antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2012 18 comments

Лицензийн хориг тавигдаж найр болно гэв үү , Ерөнхийлөгч өө

нийтлэсэн Admin

527-1356059691kiwi-middleАшигт малтмалын лицензид тавьсан хориг 10 гаруй хоногийн дараа цуцлагдана. Өөрөөр хэлбэл, хуучин онтой хөтлөлцөн улиран одох юм. Харин шинэ оны эхний өдрүүдээс эхлэн лиценз олголт эрчимжих бололтой. Монгол орны нутаг дэвсгэрийг лиценз хэлбэрээр харийнханд “өмчлүүлсэн” явдлыг таслан зогсоож, замбараагүй олгогдсон дарга нарын “гарын үсэг”-ийг эмхлэн цэгцлэхээр Төрийн тэргүүн авлигчдын үүр уурхайн хаалгыг хаах шийдвэрийг 2011 оны зургадугаар сарын 3-нд гаргаж байлаа.

Төр төмөр нүүртэйг харуулах цаг нь болсон хэмээн тухайн үед парламентын гишүүд уухайлан дэмжиж байсан бол энэхүү шийдвэр гадны хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлолыг олон хүн анхааруулж байв. Гэсэн ч шийдвэрийг олонхиороо бодлогыг нь бид дэмжиж найр тавьж хоолныхоо дээжийг аягалах болсоор удав. Мөнгө ихтэй, мөрөөдөл биелүүлэх баталж, мөрдөх үүрэг даалгаварыг тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв.

Лицензийг шинээр олгохыг хориглосон энэ хугацаанд Төрийн тэргүүн зүгээр суулгүй Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж ирэхээ амласан юм. Гэвч товлосон зургаан сарын хугацаа дуусгавар болоход Ерөнхийлөгч дахин сунгахыг хүсэв. Хуульд өөрчлөлт оруулж, боловсронгуй болгоход дахин нэг жилийн хугацаа шаардлагатай гэж тэр “албат”- аараа дамжуулсан байлаа.

Ийнхүү 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Ашигт малтмалын лиценз шинээр олгохыг хориглосон юм. Өнөөх товлосон хугацаа дуусгавар болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барих хуулийн төслийн бараа сураг алга. Энэ тухай санах эрхэм ч парламентад байхгүй байгаа нь ардчилсан Ерөнхийлөгч хугацаа хожиж байсан юм биш биз гэх хардлага төрүүлээд байна.

Ц.Элбэгдоржийн санаачлагыг өмнөх УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр гараа өргөн дэмжиж, бүр асуудлыг нь шийдвэрлэхгүй бол завсарлага авч шахалт үзүүлж байлаа. Тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажил хэт хавтгайрсан, хяналтгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүргэлээ, Дархан цаазат уул, ус гээд байгалийн үзэсгэлэнт нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголт хэт олширсонд эрх баригчдыг буруутгаж, дээрх санаачилгыг эрчимтэй түлхүүрдсэн юм.

Гэтэл УИХ-ын тавьсан хориг дуусгавар болох гэж байхад ах намыг шантаажлан байж, хүссэндээ хүрсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, эрх баригч болсон АН-ынхан ч таг чиг. Уг нь өмнөх Ерөнхий сайд хэвлэлээр гөвүүлж, түүний танхимынхан “авлига”-аараа цоллуулж байх учиртай баймаар. Нөгөөтэйгүүр, Төрийн тэргүүн өнөөдрийг болтол өнөөх алдарт хуулийн төслөө өргөн бариагүй байгаа тул дахин хугацааг сунгах асуудал хөндөгдмөөр. Асуудлыг шуурхайлан түлхүүрхдэж байсан.

