antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2012 15 comments

МАН-ын 4 -т хаягласан Н.Энхбаярын сануулга

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын дээд шүүхийн хяналтын танхимд эхэлсэн  ч түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд  хүсэлт гаргаж,  долоо хоногийн хугацаатайгаар хойшлуулсан билээ.  Тэгэхээр товлосон ёсоор маргааш Н.Энхбаярын шүүх хурал болно. Хугацаа хойшлуулах хүсэлт гаргахгүй, өмгөөлөгч нар хүрэлцэн очвол  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж, экс ерөнхийлөгч Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр үлдээх үү, өршөөх үү, цагаатгах уу, тэнсэн харгалзах ял оногдуулах уу гэдгийг шийднэ. Энэ шийдвэр  эцсийнх байх болно. Дахиж давж заалдана гэсэн дүрэм журам байхгүй.  Гурван шатны шүүхээр хэлэлцээд ижил шийдвэр гаргавал number one өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан, ял шийтгэлээ биеэр эдлэнэ.

Тиймээс МАХН-ынхан, гишүүд, дэмжигчид нь намын  даргад нь  оноосон ялыг хэвээр батлах вий гэсэн айдас дүүрэн. Тэдний хувьд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт  засаг байгуулахдаа гэрээндээ тусгасан зүйлийг хэрэгжүүлэхийг сануулж, манай намын даргад оноосон ялыг хэвээр үлдээвэл бид цаашид хамтарч ажиллаж чадахгүй гэсэн утга бүхий “бойкот” үзүүлж байна. Үнэндээ МАХН-ынхны хувьд засгаас гарах нь оновчтой тактик биш. Энэ дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтыг өрнүүлж чадвал МАХН ч  ард түмний дэмжлэгийг хүлээнэ. Олон жил ноёрхсон намын хийж чадаагүй ажлыг АН, МАХН хамтран хөгжлийн гарааг тавилаа гэсэн сайн нэр дуулна.  МАХН олигархижсан МАН-аас арай өөр гэсэн бодитой имижийг бүрдүүлж чадна. Харин одоо засгаас гарчихвал хамтарч ажиллаж чаддаггүй,  МАХН Н.Энхбаярын гэсэн ганц хүний нам юм байна гэсэн таагүй нэрийг дуулахаас өөр онох зүйлгүй. Ямартай   ч намынхаа даргыг өргөст торны цаана суулгахгүй гэж улс төрийн тоглолт хийж байгаа нь шүүхийн шийдвэрт  нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй.

Хэдийгээр Монголын шүүх засаглал хараат бус гэдэг ч Ерөнхийлөгч шүүгчийг томилдог учраас ямар нэгэн хамаарал бий гэсэн хардлага өнөөдрийг хүртэл байсаар л байгаа. Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ерөнхийлөгчийн сунгаа эхэлж байгаа ийм үед Н.Энхбаярыг цагаатгачихвал МАХН-аас нэр дэвшээд, өөрөө өвдөг шороодох вий гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш ээ. Хөдөө орон нутагт рейтинг нь огцом  өндөр байгаа хүчтэй өрсөлдөгчөө суллаж явуулаад,  өөрөө бүдрэхийг хүсэхгүй нь мэдээж биз ээ. Тэгэхээр Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр үлдээх магадлал өндөртэй байна. Цагаатгана гэж бараг бүтэшгүй. Төрийн тэргүүн байсан хүн гээд ялыг хөнгөвчиллөө ч тэнсэн харгалзах ял дээр бууж мэдэх л юм. Хэрэв тэнсэн гэсэн шүүхийн тогтоолоор ял авчихвал  Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэж мөрөөдөлтгүй. Ял авсан хүн  сонгуулд хүчээ сорих эрхгүй.

Экс ерөнхийлөгч ч өөрөө ямархуу дүр зурагтай байгааг хэдийнээ төсөөлчихөөд сэтгэл зүйгээ ч бэлдэж байгаа нь өмгөөлөгч С.Нарангэрэлийн хэлсэн үгнээс илэрхий.

Ард түмний шударга их хуралдай болоход  өмгөөлөгч, хуульч С.Нарангэрэл  хүрэлцэн ирж  үг хэлсэн юм. Тэрээр “ Энхбаяр даргын хувьд бие болон сэтгэл санааны  хувьд сайнгүй байгаа. Хүнд өмсөж зүүх, идэж уухаас илүүтэйгээр хамгийн үнэтэй зүйл бол эрх  чөлөө байдаг юм байна. Тэр хүн өнөөдөр шоронд, хүний эрхэнд байгаа. Намайг орох болгонд энэ хүн асар их зүйлийг эрэгцүүлж бодож, хөдөлмөрлөж, өөрөө өөртөө дүгнэлт өгч,  цаашдын хийх ажлаа бодож суудаг.

