Улс төр гэдэг маш их эрх мэдэл, амьдрах боломж авчирдаг болохоор энэ бүхнээс хүртэх гэсэн сонирхол, эрх ашгийн төлөөх тэмцэл тэнд байдаг. Энэ бүхнийг хажуугаас хараад зүгээр сууж болохгүй.
Улс төрийг зөв хийж чадвал нийгэмд, ард түмэнд их хэрэгтэй. Өнөөдөр улстөрийг, улстөрчдийг харааж зүхдэг үе ирээд байна. Ойрын хэдэн жилдээ ард түмэн улстөр чинь бас ч гэж сайн зүйл юм, хэрэгтэй юм байна гэж үнэлдэг цаг ирээсэй гэж хүсэж хүлээж байна.
Үүний төлөө олон хүн хүч хөдөлмөрөө зориулж шинэ улстөр бий болгохоор зүтгэж байна.Социализм өөрөө эв хамтын нийгэм учраас тэнд ажиллаж амьдрахад амархан байсан. Бид бол нэг их шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх яриад байх хэрэггүй. Яагаад гэвэл энэ бүхэн социализмын үед хангалттай байсан. Бүгдээрээ эмнэлэгт үзүүлнэ, адилхан сургуульд сурна.
Гэтэл өнөөдөр бүх зүйл мөнгөөр шийддэг болчихоор эрх чөлөөгүй болж байна. Шударга биш болж байна. Тэгш эрх бүр байхгүй болж байна. Дээдэс доодос,эмзэг бүлэг, баячууд гэдэг ойлголт гарлаа.Мөнгө төлөхгүй бол боловсрол авч чадахгүй боллоо.Ээж аав нь мөнгөгүйн төлөө хүүхэд боловсролгүй хүн болдог шударга бус тогтолцоо байх ёсгүй.
1990 онд монголчууд ирээдүйгээ шинээр тодорхойлох тэр цаг үетэйгээ нүүр тулсан. Үүний тулд үе үеийнхэн тойрч суугаад нөхцөл байдлаа тодорхойлохоос эхлэх, хаана байгаагаа мэдэх. Бидэнд байгаа нь том газар нутаг, хоёр хүчирхэг хөрш, цаашид хэрхэн хөгжих концепцоо гаргах, өөрөөр хэлбэл өвчтөнөө оношлох, дараа нь эмчилгээ хийх. Үүний тулд эхлээд үнэний тухай ярилцаж сурах, тэгж байж зөв замдаа орно.
Өнөөдөр нэг их үнэнээс айсан, нэгнийгээ айлгачих болуу, ичээчих бол уу, монгол хүн амны билгээр гээд сайхан юм ярих гэсэн хүмүүс. Гэтэл сайхан юм чинь худлаа байна. Эхлээд худлаасаа салаад үнэнээ илчлэх хэрэгтэй. Энэ бол тархины маш хүнд гэмтэлээс улсаа, улстөрчдөө хамгаалах оролдлого учраас эрсдэл гаргаж байж засагдана.
Өөр арга үлд-сэнгүй, учир нь манай төр мэдлэгэ боловсролтой байсангүй. Мөн удирдах ажил хийх хэмжүүр нь мөнгө, хээл хахууль, танил тал, ах дүү, нутаг ус болчихож, үүнээс болоод манай төр нийгэмдээ тус биш гай болоод байна. Энэ төрд байгаа хүмүүс капиталистууд биш феодалууд болж. Хэрвээ капиталистууд байсан бол аж үйлдвэр, техник технологио хөгжүүлээд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, аж үйлдвэржиж ажилчин анги үйлдвэрчний эвлэлд нэгдэх байлаа.
Төрдөө наалдаж уул уурхайн лиценз, банкны зээл, олон улсын тусламж, татварын мөнгөнөөс хулгайлдаг төрийн феодалууд л байна. Үнэндээ бид яаж хурдан мэдлэгжих вэ? Яаж хурдан хөгжих вэ? Яаж хурдан ядуурлаас гарах вэ? Хэмээх тэмцэл нь ухаарал, сэхээрэхээс эхлэх бөгөөд нэгэн үзэл бодлоор нэгдэж нэгэн зорилгийн төлөө нийтээрээ тэмцэх л үлдэж.
үргэлжлэл бий…….
Бичсэн С.Найдан
Холбоотой мэдээ
Comments are closed.