МАХН-ын удирдах албан тушаалтнуудын олон нийтэд хандаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийгээд байгаа мэдээллүүдээр бол тус намын дарга Н.Энхбаярын амь нас бараг л зүүний үзүүр дээр дэнжигнэж, онош нь ч тогтоогдохгүй, гадаадад явж эмчлүүлэхээс өөр арга замгүй болоод байгаа юм шиг ухуулж байгаа билээ. Тэдний хэлж буйгаар бол, Монголын эмч нар хэн нэг хүний өвчний оношийг тогтоох мэдлэг чадваргүй сул дорой хүмүүс болж таарав.
Гэтэл бодит байдал үүнээс огт өөр байна. Ард түмнийг юу ч эрээчиж болдог хоосон цагаан цаастай адилтгаж Хятадын их удирдагч Мао дарга хэлсэн байдаг. Тэгвэл олон түмний тархийг хэрхэн угааж болдгийн хамгийн том жишээ энэ болж байна. Баримт дурдъя. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хэд хэдэн хэрэгт нэр холбогдож шүүхийн өмнө дуудагдаж анхан, давж заалдах, хяналтын шатанд гэм буруутай нь тогтоогдож 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа билээ. Тэрбээр томчууд, алдар гавьяатнуудын гэгддэг Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж өдөр бүр эмч нарт үзүүлж, дээд зэргээр эмчлүүлэхийн зэрэгцээ энэ оны наймдугаар сараас хойшхи хугацаанд “Сонгдо” эмнэлэгт гэхэд тархи, нурууны зураг авахуулж, тархи, мэдрэлийн “Рефлекс” эмнэлэгт хэд хэдэн шинжилгээ өгснөөс гадна Цэргийн төв эмнэлэгт хүчилтөрөгчийн аппаратад хүртэл оржээ.
Монголын тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд маань сайн дураараа өлсгөлөн зарласан түүний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж өнөөдрийг хүрэв. Өдөр өнжилгүй янз бүрийн эмчилгээ хийлгэж, чанартай хоол ундаар тасрахгүй байгаа хүний бие муу байх үндэс огт баймааргүй санагдана.
Бие нь их л тааруу гэгдээд байгаа МАХН-ын дарга улс төрчид, томчууд, журмын нөхөдтэйгөө өдөр алгасалгүй шахам уулзаж тэдэнд зааж зааварлаж, үүрэг даалгавар өгч байгаа нь түүнийг их л тэнхлүүн байгааг илтгэнэ.
Тухайлбал, 2012 оны наймдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн С.Баасанхүү, түүний маргааш УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нөгөөдөр нь МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, мөн сарын 24-д МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доёд, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, наймдугаар сарын 29-д Шадар сайд Д.Тэрбишдагва, хоёр өдрийн дараа мөн л Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, есдүгээр сарын 5-нд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, түүний маргааш Н.Удвал, мөн сарын 10-нд Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, хоёр өнжөөд УИХ-ын дэд дарга Л.Цог, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, есдүгээр сарын 13-нд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва, 14-нд УИХ-ын гишүүн С.Баасанхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, 19-нд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, 10 дугаар сарын 23-нд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, 11 дүгээр сарын 17-нд генерал “М.Ганболд, мөн сарын 27-нд УИХ-ын гишүүн Ц.Цолмон гэх мэтчилэн уулзсан жагсаалт бараг өдөр алгасалгүй үргэлжилнэ. Тоймлон хэлвэл, энэ гурван сар гаруйн хугацаанд Шадар сайд Д.Тэрбишдагва нийт 16 удаа, УИХ-ын гишүүн С.Баасанхүү 8 удаа, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 7 удаа, УИХ-ын дэд дарга Л.Цог 6 удаа, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба 14 удаа, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан нар тус бүр 3 удаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Загджав нар тус бүр 2 удаа уулзжээ. Үүнээс үзэхэд хамгийн олон удаа түүнтэй уулзсан хүмүүсээр Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба, С.Баасанхүү нар тодорч рекорд тогтоов.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр ч удаа МАХН-ын дарга болон дэд дарга нартай уулзсан болох нь энэхүү мэдээллээс тодорхой харагдана. Мэдээж хэрэг тэд юуны тухай ярилцсан нь хэнд ч ойлгомжтой зүйл. Урьд өмнө ойр дотно мөр зэрэгцэн нэгэн туган дор зүтгэж явсан хоёр намын дарга хоёр ч удаа уулзсан нь нэгийг өгүүлнэ. Тэдний ярианы гол сэдэв нь Монголын өнөөгийн улс төр хийгээд цаашид хоёр нам хэрхэн хамтарч ажиллах ээдрээтэй асуудлыг нэг мөр болгоход оршиж байсан болов уу.
