antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2012 6 comments

Вьетнам засварын газрын эзэд нь Монголчууд байдаг

нийтлэсэн Admin

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооллын автобусны буудлаас холгүй орших “Вьетнам авто засвар”- ын газрын үүдийг татлаа.

Жавар ид тачигнасан гудамжаас зугатан ормогц өөдөөс халуун агаар пинхийтэл угтав. Сумын улаан булангийн бүжгийн талбайн дайтай цэлгэр гражд суудлын зургаан автомашин эгнүүлжээ. Дунд зэргийн нуруутай гурван Вьетнам залуу улаан шаргал өнгөтэй Diamo маркын машины кузовыг засч байлаа. Солонгос авто будагны хоосон лааз, замаск хийсэн төмөр тэвш, машины дугуй, галын хор, ойр зуурын түлхүүр багаж зэрэг зүйлс ханын тавиураар өржээ. Олон төрлийн будагны хурц эхүүн үнэр нилхийнэ. Цахилгаан өрөмний чих дөжрөм дуу төмөр хяхтнах мэт. Үүдний баруун талд байх жижигхэн тасалгааг амралтын өрөө болгон тохижуулжээ. Гуч орчим насны намхан Вьетнам залуу өөдөөс тосоод толгой дохин Сайн байна уу? гэсээр инээмсэглэн угтав. Түүнийг Хунь гэдэг. Монголд ирээд засварчны мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаж байгаа. Хуньтай адил 500 орчим Вьетнам засварчин Монголд бий. Ихэнх нь 20-30 настай. Тэд Вьетнам улсдаа авто кузов засварчин мэргэжил эзэмшсэн залуус. Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хийх бөгөөд хажууд нь хэн ирж зогссоныг ч анзаарахгүй махран ажиллах юм.

Улаанбаатар хотод 80 гаруй Вьетнам авто засварын газар бий. Тэдгээрт Мэргэжлийн Хяналтын Газраас хүрээлэн байгаа орчин, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл, тав тухтай орчин бүрдүүлсэн, техникийн аюулгүй үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, хөдөлмөр хамгааллын заавар, журам тогтоож мөрдүүлсэн байх зэрэг олон шаардлага тавьдаг байна. Харин Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас кассын орлогын ордер ба тухайн засварын газрын үнийн ил тод тариф зэргийг саяхнаас шаардаж эхэлсэн.

Энэ Вьетнам засварын газар агааржуулалт, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал, дулаан хангамж зэргээ сайн шийдэж өгсний дээр үйлчлүүлэгчиддээ зориулан үнийн тариф ч гаргасан байлаа.

Хунь болон түүний найз гурван Вьетнам залуу бүгд хоёр улсын гэрээний дагуу албан ёсоор ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрөл бүхий HG визтэй 500 орчим Вьетнам ажилтан Монгол улсад ажиллаж амьдарч байна. Энэ нь тэртээ 1954 оны 12-р сарын 17-нд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны үр шим болох талаар манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, ноён Хоанг Дуан Тхинь тэмдэглэж байв. Монгол Вьетнам хоёр улс 1961 онд хамтын ажиллагааны, 1979 онд шинэчилсэн гэрээнд тус тус гарын үсэг зурснаар эдийн засаг, боловсрол, соёл урлаг гээд олон салбарт хамтран ажиллаж байгаа. Ноён элчин сайд, БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийг Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар төгссөн хэмээн бахархаж байсан. Өнөөдөр жил бүр Вьетнам улсын их сургуульд 15 Монгол оюутан үнэ төлбөргүй тэтгэлгээр сурдаг ажээ. Монгол улсад амьдарч буй нэг Вьетнам иргэн сардаа 350.000 төгрөг төлөөд хууль журмын дагуу хөдөлмөр эрхлэж байгаа гэнэ.

Монгол дах Вьетнам Залуучуудын Холбооны тэргүүн нь Монголд хөдөлмөр эрхлэж буй кузов засварчид Вьетнам улсдаа мэргэжлийн коллежийг дүүргэсэн байдгийг баталж байна. Хэрвээ огт чадваргүй мэргэжлийн бус хүмүүс байсан бол авто засварын эзэн Монголчууд юунд захиалах вэ дээ гэж тэрээр ярилаа.