Энхбаяр бол сайхан сэтгэлтэй, хүнд дэндүү итгэдэг, тэсвэр тэвчээртэй, ичих сэтгэлтэй хүн гэдгийг  би ойлгож авсан.  Би Нийслэлийн шүүхийг өмнөх мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн алдаануудыг давтахгүй гэж иргэлтэй байсан.  Гэтэл эмнэлгийн өрөөнд бидний хийж байгаа  яриа бүрт бичлэг хийгддэг. Уг нь өмгөөлөгч болон, өмгөөлүүлэгч хоёрын  яриа зөвхөн тэдний хооронд байх ёстой. Тэр үед би “Таньд одоо өвчний учир ялаас чөлөөлөгдөх нэг боломж байна”гэж бичгээр хэлсэн. Харин үүнийг дарга хараад царай нь хувираад “ Нарангэрэл багшаа, энэ бол яасан ч хүлээн зөвшөөрөхгүй зам. Би яаж ийж байгаад шүүхээс өгсөн ялыг эдлээд, түүний дараа би өөрийн тэмцлийг хэнээс ч айхгүй үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн хэмээн  онцолж байв.

Үүнээс харахад намынхны, өмгөөлөгчдийн зүгээс өвчин нь хүндэрсэн гэдгээр ялаас чөлөөлүүлэхээр хөөцөлдөж байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Үнэндээ Н.Энхбаярт үүнээс өөр найдлага бараг үлдсэнгүй. МАХН-ынхан засгаас гарна гэж айлгаад тусыг олохгүй. АН-ынхан бид хараат бус шүүхэд нөлөөлөх боломжгүй хэмээн ам таглана. Бүтэшгүй шаардлага гэж даапаална. Тэгэхээр өвчний магадлагаа гаргуулж, ялыг өнгөрүүлэх арга үлдээд байна.

Хэрэв шүүхээс ялыг хэвээр үлдээвэл Н.Энхбаяр зүгээр хараад суухгүй бололтой байгаа. Өлсгөлөн ч зарлаж магадгүй байна. Бас тэсрэлт ч хийж мэднэ. Учир нь өнгөрсөн даваа гаригт хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчоо ны хурлаар  бас нэг жигтэй шийдвэр гарсан. Тэр нь  МАН-ын дөрвөн гишүүнийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахтай холбоотой байв.

УИХ-ын гишүүн М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг авлига авсан байх магадлалтай гэж шалгуулахаар АТГ -т нотлох баримтуудтай, гомдол хүргүүлэх гэж байгаа аж.

Газрын наймаачин, Бороогийн ордыг зохицуулагч, казиногийн хэрэгт холбогдогч, төрийн 14 тэрбум төгрөгийг үрэн таран хийгч,  уул уурхайн компаниудаас 600 сая төгрөгийн хахууль авагч, хуулиар гул барин хор найруулагч байх магадлалтэй нөхдүүд гэм зэмгүй явж байхад яахаараа Н.Энхбаяр өргөст торны цаана ганцаараа суух ёстой юм гэж намын гишүүд нь санал гаргасан юм гэсэн. Гэхдээ үүнийг намынх нь гишүүдийнх нь даргаа аврах гэсэн тоглолт гэхээсээ илүү Н.Энхбаярын зүгээс шидэж байгаа дохио гэвэл илүү үнэмшилтэй санагдаж байна.

Учир нь авлигын загалмайлсан эцэг гэгдэж явсан энэ эрхэм У.Хүрэлсүх, С.Батболд, М.Энхболд нарыг улс төрд гараас нь хөтөлж оруулж ирэн, эрх мэдэлд хүргэсэн хүн. Тэгэхээр тэдний булхай луйврыг мэдэхийн дээдээр  мэднэ. Хүчээр булшилсан олон нууцыг задлан  дэлгэж, араасаа олон нөхдүүдийг чирч ч чадна. Тиймээс би ганцаараа биш шүү гэдгийн анхааруулга. Одоо жинхэнэ авилгачид хаана байгааг ард түмэнд илчлэх цаг болсон. Энхбаяраар эдгээр нөхдүүдийг цэвэрлүүлье.  Өөр хүн үүнийг хийхэд балчирдана. Өөрөө ч чирэгдэнэ. Харин Н.Энхбаят алдах зүйлгүй. Хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал алга. Хэрвээ авлигын сүлжээг хөврүүлж, уг уурхайг нь илчилбэл монголын ард түмэн түүний гавьяаг мартахгүй. Түүний үйлдсэн нүгэл ч  цайрна.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нэгэн ярилцлагадаа Н.Энхбаярын тэжээсэн “гөлөгнүүд” түүнээс ч аюултай гэсэн утга бүхий үг хэлж байсан удаатай. Одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Н.Энхбаярыг анх баривчлагдсны дараа “ОХУ-ын ерөнхийлөгч асан  Ельцин шиг бүх авлигын хэргийг задлуулаад, түүнийг, гэр бүлийг нь шалгахгүй гэсэн төрийн хамгаалалтад авч яагаад болохгүй гэж. Авлигын хар дэвтэрийг дэлгэх, сүлжээг хөврүүлэх ганц хүн нь  Н.Энхбаяр. Түүнийг хорлогдох вий гэсэн болгоомжлол байна” гэж онцолж байсан удаатай.