Хэрэв Н.Энхбаярын биеийн байдал тийм муу байсан юм бол ШШГЕГ-аас өдөр бүр түүнтэй уулзах хүсэлтийг хангаж байгаа нь өвчтөний биеийн байдалд муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Эмчлэгч эмч нар ч мөн өвчтөний биеийн байдал тун муу байгаа тохиолдолд ямар ч учир шалтгаангүй улс төр ярьсан хүмүүсийг ойр ойрхон түүн дээр оруулахыг хүсэхгүй нь лавтай. Өвчтөн хүн угтаа гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ л уулзахыг хүсдэг жамтай. Харин Н.Энхбаярын хувьд эсрэгээрээ дан ганц намын гишүүдтэйгээ ойр ойрхон уулзаж байгаа нь МАХН-ын төв штаб Хоёрдугаар эмнэлэг рүү шилжин байрласан юм уу гэх сэтгэгдлийг төрүүлнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг “эргэгсдийн” нэрс дотор УИХ-ын гишүүн асан Р.Рааш, Мамба дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, Ч.Чимэдсүрэн, гавьяат эмч Л.Жамбалжав, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нарын нэр бас үзэгдэнэ. Улс төрчид өч төчнөөн удаа уулзсаныг бичвэл цаг, цаас багадна. Гэтэл Намбар гуайн хүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэж буй эгэл жирийн нэгэн биш шүү дээ. Харуул хамгаалалттай, уулзалт, эргэлт нь хязгаартай байх ёстой баймаар юм. Түүний эцэг Б.Намбар, ээж Ц.Бүдханд, хүү Э.Дашнамжил нар энэ хугацаанд ганцхан удаа эргэж очжээ. Мөн хэвлэлийн бага хурал дээр “… надад нандин байна, би аав руугаа яаралтай явахгүй бол болохгүй нь” хэмээн хоолойгоо цахиртуулж байсан хүү Э.Батшугарын нэр харагдахгүй байснаас үзэхэд тэрбээр шинэхэн ажилдаа дарагдаад эцгийгээ эргэх завгүй яваа бололтой.
Энэ бүхнээс үзэхэд, бусдад зааж зааварлах талаар сэхээ чөлөөгүй “ажиллаж” байгаа түүний хувьд биеийн байдал нь тийм ч муу биш байна гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. “Ленин амьд, бүхнээс амьд” гэдэг шиг Н.Энхбаярын бие сайн, бүхнээс сайн байгаа гэх. Түүний бие ихэд дордсон, онош нь тогтоогдохгүй байгаа, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай талаар ярьж буй нь шударга үнэнд хэр нийцэж буйг уншигч та өөрөө болгооно биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2012 6:03:48 pm )
Horigdoj baigaa yaltantai udur bolgon uulzaj boldog uym uu SHSHGG -inhan ajlaa hiigeech ee Ta nar uur hvn baisan bol yag ingej uulzuulj haragdaach shudarga baigaach Avilgin etsgiin yalig n edlvvleech ee Yagaad ingeed zvgeer bailgaad baigaan be Yalig n edlvvleech
-
Anonymous (December 13, 2012 6:16:36 pm )
Иргэн бүр тэгш эрхтэй ялтан бүртэй өдөр болгон уулзуулаад байдаггүй шүү дээ ардаа алагчилбал ардчилал биш шүү эрх баригчид аа
-
Anonymous (December 13, 2012 6:26:49 pm )
shorond bj l mgl iig udirdaad bgaamdaa muu nus
-
Anonymous (December 13, 2012 6:54:42 pm )
toriin har hairtsag bolson huniig jiriin huntei zuirlej boldog yum uu hahahaha
-
Anonymous (December 13, 2012 7:33:43 pm )
ЯДАРСАН ЦАГТ НӨХӨРИЙН ЧАНАР ТАНИГДАНА ГЭЖ
-
Anonymous (December 13, 2012 7:37:09 pm )
ЯЛ ШИЙТГЭЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШУДРАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭНХБАЯРИЙН ЯЛ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ БИШ ШУДРАГ БИШ ЯЛ БОЛСОН ОДОО ХОРИГДОЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ ХҮРТЭЛ ТЭГШ БИШ ШУДРАГ БУС БАЙНА ЖЭГИЙН ИРГЭН БОЛ ШОРОНГИЙН ЭМЛЭГТ Л БАЙХ БАЙСАН
ШУДРАГ БУСААР ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХҮМҮҮС ШОРОНГИЙН ЭМЛЭГТ ОЧУУЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛУУ -
Anonymous (December 13, 2012 7:47:03 pm )
Бүх хоригдлуупыг эмнэлэгт Энхбаяр шиг хэвтүүлээчв Тэгээд харин дараа нь шудрага ёсны тухай ярьцггаая л даа.Эргэсэн хүмүүс нь бүгд шахуу их бага хэмжээгээр улсын хөрөнгөнөөс хумсалцгаасан л байхгүй юу даа.
