antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2011 1 comment

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ луйвардаж, тэргүүн шүүгч Ц.Амарсайхан нь хамгаалж, хуулийг гууль болгож байна

нийтлэсэн Admin

“МАРАЛ ИНВЕСТ” БДК, “АЖНАЙ ИНВЕСТ” БДК-ИЙН БРОКЕР, ДИЛЛЕРҮҮД ХУЙВАЛДАН ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ТҮҮНИЙ ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Толгойгоороо хөрөнгө босгож чадахгүй бол бусдын эд хөрөнгийг луйвардан баяжиж дээшээ тэмүүлэх нь  зарим нэгэн хүний өндөрлөгт хүрэх арга бололтой. Сүүлийн жилүүдэд иймэрхүү замаар даялж төрийн өндөрлөгт хүрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр “Ажнай” компани байгуулж энэ нийгэмд эрвийх дэрвийхээрээ хүч үзэж УИХ-д ч сонгогдож явсан нэгэн. Харамсалтай нь 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бараагүй. Одоо “Таван толгой”  хувьцаат компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж буй. Бусдын өмч хөрөнгө манаж байгаа тэрбээр олон нийтэд арилжаалагдаж багагүй үнэд хүрсэн тус газрын хувьцаагаар их хөрөнгө босгож болохыг анзаарсан уу, эсвэл цэнхэр тасалбараар  уурхайд хөрөнгө оруулаад мартсан иргэдийн хөрөнгийг өөрийн болгох гэж шунасан уу юутай ч Таван толгойн уурхайн хувьцааг захаас нь авахуулаад цуглуулж эхлэх ажлыг тойрон хүрээлэгчдээрээ эхлүүлжээ.

Мэдээж түүний хөрөнгөжих хүсэл, хууль бус аргаар хувьцааг өөрийн болгох зам тийм ч төвөгтэй байгаагүй биз. Хувьцааг цэцэг шиг л түүв.  Цэнхэр тасалбараа уурхайн хувьчлалд зориулсан атлаа буцаж ногдол ашиг аваагүй олон жил болсон иргэдийн нэрс түүний эхний агнах “бай” болов.  Ингэхдээ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаар нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан байх юм. Тэр нь гар дамжин борлуулагдсаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн халаасанд ордог байна. Иймэрхүү маягаар 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгоод байгаа нь хуулийнхны шалгалтаар батлагджээ. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэж үзэж буйгаа нуусангүй.

Тодруулбал “Ажнай инвест” БДК, түүнд ажиллаж байсан ажилтнууд дотоод мэдээллийг бусдад өгсөн байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт” Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно гэх мэтээр тус хуулийн олон заалтуудыг зөрчсөн болохыг  тогтоожээ. Мөн “Анжнай инвест” БДК нь “Марал инвест” БДК-иар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Таван толгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг Д.Бат-Эрдэнэ өөрийн өмчлөлд шилжүүлж авчээ. Үүнд “Марал инвест” БДК-ийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн 15756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь “Марал инвест” БДК, “Ажнай инвест” БДК-ийн брокер, диллерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар нэр бүхий цөөн иргэд түүний дотор Д.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн байна.

ҮХСЭНИЙГ АМЬДРУУЛАГЧ

Тухайлбал, иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш  үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ 716214 гэсэн паспортын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ. Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал түүнийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байсан байх юм.  Бас иргэн Д.Энхтайваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглөсөн байжээ. Иймэрхүү маягаар “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн халаасанд орсон иргэдийн хувьцаа хоёр гурван хүнээр бус нэг хэсэг хүний хөрөнгөөр гараа угааж, буяндаа бузар хураасан баримт байна.

“Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор  хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерийн пүүсүүд  зөвшөөрөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж хувьцааг нь зарсан үйлдэлд Өмнөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгонтуяа, О.Бямбацогт, Ц.Баатарсүрэн Улаанбаатар хотын иргэн Б.Бэхбаатар, Баянхонгор аймгийн иргэн Ж.Эрдэнэдалай нар  өртсөнөө саяхан олж мэдсэн байх юм. Дээр нэр дурдсан Н.Ганхуяг Д.Отгонтуяа нарын хувьцааг  энэ оны тавдугаар сарын 25-нд өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн энэ луйварт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөн оролцсон баримт ч гарч ирж буй юм. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус  үйдлийг дэлгэхээс өмнө Таван толгой нүүрсний уурхайн хувьцаа эзэмшигчдийн түүхийг сөхье.

ЦЭНХЭР ТАСАЛБАР ХАДАНД ГАРЧ БУСДЫН ШУНАЛЫГ ХӨДӨЛГӨСӨН НЬ

Анх буюу 1994 онд энэ уурхай хувьчлагдахад  ажилчид нь хөрөнгө оруулжээ.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймагт амьдарч байсан иргэд. Тэд ард түмнээ өмчтэй болгох гэж төрөөс тараасан их хувьчлалын цэнхэр тасалбараа Таван толгойн нүүрсний уурхайдаа өгч. Харамсалтай нь шилжилтийн тэр он жилүүдэд борлуулалт байхгүй дөнгөж ажиллах, үгүйтэй байсан энэ уурхай хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг гэж тараадаггүй байв. Тараасан ч маш бага хэмжээний мөнгийг ногдол ашиг хэмээн өгдөг байжээ. Иймд  хувьцаа эзэмшигчид тэр болгон ашиг хүртэнэ гэж хүлээж суудаггүй байсан байна.

