antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2012 5 comments

Хорин нэгний шог

нийтлэсэн Admin

42002fac165d641bigЭнэ сарын 21-ний өглөө урьдын адил эртлэн сэрлээ. Амьд нь ч амьд байнаа хөөрхий манай гэрийнхэн. Цагаа харвал долоо дөхжээ. Хамар хашааны “Хагархай” Батаагийн халтар банхар үүднээс маань холддоггүй золбин шар гөлөгтэй дуугаа нийлүүлэн хуцдагаараа л хуцаж сонсогдох нь бас амьдын гэрч гэлтэй. Цонхныхоо хөшгийг нээж үүрийн сүүмгэр гэгээтэй уралдан, таньдагаас хэн, хэний байшин нурж будаа болоо бол хэмээн хэрэгт дурлан харлаа. Айлуудын яндангаар нүүрсний хөх утаа гардагаараа гарч, эртэч нэг нь гадаах жорлон руугаа дээлээ нөмрөн алхана. Дэлхий сөнөөгүй, байшин барилга нураагүй, хүмүүс үхээгүй нь гайхалтай. Эгээ зүүд нойрон дундаа энэ бүх бахь байдаг утаа чихэлдсэн их хотын гэр хорооллын өглөөтэй золгож золигтож байгаа юм биш биз гэсэн бодол ч толгойд зурсхийн ороод ирлээ. Тэгж байтал утас хангинав. Автал, нэг найз минь харилцуурын цаанаас “Та нар амьд уу. Өө, яамай даа, бид бүгдээрээ ямар ч байсан амьд үлджээ. Дэлхийн бусад орнуудад юу болж байгааг сонсож амжаагүй байнаа, би. Орой болтол юмыг яаж мэдэхэв. Болгоомжтой байцгаана шүү” гээд чимээгүй болов.
Эртний маяачуудын цаг тоолол дуусахтай зэрэгцэн дэлхий сөнөнө хэмээн хоёр жил гаруйн өмнөөс хаа сайгүй хүчтэй түгсэн цуурхалд манийгаа бодвол овоо гайгүй боловсролтой гэгддэг нэгэн зохиолч нөхөр минь ч бас 100 хувь итгэчихсэн тууж явжээ. Энэ өглөө тэр Тэрэлжийн амралтаас мөн над руу утас цохив. Эхнэр хүүхдүүдээ аваад тэнд эртнээс барьж бэлтгэсэн гэртээ хотын төв дэх байшингаасаа дайжиж очжээ. Амьд байгаадаа баярлана гэж жигтэйхэн. Хэрэг болгож авч очсон хэдэн шил архиа хотоос хамтдаа дүрвэсэн бөө нартайгаа хувааж уугаад сууж байгаагаа мань эр нуусангүй. Тэгснээ “Бөө нар маань өнөө шөнийг л амьд сэрүүн өнгөрөөчихвөл болно гэсэн” гээд хэлээ хазах нь харилцуурын цаанаас тодхон сонсогдсоор мөн утас нь тасрав. Дэлхий сөнөхийн дуулианаар ийнхүү согтож, бас шогтож эхлэв бололтой, тэр янз нь.
Хорин нэгний шог зөвхөн манай хэдийн хүрээллээр хязгаарлагдана гэж юу байхав. Дэлхийн өнцөг булан бүрд хөгийн юм өндөө тохиов бололтой. Угаасаа хүн амьдарч л байгаа бол шог үзэгдэлгүй үлдэнэ гэж үгүй ажээ, ийм лут цуурхалын үеэр. Интернет рүү орлоо. Оросуудын зарим нь байшингийнхаа хонгилд хэдэн сар идэх уух юмаа хамж бөөгнүүлээд, тэндээ хоног тоолон суугаа тухай мэдээлж байлаа. Дэлхийн хоёр дайн, хамгийн сүүлд Чеченьд байлдаж, зовлон дундуур жинхэнэ туучиж гарсан ард түмний нэг хэсэг нь ийнхүү айж сэрэмжлэхийг буруутгах аргагүй болов уу. Адаглаад алан хядагчид, неофашистууд нь иймэрхүү цуурхалыг далимдуулан энд тэнд тэсрэх бөмбөг хаячихаж дөнгөх хойно доо. Маяачуудын тоололтой тоололгүй эсэргүү үйлдлээ хийхдээ л хийчих лалын ертөнцийнхөн Оросын удирдагчдад дургүй хэвээрээ байгаа. Гэхдээ дэлхий “сөнөх” цагаар тэд ямар нэг халдлага энээ тэрээг хийсэнгүй. Оросын Ерөнхийлөгч В.