Нээрээ л олон түмэн   ч газар нутгаа худалдан баяжсан нөхдүүдийн дэргэд Н.Энхбаярын идсэн уусан дэндүү өчүүхэн гэж ярьдаг ч болж.

Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашаад, эргээд газардахдаа Н.Энхбаяр ихийг ухаарсан ч байж мэднэ. Төрийн тэргүүнээсээ буусны дараа түүний тойрон хүрээлэгчид нь  цөөрсөн биз. Тиймээс  бялдуучлагчдын нүдээр, үгээр биш өөрөө нүцгэн үнэнийг олж хараад, хийсэн алдаагаа, замнаж ирсэн замналаа хараад ухаарсныг үгүйсгэхгүй. Тэрээр ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөөд зургаан сар гаруйн хугацаа өнгөрсний дараа “Хана хэрэм”гэсэн нийтлэлээ бичиж гаргаж байлаа. Дараагаар нь Таван толгойн хувьцааны дийлэнхийг  Монголын бүх ард түмэн эзэмшиж, хувьцаат компани байгуулья гэсэн санаачилга өрнүүлж байсан юм. Ямар сайндаа тэр үед одоогийн хотын дарга Э.Бат-Үүл “Би түүнийг ч мөн их шүүмжилж ирсэн . Харин одоо л энэ хүн зөв сэтгэж, ухаарч эхэлж, Энхбаярт баяр хүргэе.  гэж ярилцлага өгч байлаа.
Хэрэв Н.Багабанди гуайг шиг титэм үг тэрлээд,амар амгалан эрхэмлэсэн бол өдийд өргөст торны цаана биш сургааль айлдаад, энд тэнд уригдаж лекц уншсан шиг явах байсан биз ээ. Гэхдээ тэрээр ямар жим бий болгосноо эргэн харж,   хөтөлж оруулж ирсэн нөхөд нь дэндүү шуналтаж, увайгүйтэж байгааг хараад  тайван суух аргагүй болсон байхыг үгүйсгэхгүй.  Тэр сөрж боссон. Харин цаашид ямар үйл явдал өрнөхийг харж л байя.
Х.Тэргэл www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (December 06, 2012 5:11:18 pm )

    bugdiig ni delgeh heregtei.abilgachid dald oroosoi.

  • Anonymous (December 06, 2012 5:19:38 pm )

    Зөв шийдвэр байна. Ингэх гээд л байсан юм. Их бага ялгаагүй ийм асуудал бугшсэн байгаа ҮҮнийг шат шатанд нь илчилж тэмцэх хэрэгтэй

  • Anonymous (December 06, 2012 5:39:50 pm )

    . Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна. Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм…..

  • Anonymous (December 06, 2012 7:01:30 pm )

    ENkhbayariin unen zov aldaag zov dennselj ogoh yaliig ogoh heregtei

  • Anonymous (December 06, 2012 7:11:14 pm )

    Ганцхан Энхбаярын мууг л үзэх гээд байх юм түүнээс илүүг идэж Монголоо худалдсан хүмүүс цөөнгүй шүү дээ тэднийг яагаад зүгээр явуулаад байгаа юм бэ энд сэтгэгдэл үлдээсэн хүнийг дэмжиж байна үнэхээр хар мөртэйЕрөнхийлөгчтэй болсон нь галуну үнэн шүү

  • Anonymous (December 06, 2012 9:36:21 pm )

    OYU TOLGOIN GOL LUIVARCHIN BAGABANDI YAGAAD SUL YAVJ BAINAA.

  • Anonymous (December 06, 2012 9:46:35 pm )

    Bagabandi gej ichih bulchirhaigui luivarchin bna aa. Ene hun muruuruu titem ugee terleed suuhgui. Oyu tolgoin tuuziin gishuun geed sul tsalin avaad gants ch ug gan hiihgui suuj bh yum. Yasan shunaltai hun be. Yoyoyo icheesei. Ene hun yerunhiilugch vaihdaa tiim sain zuil hiisen gesen yum bna uu medeh hun bna uu.

