Манай орны нийт нутгаар цасан шуурга болж улмаар өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулга илгээсэн байна.
Арваннэгдүгээр сар гарснаас хойш 20 гаруй хоногийн хугацаанд их бага хэмжээтэй 10 гаруй удаа цас оржээ.
Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай болсноос 30 орчим хувьд 10 см-ээс зузаан цастай тогтсон аж.
Тухайлбал, Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Зүйл, Ховдын Чандмань, Завханы Идэр, Сонгино, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Дэлгэрхаан сумын зарим нутгаар цасны зузаан 20-50 см, хунгарлаж шуурсан газартаа 60- 130 см, нягт нь 0,14-0,25 г/см3 хүрч мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.
Мөн Хөвсгөлийн Цагаан-Уул, Эрдэнэбулган, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Увсын Түргэн, Зүүнговь, Сагил, Завханы Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Архангайн Хашаат, Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Төв аймгийн Бүрэн, Баян-Өндөр, Өндөрширээт, Цээл, Эрдэнэсант, Угтаал, Булганы Тэшиг, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Хэнтийн Дадал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат сумдын зарим нутгаар цасны зузаан 10- 19 см, нягт нь 0,10-0,37 г/см3 хүрч, зузаан цастай байгаагаас долоон аймгийн 16 суманд мал бэлчээрлэх боломжгүй, 11 аймгийн 27 суманд малын бэлчээрлэлт хүндэрч эхэлжээ.
Урьдчилсан мэдээллээр энэ сарын үлдсэн хэдэн хоногт буюу маргааш ихэнх нутгаар дахин цас орж хүйтрэх төлөв ажиглагдсан байна. Дашрамд дуулгахад, 2012-2013 оны өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр цас ихтэй байгаа ихэнх нутгаар ирэх сар, дараа оны нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас нэлээд хүйтэн байх төлөвтэй байна.
2009-2010 оны зудтай байсан үеийн нөхцөл, байдал давтагдаж, малын бэлчээрлэлт хүндэрч, малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт хохирол учирч болзошгүйг анхаарууллаа. Энэ талаар холбогдох газрууд албан ажил хэрэгжүүлж өвөлжилтөд анхаарлаа хандуулахыг уриалж Засаг дарга нарт даалгавар хүргүүлэв.
Өчигдрийн байдлаар зарим газруудад цасан шуурга болсны улмаас зарим газруудын зам, давааг хаасан мэдээлэл ирлээ. Тодруулбал, Архангай, Завхан зэрэг аймгийн замуудыг хаасан байна. Мөн Замын-Үүд чиглэлийн зам тодорхой бус хугацаагаар хаагдсан аж.
Б.Чанцал
Нийгмийн толь
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 28, 2012 9:52:06 am )
Malchidad maani hetsuu bgaan bndaa
-
Anonymous (November 28, 2012 1:18:10 pm )
Malchid maliin mahaa ih uneleed bsan um aa,baigali ni tentsuuleed uguh blgui zunjingaa nair naadam hiij bgaad odoo bidend tuslaach geed guigeed bdag ulsuud sh de Malchid uursnuu yamar hunii gar deesh ni haruuldag bish
-
Anonymous (November 28, 2012 3:24:03 pm )
malchdiin gar deerees mah unetei irdeg gej uuu ha ha ha ta nar haanaas mah aa awdag bil ee bodoooch
-
Anonymous (November 28, 2012 6:40:54 pm )
ene erguu maliig harin malchin bolgood tavichihmaar hun bnau uguyu malchid hezee mahaa uneleed yvaad bsiin erguu dagz vee lol
-
Anonymous (November 29, 2012 10:20:58 am )
Malchidiin buh mal uhej dald oroh blgui ene uvul
5 Comments