АН-ынхан ч энэ талаар асууж, сураглах учиртайсан хэмээн ажиглагчид харж байна. Гэвч тэгсэнгүй. Одоо өөрсдөө эрх баригчид болсон учраас ямар ч хяналтгүйгээр Монголынхоо газрын баялгыг одоо л зарж хөрөнгөжхөөр арай шийдсэн юм биш биз. 1996 оны ардчиллын “баяр”-аар төрийн өмч, хөрөнгийг дур зоргоороо “хувьчилсан” шигээ өвөр түрийгээ түнтийлгэх их аяныг өрнүүлэх санаархал агуулаагүй л байлтай.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт замбараагаа алдаж Монголын маань газар нутаг бараг тэр аяараа лицензээр дүүрсэн байсан нь гарцаагүй үнэн. Нэг үе Монголын нийт газар нутгийн 40 орчим хувийг эзэлж байсан лицензийн тоо С.Батболдын Засгийн газрын үед 10 гаруй хувь болж багассан юмсан уг нь. Тодруулбал, 2006 онд 964, 2007 онд 691, 2008 онд 1358, 2009 онд 628, 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 128 ширхэг тусгай зөвшөөрөл шинээр олгогдсон байдаг аж.

Энэ үзүүлэлтээс харвал 2007 онд буурах үзүүлэлттэй байсан тоо 2008 онд хоёр дахин өссөн байх жишээтэй. 2008 онд УИХ- ын сонгууль явагдаж төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийгдсэн үе. Энэ онд 1358 тусгай зөвшөөрөл олгогдсоноос үзэхэд үнэхээр ашигт малтмалын салбар, хяналтгүй, төрийн байгууллага нь албан тушаал ашиглагчдын авлигын үүр бий болсон байхыг үгүйсгэх аргагүй. Түүнээс хойш дахин шат дарааллаар буурчээ.

Ашигт малтмалын салбар бохир мөнгөний уурхай болоод байгааг хүн бүр мэдэж байгаа. Тэр дундаа үргэлж энэ талаар амаа ангатал ярьж байдаг АН-ынхан бүр ч сайн мэднэ. Ашигт малтмалыг түүхийгээр нь татваргүй зөөдөг, хямд үнээр хилээр гаргачихаад хилийн цаана хувааж авдаг, Тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр луйварддаг, нөхөн сэргээлт хийдэггүй гээд тэдний шүүмжлэл ч хурц.

Малын бэлчээрийг ашигт малтмал олборлохоор ухаж, сэндийчэн, түүний үр шим нь монголчуудад ирэхгүй байгаа тухай ах намынханд эрүүний шөл уулгаж байсан тэд яагаад дуугүй болчихов. Шинэчлэлийг хуулийн дээс алхахаар эхлүүлсэн тэд энэ салбарт ямар сюрприз барихаар төлөвлөгөө боловсруулж байгаа нь хачирхалтай л юм.
Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (December 23, 2012 3:01:54 pm )

    үнэн шүү

  • Anonymous (December 23, 2012 4:19:55 pm )

    ерөөсөө лиценз гэж гадныхны санаачилгаар шуналтнуудын бий болгосон юмыг ор мөргүй байхгүй болгох хэрэгтэй Элэг бүтэн эх орон бидэнд хэрэгтэй

  • Anonymous (December 23, 2012 7:53:16 pm )

    elbegdorj hudla yariad nuutsaar gargaj baigaa bizde

  • Anonymous (December 23, 2012 7:57:02 pm )

    Ene uurhai nuudiig ch gesen ulsiin medeld avch hedheniig uldeeh heregtei!!!

  • Anonymous (December 23, 2012 8:07:01 pm )

    ЭЛБЭГДОРЖ ОДООЛ ХЭН ВЭ ГЭДГЭЭН ХАРУУЛНА ХУДЛАА ХОШГОРУУЛАГЧ УУ
    ҮНЭН ЭХ ОРОНЧУУ ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ ХУШАА НУУ МОНГОЛ УУ ГЭДГЭЭН ҮЗҮҮЛНЭ АРД ТҮМЭН МИНЬ САЙН ХАРАЖ БАЙЯА

  • Anonymous (December 24, 2012 9:23:31 am )

    Энэ нэг амны пигүртэй ард түмний тархи угаагч хужаагаас салах юмсан.