-
Anonymous (December 13, 2012 8:04:00 pm )
Энэ бол жинхэнэ удирдагч хүн. Хэрэгт холбогдсон ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй тэр жинхэнэ Монгол улсад хамгийн хэрэгтэй улс төрч. Одоогийн энэ улс төрчид гээд байгаа явуургүй ашиг хонжоо хайсан, бялуу хуваах санаа агуулсан хүмүүс л орж ирдэг ш дэ. Харин Энхбаяр гэдэг хүн чинь ёстой тэнгэрийн умдаг атгасан лидерийн лидер хүн гэж би өнгөрсөн хугацаанд бодсон. Энхбаяртаа амжилт хүсье. Шударга ёс ялтугай, түмэн олон маань амгалан аж төрөх болтугай, Элбэгдоржийн шударга бус үйл явдлаас салах цаг болсоон. Элбэгдорж ба түүний нөхдөөс бүр мөсөн салья. Бид ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэх ёстой. Элбэгдорж байгаа үед та нар удахгүй нөгөө ертөнцрүү явах болно. Яаж ямар замаар тийм болохыг Элбэгдорж харуулна та нарт. Эцэст нь би элбэгдоржоос айж байна. хүмүүсээ яаж энэ хорвоог туулнаааа
-
Anonymous (December 13, 2012 8:39:19 pm )
àâèëãàëä õýí õàèðòàèí ìýäðýãäýæ áàèíà äàðààëàºë íü òîäîðõîè
-
Anonymous (December 13, 2012 8:53:49 pm )
Yaltan Enkhbayariin bugs yaasan ih amttai umbeee Udur bur doloohgui bol tsaadah ni uurlaad l Shulam avgai ni daramtlaad l hetsuu bdag gesen Ingej amidarch yadaj bnaa huurhiis
-
Anonymous (December 13, 2012 9:10:39 pm )
Хаан шиг л юм даа атаархал торж байна шуу
-
Anonymous (December 13, 2012 9:52:54 pm )
shorongoos mongoliig udirdchih iumaa mundag imaa ataarhaj bnaa
-
Anonymous (December 13, 2012 10:45:11 pm )
Mundag TOM hun shuu dee .ene muu um bicheed bgaa teneg tolgoitonguudad HELEHED ta uuruu ch neg l udur uvduj ZOVOH bolno doo!! tiimees huniig BUU muulj bai!! ENHBAYART amjilt huseye
-
Anonymous (December 13, 2012 11:51:35 pm )
enhbayar bol yaltan…yaltan bol yaltan shig l baih heregtei.deed zindaanii yaltan gej baih esgvi…tiim shudraga hvn yum bol 2.6 jilee edleed l garaad ireh estoi harin ch yaliig ni hongolson yum bna uul ni 8 aas 10 jiliin yal abah estoi yahu tor harj vzsen yum blgvi horhi
-
Anonymous (December 14, 2012 12:21:05 am )
uheech pizda mibni ee zail
-
Anonymous (December 14, 2012 5:53:55 am )
yadarsan tsagt nuhriin chanar tanigddag iumdaa, sain humuus bainaa chanartai hun tsuursun ene tsagt iim sain nuhud baina gedeg chin bayarluushtai ium.ta nart hairtai shuu.