Машин унаа эрс олширсон 2004 оноос Вьетнам авто засварын газрууд үүдээ нээжээ. Нэрээс нь харахад ч Вьетнамчууд ажиллуулдаг байх гэсэн төсөөлөл зарим хүнд байдаг. Тэгвэл тэдгээр засварын газрын эзэд нь Монгол залуус байдаг ажээ. Тэдгээрийн нэг болох Х.Бадамсүрэнтэй хөөрөлдөв.

-Юу ч хийж чаддаггүй Вьетнамчууд Монголд ирээд хага баяжаад буцдаг гэж зарим хүн ярих юм. Энэ хэр үнэн бэ?

-Манайд ажиллаж буй засварчид бүгд эх орондоо энэ чиглэлийн сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй. Юу ч мэдэхгүй хүнийг авчраад алдагдалд орохоос гадна нэр хүндээ алдахыг Монгол ажил олгогчид хүсэхгүй. Бид хоёр улсын гэрээ, ёс журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж зөвшөөрөл аваад татвар хураамжаа төлөөд боловсон хүчнээ шилж сонгож авдаг. Вьетнамын 90 сая хүнээс энэ чиглэлээр мэргэшээд шилэгдэж ирсэн залуус үнэхээр сайн ажилтан байдаг тул эхлээд солонгос, дараа нь хятадууд кузов засварын зах зээлээс шахагдсан юм шүү дээ. Миний ажигласнаар тэд өнөөдрийн байдлаар гурван сар шаргуу ажилласны эцэст 1000 орчим доллар л ар гэртээ илүүчилж явуулдаг.

-“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас Вьетнам автозасварын газруудад 12-р сарын 07-ний өдөр гэхэд үнийн тарифаа ил байрлуулах шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын талаар та юу хэлэх вэ?
-Ер нь машины төрөл, маркаас болоод тогтсон нэг үнэ тавихад төвөгтэй байдаг. Сэлбэг нь өөр өөр үнэтэй, мөн эвдэрсэн байдал нь харилцан адилгүй учраас тэр шүү дээ. Жишиг үнэ байгаа ч яг тогтсон тарифыг хэн ч тогтоогоогүй тул 20-30 мянган төгрөгийн зөрүү байх тохиолдол бий. Харин хэдэн зуун мянгын зөрүү яагаад ч гарахгүй. Нэг машин засуулахаар “Хороолол”-ын эцэст очсон, “Цайз Зах”-ын дэргэдээс суусан ойролцоо л үнэ хэлнэ дээ. Бид ирсэн шаардлагын дагуу “Жишиг үнэ”-ийг гаргаад мөрдөж эхэлсэн. Гэхдээ аливаа үнэ ханш гэдэг зах зээлийн жам ёсны хуулиараа л зохицуулагдана шүү дээ.

-Вьетнамчууд Монгол улсад огт татвар төлдөггүй гэсэн яриа бас бий

-Монголд ажиллаж байгаа Вьетнам залуус сардаа 350000 төгрөгийг ажлын байрны төлбөр, үйлчилгээний хураамж, оршин суух зөвшөөрлийн сунгалт зэрэгт төлдөг. 500 залуу 350000 төгрөг төлдөг гээд бодохоор тэд сар бүр 175 сая төгрөгийг манай улсын сан хөмрөгт тогтмол оруулдаг байна. Тэднийг ажиллуулж байгаа Монгол аж ахуйн нэгж бүгд л Монгол улсынхаа хууль дүрэмд захирагдаж зохих журмын дагуу бүх татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Тэгвэл танайд Монгол засварчид яагаад байхгүй байна вэ?
-Бид дүүргийнхээ хөдөлмөр халамжийн төвтэй холбогдон Монголчуудыг ажилд авдаг л даа. Гэхдээ тэдний ихэнх нь суръя, хөдөлмөрлөе гэсэн эрмэлзэл байхгүй, зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөсөн хүн байдаг гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Вьетнам засварын газрын Монгол захирлуудаас гадна Монгол мэргэжилтнүүд ч дотоодын ажилчдынхаа талаар таатай үг унагахгүй байна. Тухайлбал, “Делта Авто Сервис” ХХК-ийн Ерөнхий инженер Ш.Дамбасүрэн, “…Ерөнхийдөө Монгол засварчдын нэр хүнд муутай байдаг нь үнэн. Хувиараа зам зуур байдаг Монгол засварчид архи ууна, хугацаандаа ажлаа хийхгүй, хүний машин унаж явдаг” хэмээн тодорхойлжээ.