  • Anonymous (December 24, 2012 10:33:46 am )

    Уул уурхайгаа зөв ашиглаад явбал сайн талтай. Алтны шороон ордуудыг хаах мөн жонш хувиараа олборлолтыг цэгцлэх нүүрсний олборлолтыг мөн хянах гол мөрөн дагасан хайрганы ордуудыг хаах хэрэгтэй тэрнээс биш бүх л зүйлийг хориглоод байвал улс орон хөгжихгүй хэдэн уурхайгаа хаачихвал улсад хүндрэлтэй. Бороо Гоулд гэж даварсан компаныг хөөж гаргах хэрэгтэй.

  • Anonymous (December 26, 2012 2:14:16 pm )

    khurdan ashigt maltmaliin khuulindaa uurchilult oruulj ter 5..4 gedeg luiwaraa arilgaach .dakhij idej awakh geed baina uu

  • Anonymous (December 26, 2012 4:26:12 pm )

    Hooson am shaldan guy ene pizda yu ch gej shaaj magadgui itgeed hereggui ee

  • Anonymous (December 28, 2012 8:57:33 pm )

    Uls eh oron ni gadniihand ochood, ar tvmen ni nutagtaa nohoinoos dor amidarch baihad ali ert tsegtsleh heregtei baisansh dee. harj l baiy hoh tolbot mongolchuudaa.

  • Anonymous (December 31, 2012 2:10:16 am )

    za elbegdorjoo chi arai uhehdee uher buugaa gegcheer dahij songogdohguigee medeed jaal idej awahaar shiideed bnuu? daraa ni chi tolgoigoo ogood ch barahgui yum bolno shuu hujaa mini

  • Anonymous (January 03, 2013 4:47:28 pm )

    BUZARIIN ZOLIGIIN HUN SHUU TER BAIJ BAIGAAGII MI ENHBAYRIIG SULLAACHEE TA BIDNII AAB HUN SHUUDEE ELBEGEE

  • Anonymous (January 03, 2013 8:11:00 pm )

    монголчуудаа санах түн Элбэг дорж Оюу толгойг гаднийханий гар хөл болсон ю бологосонийг мартавуу Хятад ийн гар хөл болсон энэ Хар Хятадаас салах болсонийг санах түн

  • Anonymous (January 03, 2013 10:39:45 pm )

    unen hudal yariand buur tolgoi ergej guitslee, hend itgeh ve? taminee

  • Anonymous (January 05, 2013 2:34:18 am )

    yostoi goliig olj bichej

  • Anonymous (January 05, 2013 4:56:55 am )

    Eruusuu ene ardchilsan Namiin gishuun baihaa boli gej bodj baina. Danda aldaatai buruu shiidver gargahiin. Uul n Ali 2000 ond elsej baisiin

  • Anonymous (January 05, 2013 5:39:48 am )

    дахиад буу олго лиценз байгаагаа одоо хучингуй болго,,, ОЮУТОЛГОЙН БУХ ЛИЦЕНЗИЙГ УСТГААЧ!!! АВИЛГАГЧДИЙГ ЦААЗЛАДАГ ГАЗАРАА СУХБААТАРЫН ТАЛБАЙН ТОВД ЧИНГИСИЙН ХОШООНЫ ОМНО БОЛГОЕ!!! ОДОР БОЛГОН 10 Н АВИЛГАГЧ УРВАГЧИЙГ ЦААЗЛАДАГ БОЛГОЕ!!! Н ЭНХБАЯР ЗОРИГТ БАЯР БАЯРЦОГТ ООС ЭХЛУУЛЬЕ!!

  • Anonymous (January 05, 2013 9:55:24 am )

    Boliluulah heregtei

antalya rent a car