-
Anonymous (December 14, 2012 6:22:25 am )
turiin undur alban tudhaaltnuudiig badaadad emchilgee hiilgehiin horgilmoor ym tegvel MGLiin emchilgeenii chanar saijran
-
Anonymous (December 14, 2012 8:18:12 am )
yah gej hyniig yanz byreer bichdeg yum be adilhan mongol hyn baij
-
Anonymous (December 14, 2012 8:33:00 am )
Ялаа л эдлэх хэрэгтэй. Зүв зүгээр байхад яллагдана гэжүү. Үнэхээр ард түмнээ л боддон юм бол шударгаар шүүгдэх ёстой юм бишүү. Тойрон хүрээлэгчид нь битгий ард түмний нэрийг бариад тэнэгтээд бай
-
Anonymous (December 14, 2012 9:04:31 am )
shudrag bish bnaa ardiin hvvhed shig bvh zviliin horigloh heregtei shvv
-
Anonymous (December 14, 2012 10:23:01 am )
ENXBAYAR ERUNXIILUGCH BOL BIDNII XAMGIIN SAIN LIDER YHDECTHII MAANI XAMGIIH TOM UDIPDAGCH! TYYHEEC AIJ TYYHD ATAARXCAHDAA MYY CAIH XYLGAICH C.BAYAR BAGABAHDI BATBOLD M.ENXBOLD ELBEGDOPJ METIIH QHQQDRIIH ULC TQPD BUGSHCAN IDEE BEEP BOLOGCOD ZOXIOMLOOP XEPEG YYCGEH QQPCDIIH GAR XQL BOLOGCOD NYAMDOPJ XYPELCYX BADAMJYHAI XYRTS GECEH ADGIIH HOVSH UUDIIG ASHIGLAH XYCHEEP XYYL’ SHYYXIINXHIIG XYIVALDAH SHAH XQLC ALBAH TUSHAALIH HAIMAA XIIJ YALLAX GEJ MASH IX XICHEEJ BAIHA! QQRCDQQ ULC OPOHD MASH IX XEMJEEHII XOXIPOL UCHPUULCAH AVILGALYH JIHXEHE GOL EZED BOLCOH ETGEEDYYD BAIJ SHUDPAGA TEMTSCEHII TQLQQ IHGEJ AYAGLAJ BAIGAAH XEHD CH OILGOMJTOI SHYY DEE! EHE XQLCHII BICHEECH ICHIH GYI TEDHII ZAXIACAAP ENBAYAR ERUNXIILQGCHIIG MUULAX GEED YADAAD BAIGAAH ECPEGEEP EHXBAYAR ERUHXIILUGCHIIG MAGTUULAAD BAIHA. AGUU XYHIIG MUULCAH CH TEP HI MAGTAAL BOLDOGIIG EHE SETGYYLCH GEX QQDGYI AM’TAH MEDEJ AVCAH BAIX.
-
Anonymous (December 14, 2012 11:34:08 am )
Энхбаяр Дарга дэндүү мундаг Хүн нийгэмд хэрэгтэй маш их нөлөөтэйн л эндээс харагдахаас энэ гавьятай хүнийг муулаад улам л хамгийн сайн улс төрч, эр нь Энхбаяр Дарга гүйгээр улс төр гацаанд орно гэдгийн нотолгоо байна
-
Anonymous (December 14, 2012 11:38:54 am )
UIHurliin gishuun L.Tsog ooriig ni songoson Erdenetiinhendee N.Enhbayariig ergesneesee tsoon uzegdsen bainaa.
-
Anonymous (December 14, 2012 12:00:55 pm )
Энхбаярын бөгсийг долоох гээд дагаад явдаг нөхдүүд яасан бэ, Батэрдэнэ аварга мэтийн нөхдүүд….
-
Anonymous (December 14, 2012 12:01:16 pm )
Энхбаярын бөгсийг долоох гээд дагаад явдаг нөхдүүд яасан бэ, Батэрдэнэ аварга мэтийн нөхдүүд…
-
Anonymous (December 14, 2012 12:01:37 pm )
Энхбаярын бөгсийг долоох гээд дагаад явдаг нөхдүүд яасан бэ, Батэрдэнэ аварга мэтийн нөхдүүд..
-
Anonymous (December 14, 2012 12:02:02 pm )
Энхбаярын бөгсийг долоох гээд дагаад явдаг нөхдүүд яасан бэ, Батэрдэнэ аварга мэтийн нөхдүүд.
-
Anonymous (December 14, 2012 11:31:27 pm )
mongolchuud neg hvniig tahin shvteh vzleesee odoo boltol salaagv yum gejvv…tgd bas bosoo zayat mongol geed bga shv
28 Comments