antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2012 15 comments

Засгийн газрыг самарна гэв үү!

нийтлэсэн Admin

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдав. Харуй бүрий тасарч ажил алба өндөрлөсөн хойно тарсан уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт хүлээлгэсэн ял, түүнийг тойрон өрнөж буй  үйл явцыг хэлэлцэж дөрвөн шийдвэр гаргажээ. Юуны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үздэгээ дахин илэрхийлжээ. Уг  хэлмэгдүүлэлтийг таслан зогсоолгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ хамтарсан Засгийн газраас гарахыг даалгаж гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж шоронд хориод цагаатгаж гаргалгүй өдийг хүрсэн учир ийнхүү МАХН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар болж, энэ тухай Ерөнхий сайдад дуулгах үүрэг хүлээсэн Шадар сайд Д.Тэрбишдагва тэр дор нь Засгийн газрын тэргүүнд энэ тухай мэдэгдсэн гэх. Бас нэг хачирхалтай шийдвэр гаргасан нь хэрэв улс оронд тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэнэ гэжээ. Юунаас болоод, яагаад, хэзээ Монгол Улс үймэх гээд байгааг бүү мэд. Яагаад ч тэр нь засаг барилцаж байгаа МАХН-д хамаардаггүй юм. МАН төр барьж байх үед өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал гарч, нэр холбогдож байсан МАН-ын гишүүн Т.Бадамжунай, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг албан ёсоор АТГ-т өгч шалгуулна гэв.

Үдшийн бүрийтэй давхцан шийдвэр гаргасан МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон чухам хэний буруугаар Н.Энхбаяр хэлмэгдэж, хэн улс төрийн зорилгоор түүнийг хорьж, ямар хүчин Монголд тогтворгүй байдал үүсгэж, яагаад очиж очиж МАХН түүний хариуцлагаас бултаж уснаас хуурай гарахаар амь тэмцэв гэдэг их л бүрхэг үлдэж байна. Тэгснээ яагаад ч МАН-ын хэдэн гишүүнийг АТГ-т өгөхөөр болоод явчихав. Иймэрхүү ийш тийш самчсан мэдэгдлийг хариуцлагатай улс төрийн хүчин гаргасан гэхэд ч хаашаа юм.

Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгууль дөнгөж өндөрлөмөгц олон суудал авсан АН-ыг хамгийн түрүүнд гуйж гувшин шинэтгэлийн Засгийн газрын нэг субъект болж орсон МАХН-ынхан хамтарч байгуулсан засгаа самарна гэдгээ зарлалаа. Өчигдөр өглөөхөн “Эвсэл нам тайван, хачин сайхан ойлголцож ажиллаж байгаа, задарна сална гэж горьдохын гарз. Нэг муу жижиг бор шувуу нисч л байдаг” гэсэн үгийг сэтгүүлчдэд тайлбар болгон ам таглаж байсан эвслийн нэг субъект болох МАХН ердөө л тэр үдэш нь хуралдаж засгаас гарах тухай мэдэгдэл хийж үг, үйл нь алд дэлэм байтугай зөрлөө.

Үүний ард МАХН-ынхан УИХ-д бүлэг байгуулж, Засгийн газрын субъект болсны цаад зорилго нь ердөө л намынхаа даргыг “аав”-ынхаас гаргаж, УИХ-ын гишүүн болгох ганцхан зүйл дээр нэгдэж байсан нь харагдаж байгаа юм. Ямар сайндаа эртээдхэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерпол руу захидал илгээж Н.Энхбаярын хэрэгт холбогдоод буй Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн хайх хэрэггүй гэсэн “лүндэн” буулгаж байх вэ. Түүгээр зогсохгүй МАХН-аас улс төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд толгой дараалан Интерполд захидал илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Төр, засгийн өндөр албанд орсных нь цаад утга ерөөсөө л даргыгаа суллуулах зорилготой гэдгийг энэ үйлдэл гэрчилнэ.