Путин харин Хятадын эрх баригчдын нэгэн адил цуурхал тараагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэв. Одоогоор Хятад улсад 500 гаруй цуурхагч цаазын ялын өмнө толгой гудайлган зогсож байна. Цаана нь тэдний эгнээнд дахиж хэдэн хүн орж ирэхийг бүү мэд. Ер нь эрт дээр үеэс Оросын эзэнт гүрний эрх мэдэлтнүүд ч, Америк, Европын орнуудын эзэн хаад ч ялгаагүй, элдвээр цуурсан бөө, далдыг харагч хэмээгчдэд таатай хандаж байгаагүй юм билээ. Хэмжээгүй эрхт хаант төрийн бугалга дор олон зуун бөө, мэргэ төлөгчид бурханы орондоо заларсан түүхтэй. Хааны ордны хамаг муу муухайг мэддэг тийм гайхамшигтай мэдрэхүйтэй хүмүүс ч тэдний дунд цөөнгүй байсан л биз. Гэхдээ цаазлуулсан хүмүүсийн дийлэнх нь хоосон дөвчигнөгчид байсан гэдэг. Энэ жилийн, энэ сарын хорин нэгэнд дэлхий сүйрэхийг алдарт зөнч Занга авгай хүртэл мэдээгүй байна лээ. Тиймээс цуурхлаар бинзесийн ашгаа нэмэгдүүлэх гэсэн эдийн засгийн бүлэглэлүүдийг илчилж, хатуу шийтгэх гэж буй Хятадын удирдагчдад талархууштай. Гэвч харамсалтай нь манай улсын Эрүүгийн хуульд иймэрхүү агуулгатай заалт байдаггүй юм байна. “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл авгай, Чингис хааны академийн тэргүүн, эш үзүүлэгч хэмээх П.Давааням, доктор З.Бат-Отгон мэтийн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан юу юу гэж ам мэдэн бурж, олны санаа сэтгэлийг үймүүлснийг хүмүүс санаж байгаа байх. Г.Оюунгэрэл нь лекц уншихдаа ичиж үхмээр юм ярьсныг яана. Хотын өндөр барилгууд яг л өргөгч цамхаг унах мэт нурна. Би хотоос зайдуу гэр бариад байгаа. Хорин нэгэнд тэндээ очиж амьд үлднэ” гэжээ. Үүнийг сонссон “Эх оронч” нэгэн эр “Энэ яасан амиа бодсон амьтан бэ. Дэлхий тэр чигээрээ сүйрвэл тэр гарцаараа үлдэж яах гэсэн юм болоо. Дэлхийн хамаг баялгийн эзэн болох гэсэн юм байх даа. Мөн горьдов оо” хэмээн шоолж суусан гэдэг. Лаа, эсгий гэр худалдан авах их аян өрнөсөн хорин нэгний өмнөх өдрүүдэд Г.Оюунгэрэл авгайтай өрсөлдөн амьд гарахыг хүсэгчид ч цөөнгүй байлаа. Тэдний дунд дэлхийн томоохон алтны уурхайн эздийг талийгаач болсных нь дараа тийнхүү ганц нэгээрээ үлдэж бүх алтыг нь хамж авна хэмээн тооцоолсон хүн ч байж л байсан байх, аягүй бол. Ингэж мөрөөдлөө гээд ямар сохор зоос төлөх биш дээ. Амиа хичээгсэд ерөөсөө бүгдээрээ тиймэрхүү бодол тээн лаа чүдэнз, эсгий гэр нөөцлөөд хүлээж байсан ч юм билүү. Даанч дэлхий сүйрсэнгүй. Харин цуурхал тараагчдыг эрүүгийн хариуцлагад татах хуулийн төслийг цагдаагийнхан тэрлэж амжсан гэнэ, хорин нэгний энэ өдөр. Уг хууль нь удахгүй батлагдвал хамгийн түрүүнд Г.Оюунгэрэл авгай “Аав”-ынх руугаа очиж таарна.