Вьетнам засварын газрын жишиг үнэ

Түүнээс гадна саяхан нийт кузов засварын газраас нийтлэг гурван зөрчил илрүүлсэн тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын улсын байцаагч Ж.Очирхуяг ярьж байна. Эдгээр нь үйлчилгээний ерөнхий шаардлага зөрчсөн, засварын тарифийг албан ёсоор тогтоож бичмэл хэлбэрээр гаргаагүй болон компаний тамга, тэмдэг бүхий тооцооны хуудас байхгүй зэрэг зөрчил гэнэ. 12 дугаар сарын долооны дотор эдгээрийг арилгах шаардлага хүргүүлсэнийг Вьетнам кузов засварын газрынхан бүрэн арилгах боломжтой гэв. Гэхдээ өнөөдрийг хүртэл кузов засварын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах нэгдсэн стандарт байдаггүй нь хүндрэл учруулж байгааг ч тэд нуусангүй. Харин Монгол улсад мөрдөж буй татвар, даатгалын хууль журмыг бол тэд яс мөрдөж ажилладаг байна. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн “Татвар хураалтын тасаг”-ийн дарга н.Гансүх “…манай хэлтэс аж ахуйн нэгж бүрээс зохих журмын дагуу татвараа хураадаг. Харин манайд бүртгэлтэй компаниудын цаана Вьетнам, Хятад, Солонгос хүн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй” гэж хэлэв. Мөн бусдын Татвар тайлантай холбоотой мэдээлэл нууц байдаг тул мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж. Тэгвэл Вьетнамчууд татвар төлдөггүй гэсэн яриа ямар ч баримтгүй, хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр амнаасаа унагасан үг болж таарч байна уу?

Зөвхөн татвар ч бус даатгалтай холбоотой яриа хөөрөө бас бий. “Тэнгэр Даатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн мэргэжилтэн Г.Цэнгэлбаяртай уулзахад, “…Бид үнэлгээг аль болох бодитой хийж хяналт тавьдаг. Заримдаа засварын газар очиж хэдэн төгрөгөөр засуулсанг шалгах нь ч бий. Учир нь үнэлгээ бодит бус байвал бид л өөрсдөө алдагдалд орно шүү дээ. Монгол засварын газраас үйлчлүүлэгчийнхээ машиныг хугацаанд нь авч чадаагүйгээс даатгуулагчийнхаа өмнө хариуцлага алдсан тохиолдол олон. Энэ нь биднийг эрсдэлд оруулдаг учраас аль болох Вьетнам засварын газрыг сонгодог” гэв.

Тоёота үйлдвэрийн Марк II маркийн машиныхаа урд гуперийг засуулахаар ирсэн Б.Намхай хэмээх залуутай  яриа өрнүүллээ. Эвдэрсэн, гэмтсэн машинаа засуулахдаа жолооч нар аль болох Вьетнам авто засварын газар засуулъя гэж даатгалын байгууллагад ханддаг гэнэ. Вьетнамчууд хурдан шуурхай, хэлсэн ярьсан цаг хугацаандаа чанартай засдаг. Мөн тэд үнэн сэтгэлээсээ, найдвартай хийдэг хэмээн тэр ярьж байна.

Вьетнам засварын газрын эзэн Д.Билэгсайхан, “Хэрэв Монголчууд Вьетнам засварчидаа бүгдийг нь хөөгөөд гаргачихвал нэгдүгээрт өдөрт хэдэн арваараа шүргэлцэж, осол гаргадаг машиныг хэн засах вэ? Өнөөдөр нэг деталь худалдаж авах үнийн дүнгийн талд нь хүрэхгүй хөлсөөр дундаж амьдралтай иргэд машиныхаа эвдрэлийг засаж бүтэн болгож авдаг.

Нөгөө талаар Вьетнам засварчид амьдрах орон сууц болон ажлын байраа түрээслэх, хооол хүнс, будаг түүхий эд, багаж хэрэгслээ худалдаж авах зэргээр Монголчууд бидэнд л орлого оруулж байгаа шүү дээ.

