Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын нэр бүхий гишүүд Д.Дэмбэрэл даргад өргөн барьсан УИХ-ын дарга энэхүү саналтай танилцаад уг асуудлыг гишүүдэд танилцуулах үүргийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны удирдлагуудад хүргүүлжээ. Тиймээс өчигдөр Төрийи байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хөндөж, хэлэлцлээ. Асуудалд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хайхрамжгүй хандсанаас үүдэн ихээхэн маргаан дагуулав. Учир нь үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэж Ж.Сүхбаатар дарга хэлснээр маргаан эхэлсэн юм. Харин үүнийг гишүүд ихээхэн эсэргүүцэв. Ингээд хурал дээр гишүүд ямар байр суурь баримталж байсныг хүргэе.
УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:
-Байнгын хорооны дарга болоод гишүүдийн эрх ижил байдаг юм шүү. Та давуу эрх эдлээд асуудлыг хэлэлцэхгүй гэдэг шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуульд төрийн бүх байгууллагын албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэсэн заалт бий. Тиймээс чи өнөөдөр асуудал оруулж ирсэн бол хэлэлцэх үгүй эсэхийг нь санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Түүнээс биш хэлэлцэхийг болиулж болохгүй. Цаанаас өгсөн даалгавар байдаг бол түүнийгээ хуулийн хүрээнд гүйцэтгэ. Та зөвхөн спикерийн үүрэг л гүйцэтгэж байгаа шүү.
Ж.СҮХБААТАР: Миний дээр Үндсэн хууль гэдэг дарга байдаг юм. Гэр дарга болохгүй гэж үзсэн болохоор энэ асуудлыг хэлэлцэхгүй. Чи өөрөө чадах юм бол миний оронд суугаад энэ хурлыг удирдчих.
С.ЭРДЭНЭ: Би чам шиг наад суудлыг чинь гуйж суухгүй. Хогийи амьтан бэ, чи. Асуудлыг шийдэж, гал унтраах үүргээ хуулийн дагуу биөлүүлэх хэрэгтэй биз дээ.
Ж.СҮХБААТАР: Эрүүгийн элемент царайлсан хулгайч минь чи юу чаддаг юм. Хачин новч вэ.
Ц.БАТБАЯР: Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхгүй байсан юм бол танилцуулга хийх эрх танд байхгүй. Хэлэлцэх асуудлын дарааллын жагсаалтад чинь танилцуулга хийнэ гэсэн зүйл алга байна.
Н.БАТБАЯР: Та байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг танилцуулсан учраас хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах ёстой.
Ж.СҮХБААТАР: Би хэлэлцэх асуудлаа баталчихсан гээд та нарт хэлээд байгаа юм биш үү.
Н.БАТБАЯР: Тэгвэл санал хураагаад хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой. Ингэхгүй бол та УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг болно. Танд ингэж аашлах эрх байхгүй.
Ж.СҮХБААТАР: Харин та өөрөө Үндсэн хууль зөрчих гээд байна. Тиймээс би ингэж шийдвэрлэж байгаа юм. Та дургүй хүрсэн үедээ Ерөнхий сайдыг огцруулдаг жишгийг Монголын төрд тогтоох гээд байна. Одоогийн Ерөнхий сайдад дургүй байж болно. Гэхдээ үе үеийн Ерөнхий сайд нар ажилладгаараа л ажиллана.
Н.БАТБАЯР: Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын нэг гишүүн ч Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болохоор байгаа.
Ж.СҮХБААТАР: Та наадахиа хуулийн сургуулийн оюутнаас асуу. Тийм юм байдаггүй юм.
-Н.БАТБАЯР: Уучлаарай. Би танаас ялгаатай нь Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат хүн. Энэ хуулийг би өврөө баталсан юм. Үндсэн хууль болон бүрэн эрхийнхээ” дагуу шаардлага тавьж байна. Хэлэлцэх эсэхийг гишүүд шийднэ. Хэрвээ гишүүд хэлэлцэхгүй гэх юм бол бид хүлээж авна. Та яахаараа гишүүдийн санал хэлэх боломжийг хааж байдаг юм бэ.