Н.Энхбаярыг 401 дүгээр ангид “үхүүлэх” дараагийн цуурхал

Ерөөсөө, хий хоосон зүйлд итгэж, мухар сүсгээр амьсгалах нь хүмүүсийн амьтанлаг чанарын тод илрэл болдог ажээ. Зохиолч найз минь Г.Оюунгэрэлийн өрөөсөн дугуй болж Тэрэлжийн жалганд баахан хөлчүүрхэж өнжсөн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэгдсэн хоёрдугаар эмнэлэгээс Зайсан дахь хорих 401 дүгээр анги руу багтай хэсэг нөхөд хөлийг нь гозолзуулан авч одсон юм. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэр албажиж, албан ёсоор бичгээр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргэгдсэн тул Н.Энхбаярыг яалт ч үгүй хорих газар руу аваачих шаардлагатай байжээ. Иймээс хорин нэгний өдөр энэхүү ажиллагааг гүйцэлдүүлэх учиртай болж. Үүнээс хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гарган Н.Энхбаяр даргынхаа биеийн байдалд дүгнэлт хийлгэхээр зөвлөх эмч нарын багийг түүн рүү илгээсэн байлаа. Шинжилгээ, оношлогоо нь ч ерөнхийдөө гарчээ. Бие нь улам дордож байгаа гэнэ. Эмч нар “Эсийн түвшинд нарийвчлан шинжлэх хэрэгтэй ч манайд одоохондоо үүнийг хийх эмч, тоног төхөөрөмж нь байхгүй, иймээс гадаадын өндөр хөгжилтэй орнуудад илгээх…” гэх маягийн дүгнэлтүүдийг хийжээ. Өмгөөлөгчдийнх нь хувьд Н.Энхбаярыг биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ялыг эдлүүлэхгүйгээр гаргаж авахыг хүссэн бичгээ ч саяхан Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид илгээсэн юм байна. Мөн хяналтын шатны шүүхээс оноосон 2,6 жилийн ял нь шударга ёсонд нийцэхгүй гэсэн гомдол тавьсан байв. Эдгээрийг хэрхэн шийдэх нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн асуудал юм. Харин нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, ялтанг байх ёстой байранд аваачих нь шүүхийн шийдвэр гүйцэтгэчдийн ажил мөнөөс мөн. Өмгөөлөгч Б.Оюунбилэг нар үйлчлүүлэгч Н.Энхбаярынхаа төлөө санаа тавих нь ч бас зүйн хэрэг. Тиймээс Б.Оюунбилэг өмгөөлөгч нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт багтай гүйж ороод Н.