Сурвалжлагын эхэнд дурьдсан засварын газрын Вьетнам залууг гурван минут хэртэй ажиглаж зогслоо. Зэрвэсхэн ганц харчихаад л цагаан өнгийн Марк II-ын гуперийг үргэлжлүүлэн зүлгэсээр. Дөхөж очоод Монгол хэл мэдэх үү гэхэд “Жакан мэднэ” гэв. Монголд хэдэн жил болж байгааг лавлахад эхлээд ойлгохгүй гайхсан харцаар харсанаа “Нэгээ, нэгээ” гэж толгой дохив. Нөгөө хоёр Вьетнам нь бас гайхан үе үе болгоомжилсон байдалтай эргэн харж байлаа. Хятадуудыг бодвол тэд тун дөлгөөхөн гэнэ. Аагтай омогтой Монгол залууст бол зодуулчихаад дуугүйхэн л явчихдаг ажээ. Цагдаагийн байгууллагаас лавлахад Вьетнам засварчдын холбогдсон ямар нэг хэрэг төвөгтэй холбоотой мэдээлэл байсангүй.

“Манайхан Хятадуудыг ингэж дээрэлхэж чадахгүй, хэрвээ тэгвэл нөгөөдүүл нь нийлээд босдог болохоор айдаг ш тээ. Муугаар нь энэ хэдийг л дээрэлхэнэ. Машинаа засуулчихаад дийлэнх нь баярлалаа найзаа гээд гар бариад салдаг байхад мөнгөө ч өгөлгүй машинаа асаагаад зугатаачихдаг хүн бий” хэмээн бас нэгэн засварын эзэн Монгол залуу ярьж байв.

БНСВУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, ноён Хоанг Дуан Тхинь “… Дэлхий даяар дөрвөн сая Вьетнам иргэд тархсан ба Америкт 1.5 сая, удахгүй Чехэд 90000 иргэнийг албан ёсоор цөөнх үндэстэн хэмээн бүртгэн авах гэж байна. Харин Монгол улсад ердөө 500 Вьетнам хүн л хөдөлмөр эрхлэж байхад яагаад зарим хүн тэдэнд бүдүүлгээр хандаж муу зан авир гаргаж буйг ойлгохгүй байна. Монгол улсын иргэд ч мөн Солонгост очоод ажил хийдэг. Тэднийг Вьетнам иргэдийг үл хүндэтгэн харьцдаг шиг хөөж туугаад эхэлбэл Монголын ард түмэнд ямар санагдах вэ” хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Э.Золзаяа, С.Номин-Эрдэнэ, Х.Сувд-Эрдэнэ, О.Эрдэнэдаваа

Эх сурвалж: Gogo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 05, 2012 5:40:04 pm )

    Монголчууд өөрсдөө ажил хийх дургүй зүгээр л , тэжээвэрүүд шүүдээ

  • Anonymous (December 05, 2012 7:30:07 pm )

    vitnam zaswarin huumuus sain abidag mongolchudig derlehgui ugend orood mashinaa sain zasuulaad ogch abidag hujaa nar mongolchuudig derleed mglchuud aimahai muu nowsh hujaa chuud mgld nutagt tom tom baagaad yawj baigaa medeh uu muu uher monglchuud

  • Anonymous (December 06, 2012 3:33:32 am )

    уул нь муусайн хужануудын оронд вьетнам, хойд солонгос, банладеш гэх мэтийн орны ажилчидийг оруулбал монгол улсд ер нь монголчуудад л суулд хэрэгтэй дээ.

  • Anonymous (December 06, 2012 4:38:01 pm )

    91n onoos hoish dawarsan hujaa naraa huuj chdahgui bj mgl tatwaraa tuluud yawaad bga 500han witnamiig ad uzchih yuma.eitnam zaswar gd haygn il bdag bolhoor l olon sanagddag bh.ternees dald bdag hujaa nar hir ihessniig ta nar medehuu…ted chn taln shahuu mgld tatwar tuldugguim shte

  • Anonymous (December 07, 2012 12:28:35 am )

    omhii hujaa nariig mongol nuagaasaa hooh ymsan dendvv dabarcn baina daa neg nartai odor hoon doo ta nariig hujaa naraa

  • Anonymous (December 07, 2012 12:30:01 am )

    erliiz nar olon boljee cnaddag bol erliiz nartai ni hooh ymsan daa

antalya rent a car