  • Anonymous (December 06, 2012 10:49:01 pm )

    ter hvnd mongoloo gesen setgel baisan tvvnll oir baisan noloo bvhii hvmvvsiig neg negeer nuhaad gar muhar bolgood cnimeegvi bai end suuj bai geed ter sandaliig ogson snvv dee

  • Anonymous (December 06, 2012 10:52:19 pm )

    odoo bvhniig ilcnleed busad abilagcnidiig bvgdii snorond hataah heregtei batbold.nymdorj.bayrtcogt metiin luibarcinguudiig

  • Anonymous (December 07, 2012 8:07:25 am )

    Mongol uls tsevershhed enhbayr uurt bgaa busad aalznuudiinhaa bulhaig delgej shorond suulgah tegj baij mgl hun gedgeer demjleg avna.nuuj haaj naimaaltsaad daraad bval uurt ni muudaa luivaruudiig daraad baival enhbayriig aalznuud ni yaj iigeed alah baihdaa zailuul shorond uheh amarhan bailgui dee aalznuudiin tor haa saiguil bgaa

  • Anonymous (December 07, 2012 8:08:17 am )

    НИЙГЭМД НЭР НҮҮРЭЭ БАРЖ АРДЧИЛАЛЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН,АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ НИЙГМИЙН БҮХ ШАТАНД ЦЭЦЭГЛҮҮЛЖ, ХЭДЭН ТЭР БУМ, ТЭР БУМААР НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЦУСАЛСАН ЗӨВХӨН 4-Н ЖИЛИЙН ЯЛ АВАХДАА НААД ЗАХААР НЬ БОДОХОД 7-8 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛААР ШИЙТГЭГДСЭН, ӨШӨӨ ЦААШААГАА ДҮҮ НАРТАЙГАА ХАМСАЖ ГАДААДЫН ХЭД ХЭДЭН ОРОНД БАРЬСАН САЯ САЯ ДОЛЛОРООР ХЭМЖИГДЭХ ХАУСНУУД,/УДАХГҮЙ ЭНЭ НЬ ИЛЭРНЭ/ ТӨРИЙН ХҮНИЙ ЯМАРЧ ЁС ЗҮЙГҮЙ,СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ХОНЗОНГОО НАРИЙН ЯРЬВАЛ АН-ААС Ч БИШ АРД ТҮМНЭЭС АВАХ ГЭЖ УЛАЙРАН ГАЛЗУУРЧ УЛС ОРНЫГ ХОЁР ТАЛЦУУЛЖ ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭЖ БАЙГАА ӨЧҮҮХЭН МУУ ХУЛГАЙЧ ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРЧ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГ АШИГЛАН ЗАХИДАЛ ЯВУУЛЖ ОУ-ЫН ТАВЦАНД БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР ТОГТНОСОН МУ-ЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАДАГ ЭРДЭНЭЖАМЪЯАН ГЭГЧ ЭНЭ МУУ ӨТӨНЦӨРИЙГ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ БЯЦ ГИШГЭХ ХЭРЭГТЭЙ. ДАХИАД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. МУУ ШУУМАГНЫ БӨӨС.

  • Anonymous (December 07, 2012 8:12:54 am )

    elbegdorjiig dagval tsusan murtei,enhbayariig dagval toson murtei

  • Anonymous (December 07, 2012 8:38:41 am )

    авилагчдыг илчлээд ард түмэндээ үнэлэгдээ Энхбаяр даргаа, Энэ Нямдорж Батболд Хүрэлсүх нар үнэхээр их идсэн шүү. Эх орноо худалдаад идчихсэн аваргууд шүү дээ. 600 саяын хахуул авсан гэж баримттай бичигдсэн дээ.

  • Anonymous (December 07, 2012 9:36:14 am )

    ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР БИЧИХ ЮМ ЭРХ НЬ ЮМ ДА ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ИХ ЮМ ИДСЭН ХҮМҮҮС БИЙ ТЭДНИЙГ ЯАХ ВЭ ХҮН АЛСАН НЬ Ч БИЙ БАЙХ ТЭРИЙГ ЯАХ ВЭ БАС ЭНХБАЯРЫГ ТҮРҮҮНИЙ БӨӨС ГЭЖЭЭ ТЭР ХҮН ӨӨРӨӨ ХЭН БЭ ТАРХИНЫ ТУРААЛТАН ОЛШИРВОЛ УЛС ОРОН МИНЬ ЯАНА ДА

  • Anonymous (December 07, 2012 9:40:59 am )

    Одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Н.Энхбаярыг анх баривчлагдсны дараа “ОХУ-ын ерөнхийлөгч асан Ельцин шиг бүх авлигын хэргийг задлуулаад, түүнийг, гэр бүлийг нь шалгахгүй гэсэн төрийн хамгаалалтад авч яагаад болохгүй гэж. Авлигын хар дэвтэрийг дэлгэх, сүлжээг хөврүүлэх ганц хүн нь Н.Энхбаяр. Түүнийг хорлогдох вий гэсэн болгоомжлол байна” гэж онцолж байсан удаатай. ene yamar unen be uniig l husch bn

antalya rent a car