Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхээд холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцэв. Д.Энхээ нь 2011 оны зургадугаар сарын 29-ний шөнө согтуугаар өс хонзонгийн сэдэлтээр эхнэр Н болон түүний гэр бүлийн таван гишүүнийг алах зорилгоор Чингэлтэй дүүргийн XIX хороонд оршин суух хадам эцгийнхээ гэрт очсон байдаг.
Улмаар байшингийн дээврийн хонгилоор дамжиж, гэрт нь нэвтрэн иргэн Б-гийн зүүн хөхний доор хоёр удаа, хэвлийн баруун хажуу талд, зүүн далны доор суганы арын шугам орчим нэг удаа хутгалж санаатай хөнөөсөн. Мөн хоёр хүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн юм. Түүнчлэн эхнэр Н-ийн төрсөн дүү 15 настай Ц-г өгзөг тус газар хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан.
Мөн түүний дүү таван настай Х, төрсөн охин хоёр настай Э нарыг ална гэж заналхийлж, хадам эх Б-ийн банкнаас зээлсэн 10 сая төгрөгийг нэхэж, 30 мянган төгрөгийг дээрэмдэж авчээ. Дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа Б-гийн гэрийн хаалгыг эвдэж, цонхыг хагалан, хохирогч нарын гар утсуудыг санаатай эвдсэн аж.
Үүнээс гадна түүний үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн ажилтнуудаас автомашин, таван настай Х-гийн цээж, зүрхэн тус газар хутга тулган, тэднийг насанд хүрээгүйг мэдсээр байж, “ална” гэж заналхийлж, хүн барьцаалсан гэмт хэргийг тус тус үйлджээ. Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг долдугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Д.Энхээд цаазаар авах ял оногдуулсан юм.
Мөн Нийслэлийн шүүх уг хэргийг есдүгээр сарын 25-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхээд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчлөв. Түүний биечлэн эдлэх ялын эхний 10 жилийг гянданд, үлдэх 15 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
А.Лхагва
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2012 12:18:52 pm )
Gyandand 10 jil suugad amid garna gedeg yu l bol… gehde bidnii tatvart tulsun munguur tejeelgej hevtene gehes durgui hurch bna shu
-
Anonymous (December 13, 2012 2:21:47 pm )
Шуууд бууд. Наад эргүү алуурчин чинь Монгол Улсад хэрэггүй. 25 жил тэжээх гэж татвар төлөгчдийн мөнгөөр хооллоно. Үргүй зардал гарна. Шууд бууд. Шууд Буууд.
-
Anonymous (December 13, 2012 7:57:47 pm )
hun amid yavah undsen erhtei. Hichneen muu muuhai baisan ch Tur irgenee buudah yosgui
-
Anonymous (December 13, 2012 11:05:48 pm )
za yag yu bolsoniig haraagui baij buudah ch haashaa yn tuiliin unen gej uheh toroh l bdgiin busad ni hudlaa yunaas bolj hun alav eruuluu soliotoi yu gdgiig nedegui bj der ni alah bolson shaltgaan gej bna yu ch mdkui bj hun alahiig ene comment bichigch nohor yund yaraav manai tsagdaa hun l bolson hoino aldaa gargadag suulid uchiriig ni oltol tsaazar avsan bval bosgoj chaddaggui l bhgui yu chi harin ooroo hun alah gej yasan ih yarnam be
-
Anonymous (December 14, 2012 3:27:01 am )
яг зөв, шууд л олны нүдэн дээр цаазалбал таарна. юу гэж энэ муу новшийг 25 тэжээж байдгийм бээ?
би 2 дахь сэтгэгдэл бичсэн хүнийг дэмжиж байна. 3,4 дэх сэтгэгдэл бичсэн хүмүүсийг ямар гэнэн, тэнэг хүмүүс вэ гэж бодож байна.
өнөөдөр өндөр хөгжилтэй болчихсон Япон улс хүртэл цаазын ялаасаа татгалзахгүй гээд дэлхий нийтэд зарлаад байхад манайх шиг алуурчин, дээрэмчин, хүчирхийлэгчдээ өршөөгөөд өөгшүүлээд, өсгөж үржүүлж байдаг улс гэж хаана байна?
бидний монголчууд буруутай ч байна уу, буруугүй ч байна уу хамаагүй дийлдэж, ялагдаж, яллагдаж байгаа хүнийг л өмөөрдөг этгээд сонин сэтгэхүйтэй ард түмэн. тэрнээс биш энэ олон гэмт хэргийн ард хохирогчийн эцэг эх, хань ижил, үр хүүхэд, ах эгч дүүс гээд маш олон хүн өнчрөл, хагацлыг амсаж зовж шаналж явааг огт мэддэггүй. үүнийг зөвхөн тэр л зовлонг амссан хүн л ойлгож мэдрэхээс биш гэмт хэрэгтнүүдийг нигүүлсэнгүйн нүдээр харж, бясалгагчид хэзээ ч ойлгож ухаарахгүй. гэмтнүүдийг хатуу чанга цаазаар засаглаж байх хэрэгтэй… шууд цаазаар л авч байвал гэмт хэргийн тоо маш хурдан буурна.
5 Comments