antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 15 comments

Ц.Нямдорж: Би түрээсийн байранд амьдардаг

нийтлэсэн Admin

Нэгэн цагт улс төрд бие биенээ дэмжин, хаа ч явсан хэн нэгнээ магтан, мандуулж явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Олны нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал хойно энэ эрхмүүдиин өөрсдиин нөхөрлөлөө мартсан байг гэхэд ард түмэн юунд мартах билээ.

Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилж, “Нямдорж бол “хатуу самар”, хуулийг түүн шиг мэдэх хүн байхгүй, түүнийг хэлж байгаа үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй” гээд л, Ц.Нямдорж нь “Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй” гээд л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонин, телевизээр ярьж, ард түмэндээ ухуулж байсан цаг саяхан.

Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж Н.Энхбаярыг Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байхдаа үймээний үеэр Онц байдлыг зарлахдаа алдаа гаргаж, хүний амь эрсдүүлсэн” гэх “Долдугаар сарын нэг”-ний хэрэгт холбон хуулийн байгууллагад шалгуулж байгаа бол Н.Энхбаяр, Ц.Нямдоржийг авлигын хэрэгт холбогдуулан шалгуулж өгөхийг баримт дэлгэн мэдэгдэж байна.

Эр улс сайдаж муудаж, нударга зөрүүлэхийг алийг тэр гэхэв. Гэхдээ улс төр дэх энэ нөхөрлөлийн ан цав нь нь хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хэмжээнд хүртлээ өсөрхөлцөөд байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Гэр бүлээрээ төрд ажилладаг гэж хэлдэг ч Ц.Нямдорж Туул голын орчим, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд саяар үнэлэгдэх ам.долларын хаустай гэх зэргээр баримт сөхөн ярьж, ATГ шалгуулах хэрэгтэй гэдгийг мэдэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Н.Энхбаяр дарга тантай холбоотой мэдэгдэл гаргасан байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Цагдаа, прокуророор Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Хэвлэх үйлдвэрийн хувьчлал, “Өргөө” зочид буудалтай холбоотойгоор шалгуулж байгаа юм билээ. Тэгээд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авах гэхээр өгөөгүй. Ирэхгүй болохоор нь албадан ирүүлэх шийдвэр гаргаад, прокурор нь зөвшөөрсөн байна лээ.

Ийм байдалтай шалгуулж байгаа юм билээ. Н.Энхбаяр үүнтэй холбогдуулж л янз бүрийн юм ярьж байх шиг байна. Ц.Нямдорж үүнийг зохион байгуулж байна гэсэн хардлага байх шиг байгаа юм. Надад хүнийг албадан ирүүлэх, материал бүрдүүлэх эрх байхгүй.

ХЗДХ-ийн савдад ийм эрх байдаггүй. Энэ бол прокурорын хяналтын дор явагддаг ажил. Улс төрийн зорилготой мэдэгдэл хийсэн юм уу гэж надад бодогдоод байгаа юм. Намайг зайлуулчихвал Н.Энхбаярын шалгагдаж байгаа хэрэг нь хаагдана гэж бодоод байх шиг байна.

Н.Энхбаяр намайг байсан ч, байгаагүй ч миний оролцоогүйгээр шалгагдана. Үнэн зүйл гавэл энэ хоёр барилга хууль бусаар хувьчлагдсан. Тиймээс хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Харамсалтай нь хууль бус хувьчладд оролцсон хүмүүсээс нэг сэтгүүлч хоёр, гурван cap хоригдлоо, хоёрын зэрэг хүний бие хөнгөн зэргийн харвалтад орох шиг боллоо.

Ийм л зүйл болсон байна. Түүнээс биш би зохион байгуулалттайгаар шалгуулаад, хүн баривчлуулах гээд байсан зүйлгүй. Энэ миний оролцоогүйгээр явагддаг ажил. Ийм байдлаар улстөржүүлээд, хариуцлагаас мултрах гэсэн арга ядсан арга гэж хэлмээр байна.

-Та хауснуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Би түрээсийн байранд амьдардаг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Манай хүүхдүүд зэзл авч байшин барьж байгаа гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн. Надад хаус байхгүй ээ.