Нэг ёсондоо цэнхэр тасалбарын гавьяаг ойлгодоггүй байсан үе. Бас хувьцаа эзэмшигчид нэгэнт хөрөнгө оруулагч хувь нийлүүлэгч учир  хувьцаа байх ёстой газраа байж л байгаа гэж найддаг байсных биз. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн баялгаас хувь хүртэх тухай дор бүрнээ ярьж эхэлсэн. Удалгүй тэдний хувьцааг хадгалж хамгаалж, баталгаажуулж байсан Өмнөговь аймгийн “Далан” брокерийн пүүс татан буугдахад тус аймгийн нийт хувьцаа эзэмшигчдийг Улаанбаатар хотод байрлах үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл бүхий “Ажнай инвест” брокер диллерийн компани шилжүүлэн авсан байна. Үүнээс улбаалан “Ажнай” хэмээгддэг Д.Бат-Эрдэнийн луйврын ажиллагаа эхлэх суурь тавигдсан байх юм.

Тэгээд одоо 1999-2003 оны хооронд брокер диллерийн “Ажнай инвест” “Мөнхөд” зэрэг  брокерын нэр бүхий диллерүүд “Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн тавин мянга гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл захиалгын гэрээгүйгээр хууль бусаар арилжаалж хэд хэдэн арилжаа дамжуулсны дараа өөрийн дансанд нэгтгэн авч байснаар энэ луйврын түүх эхлэж байгаа юм. Ингэхдээ Д.Бат-Эрдэнэ өөрийн хүмүүсийн дансанд хувьцааг байршуулж эхлэсэн нь тэр үеийн гүйлгээнүүдээс тод харагдана. Хувьцаа эзэмшигчид харин хувьцааг нь хулгайлж авсныг мэдээгүй байжээ.

ХУВЬЦАА ХУЛГАЙЛАГДАЖ ЭХЛЭВ

Тус уурхайд “Краз”-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг авснаар мэджээ. Бүтэн жил гаран Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансандаа буцаан байршуулж авчээ. Дараа нь иргэн Д.Энхтайван  3959 ширхэг хувьцаагаа алдсанаа мэдэж, УИХ-ын гишүүн Д.Арвинд ханджээ.Энэ явдлаас хоёрхон сарын дотор 2007 оны наймдугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тоот тогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувьцааг өмчлөх эрх сэргэх нь тэр. Дээрх хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа авсан сургаар  бусад хувьцаа эзэмшигчид хоорондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна.

Гэтэл  бүгд  хувьцаагаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргав. Санхүүгийн зохицуулах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арваннэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувьцаа өмчлөх эрхийг сэргээжээ. Дараа нь иргэн Д.Отгонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэнэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувьцаагаа алдсанаа мэдэж Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна. Гэтэл тус газар “Та нарын хувьцаа итгэмжлэлээр зарагдсан байна. Хэрэв энэ итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өгчээ.  Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ.

Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно шүүхийн шийдвэр шийдвэрүүдийг эргэж  хянаад хүчингүй болгож өгөөч хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм. Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажиллагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн алинаар нь ч  тус байгууллага оролцоогүй байв.

ДАРААЛСАН ДАРАМТ ХЭН МӨНГӨТЭЙД НЬ ҮЙЛЧИЛДЭГ ТОД ЖИШИГ

Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд дээрх хувьцааны талаарх шийдвэрүүдийг дахин хяна гэсэн заавар өгсөн баримт ч байгаа юм. Ц.Амарсайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх хурлыг  даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэрийг ҮЦТТТХТ ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Харин ч тус газар  хувьцаа эзэмшигчдийн өмчийг хадгалж хамгаалж чадаагүй.  Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөн нь буруу байна. Үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрхий бий гэж үү. Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж.

Тэгвэл энэ эрхийг сэргээсэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог. Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан локигоос үзвэл өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хулгайч, луйварчдыг дэмжиж өгөөч ээ гэсэнтэй агаар нэг юм. Юуны учраас хөндлөнгийн хүн  энэ хэрэгт оролцож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг таахад ч бэрхтэй. Ц.Амарсайхан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаа зарж байх жишээтэй. Ингээд л “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн тоглох тоглоом, өөрийн болгох гэж улайрсан хувьцаа нь  гарт нь гүйгээд ороод ирдэг гэнэ.  Д.Бат-Эрдэнэ ч яахав, энэ зэргийн мөнгөөр бусдыг айлгаж байгаад хувьцаануудыг нь хумьж аваад болдог юм байж. Бүр хамаагүй 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг “Таван толгой” ХК-ийн хувьцааг бүгдийг нь авах их хүслээ гүйцээж гэж саная.

Гэхдээ төрөөс өгсөн тэр цэнхэр тасалбараараа хувьцаа эзэмшигчид хэдэн жилийн өмнө Таван толгойн уурхайд оруулахдаа Д.Бат-Эрдэнэд луйвардуулахын тулд өдий хүрсэн гэж үү. Мэдээж энэ уурхайтай тэдний амьдралын нэгээхэн хэсэг холбогдож байсан учир энэ уурхайгаа өнгөтэй өөдтэй яваасай хэмээн найдлага тавин энэ хүртэл явсан биз.

Г.ЯЛГУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car