээ.
Тус станцыг Ургах наран хорооллын урд талд авто зам, төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барихаар болжээ.
Иймээс тус байршилд станц барихад шаардлагатай 43 га газар олгохыг Нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Түүнчлэн, V станц барих шинэ байршлын холбогдох судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж баталгаажуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо.
Үүний зэрэгцээ станцыг барьж ашиглахад шаардагдах ус хангамж, нүүрс тээвэр, үнс зайлуулах асуудлыг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн удирдлага хамтран ажиллахаар болж байна.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 24, 2012 1:56:25 pm )
gazriin asuudlaa shiidsen yum chin odoo shuurhai ajlaa ehelne biz dee. heden jil l dunshlaa. neg ch gesen asuudliig ni shiidlee. Ulaanbaatarchuudiin huvid hamgiin chihal hamgiin tom asuudliin neg ni shuu dee.
-
Anonymous (December 25, 2012 1:30:39 pm )
ёстой зөв байрлал байна.
2 Comments