-Та Н.Энхбаяр даргыг таны талаар мэдэгдэл хийснийх нь дараа баривчлуулах гээд хүмүүс явуулсан гэж байсан?
-Би хүн явуулдаг юм биш. Энэ бол прокурор, цагдаагийнхны хийдэг ажил. Надад эрүүгийн хэргийн талаар аливаа шийдвэр гаргах, чиглүүлэх эрх байхгүй.

-Таны хувийн хаусыг барьж байсан хоёр хоригдол амиа алдсан тухайд?
-Манай ШШГЕГ-ынхан Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” захын урд талд 10 давхар орон сууц барьж байгаа. Энэ барилгыг барьж байхад харамсалтай явдал болж нэг хоригдол нас барсан нь үнэн. Харин миний хувийн хаус мэт худал цуурхал тарааж байгаа юм.

 

Н.Энхлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (October 27, 2011 10:03:04 am )

    hutsdag hulgaich.turiin byuand hagartal bayjsan novsh.urd govid 100 garan mashin ni mongoliin nuursiig zuudug shdee minii medehiin.

  • Anonymous (October 27, 2011 11:18:19 am )

    baruun mongoliinhon iim aihtar zevseg heregleh erhiig abah yum geneee yaj ingej ulairch boloh be deee bas

  • Anonymous (October 27, 2011 12:18:59 pm )

    icheechee ard tymneecee bygd lyibarchid hen ni heniigee heleed baigaa yum be bygd ilchlegdene ingej amidrahaa boliochee mylga toircon heryyl hiij baital uls oron chini ard tymen chini igeegyi ybuu bolloo ta nar shig muu sain hudalch lyibarchidiin toloo sanal ogohgyi

  • Anonymous (October 27, 2011 12:23:01 pm )

    ene hereg chin avilgaltai tebtseh gazariin shalgah hereg busuu

  • Anonymous (October 27, 2011 12:34:21 pm )

    nyamdorj ahiigaa bairtai bolsnii dra bidnuus bairtai boloh um bn l daa

  • Anonymous (October 27, 2011 1:32:09 pm )

    harin tiimee ene hun bairgui bhd bid yaj bairtai boloh bilee dee yund ingej ulaan tsaim hudalaa yaridag bnaa

  • Anonymous (October 27, 2011 2:18:28 pm )

    hoid lagert haustai sh d shn zalj bnaa

  • Anonymous (October 27, 2011 2:54:11 pm )

    hutsaachee hulgaichaa nYamdorjoo uheechee olon hun bayarlana shuu

  • Anonymous (October 27, 2011 3:24:23 pm )

    buudaj alsan ch bagadana shuu.ene muu baruun aimgiinhan aihtar muu humuus baidgiin shuu.halhuudaa….shijgiin novsh …daraagiin songuuliar ene muu novshiig gargahgyi shuu humuuse…

  • Anonymous (October 27, 2011 3:32:33 pm )

    turees n sard 100 000$ gej hutsaach. Tegvel unemshii. Jiriin irgen bi beer ehner 2 huuhedteigee 4 uruu bairand amidarch bna za. Yaahaaraa ingej hudlaa panidag bnaa???

  • Anonymous (October 27, 2011 4:54:38 pm )

    yooy turees gehiin lol

  • Anonymous (October 27, 2011 9:48:26 pm )

    manaid amidar yughev

  • Anonymous (October 27, 2011 10:36:01 pm )

    nuguu buh baagiid 100 saya tugrug jeep mashin 2 uruu bair uguu biz dee. naadmaar ta uuruu nuursnii ambaart amidardag gej hudlaa shagaach

  • Anonymous (October 28, 2011 8:30:38 am )

    nyamdorj udiiolon jil turd zutgeed odoo tureesiin bairand amidardag gen uu. enhbayarin heldeg ortoi l yum bna daa

  • Anonymous (March 12, 2012 11:05:32 pm )

    ee nowshoo ene did 2 ijil yum bn muu gaig bi law bolomj garwal shuud alnaa mongoliin uls turd hamgiin ih luiwar heel hahuul awsah nowssshdee

antalya rent a car