antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 2 comments

”Н.Энхбаяр хариуцлагаас мултрах гарц хайж байна”

нийтлэсэн Admin

-МАХН-ын дарга Н.Энхбаяр даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “МАНАН” бүлэглэлийн удирдлагын хууль бус үйлдлийг гардан зохион байгуулагч, хаацайлан хамгаалагч, бусдыг хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч” хэмээн мэдэгдсэн билээ. МАХН-ын дарга уг мэдэгдэлдээ “Хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтоох онцгой үүрэг хүлээх ёстой ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь мнгэж дарангуйлагч болсныг бид Монголын олон нийтэд зарлаж, цаашид болгоомжлуулж байна. Ц.Нямдоржийн байр суурь, хандлага нь Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус шүүх засагт бүдүүлгээр нөлөөлөх, хөндлөнгөөс дарамтлах замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтайгаар гаргуулж байх гэсэн бусармаг санаархал мөн. Цаашид УИХ-ын сонгуулийг шударга явуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг тогтоон хуулиар хатуу цээрлүүлэхийн оронд 2012 оны сонгуулийг будлиантуулж, сонгох эрхээ хамгаалах эрхтэй шударга иргэдийн эсрэг төрийн цагдааг өвч зэвсэглүүлэн дайруулж, иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэхээр “Цагдаагийн байгууллагын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа нь Нямдоржтонгууд ард түмнийхээ цусыг урсгаж, амь насыг нь бусниулж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэмт төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж буй завдалт мөн гэсэн билээ. Мөн түүнийг Туул голын эрэг дээр MCS компаний барьсан байрны таван давхарт сая ам.долларын үнэтэй байранд “Алтжин”-гийн Г.Алтантай хөрш зэргэлдээ амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны задгай буюу Билгүүн уулын энгэрт 600.000 ам.долларын үнэтэй гурван давхар хаусыг хоёр хүүдээ бариулж байгаа, энэ хаусыг ШШБЕГ-ын хяналтад байдаг хоригдлуудаар бариулсан, хаусыг барьж байсан нэг хоригдол унаж амь насаа алдсан, хүүхдүүдийнх нь хаусыг барьж байсан нэг хоригдол амиа хорлосон гээд дээрх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдсэн билээ. Тиймээс бид УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, дээрх мэдэгдлийн талаар ямар бодолтой байгааг нь сонирхлоо.

-МАХН-ын удирдлагын зүгээс тантай холбогдуулж нэлээд том мэдэгдэл гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цагдаа, прокурорын төвшинд Н.Энхбаяртай өөртэй нь холбоотой хэрэг шалгагдаж байгаа юм гэсэн.

-Ямар асуудлаар юм бол?

-Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой, бас “Өргөө” гэдэг байх аа, хуучин хотын мэдэлд байгаад хувийнх болчихсон зочид буудал гэх мэтийн юмнууд шалгагдаж байгаа юм гэнэ лээ. Тэгээд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авах гээд ирэхгүй болохоор нь албадан ирүүлэх шийдвэр гаргаад прокурор нь зөвшөөрөөд, тийм л үйл ажиллагаа болж байгаа юм гэсэн. Түүнтэй холбогдуулж л Н.Энхбаяр янз янзын юм ярьж байгаа юм болов уу даа. Ц.Нямдорж үүнийг зохион байгуулж байна гэж хардаж байгаа юм шиг байгаа юм. Надад эрүүгийн хэрэг шалгах, хүнийг албадан ирүүлэх, материал бүрдүүлэх эрх байхгүй. Ийм эрх Хууль зүй, дотоод хэргийн сайдад байхгүй. Манай яаманд ч байдаггүй. Энэ бол цэвэр прокурорын хяналт дор явдаг ажил л даа. Ингэхээр улс төрийн зорилготой мэдэгдэл юм болов уу л гэж би ойлгосон.

-Тэгвэл яагаад заавал таны нэр дээр мэдэгдэл гаргасан гэж?

-Намайг зайлуулчих юм бол шалгагдаж байгаа хэрэг нь хаагдчихна гэсэн тоооцоотой. Ийм ажиллагаа л гэж би ойлгосон. Намайг байсан ч, байгаагүй ч тэр хэрэг явдал миний оролцоогүйгээр шалгагдаж нэг тийшээ болно. Болсон үнэн явдал юу вэ гэхээр энэ хоёр барилга хууль бусаар хувьчлагдсан нь үнэн. Энэ хоёр барилга тийшээ явсан нь бас үнэн. Харамсалтай болоод байгаа юм нь юу вэ гэхээр энд гар хөл болж оролцсон хүмүүс, нэг сэтгүүлч /До.Чулуунбаатар/ лав хоёр гурван сар хүний төлөөнөөс хоригдчих шиг боллоо. Хоёрын зэрэг хүн хөнгөн зэргийн харвалтад орох шиг боллоо. Ийм л юм болоод байгаа. Би үүнийг зохион байгуулаад, шалгуулаад, хүн барих гээд, тавих гээд байгаа юм байхгүй. Энэ чинь миний оролцоогүй явдаг ажил. Ийм байдлаар арга ядаад, улс төржүүлж байж хариуцлагаас мултрах гарц хайж байна л гэж үзэж байна.

-Таныг нэг сая ам.долларын хауст амьдардаг, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй гэж мэдэгдсэн…

-Би түрээсийн байранд амьдардаг гэдгээ хэлчихсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Манай хүүхдүүд зээл аваад байшин барьж байгаа гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бас биччихсэн. Нуугаад байх юм байхгүй.

-Таныг хүн явуулаад Н.Энхбаярыг бариулах гээд байна гэсэн. Энэ юу болсон бэ?

-Би хүн явуулдаггүй. Цэвэр прокурор, цагдаагийнхны хийдэг ажил. Надад эрүүгийн хэргийн чиглэлээр аливаа шийдвэр гаргах, чиглүүлэх эрх байхгүй.

-Таныг хаус бариулахдаа хоригдлуудыг дайчилсан. Ингэж байхдаа хоёр хүний амь үрэгдүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Манай шийдвэр гүйцэтгэлийнхэн энэ урд талд, Ш.Сайхансамбуугийн захын наад талд 10 давхар орон сууц барьж байгаа юм. Түүн дээр харамсалтай явдал болж нэг хоригдол унаж нас барсан нь үнэн. Түүнийг над руу худлаа зувчуулж байхгүй юу даа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 27, 2011 12:20:17 pm )

    ene adagin snaarig shalgaad mongolin toroos zailuulaad ogdog arga bnu taminee

  • Anonymous (October 28, 2011 6:21:37 pm )

    Nymdorjoo chamaig demjdeg shuu. Ene Enkhbayar gedeg hugiin baasnii har ylaa chin hiisen hergee medehgui tegeed enhiin tsagaan tagtaa boloh geed boloh geed mun ch munganij bh shivdee. Tegeed ch mongolchuud bid nar chin huuchinii humuus bish bolson gedgiig uhaardaggui um bhdaa

antalya rent a car