Г.БАЯРСАЙХАН: Есөн гишүүний гарын үсэг зурсан асуудлыг Байнгын хорооны хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн бодолтой байна. Гэхдээ маргаантай байгаа учраас хэлэлцэх эсэхийг нь санал хураалтаар шийдвэл яасан юм бэ. Бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа оруулж ирсэн учраас хэлэлцэлгүй өнгөрөөж болохгүй. Хэлэлцэлгүй ингээд орхих юм бол дараа дараагийн Ерөнхий сайд алдаа гаргахад нүд аниад өнгөрөөдөг жишиг тогтож мэднэ. Тиймээс шууд хэлэлцээд явах нь зүйтэй.
Х.ТЭМҮҮЖИН: Засгийи газрыг огцруулах уу гэдгээсээ илүү энэ асуудал чинь өврөө хуулийн дагуу санал мөн үү, хэлэлцэх ёстой юу гэдэг нь маргаан үүсгээд байна. Тиймээс энэ асуудлыг эхлээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дараа нь Төрийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцье гээд энэ удаа хойшлуулъя л даа.
Ж.СҮХБААТАР: Би эдгээр гишүүний гаргасаи саналд хоригт тавих гэж оролдоогүй. Хамгийн гол нь Үндсэн хуульд заасан 19 гэсэн тоондоо хүрэхгүй байна. Тиймээс үүнийг хэлэлцвэл Үндсэн хууль зөрчих нь гэдгийг л хэлж байна.
Н.БАТБАЯР: Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд заасны дагуу тавьж байгаа асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж гүйж байна. Юунаасаа айгаад хэлэлцэхгүй гээд байгаа юм бэ.
Ж.СҮХБААТАР: Одоо энэ асуудлаар маргалдахаа больё. Есөн гишүүний асуудлыг хүндэтгээгүй биш. Хүндэтгэж үзсэн. УИХ-ын Тамгын газар хариу өгөх ёстой гэдэг байр суурийг нэлээд хэдэн гишүүд илэрхийлж байсан. Мөн энэ асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй ч гэсэн танилцуулах шаардлагатай гэж үзээд танилцууллаа.
Н.БАТБАЯР: Та энэ асуудлыг хэлэлцүүлээгүй сэдгээрээ УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа шүү.
Ж.СҮХБААТАР: Харин та Үндсэн хууль зөрчих гээд байгаа учраас таныг хамгаалаад би хэлэлцүүлэхгүй байгаа юм. Хэлэлцүүлчих юм бол та дараа нь асуудалд орно.
Н.БАТБАЯР: Үгүй ээ. Та намайг хамгаалдаг юм бий. Би ч таныг хамгаалахгүй.
Ж.СҮХБААТАР: Байнгын хорооны даргын хувьд би гишүүдээ хамгаалах үүрэгтэй.
Н.БАТБАЯР: Таныг энэ асуудлыг хэлэлцүүл гэдэг үүргийг УИХ-ын дарга өгсөн байна, Тэгээд ч хуулинд Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн заалт бий шүү гэж хэлснээр маргаан өндөрлөж дараагийн асуудлаа хэлэлцэж эхлэв.
Тэдний хэлэлцсэн дараагийн асуудал нь Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж тусад нь сум байгуулах тухай тогтоолын төсөл байв. Уг асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд уг асуудал мөн л маргаан дагуулсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Су.Батболд болон Х.Тэмүүжин нарыг асуулт асуухад нь өөдөөс нь үг сөрснөөр энэ маргаан эхлэв. Су.Батболд болон Х.Тэмүүж нарын гишүүд Ч.Хүрэлбаатар сайдад хандаж “Хүрэлбаатар гэдэг хүн эх захаа алджээ. Асуулт асууж байхад сөргөжуурлаад байдаг нь юу болж байгаа юм. Чихээ ухаж зөв сонсооч. Чиний эрх мэдэл чинь чихийг чинь таглачихаад байна. Сайд нар нь ингэж их зан гаргаж занхайгаад байгаа болохоор манай гишүүд огцруулах асуудлыг хөндөж байгаа бололтой. Та нар л өөрсдөө ийм балай зан гаргаж УИХ-ын гишүүдийн дургүйг хүргээд байгаа шүү” хэмээн хэлж сонсогдов. Харин энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Уг асуудлыг хэлэлцэх эсэхийг одоо ингээд шийдчихье. Харин гишүүд хэлэх үг байгаа бол УИХ-аар хэлэлцэхэд нь болцооё” гэдэг горимын санал гаргав. Үүнийг байнгын хорооны дарга дэмжиж санал хураалт явуулахад дийлэнх гишүүд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Л.МӨНХТӨР
Холбоотой мэдээ
Comments are closed.