Энхбаярын биеийг хөнжлөөр ороон авч явсан хүмүүсийн бичиг баримтыг үзэхийг хүсчээ. Гэтэл багтай хүмүүс түүнийг огт тоогоогүй, эрхийн үнэмлэх сэлтээ ч харуулаагүй юм билээ. Энэ нь нэг талаас тэдний зөв байж болох юм. Тэд зөвхөн тушаал биелүүлж яваа тусгай үүргийн бүрэлдэхүүн байх л даа. Нөгөө талаас нь харвал, төрийн албаны соёл, ёс зүйн доройтол ингэж илэрч буй хэрэг болов уу. Ядаж байхад, хорин нэгний өдөр гадаа 40 хэм шахам хүйтэн байсныг хэлэх үү. Хорих анги дээр Н.Энхбаярын араас хүрч очсон өмгөөлөгч нь бараг хоёр цаг шахам гадаа зогссон байна. Хорих ангийнхан урьдын адил хүнд суртлын нүүр царайгаа ийнхүү харуулжээ. Гэхдээ Б.Оюунбилэг өмгөөлөгч бол МАХН-ын гишүүн, энэ намын эрх ашгийг хамгаалагч гэдгээ нуугаагүй. Иймээс ч намынхаа даргын эрхийн төлөө энэ өдөр ажилласан байна. Ингэхдээ харамсалтай нь “Н.Энхбаярыг 401 дүгээр анги руу хүч хэрэглэн авч явсан нь түүнийг зориудаар үхүүлэхийн тулд хийсэн эрх баригчдын үйлдэл” гэсэн утгатай мэдэгдэл хийлээ. Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн процесст алдаа гарсан бол хүлээлгэх хариуцлага нь тодорхой бий. Хуулиар бүгдийг заагаад өгчихсөн. Гэтэл мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүний амнаас ийм үг гарч буй нь тун сонин. “Дарга нар Н.Энхбаярыг үхүүлэх нь ээ” гэсэн түүний энэ цуурхал хэнд ашигтай вэ. Улс төрийн тэмцэл нэрээр эрт урьдаас хийж ирсэн Н.Энхбаярынхны хаанчлалаа дахин сэргээхэд нэмэр болно гэж тэр үзсэн юм болов уу.
Монголчууд хорин нэгний өдөр ийнхүү цуурцгааж суухад Сирийн босогчид 48 жилийн турш үргэлжилсэн дарангуйллын эсрэг иргэний дайнаа үргэлжлүүлсээр байлаа. Дамаск хот бүхэлдээ босогчдод бүслэгджээ. Бүслэлтэнд дарангуйлагч дэглэмийн тэргүүн Асад өртсөн ч энэ өдрүүдэд тэр босогчдын гарт орсонгүй. Гэхдээ хаа очиж сиричүүд “Асад үхчихлээ” гэж цуурсангүй. Яагаад гэвэл, тэд дарангуйллыг эцэс болгохын төлөө амь хайргүй тэмцэж, газрын тосны болоод бусад баялгаа харийнханд найр тавьж, өөрсөддөө ашиг багатайгаар өгөхгүйн тулд Асад мэтийн үл бүтэх удирдагчдаа амьдаар нь барьж аван шоронд суулгаж, сайтар асууж байцаахыг туйлаас хүсч байгаа юм. Хэдийгээр Монгол, Сири хоёр газар тэнгэр шиг ялгаатай ч гэсэн Асад, Н.Энхбаяр нарын хувьд хорин нэгний цуурхалт энэ өдөр нэг нь хаашаа ч гарах аргагүйгээр босогчдын бүслэлтэнд, нөгөөдөх нь ял эдлэх анги руугаа явж орсон цаг мөч давхацлаа.