МАХН-ынхан Засгийн газраас гарна гэсэн “шантааж” маягийн үйлдэл хийсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Киргизид айлчлахаар мордлоо. Тэгэхээр Засгийн газрыг Шадар сайд Д.Тэрбишдагва толгойлж үлдэнэ. Засгийн газраас гарах шийдвэрээ өнөөдөр Ерөнхий сайдад өгөх байсан юм гэсэн. Амжсангүй дээ. Ерөнхий сайдынхаа эзгүйд гэрээ самарч тоглох юм уу, яах юм, Шадар сайдын мэдэх хэрэг болж. “Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар заамдалцав” гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт дэгдэж байсан. Болж буй үйл явдлуудаас харвал тэгсэн ч байж мэдэхээр. Гэхдээ засгаас гарна гэдэг нь МАХН-ын ээлжит “айлгуур” төдий гэдгийг санахад илүүдэхгүй биз. Оросын ёгт зохиолч Крыловын “Чоно ирлээ” гэж худлаа айлгадаг хүүхдийн тухай үлгэр шиг гэхэд нэг их холуур болохгүй. Н.Энхбаяр даргын хяналтын шатны шүүх хурлын өмнөх ээлжит “Чоно ирэлт”.

Хэрэв МАХН-ынхан яг үнэнээсээ засгаас гарвал ямар үйл явдал болох вэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар байгаа. Дээр нь Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар нэмэгдэнэ. УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл одоогоор 10 гишүүнтэй, 11 дэх нь Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэгд “нөөцлөгдөөд” буй. Арван гишүүний тав нь МАХН-ынх. УИХ-ын дэд дарга Л.Цог, эрхэм гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар дээр МҮАН-аас Ц.Цолмон орж ирж тав болсон.

МАХН Засгийн газраас гарвал эвслийн нөгөө тал болох МҮАН-ынхан Засгийн газартаа үлдэх юм байна. Энэ нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Эвслийг бүрдүүлж байсан хоёр намын нэг засгаас гарвал хүссэн ч эс хүссэн ч “Шударга ёс” эвсэл тарж таарах вий. УИХ дахь МҮАН-ын таван гишүүн АН-тай нийлж засагтаа үлдэнэ. АН-ын одоо байгаа 31 гишүүн дээр Өвөрхангайн тойргоос Д.Зоригт, Г.Батхүү нар, Сонгинохайрхан дүүргээс Л.Эрхэмбаяр ороод ирвэл 34 гишүүн болно. Тэд  ИЗНН-ын хоёр, МҮАН-ын таван гишүүн нийлээд Засгийн газраа элбэгхэн аваад явчихна.

Тэгэхээр МАХН Засгийн газраас гарвал Засгийн газарт нэг их хор хохирол учрахгүй нь. Харин МАХН-ын даргыг хэлмэгдүүлсэн үү, хэргийг нь зөвөөр хүлээлгэсэн үү гэдгийг шүүх, хуулийн байгууллага тогтоох биз ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (December 05, 2012 9:01:22 am )

    shal demii yum bichix yum

  • Anonymous (December 05, 2012 9:03:57 am )

    Та нарыг ойлгохгүй юм даа. Засгийн газар ажлаа сайн хийж байтал учир нь олдоно биз дээ гэж бодоод эвтэй найртйа ажиллаж болохгүй байна уу? Зуд ХАА болохоо байлаа. Та эх орон ард түмнээ гэдэг бол хариуцаж байсан салбараа ч гэсэн эргэж нэг хараач дээ. . Та нарын хүссэнээр Энхбаярыг чин гаргахгүй шүү дээ гаргах байсан ч ард түмнээс ичээд айгаад гаргахгүй. Үнэхээр танай дарга гэмгүй юм бол бурхан туслаад үхүүлэлгүй байлгаж байтал цагаадах цаг ирнэ гэдгийг ч ойлгохгүй байна. уу? Та нар засгийн газраас гарсанаар улс орон хохирох нь юу л бол. Та нар л өөрсдөө олдсон завшаанаа алдаж хохирох байх даа.

