Албан тушаалын томилгоо их хийгдэж байгаа тухай хаа сайгүй ярих болжээ. Хот тойрсон улс төрийн шинэ эрхэмүүдтэй холбоотой томилгоо явагдаж байхад орон нутагт бол арай өөр хэлбэрийн томилгоо хийгддэг байна. Гэнэт нэгэн өдөр хэн ч мэдэхгүй нэгэнийг өндөр албан тушаалд тавих биш эхлээд орон нутгийн ямар нэг газар,хэлтсийн даргаар тавьж ажилд нь боловсруулж, ард иргэд болон ажилчидтай нь танилцуулан, бүрэн бэлтгэж, хүлээн зөвшөөрөгдсний дараа албан тушаалыг харамгүй өгч тасралтгүй дээшлүүлэх.Үүний жишээ болгон дараахи 3 томилгооны үе шатыг танилцуулья.
Жишээ 1. УИХ-ын гишүүн,Сэлэнгэ аймгийн засаг дарга асан н.Нямсүрэн өөрийн хамаатны дүү Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн даргаар томилон төрийн ажилд боловсруулан бэлтгэж аваад аймгийн засаг даргаар томилуулан 4 жил ажиллуулсны эцэст УИХ-ын гүшүүний суудалд суух бүхий л арга хэмжээг чадварлаг зохион байгуулжээ.
Жишээ 2.”Шарын гол” ХК-ы эзэн ТУЗ-ын дарга Б.Батмөнх нь мөнгө,нэр нөлөө,хүрээгээрээ дээдсийн зиндааний эрхэм бөгөөд УИХ-ын гүшүүн Сангийн сайд асан н.Хаянхярваагийн ойр дотны найз аж. Тэрээр өөрийн хамаатны дүү С.Насан батыг өөрийн компанийн захирлаар томилон ажиллуулж Шарын гол төдийгүй Монгол улсын төв болон хойд бүс нутагт таниулж чадсан юм.Мэдээж дараагийн алхам нь Дарханы ИТХ-д төлөөлөгч,тэргүүлэгчээр сонгогдон одоо засаг дарга болгох тохироог нь бүрэн хийж Дарханы МАН-ы даргаар томилсон бөгөөд ирэх жилүүдэд Дарханыг удирдахаар бэлтгэгджээ.Хэрвээ төлөвлөгөө ёсоор болж С.Насанбат Засаг даргын зөөлөн сэнтийд заларсан тохиолдолд УИХ-ын гүшүүны суудал ойрхон харагдах бизээ.
Жишээ 3. Дээрх замналаар явж байгаа нэгэн эрхэм бол Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын дүү Д.Даваадорж юм.Түүний сүүлийн жилүүдийн амьдралын түүх дээрхи 2-той яг адилхан харагдахаар байгаа юм. Гадна байдлаараа хэтэрхий даруухан гэгддэг Д.Даваадорж нь МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхлэж “Чингисийн зочид” ХХК-ы захирал АН-ы дэргэдэх АЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад мөн л Дархан сэлэнгийн бүс нутгийг онилон Баруухараа дахь Улсын нөөцийн газрын даргаар томилогдон нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусган одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хуулийн асуудлыг хариуцан шүүх,хуулийн байгууллагуудтай нягт танилцан,хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалан дараагийн албан тушаалд тулж ирээд байна. Хэзээ мөдгүй очихоор бэлтгэгдсэн гэх албан тушаал нь Дарханы прокурорын дарга юм байна. Хамгийн сонирхолтой нь Дарханд хууль сахиулж, гэмтнийг гэсгээхээр томилогдох Д.Даваадорж нь дээр нэр дурьдсан 2 эрхэм УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,Дарханы МАН-ы дарга С.Насанбат нартай үй зайгүй найзууд гэсэн.
Ингэхээр найзуудынхаа замналаар хурдтай урагшлах нь тодорхой,учир нь: 2 найзын амьдралын бэлээхэн туршлага байна,зөвлөгөө ч байна,АН олонхи,ах нь ерөнхий прокурор,дээрээс нь одоогийн Дарханы прокурорын дарга н.Дашням нь ажлаа хүлээлгэн өгөхөө нэгэнт мэдэгдсэн гэхээр ямар ч торох юм алга. Дарханчууд шинэ дарга хууль,журмыг сахиулж,авилга,гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэхийг харах л үлдлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2012 9:45:40 am )
×àäàæ áàéâàë ÿàõ âý ãýæ
-
Anonymous (December 07, 2012 10:18:38 am )
ene unen shuu Selengees Nyamsuren garaad yu hiisiim Daraa in erdenebat garlaa huurhii bas 4 jil zugeer suuh in
2 Comments