Байгалийн гамшигт үзэгдлийн жилүүд гэдэг нь үнэний хувьтай болов уу

Дэлхийн томоохон судалгааны байгууллага гэгддэг НАСА нарны системийн гариг энэ өдүүдэд нэг эгнээнд жагсахыг, ухаандаа байгалийн өөрчлөлт явагдахыг ня¬цаବ¬гаагүй боловч дэлхий сүйрэх үзэгдэл тохиохгүй гэсээр байтал цуурхал дэндүү газар авсан нь өнөөгийн хүмүүсийн сэтгэхүй ямар өчүүхэн юманд эргэж, хөрөвдөгийг харуулав. Дэлхийн татах хүч, соронзон оронд өөрчлөлт орж, хойд, өмнөд туйл эргэх тухай зарим таамаглалыг ч НАСА няцаасан. Ийм явдал хэзээ ч гарах боломжгүй гэв. Гэхдээ 400 000 жилд үзэгдэж болох юм гэж зарим нь үзсэн ч ихэнх эрдэмтэд сүйрэл ирээдүйн хэдэн мянган жилд тохиолдохгүй гэж байна. Харин нарны соронзон шуурга 11 жилийн давтамжтайгаар явбал бай¬га¬лийн гамшигт үзэгдэл ихээхэн гарахыг баталжээ. Ийм идэвхжлийн эрчимтэй үеийг 2012-2014 он гэлээ. Өнөөдөр Монгол орны ихэнх нутаг цасан бүрхүүлтэй болоод байна. Цасны зузаан Хэнтий, Завхан зэрэг аймагт 20-60 см хүрчээ. Хүйтний эрч улам чангарсаар. Малын өвөлжилт, хаваржилт тун зутруухан болох шинжтэй. Социализмын үед “зуд” гэж ярьсан хүн бараг шоронд орох шахдаг, ийм гамшгийг зөвхөн залхуу хүмүүсийн гай гэж үздэг байв шүү дээ. Тэгвэл байгалийн аюулт үзэгдэл зудыг МУИС-ын Цаг уурын тэнхимийн багш нар Хүннү гүрний үеэс хөөж судлан “Монголд яах аргагүй зуд гэдэг үзэгдэл тохиолдох нь элбэг юм байна” хэмээн дүгнэсэн байна. Ингээд тэд саяхнаас НҮБ-ын гамшгийн категорт албан ёсоор багтаах санал тавьж, баталгаажуулах болжээ. Иймээс дээрх судалгааны дүгнэлт Монголд лав үнэний ортой байж мэднэ.
Маяачуудын тооллын төгсгөл¬тэй холбоотой гарсан элдэв таамаглалуудын дотроос хүн төрөлхтөнд айдас төрүүлсэн гам¬шигт үзэгдлүүдэд итгэх явдал илүү да¬вам¬гайлжээ. Москва хотоос 60 км зайд 60 000 хүний багтаамжтай байгуу¬ламж барьж, Швейцарьт зөвхөн элитүүд нь өөрсдөө хорго¬дох газар бариад хэдүүлхэнээ амьд үлдэхээр шийдсэн байв. Мөн Бразилийн Рио Де Жанейро хотын захирагч нь хүн амаа болзошгүй гамшгаас хамгаалах тухай уриалга хүртэл гаргажээ. Гэвч 2012 оны 12 дугаар сарын 21-нд Маяачуудын тоолол дуусч, цуурхал түгээгчдийн “дэлхий сөнөнө” гэснийг хүн төрөлх¬төн нийтдээ харьцангуй тайвнаар угтаж, хамгийн урт шөнө, хамгийн богино өдрийг уламжлал ёсоороо үдлээ. Гагцхүү бизнесийн ашиг хөөгчид чаддаг чаддаггүй бөө, зөн билэгчдийн номуудыг хэдэн зуун мянгаар нь борлуулахаас эхлээд овоо юм амжуулав бололтой. Энэ хороонд маяачуудын өлгий нутаг Мексик орон “Дэлхийн мөхөл”, цаг тоололд шорооохсон олон мянган жуулчдын хөлд дарагдаж байлаа. Тэнд бас ямархуу шог үзэгдлүүд гараа бол.

Б.Отгонбаяр www.shuurhai.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 23, 2012 10:02:04 pm )

    Б.Отгонбаяр bodvol oron suutsand bdag bj taraa. Bas 21 nd delhii sonono geed ger hoorolol garjee dee.

  • Anonymous (December 24, 2012 3:23:15 am )

    enhbayar asad 2yg aimar haricuullaa goy shorondoo uhlee

  • Anonymous (December 24, 2012 7:16:28 am )

    zaz yor n iim yum bolooguid bayarlaj bna. herev ter zuil bolson bol odoo ineedtei haragdaj bgaa humuus iluu deer bh bsan. Buh mongolchuuddaa shine jiliin mend hurgey. Saihan bayarlatsgaagaarai. Nutgaasaa hol anh udaagaa shine jil temdegleh gej bna. daraa n tsagaan sar. Unen hudaln medegdehgui ch neg l setgeliin zovlonm bsan zuil ugui bolloo. humuusee ireeduigee iluu goyor durselj tolovloj saihan amidraarai. Manai mongol bol hamgiin huchirheg guren bsan bgaa baih ch bolno. Shorootoi ch gesen nutagdaa bi hairtai

  • Anonymous (December 24, 2012 10:51:16 am )

    Degs zuiliig devergeed Otgonbayar uuruuch degsduuleedl bichijdee !!

  • Anonymous (December 24, 2012 12:08:32 pm )

    otgonbayar uhaantan boloh gesiim baijee zailuul.tsagiin garz

antalya rent a car