  • Anonymous (December 05, 2012 9:05:09 am )

    Ичдэггүй юм байхдаа Монголын захын нохойгоос асуухад хэлнэ шүү нээрээ шшацгааж өгөх юмаа нээрээ ЭНХБАЯРАА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ҮЙЛ ЛАЙ ЧИНЬ ИРДЭГ ЮМ ОДОО БАС С.БАЯР БАТБОЛД ЗОРИГТ ГЭЭД СДА БОДОХООС БООВ БОСОХО БОЛЬЖ БААС ХҮРЭХ ЮМ

  • Anonymous (December 05, 2012 9:05:35 am )

    Өө Тэрбишдавгийг овоо хүн гэж дэмжиж явсан чинь новш юм даа

  • Anonymous (December 05, 2012 9:22:58 am )

    ardchilsan nam bugdiig oorsnooroo shiiddeg turemgii zangaas n bolj iim yavdal uusch bga bhaa.oorsnoo yrid n iim aranshin zundool gargaj baisanii odoo hariy yag l oorsnoo ingej temtsdeg baisnaa martsan um baihda ene ardchilsan namiin gishyyd ta nar zuvhun buh zuiliig dangaaraa shiiddeg ene baij bolohgui asyydal. bysad parlamentiin humuus manyyhainyyd bish bizdee. buh um ted naraas bish ta naraas buh undes garch bgaa. ta nar dangaaraa ene yls ornii asuudliig zohitsyylchina gej bodood baih shig bna ter bol ard tumnee dampyyryylsantail adil b.h shuu. ev zuitei ta nar ajillaj boldogui umyy? ta naraas b.j adr bga ard tumen chin yadyyrch bna za

  • Anonymous (December 05, 2012 9:34:47 am )

    энхбаяр гэж дарангуйлагч зайлаасай, эд нарын аав, ээж нь юмуу хайшаа юм бэ. Үхвэл хэд нь дагаж үхэх бол харах юмсан. Төрсөн ээж, аав, ах дүүгээ ингэж өмөөрөх боловуу…

  • Anonymous (December 05, 2012 9:40:23 am )

    Энхбаярын сэтгэлийг засаж жужиглэж байгаа л даа . Энхбаяр шоронд байвал эдэнд ашигтай л даа

  • Anonymous (December 05, 2012 9:55:26 am )

    ed nariig engehiig Altanhuyag eneegeed hiij bga um ter uvsiin har durvuduud uy ch hiij togloj medne de

  • Anonymous (December 05, 2012 9:55:43 am )

    terbishdagva MAXH tai orootsoldohguigeer nolooteil hundee…daanch ez n tataad bgaa yum bgaa bizdee…horongo buhniig shiidehguishdee tiim bulhai tolgoi tsustna gj…! enhbayrtai hamtarch luivar hiichiheed tevdeed l bgaa yum bndaa !

  • Anonymous (December 05, 2012 12:43:23 pm )

    ард түмний сонголтоор сонгогдчихоод улс оронд тогтворгүй байдал ,төрийн алба гацааж байж бид хариуцлага хүлээхгүй гэнэ үү итгэл өгч сонгосон иргэдийг махан мануухай гэж доромжлоод байнаа даа янз нь эд чинь харин допинг хэрэглэчихсэн юм биш үү??????

  • Anonymous (December 05, 2012 3:16:58 pm )

    mongolchud songoltoo buruu hiij teneg garuudiig songosniihoo goriig amsaj bn sh de.

  • Anonymous (December 05, 2012 4:18:51 pm )

    ÌÀÕÍ äàðàíãóéëàã÷èä ç¿ãýýð ë çàéë÷èõ.

  • Anonymous (December 05, 2012 8:19:43 pm )

    zailaa maxh xaa

  • Anonymous (December 05, 2012 8:42:32 pm )

    AN uuruusuu ehelj burutang haisan ni deer baihaa ugaasaa iim ovilgogui humuus shu gedeg ni buuuuuuuuuuuuuuuuuuuur ambasyn ued ilerhii baisna shu de hen edniig hajuudaa naa gesen yum elbegiin hiisen balag shu de honi ni ANyn ner unaj guitslee MAHN gesen neriig hereglej bolohgui huulitai baihad elbeg l MANyg darah gej edend savlah bolomj ugsun odoo baigaag ni har zasag neg yariad MANyhyg shalguulah yum bolood dondogmaa gedeg huuheldea baisan da haashaa ch hamaagui savladag teren shig l yum bolj b

  • how does a gold IRA rollover work (September 13, 2013 2:06:42 pm )

    114211 642166Would adore to always get u***ted fantastic website ! . 492524

antalya rent a car